gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     5.19
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 22
Зурхай
 5.19
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 5.19
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

ЦУВРАЛ 3: Их мөнгө, том сонирхол

Боловсрол
2019-11-18
1
Twitter logo
1
Twitter logo
Боловсрол
2019-11-18
ЦУВРАЛ 3: Их мөнгө, том сонирхол

Гурван давхар өргөст торны цаана байрлах хаалттай хүрээлэнгүүд, үл ойлгогдох төслийг санхүүжүүлэх асар их хэмжээний мөнгө чухамхүү юунд чиглэж байв.

ЗХУ-ын Дээд зөвлөлийн ШУТехнологийн улсын хорооны 1991.07.04-ний 58-р тогтоолд спиналь болон лептон талбайн судалгааны санхүүжилтийг ЗХУ-ын СнЗ-ийн дэргэдэх Цэрэг аж үйлдвэрийн хороогоор дамжуулан БХЯ, ДХЯ болон УАХХ-ны шугамаар хийнэ. Мөн спинор болон микро лептон талбайн ажлын санхүүжилтийн эх үүсвэр, хэмжээний талаар болон түүнтэй холбоотой аливаа асуудлаар зөвхөн СнЗ-ийн дэргэдэх улсын хороонд хандана гэж заажээ.

1987 онд Ерөнхий сайд Н.Рыжков, хүмүүсийг удирдах арга хэрэгсэл, шийдвэр гаргах механизмд нөлөөлөх үйлчлэлийг багтаасан пси-технологийг боловсруулах улсын хөтөлбөрийг хэрэгжүүлэгч “Энергия” нэгдэлд 500 сая рубль (энэ үед рубль долларын ханш бараг адилхан байсан) хуваарилав. Хөтөлбөрийн зөвлөх-удирдагч нь тагнуулын байгууллагын дэслэгч генерал Ф.Ханцеверов байв.

УАХХ-той хамтран ажиллахаас татгалзсаны дараахан энэ судлаач автомашины ослоор нас барсан ба шинжлэх ухааны судалгааны материалууд нь ул мөргүй алга болсон гэдэг.

1988 онд Киевийн батлан хамгаалахын “Октава” үйлдвэр эх орны анхны пси-генераторуудыг үйлдвэрлэн гаргахад тулж ирсэн байв. Энэ аппаратуудын үндсийг эрдэмтэн Беридзе анагаах ухааны зорилгоор анх боловсруулсан байжээ. УАХХ-той хамтран ажиллахаас татгалзсаны дараахан энэ судлаач автомашины ослоор нас барсан ба шинжлэх ухааны судалгааны материалууд нь ул мөргүй алга болсон гэдэг.

1990 онд “Шийдвэр гаргах механизмд зайнаас нөлөөлөх үйлчлэлийг хэрэгжүүлэх” гэсэн нэртэй томоохон төсөлд Засгийн газраас зөвшөөрөл өгч, 500 сая рублийг дотроо 120 байгууллагыг нэгтгэсэн профессор А.Акимовын удирдсан “Вент” нэгдэлд дахин хуваарилав.

Хэдийгээр энэ сэдэв улсын нууцад хамаарч байсан ч ЗХУ-д өргөн хэмжээгээр хийгдсэн ажлууд, зэвсгийн боловсруулалт, түүнд зарцуулж байсан мөнгөнөөс харахад цөмийн зэвсэг хийх технологиос илүү чухал байсныг хэвлэлд нийтэлсэн материалуудаас харж болно.

Лавлагаа: ЗХУ болон ОХУ-д психотроникийн салбарт боловсруулалтыг 20-иод хүрээлэн хийж байв. Эдгээр нь:

• Шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн "Энергия" нэгдэл,
• "Гиппократ" шинжлэх ухааны төв,
• СВЧ "Биотехника" Харьковын хүрээлэн,
• Академич А.Акимовын “Вент” ШУҮ-ийн нэгдэл,
• ОХУ-ын ШУА-ийн радио техник, электроникийн хүрээлэн,
• Киевын материал судлалын хүрээлэн,
• Москвагийн эрчим хүчний дээд сургууль,
• Москвагийн радио электроник, автоматикийн дээд сургууль (МИРЗА)
• ШУ судалгааны "Эниотехника" нэгдэл,
• ШУ үйлдвэрлэлийн «Волна» нэгдэл,
• Төрийн өмчийн хувьцаат нийгэмлэг «Лидар»,
• ОХУ-ын сансрын агентлаг,
• Квант генетикийн хүрээлэн,
• Москвагийн улсын их сургууль,
• ОХУ-ын ШУА-ийн онолын болон хавсрал физикийн хүрээлэн.

Үйлдвэрлэгч байгууллагууд:

• "Октава" (Киев) биогенераторын үйлдвэр,
• Омск хотын психотрон аппаратур хэрэгслийн үйлдвэр,
• "Гиппократ" төв,
• "Биотехника" үйлдвэр,
• "Интрлок" үйлдвэр.

Үүнээс үзэхэд сэтгэцэд нөлөөлөх зэвсэг бол Мосины винтов бууны нэгэн адил бодит зүйл юм. Ийм зэвсэг нэгэнт байдаг бол хэрэглэнэ гэсэн үг. Зөвлөлтийн үед түүнийг НАТО-той хийх тэмцэлд биш харин өөрсдийн ард түмэн дээр “биеийг нь сайн авч явуулах”-ын тулд хэрэглэж байжээ. ЗХУ-ын үед ДХЯ-ны бие бүрэлдэхүүнд багтдаг цэргүүд зэвсэгт хүчний бүх бүрэлдэхүүнээс хоёр дахин их хүнтэй байсан нь тохиолдлын хэрэг бишээ. Бүх цаг үед өөрийн харьяат иргэдийг хянах нь гадагш дайн хийхээс илүү чухал байсан. Ном хэвлэл дээр гарснаар бол сэтгэцэд нөлөөлөх зэвсгийг жагсаал цуглаан тараах, олон нийтийн хүсэл зоригийг дарангуйлахад ашигладаг гэж ойлгож болохоор байна. Дохиог телевизийн цамхаг, утасны шугам, тэр бүү хэл цахилгааны шугамаар хүртэл дамжуулж болдог олон арга зам, технологи байдаг ажээ.

Ц.Насанбат

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан