Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такаока Масатог GoGo.mn сайтын Элчин сайд булангийнхаа ээлжит зочноор урилаа.
Тэрбээр АНУ, Ирак, Австрали, Энэтхэг зэрэг олон оронд дипломат алба хашиж байсан туршлагатай нэгэн бөгөөд Монгол Улс түүний ажиллаж буй найм дахь улс. Манай улсад томилогдон ирээд даруй гурван жилийг ардаа үдээд буй түүний хувьд Монголын тал нутаг, морин хуурын аялгуу, морин дэл дээр салхи татуулан давхих нь сэтгэлийг нь хөдөлгөж, аз жаргалыг мэдрүүлдэг гэдгийг хэлж байв.
Удахгүй нутаг буцах гэж буй Элчин сайд Такаока Масатотой хоёр орны хамтын ажиллагаа, Монголчуудад хандан захих үгсийг нь асуун ярилцсаныг уншигч танаа хүргэж байна.
МОНГОЛ ХҮНТЭЙ, МОНГОЛ ХЭЛЭЭР ЯРИЛЦАХ ЧИН ХҮСЭЛ БАЙСАН УЧРААС МОНГОЛ ХЭЛИЙГ ШИМТЭН СУДАЛЖ БАЙНА
-Таныг Хёого мужийнх гэж дуулсан. Та төрсөн хотынхоо талаар танилцуулаач.
-Миний бие Япон улсын баруун өмнөд хэсэгт байдаг Кансай бүс нутгийн Осака, Кобэ, Киото хотуудын ойролцоо байдаг жижиг тосгонд төрж өссөн. Тэрхүү тосгон маань том хотуудаас 80 орчим км-ийн зайтай, уулаар хүрээлэгдсэн газар бий. Нутгийнхаа талаар ярьвал нэлээд өргөн хүрээтэй зүйлсийг ярих шаардлага гарах учраас энэ хүргээд зогсъё.
Монгол Улсад томилогдон ирэхээсээ өмнө ийм үр бүтээлтэй, ийм сайхан цаг хугацааг өнгөрөөнө гэж бодож байсангүй
-Таныг их өндрөөр үнэлэгддэг дипломатч гэж дуулсан. Өмнө нь Ирак, Сидней, Энэтхэгт ажиллаж байсан гэсэн. Ажлын гараагаа хэрхэн эхэлж байсан талаараа эргэн дурсвал?
-Хүн бүр л ямар мэргэжил сонгох, цаашид ямар замаар хэрхэн явж, юу хийх талаараа бодож, багагүй шаналдаг шүү дээ. Миний хувьд ч мөн адил жижиг тосгоноосоо Токиог зорих үедээ физикч эсвэл сэтгүүлч больё гэж боддог байлаа. Ингээд олон зүйлийг тунгаан бодсоны эцэст олон улсын харилцааны чиглэлийг сонгон суралцсан нь дээр юм байна гэж бодсон. Олон улсын харилцаагаар суралцаад, сургуулиа төгссөний дараа Засгийн газрын бодлого боловсруулах салбарт орж ажиллая гэж зорьсны үндсэн дээрх мэргэжлээ сонгож байлаа.
Японы дипломат албаны тогтолцоонд тухайн мэргэжлээр төгссөнийхөө дараа гаднын аль нэг улсад заавал суралцах ёстой байдаг л даа. Энэ дагуу би АНУ-ын Харвардын их сургуульд суралцсаныхаа дараа Нью Йорк хотод хэсэг хугацаанд ажилласнаар ажлын гараагаа эхэлж байлаа. Монгол Улс бол миний ажиллаж буй найм дахь улс.
-Анх хэрхэн Монгол улстай холбогдож, Монголын талаар мэдээлэлтэй болж байсан талаар яривал?
-Манай хоёр орны хувьд газарзүйн байрлалаар ойр шүү дээ. 1300-аад оны үед Монгол Улс Японы өмнөд арал болох Кюшү рүү довтолж байсан түүх бий. Анх энэ түүхийг ном зохиолоос уншиж байсан нь Монголын талаарх анхны мэдээлэл гэж болно. Харин орчин үед Японы уламжлалт спорт болох сүмо бөхөөр Монголын олон тамирчин хичээллэж, өндөр амжилт үзүүлсэн учраас энэ спортоор дамжуулан мэдээлэл авч байсан. Гэхдээ Монгол гэж яг ямар улс юм, ямар онцлогтой юм гэдгийг албан ёсоор томилогдон ирснээсээ хойш л мэдэж эхэлсэн гэж болно.
-Монгол хэл шимтэн судалж байгаа гэж байсан. Хэд хэдэн үйл ажиллагааны нээлтийг, ирсэн зочдын албан тушаалыг Монголоор танилцуулж байхыг сонссон юм байна. Та яагаад монгол хэл сурахаар болов?
-Надад Монгол хүнтэй, монгол хэлээр ярилцах чин хүсэл байсан учраас Монгол хэлийг шимтэн судалж байна. Хэл сурах явцад олон сонирхолтой зүйлсийг мэдэж авсан нь сурах хүслийг маань улам бадрааж, өдөөж өгсөн. Намайг Монгол хэлээр мэндчилгээ дэвшүүлэхэд маш олон хүн баярлаж, таатай хүлээж авч байгааг нь хараад бүр ч илүү шамдан суралцахыг хичээх болсон. Монгол хэлийг сайн сурсан гэж хэлж чадахгүй ч өөрийнхөө хэмжээндээ боломжийн сурсан гэж бодож байна. Дэлгүүрээс худалдан авалт хийхдээ, хөдөө нутгаар явахдаа, морь унаж байхдаа, жолоочтойгоо ярихаас эхлээд багагүй зүйл дээр Монгол хэлээр ойлголцдог учраас ингэж дүгнэж байгаа хэрэг л дээ. Миний жолооч Монгол хүн байдаг юм. Бид хоёр Монголоор ярилцаж, хоёулханаа аялсан гээд олон сайхан зүйлийг дурдаж болно.
Монгол хэлээр мэндчилгээ дэвшүүлэхэд маш олон хүн баярлаж, таатай хүлээж авч байгааг нь хараад бүр ч илүү шамдан суралцахыг хичээх болсон
Томилолтын хугацаагаа дуусгаж, нутаг буцах гэж байгаа учраас Монгол хэлний багштайгаа зоог барих үедээ тасралтгүй Монголоор ярьсныхаа дараа л би ийм их зүйлийг Монголоор ярьдаг болсон юм байна шүү дээ гэж бодсон.
Анх Монгол хэлийг Youtube хуудсаар сонсоод ийм хэл байдаг юм байна гэж гайхан бодож байсан бол одоо Монгол хүний яриаг сонсож, ойлгож чаддаг болсон байна.
ӨНӨӨГ ХҮРТЭЛХ МАНАЙ ХОЁР ОРНЫ ХАМГИЙН ЧУХАЛ, ОНЦЛОХ ЗҮЙЛ БОЛ ХҮН ХООРОНДЫН ХАРИЛЦАА
-Манай хоёр орон дипломат харилцаа тогтоогоод 47 жилийг үдээд байна. 1972 оноос өнөөдрийг хүртэл хугацаанд олон чухал үйл явдал болж өнгөрсөн ч Япон улсын зүгээс яг ямар үйл явдлуудыг хоёр орны харилцаанд чухал алхам гэж тодорхойлдог бол?
-Манай хоёр улс дипломат харилцаа тогтоосон нь 1972 он хэдий ч манай улс Монгол Улсыг чухалчлан үзэж, хамтын ажиллагаагаа өргөжүүлж ирсэн үе бол 1990 оноос хойш гэж болно. Ардчилсан нийгэмд хөл тавьсан энэ үеэс эхлэн Ази тивд оршдог, ардчилсан тогтолцоотой, эрх чөлөөтэй гээд бидний үнэлж хүндэтгэдэг үнэт зүйлс нэгэн адил болсон учраас бид бүхэн Монгол Улсын цаашид тогтвортой хөгжих явцыг нь дэмжиж хамтран ажиллаж ирсэн.
Өнөөг хүртэлх хамтын ажиллагаанд хамгийн чухал, онцлох зүйл бол яах аргагүй манай хоёр орны хүн хоорондын харилцаа улам бэхэжсэн явдал билээ.

-Япон Улсаас манай улсад үзүүлсэн тусламж, дэмжлэгийг нэрлэвэл нэлээд урт жагсаалт гарах байх. Хамгийн удаан хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдийн нэг бол “Өвсний үндэс” хөтөлбөр. Боловсрол, эрүүл мэндийн салбарыг түлхүү анхаардаг уг хөтөлбөрийн талаар танилцуулбал?
-Таны хэлсэнчлэн бидний зүгээс үзүүлсэн дэмжлэг, тусламжийг жагсааж бичвэл маш урт жагсаалт гарна. Зөвхөн Улаанбаатар хотод гэхэд 55 сургууль барьсан. Мөн Нарны гүүр, ДЦС IV-ийн засварын төслүүд, Улаанбаатар хотын усан хангамжийн төслүүд зэрэг олон зүйлийг нэрлэж болно. Эдгээр төсөл бүр утга учиртай, ач холбогдолтой сайн төслүүд болсон гэж дүгнэдэг төдийгүй Монгол Улсын хөгжил цэцэглэлтэд, тухайн салбар бүрт үнэтэй хувь нэмэр оруулсан гэж үздэг.
Анх хэрэгжсэн төсөл бол 1970-аад оны сүүлээр хэрэгжиж эхэлсэн ноолуур боловсруулан бүтээгдэхүүн үйлдвэрлэх “Говь” комбинатын төсөл
Эдгээрээс 90-ээд оны эхэн үеийн хүнд хэцүү үед тусламжаар лаазалсан хуурай сүү нийлүүлэх, Замын-Үүдийн ачаа шилжүүлэн ачих байгууламжийг барьж байгуулах зэрэг нэлээд эрт хэрэгжсэн хэд хэдэн төслийг онцлон дурдах нь зүйтэй болов уу. Анх хэрэгжсэн төсөл бол 1970-аад оны сүүлээр хэрэгжиж эхэлсэн ноолуур боловсруулан бүтээгдэхүүн үйлдвэрлэх “Говь” комбинатын төсөл юм. Тухайн үед Монгол Улсын эдийн засгийг дэмжин төрөлжүүлэхэд ямар тусламж үзүүлэх вэ гэж нэлээн бодсоны эцэст мал аж ахуйн орны түүхий эд болох ноолуурыг ашиглан, өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, нөгөө талаар Монгол Улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх нь зүйтэй гэж үзсэний үндсэн дээр “Говь” комбинатын төслийг хэрэгжүүлсэн.
Өнгөрсөн сард Монголын ноос, ноолуурын салбарын томоохон хурал болсон. Миний бие энэ хуралд оролцож “Говь” комбинатын төслийн талаар танилцуулга хийсэн юм. Монгол Улсын эдийн засагт үзүүлж буй үр нөлөөг уул уурхайн салбарыг оруулалгүйгээр авч үзвэл ноос ноолуурын салбар 40 орчим хувийг эзэлж, үүний 40 хувь нь Япон улсад экспортлогддог. Энэ хуралд оролцож, энэхүү төслийн талаар ярьж байхдаа үнэхээр зөв зүйтэй салбарт төсөл хэрэгжүүлжээ гэж бодож байлаа.
1990 оны үе буюу Монгол Улсын эдийн засаг хүндхэн нөхцөлд байсан үед манай улсаас лаазтай сүү тусламжаар өгч байсан. Сүүг нь хэрэглэж дууссаны дараа лаазыг нь маш олон зүйлд ашиглаж байсан тухай олон Монгол хүнээс сонсож байсан нь сайхан сэтгэгдэл төрүүлж байлаа.
Үүний дараа Замын-Үүдэд ачаа шилжүүлэн ачих байгууламжийг барьсан. Тухайн үед төмөр замын цариг өөр байсан учраас ачаа шилжүүлэх байгууламж барьснаар гаднаас бараа, бүтээгдэхүүн хүндрэлгүй орж ирэх боломжтой болсон юм билээ.
Өвсний үндэс буцалтгүй тусламжийн хөтөлбөрийн тухайд 1990 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл 540 гаруй төслийг хэрэгжүүлээд байна
Харин Өвсний үндэс буцалтгүй тусламжийн хөтөлбөрийн тухайд 1990 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл 540 гаруй төслийг хэрэгжүүлээд байна. Уг хөтөлбөр нь Улаанбаатар төдийгүй Монгол Улсын бүх аймаг сумдын сургууль, эрүүл мэндийн байгууллагын барилга байгууламжийг засаж сайжруулах асуудлыг голчилж байна.
Бидний зүгээс үзүүлж буй тусламж, дэмжлэг Монгол орны өнцөг булан бүрт хүрч байгаа нь сайшаалтай. Энэ төслийн ачаар миний бие өнгөрсөн хугацаанд Монгол Улсын олон аймаг, сумдаар зочилж гарын үсэг зурлаа. Энэ үеэр тухайн орон нутгийн сургууль, эмнэлгийн бодит байдлыг өөрийн нүдээр үзэж, тухайн газрын хүмүүстэй ярилцаж мэдээлэл авч байлаа. Ингээд явж байхдаа Монголын олон алдартай хүмүүсийг хаана, хэрхэн суралцаж байсан талаар яриаг ч сонсож байв.
Өвсний үндэс төслийн талаар нэг бүрчлэн яривал их хугацаа зарцуулах учраас нэгэн жишээ ярья гэж бодож байна.
Өнгөрсөн жилийн наадмын үеэр Японд их хэмжээний бороо орсны улмаас үер болсон. Энэ үеэр Монголын ард түмэн, Монголын Засгийн газраас чин сэтгэлийн сайхан үг хэлж, тусламж дэмжлэг үзүүлсэн. Мөн энэ үеэр Улаанбаатарт орсон их хэмжээний борооны улмаас Хавдар судлалын үндэсний төвийн дээвэр нэвчин усанд автсаныг мэдсэн. Мэдсэн даруйдаа Өвсний үндэс төслийн хүрээнд дээврийн засварын ажлыг эхлүүлсэн. Манай төслийн төсөв хязгаартай учраас Эрүүл мэндийн сайдын багцаас тодорхой хэмжээний хөрөнгө гаргаж, хамтран засварын ажлыг хийж байлаа.
Монгол Японы сургалтын эмнэлэг Улаанбаатар хотод байгуулагдсан. Өнгөрсөн зургадугаар сард Япон улсын Гадаад хэргийн сайд Коно Таро Монгол Улсад айлчлах үеэр тус эмнэлгийн албан ёсны нээлтийн ажиллагаа болж Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Гадаад хэргийн сайд Д.Цогтбаатар нар оролцсон. Тус эмнэлэг нээлтээ хийж, үйл ажиллагаа нь тогтвортой сайн явж байгаад баяртай байна.
Мөн Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх онгоцны буудлын төслийн бүтээн байгуулалтын ажил дуусаж, нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийн биеэр оролцсон. Эдгээр төслүүд Монгол Улсын цаашдын хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулах үнэхээр ач холбогдол өндөртэй төсөл болсон гэж бодож байна. Энэ мэтчилэн манай хоёр улс олон салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байгаад миний бие туйлын таатай байдаг.
-Эрүүл мэндийн салбарт, монгол хүний эрүүл мэндэд оруулж буй чухал хөрөнгө оруулалт бол “АШУҮИС-ийн харьяа Монгол-Японы сургалтын эмнэлэг”. Аравдугаар сарын 1-нээс өвчтнүүдээ хүлээн авч эхлээд буй уг эмнэлгийн нээлтэд та оролцсон. Арав гаруй жил, олон хүний хүч хөдөлмөр шингэснийг та тэр үед онцолж байсан. Эмнэлэг байгуулж эхэлсэн түүхийг тэр бүр олон хүн мэддэггүй л дээ. Энэ талаар яривал.
-Тийм ээ, эмнэлгийн төслийг хэрэгжүүлж, ашиглалтад орох хүртэл багагүй хугацаа зарцуулсан. Эрүүл мэнд бол тухайн ард түмний аж амьдралын хамгийн гол суурь нь. Тэгэхээр ямар зорилготой эмнэлгийг хаана байгуулах талаар удаан хугацаанд судалж, зөвлөлдсөн. Энэ хугацаанд Монголын талаас ч олон саналыг дэвшүүлж байсан. Япон Монголын сургалтын эмнэлэг бол Монгол Улсад их сургуулийн харьяанд байгуулагдсан анхны эмнэлэг бөгөөд Монголын ард түмэнд эрүүл мэндийн өндөр чанартай үйлчилгээг үзүүлэхээс гадна судалгаа шинжилгээ хийх суурь бааз болгох, мөн япон маягийн менежментээр үйл ажиллагаа явуулах зорилготойгоор байгуулагдсан юм. Одоогийн байдлаар манай улсаас эрүүл мэндийн салбарын маш олон ажилтан Монгол Улсад ирж, менежментийг хэрхэн авч явах талаар хамтран ажиллаж байна.
-Та Монголд олон сургууль, цэцэрлэгээр зочилсон байх. Манай улсын боловсролын салбар таны нүдээр?
-Орон нутгийн нэлээд олон сургуулиар очиж, танилцсан. Ингэх бүрт сургуулиудын барилга байгууламж нэлээд хуучирч мууджээ хэмээн байнга боддог. Тухайн орон нутгийн сургуулийн захирал, багш нарын хандлагаас сургуулийн өнгө үзэмж болон дотоод уур амьсгал нь өөр өөр байдаг. Үнэхээр мэрийлттэй сургуулийн захирал, өөдрөг, хийе бүтээе гэсэн багш нартай сургуулийн сурагчид нь хүртэл өөдрөг байдаг нь ажиглагдсан.
Сургуулиудын барилга байгууламж нэлээд хуучирч мууджээ
Сургуулиудын барилга хуучирч муудсанаас гадна нэлээд олон сургууль анги танхим хүрэлцээгүй, орон нутгийн сургуулиудын сурагчдын дотуур байр ч мөн адил хуучирсан байгаа нь харагдсан. Засвар үйлчилгээ хийх, шинээр барихад төсөв мөнгө ч хүрэлцээгүй байдаг юм шиг.
Саяхан миний бие Булган аймгийн Булган суманд Өвсний үндэс төслийн ажлаар очоод ирсэн. Тус аймгийн “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийг Монголын анхны олимпийн аварга, МУГТ, жүдоч Н.Түвшинбаяр, Монголын анхны сансрын нисгэгч Хөдөлмөрийн баатар Ж.Гүррагчаа нар төгссөн гэж сонссон. Энэ мэтчилэн өнөөдөр амжилтад хүрч нэрд гарсан олон хүн орон нутгийн сургуулиудад суралцаж төгссөн байдаг. Монгол улсыг цаашид авч явах ирээдүйн чадварлаг боловсон хүчин орон нутагт суралцаж байгаа учраас тэдгээр сурагчдад тусламж дэмжлэг үзүүлж чаддагтаа баяртай байдаг.
-Үүрэгт ажлаа хүлээн авах үеэрээ Та Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд хичээл зүтгэл гарган ажиллахаа илэрхийлсэн. Өнгөрсөн гурван жилийг дүгнэвэл энэ чиглэлд ямар өөрчлөлтүүд гарсан бол?
-Яах аргагүй Монгол Японы харилцаа сүүлийн жилүүдэд эрчимжин, улам бүр сайжирч байна. Өнгөрсөн сард Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхитог Эзэн Хааны сэнтийд залрах төрийн ёслолд оролцоод Япон улсаас буцаж ирэх үед нь миний бие тоссон. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Монгол Улсын Ерөнхий сайдын Япон улсад хийсэн албан ёсны айлчлалын дараагийн айлчлал нь энэ байлаа. Тус хоёр айлчлалын үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэтэй уулзаж хоёр орны стратегийн түншлэлийн талаар ярилцаж, санал нэгдсэн. Энэ уулзалтын хүрээнд Япон улсын зүгээс санаачилга гарган хэрэгжүүлж буй “Чөлөөт, нээлттэй Энэтхэг, Номхон далай” -н хамтын ажиллагааг улам бүр хөгжүүлэн цаашид хамтран ажиллана хэмээн санал нэгдэж, үүнийгээ нотолсон. Энэ мэтчилэн хоёр орны хооронд өндөр дээд түвшинд хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байна.
Миний бие Монгол Улсад томилогдон ирснээс хойших жишээнээс дурдвал 2017 оны гуравдугаар сард тухайн үеийн УИХ-ын дарга М.Энхболд Япон улсад албан ёсны айлчлал хийсэн. 2017 оны зун нь Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошима Монгол Улсад анх удаа айлчилсан. Түрүүн дурдсан, энэ оны зургадугаар сард Японы Гадаад хэргийн сайд Коно Таро Монгол Улсад бас айлчилсан гэх мэтчилэн төрийн өндөр дээд түвшинд харилцан айлчлалууд хийгдсэн нь бид бүхний харилцаа үнэхээр гүнзгийрэн хөгжиж байгаагийн жишээ гэж бодож байна.
Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх онгоцны буудлын төсөл далайд гарцгүй Монгол Улсын цаашдын хөгжилд ихээхэн ач холбогдолтой
Япон болон Монгол Улс нэг бүсэд оршдог, адилхан ардчилсан тогтолцоотой чөлөөт улсууд учраас үзэл бодлоо чөлөөтэй солилцож чаддаг нь илүү боломжийг олгодог гэж хардаг.
Цаашилбал стратегийн түншлэлийн хүрээнд хэрэгжсэн гэж хэлж болохуйц Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх онгоцны буудлын төсөл байна. Энэ нь далайд гарцгүй Монгол Улсын цаашдын хөгжилд ихээхэн ач холбогдолтой бөгөөд гадаад улстай харилцах хамгийн чухал гарц болно гэж харж байна. Энэ мэт төслүүд манай хоёр орны стратегийн түншлэлийг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна.
Стратегийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлж буй нэг зүйлийг онцлон хэлье гэж бодож байна. Бид аравдугаар сарын 29-нд Япон Улсын Өөрийгөө хамгаалах хүчин байгуулагдсан өдрийг тохиолдуулан хүлээн авалт зохион байгуулсан. Одоогоос хоёр жил хагасын өмнө Японы Батлан хамгаалах яамнаас Монгол Улсад Батлан хамгаалахын атташег анх удаа томилон ажиллуулсан. Энэ нь манай хоёр орны батлан хамгаалахын салбарын харилцаа, хамтын ажиллагааг улам бүр хөгжүүлэх зорилготой.
Батлан хамгаалахын салбарт хэрэгжүүлж буй төслүүдийг дурдвал, өнгөрсөн зургаан жилийн хугацаанд Монголын цэргийн инженерийн нэгжийн зам, барилгын салбарын чадавхийг бэхжүүлэх төслийг хэрэгжүүлсэн. Мөн Монгол Улс, АНУ-ын хамтран хэрэгжүүлдэг “Хааны эрэлд” олон улсын цэргийн хамтарсан сургуульд энэ жил Японы Улсын Өөрийгөө хамгаалах хүчний 60 гаруй хүнтэй бие бүрэлдэхүүн ирж оролцлоо. Энэ мэтчилэн стратегийн түншлэлийн хүрээнд батлан хамгаалахын салбарыг хамруулан хөгжүүлэхээр зорьж байна. Мөн ойрын үед Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Япон улсад айлчлахаар төлөвлөж байна.
2010 онд 7500 орчим хүнд Япон улсад зорчих виз олгож байсан бол 2018 онд энэ тоо 21 мянга давсан
-Монголд айлчилж байсан хунтайж хаан ширээнд заларч, Рэйвагийн эрин эхэлсэн. Япон улсын Угсаа залгамжлах хунтайж эзэн хааны сэнтийд заларсантай холбогдуулан, Япон улсаас Монгол улсад суугаа Элчин сайдын яам энэхүү үйл явдлыг тэмдэглэн баярын хүлээн авалт зохион байгуулсан. Рэйвагийн эрин хоёр улсын харилцаанд ямар өөрчлөлтийг авчрах бол?
-Бид харилцан бие биенээ хэрхэн харж, хэрхэн хамтран ажиллах вэ гэдэг нь бидний санаа бодлоос шалтгаалах байх гэж бодож байна. Тиймээс стратегийн түншлэлийг цаашид улам хөгжүүлэх нь манай хоёр орны өнөөгийн нягт харилцаанд чухал түлхэц болно гэж харж байна. Одоогийн нөхцөл байдлыг харахад манай хоёр орны харилцаа цаашид маш сайхан гэгээлэг, өөдрөг байх дүр зураг харагдаж байна. Рэйвагийн он тооллын үед бидний хамтын ажиллагаа өмнөх Хэйсэйгийн үед байснаас илүү өргөн хүрээнд хөгжин цэцэглэнэ гэдэгт итгэлтэй байна. Рэйвагийн он тоолол эхлээд удаагүй байх үед манай Элчин сайдын яамнаас хүлээн авалт зохион байгуулсан. 1990 онд Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжиж эхэлснээс хойших 30 орчим жилийн хугацаанд төрийн дээд албан тушаал хашиж байхдаа Япон улстай хамтран ажиллаж байсан Монгол Улсын үе үеийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, УИХ-ын гишүүд зэрэг олон хүн цаг зав гарган морилон ирсэн нь манай хоёр орны харилцаа хэр гүнзгий, ямар ойр дотно байгаагийн илэрхийлэл юм болов уу гэж бодсон.
ВИЗНИЙ НӨХЦӨЛИЙГ ХӨНГӨВЧИЛЖ, ДӨРӨВ ХОНОГТ ХАРИУГ ӨГЧ БАЙНА
-Япон улс руу зорчих визний нөхцөлийг нэлээд хөнгөвчилсөн. Зорчих иргэдийн тоо өссөн болов уу?
-Тоо баримт дурдах нь зүйтэй болов уу. Элчин сайдын яамнаас 2010 онд 7500 орчим хүнд Япон улсад зорчих виз олгож байсан бол 2018 онд энэ тоо 21 мянга давсан байна. Виз олголтын хэмжээ маш ихээр өссөн байгааг эндээс харж болно. Бид виз мэдүүлснээс хойш ажлын дөрөв хоногийн дотор хариуг өгч байгаа нь нэлээд богино хугацаа гэж боддог. Мөн өнгөрсөн зунаас хойш олон удаагийн виз олголтын тоо өссөн. Ирэх онд Токиод олимп зохион байгуулагдахтай холбоотойгоор энэ тоо улам бүр нэмэгдэх болов уу.
Мөн ирэх зун Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх онгоцны буудлын үйл ажиллагаа эхлэх учраас хоёр орны агаарын тээврийн үйл ажиллагаа сайжирч, харилцан зорчих иргэдийн тоо өсөн нэмэгдэнэ хэмээн найдаж байна.
Одоогийн байдлаар Японы 19 хот, засаг захиргааны нэгж хүсэлт гарган Монголын тамирчдыг хүлээн авах “хост таун” болоод байна
-Энэ жилийн дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн Япон Улс гадаадаас ажиллах хүч авах нөхцөл өөрчлөгдөж, арай хялбар болсон гэж байсан. Манай улсад ч нааштай үр дүн гарч байгаа болов уу. Энэ ажил ямар шатанд яваа вэ?
-Ажиллах хүчин авах асуудал нь манай хоёр орны хамтын ажиллагааны нэгэн шинэ салбар болж байна. Одоогийн байдлаар тодорхойлогдсон ур чадвар бүхий гадаадын ажилтан хүлээн авах тогтолцоогоор Монголоос агаарын тээвэр, асаргаа сувилгаа гэсэн хоёр салбарт ажиллах хүчин авахар зэхэж байгаа. Үүний тулд хамгийн түрүүнд япон хэлний шалгалт авна. Хэлний шалгалтад тэнцсэний дараа тухайн салбарын шалгалтыг авна. Япон хэлний шалгалтыг арваннэгдүгээр сард авна. Удахгүй салбарын шалгалтыг авахаар төлөвлөж байна. Цаашид ажиллах хүчин хүлээн авах салбар нэмэгдэх байх гэж харж байна. Уг системийг манай улс энэ оноос анх удаа хэрэгжүүлж байгаа тул цаашид Монгол Улстай бусад салбарт ч хамтран ажиллах боломж гарах болов уу.
-2020 оны Токиогийн олимпийн бэлтгэлтэй холбоотой манай тамирчдыг Японд бэлтгэл хийх боломжуудаар хангасаар байгаа. Шизүока муж чухал үүрэгтэй оролцож байгаа. Олимптой холбоотой хэрэгжүүлж байгаа ажлуудаасаа дурдвал?
-Олимпод чиглэсэн хамтын ажиллагааг ярихын өмнө Монголын тамирчид манай улсад нэлээд нэр хүндтэй байдгийг дурдах нь зүйтэй. Одоогийн байдлаар Японы 19 хот, засаг захиргааны нэгж хүсэлт гарган Монголын тамирчдыг хүлээн авах “хост таун” болоод байна. Манай хоёр орны тамирчид туялзуур сэлэм, буудлага, хүндийн өргөлт, каратэ, жүдо зэрэг олон спортын төрлөөр хамтарсан бэлтгэл хийж эхлээд байна.
БОДЛОГО БОЛОВСРУУЛАХДАА НУХАЦТАЙ ЯРИЛЦАЖ, ЗӨВШИЛЦӨЖ ИЛҮҮ ИХ ЦАГ ЗАРЦУУЛЖ БАЙЖ ШИЙДВЭР ГАРГАХ ХЭРЭГТЭЙ
-Та Япон Улсаас Монгол Улсад суух онц бөгөөд бүрэн Эрхт Элчин сайдаар томилогдоод гурван жил өнгөрчээ. Монголд байх хугацаанд тань таны сэтгэлийг хамгийн ихээр хөдөлгөсөн сайхан зүйл болон үүнийг л өөрчлөх юмсан гэж сэтгэл эмзэглүүлсэн зүйл юу байна вэ?
-Монголд ирээд маш олон зүйл дээр миний сэтгэл хөдөлж байлаа. Түүний нэг нь дээр дурдсан Рэйвагийн он тоолол эхлэх үед зохион байгуулсан хүлээн авалтад Монголын үе үеийн өндөр албан тушаал хашиж байсан маш олон хүн цаг зав гарган хүрэлцэн ирж үйл явдлыг халуун дотно уур амьсгал дунд тэмдэглэсэн нь маш их сэтгэл хөдөлгөсөн. Үүний дараа Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх онгоцны буудал болон Монгол Японы сургалтын эмнэлгийн нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийн биеэр хүрэлцэн ирсэнд маш их сэтгэл хөдөлсөн.
Өнгөрсөн гурван жилийн хугацаанд Монгол Улсын бүх аймгаар орж үзлээ. Ингэж явахдаа Монголын унаган, үзэсгэлэнт сайхан байгалийг өөрийн нүдээр үзэх завшаан олдож, орон нутгийн олон иргэнтэй чин сэтгэлээсээ ярилцах боломж олдсонд үргэлж талархаж явдаг.
Морин хуур бол маш гайхамшигтай хөгжим, би маш их дуртай. Монголын уудам тал нутаг, уулсаар морь унаад давхих үнэхээр сайхан.
-Ирснээсээ хойш олон Монголчуудтай албаны, хувийн шугамаар харилцсан байх. Монгол хүний давуу болон сул талыг юу гэж дүгнэх бол?
-Монгол хүний давуу тал нь өөртөө их итгэлтэй, ирээдүйгээ өөдрөгөөр хардаг чанар. Энэ бол хүч. Сул талыг нь хэлж болох юм уу /инээв.сурв/ Хүн бүр дор бүрнээ бие дааж шийдвэр гаргадаг тал ажиглагдсан. Ялангуяа Засгийн газрын бодлого боловсруулах түвшинд бодлого, шийдвэр ойр ойрхон солигдож, тууштай биш байдаг нь харагдлаа. Тухайн үед Засгийн эрхэнд гарсан хүмүүс нь бодлогоо өөрчлөөд явдаг. Монголчууд улсаа хөгжүүлэх бодлого боловсруулахдаа илүү их цаг зарцуулж нухацтай ярилцаж, судалж, зөвшилцөж байж шийдвэр гаргадаг байх нь чухал. Твиттер зэрэг мэдээллийн хэрэгслээр цуу яриа, шуугиан тарах нь их ажиглагдсан. Нийгэм, эдийн засаг, гадаад харилцаа ямар байх тал дээр илүү илэн далангүй, нухацтай ярилцаж байж шийдвэр гаргах хэрэгтэй юм шиг санагддаг. Монгол хүн их чадварлаг, оюуны чадавх сайтай учраас үүнийг засаад хамтран ажиллаж чадвал Монгол Улс улам бүр хөгжинө гэж харж байна.
Засгийн газрын бодлого боловсруулах түвшинд бодлого, шийдвэр ойр ойрхон солигдож, тууштай биш байдаг нь харагдлаа.
-Монгол Улсад суух Элчин сайдаар ажилласан хугацаагаа бүхэлд нь дүгнээд хэлбэл?
-Өнгөрсөн гурван жилийн хугацаанд Монголд томилогдон ажиллахад үнэхээр сайхан байсан учраас Монголын ард түмэнд баярлалаа гэж хэлмээр байна. Юуны өмнө монголчууд өөртөө итгэлтэй, ирээдүйгээ өөдрөгөөр төсөөлж, аливаа зүйлийг эерэгээр хардаг байдлыг хараад миний ертөнцийг үзэх үзэл, үзэл бодол ч өөрчлөгдсөн. Маш олон Монголчуудтай уулзаж, ярилцах сайхан боломж олдсон. Монгол Улсад томилогдон ирэхээсээ өмнө ийм үр бүтээлтэй, ийм сайхан цаг хугацааг өнгөрөөнө гэж бодож байсангүй.
Үүн дээр нэмээд хэлэхэд манай хоёр орны харилцаа ийм гүнзгий хөгжсөнийг өөрийн биеэр ирж байж л мэдлээ. Үүний нэг жишээг дурдахад, өнгөрсөн аравдугаар сарын 10-ны өдөр хөлбөмбөгийн 2022 оны ДАШТ, 2023 оны Азийн АШТ-ий урьдчилсан шатны тоглолт Япон улсад болсон. Япон, Монголын шигшээ багуудын хооронд болсон уг тэмцээнийг White Rock төвд том дэлгэцээр шууд дамжуулсан. Энэ үед Япон, Монгол 500 гаруй хүн цуглаж, дуу алдан сэтгэл хөдлөл өндөртэйгөөр тэмцээнийг шимтэн үзсэн. Тоглолт эхлэхийн өмнө хоёр орны төрийн дуулал эгшиглэхэд ирсэн бүх хүн босож зогсоод, хүндэтгэлтэй нь аргагүй дуулсан нь үнэхээр сэтгэл хөдөлгөм байлаа. Энэ нь манай хоёр орны иргэд спортын арга хэмжээн дээр ч найрсаг, дотно сайхан харилцаатай байдгийг илтгэн харуулсан. Рэйвагийн он тооллын үед энэ мэтчилэн бидний гүнзгий найрсаг харилцаа цаашид улам хөгжин цэцэглэх болов уу.
-Томилолтын хугацаа дуусаж буйтай холбогдуулаад та монголчуудад юу захиж үлдээмээр байна вэ?
- Ажиллах хугацаанд минь дэмжлэг туслалцаагаа харамгүй хайралсан нийт монголчууддаа маш их баярлалаа, та бүхэндээ амжилт хүсье гэж хэлмээр байна.
-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Таны цаашдын ажилд амжилт хүсье.