Тулгар төр байгуулагдсаны 2228 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын урианхай сурын харваа өнөөдөр Үндэсний сурын талбайд нээлтээ хийлээ.
Энэ жилийн Урианхай сурын харваад 16 улсын мэргэн, 66 спортын мастер, 24 спортын дэд мастер нийт 178 харваач оролцож буй юм.
Нээлт 11:00 цагт эхэлж, урианхай сурын улсын мэргэн Т.Очир, урианхай сурын улсын хүндэт мэргэн, ахмад харваач Ц.Ядамжав нар төрийн далбаагаа мандуулсан юм.
Нийт 178 тамирчин тус бүр 10 удаа босож, 3 сум тавих буюу нийт 30 сум тавьсны дараа тэмцээний ялагч тодорно. Харваачид дөрөв дөрвөөрөө таван зурхайд ээлжлэн харваж, самбарын тав, ерөнхий нэг шүүгч шүүж байна.
Урианхай сурын харвааны тэргүүлэгчдийн гишүүн, Урианхай сурын спортын мастер Б.Цогттөмөр “Урианхай сураар баяр наадмынхаа харвааг эхэлдэг бөгөөд “өвөг сур” гэж нэрлэж заншсан. Зуны аагим халуун, өвлийн тэсгэм хүйтэнд ч харвадаг тус төрөлд зөвхөн эрчүүд оролцдогоороо онцлог юм. Ер нь 18 нас хүрсэн нумаа татаж чадаж л байвал урианхай сурд орох боломжтой” хэмээв.
Урианхай сурыг хүчтэй нум, хүнд сураар харвадаг ба бай нь 40 метр зайд байрладаг аж.
“Дугуйлж өрсөн бай буюу сур нь 450-500 гр жинтэй “чих”-нүүдээс бүрдэнэ. Байнаас урагш 2.5 метрт байрлах овоолсон шороог “өтвөг” гэнэ. Байнаас арагш мөн 3 метр зайд 20 см өндөртэй “өтвөг” байрлах ба харваач чихийг онож арын өтвөгийг давуулсан тохиолдолд оноо тооцдог. Чихээ оносон ч өтвөгөө давуулахгүй бол оноонд тооцохгүй. Тиймээс зарим талаараа хүнд харваанд тооцогддог” хэмээн Б.Цогттөмөр тайлбарласан юм.
Өнгөрсөн жилийн наадмын урианхай сурд 30 сумаас 27 онож түрүүлсэн, Тагнуулын ерөнхий газрын “Эрч” спорт хорооны харваач, урианхай сурын улсын мэргэн Т.Очироо “Хэдхэн хоногийн өмнө урианхай сурын улсын аварга шалгаруулах тэмцээн болсон. Тэр тэмцээн харваачдын цэц мэргэнээ сорих урьдчилан бэлтгэл болсон. Тэмцээний өнгөнөөс харахад харьваачдийн бэлтгэл сургуулилт сайн, оноо тэнцүү гарах магадлалтай санагдсан” хэмээн ярив.
Энэ үеэр гурван жилийн өмнө Австралиас манай улсад ирсэн Роберт S. “Би Монголын уламжлалт харваагаар хоёр дахь жилдээ хичээллэж байна. Өнгөрсөн жилийн наадамд оролцсон. Энэ удаад чадвар маань дээшилсэн гэж бодож байна. Урьд нь би гахай харваж агнадаг байсан юм. Гадаа халуун, хуурай байгаа нь харвахад их хэцүү болгож байна” гэж сэтгэгдлээсээ хуваалцсан юм.
Урианхай сурын харваа үргэлжилж байна.