gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     6.03
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 24
Зурхай
 6.03
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 6.03
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Нийслэлд хийгдсэн гэнэтийн шалгалт дууслаа

Эрүүл мэнд
2009-10-17
0
Twitter logo
0
Twitter logo
Эрүүл мэнд
2009-10-17

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Онцгой байдлын газар, Шадар сайдын ажлын алба хамтран зургаан дүүрэгт гэнэтийн шалгалт өнгөрсөн пүрэв гаригт хийж өчигдөр дүнг нь танилцууллаа.

Боловсролын байгууллагууд даалгавраа хэрэгжүүлж байна

Өнгөрсөн хоёр хоногийн хугацаанд нийслэлийн их, дээд болон ерөнхий боловсролын 201 сургууль 110 цэцэрлэг, соёл урлагийн 40 газрыг хамруулсан. Ингээд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ариутгал халдваргүйжүүлэлтийн бодисыг зөв найруулж хэрэглэх, агааржуулалт, чийгтэй цэвэрлэгээг хоёр цаг тутам хийх, хүүхдийн ирцийн байдалд онцгой анхаарч, ирээгүй хүүхдийн шалтгааныг заавал тодруулан ажиллахыг даалгасан байна.

Шалгалтын хэсгүүд нийтдээ 143 боловсролын байгууллагад шалгалт хийхэд 33 байгууллага суралцагчдын эрүүл мэнд, биеийн байдалд хяналт тавьж байгаа бол 122 байгууллага сурагчдын ирцийн бүртгэл хөтөлж, 121 байгууллага ариутгал цэвэрлэгээ хийсэн байна.

Харин 27 байгууллагын нийтийг хамарсан арга хэмжээг хязгаарласан байна. Энэ сарын 15-ны өдөр нийслэлийн сургууль, цэцэрлэгийн хүүхдийн ирцийн мэдээг авч нэгтгэхэд сургуулийн өмнөх насны 2012 хүүхэд өвчтэй, тасалсан 1606, чөлөөтэй 895, ерөнхий боловсролын сургуулийн 7752 хүүхэд өвчтэй, тасалсан 1689, чөлөөтэй 1713 хүүхэд байгаа нь урьд өдрийн ирцтэй харьцуулахад 4481-ээр нэмэгдсэн байв. Эндээс харахад дүүргүүдийн боловсролын байгууллагууд албан даалгаврыг хэрэгжүүлэх чиглэлээр авах удирдлага, зохион байгуулалтын ажил нь эхлэлтийн байдалтай байгаа аж. Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа соёл, урлагийн 40 байгууллага, интернет кафе, PC тоглоомын 123 газарт хяналт хийж, томуугийн халдвараас сэргийлэх чиглэлээр зөвлөмж тарааж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн. Харин хэрэгжилтийг 10 байгууллагад шалгахад долоо нь ариутгал хийжээ.

Захуудын цайны газарт зөөврийн гар угаалтуур суурилуулжээ

Шалгалтын ажлын хэсгүүд "Хархорин", "Барс", "Хөх бүрд", "Дүүхээ", "Хан бүргэдэй", "Оргил", "Дэнжийн-1000", "Бөмбөгөр", "Хүчит шонхор", "Хэрлэн" зэрэг 180 гаруй худалдааны төвд хяналт хийж, хүнсний бүтээгдэхүүн /гахайн мах махан бүтээгдэхүүн/-ий чанар аюулгүй байдлын баталгаажилт, хадгалалт, худалдаалалт, хэрэглээний байдалд хяналт хийжээ. Мөн худалдааны ажилтнуудад амны хаалт хэрэглүүлэх, эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэм баримтлах талаар зөвлөгөө өгч, халдваргүйжүүлэлт хийсэн байна. Тухайлбал, "Хунт хайрхан" ХХК-аар "Хархорин" захын 281 метр квадрат талбайд халдваргүйжүүлэлт хийлгэж, зөөврийн гар угаалтуурыг Хар хорин захын 14 цайны газарт суурилуулж, томуугийн халдвараас сэргийлэх зөвлөмж тараан, захуудын радиогоор сэрэмжлүүлэг мэдээ явуулсан ажээ. Нийтдээ худалдаа, үйлчилгээний 100 байгууллагад шалгалт хийсний 72 байгууллага хүнсний бүтээгдэхүүн тэжээлийн гарал, үүсэл, эрүүл ахуйн байдалд хяналт тавьж байгаа дүнтэй байна.

Нийтийн тээврийнжолооч, мөнгө хураагчийг амны хаалтаар хангажээ

Улсын онцгой комиссоос өгсөн үүргийн дагуу Нийслэлийн тээврийн газрын 17 байцаагч, 760 автобусны үйлчилгээний байдлыг шалган, 94 аж ахуйн нэгж, байгууллагын 1435 нийтийн тээврийн хэрэгсэл (автобус, троллейбус, такси)-д санамж бичиг байрлуулан 1200 жолооч, мөнгө хураагчийг амны хаалтаар хангаж, 450 автобусанд ариутгал , хийлгэжээ. Баянзүрх, Нисэх, Яармаг, 22-ын товчоогоор орж, гарч байгаа тээврийн хэрэгслийн жолооч, зорчигчдод 4299 зөвлөмж тарааж, сурталчилгаа хийсэн байна. Даалгаврын хэрэгжилтийн байдлыг нийтийн зорчигч тээврийн 33 байгууллагад шалгахад 19 байгууллага ариутгал, халдваргүйтгэл хийж, санамж зөвлөмж байрлуулсан байжээ.

Иргэний нисэхийн ерөнхий газар шалгалтад унав

Иргэний нисэхийн ерөнхий газрын нисэх буудлын дотоодын нислэгийн байдалд хяналт хийхэд иргэд, зорчигчдод сэрэмжлүүлэг өгч, цэвэрлэгээ халдваргүйжүүлэлт хийж байсан байна. Гэвч албан даалгаврын биелэлтийг шалгах явцад халдваргүйжүүлэлтийн бодисыг нөөцлөөгүй, орон нутгийн нислэгийн үед тавигдах эрүүл мэндийн судалгаа тандалт хийгдээгүй байна. Төмөр замын болон авто тээврийн вокзалд халдварт өвчнөөс сэргийлэх санамж, зөвлөмжийг байрлуулсан байна.

Төрийн байгууллагуудын хувьд...

СБД-ийн IX хорооны 32 аж ахуйн нэгж байгууллага, хэсгийн ахлагч нар, БЗД-ийн 24, БГД-ийн 20, ЧД-ийн 4,10,11,12,13, ХУД-ийн 1-14 дүгээр хороодын үйл ажиллагаанд хяналт хийж, томуугийн халдвараас сэргийлэх зөвлөмж тараан, ариутгал халдваргүйжүүлэлт хийх талаар зөвлөгөө өгчээ. Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс "Зөв сонголт- зохистой хэрэглээ" сэдэвт сургалтыг тус дүүргийн долоо, найм, ес , 25-р хороодын 180 гаруй иргэнийг хамруулан зохион байгуулж, томуугийн халдвараас сэргийлэх чиглэлээр зөвлөгөө өгч, зөвлөмж тарааж ажилласан. Төр, захиргааны 16 байгууллагад шалгалт хийхэд тэдгээр байгууллагууд санамж сэрэмжлүүлэг байрлуулах, ажлын байранд ариутгал цэвэрлэгээ хийх зэрэг арга хэмжээ авсан байв.

Өрхийн эмнэлгүүд уртасгасан цагаар ажиллаж байна

Халдварт өвчин судлалын үндэсний төв, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт тусгаарлагдан эмчлэгдэж байгаа иргэдийн эмчилгээний явц байдал, яаралтай тусламжийн эм тариа, хамгаалах хувцас хэрэглэл, халдваргүйжүүлэх бодисын нөөц, эмийн хангамж хүрэлцээ, халдвар хамгааллын дэглэмийн байдлыг шалгаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн.

Нийслэлийн бүх эрүүл мэндийн нэгдэл 24 цагаар хариуцлагатай жижүүр ажиллуулж, өрхийн эмнэлгүүд уртасгасан цагаар ажиллаж байна. Эрүүл мэндийн нэгдэл, өрхийн эмнэлгүүдээс ирүүлсэн мэдээгээр томуугийн сэжигтэй 20 хүүхэд байгаа бөгөөд нийслэлийн хэмжээнд 438 хүүхэд томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн байна, Одоогийн байдлаар 28 эмийн сан 24 цагаар ажиллаж байгаа. Эмнэлгийн 49 байгууллагыг шалгахад өрхийн эмнэлгийн ажилтнуудыг уртасгасан цагаар ажиллуулж байсан. Утсаар зөвлөгөө өгөх тусгайлсан эмч ажиллуулах, угтан үйлчлэх эмч, эмнэлгийн ажилтнуудыг амны хаалтаар хангах зэрэг арга хэмжээ авч байгаагийн зэрэгцээ эмнэлгийн ажилтнуудад шинэ вирүсийн халдвараас урьдчилан сэргийлэх талаар сургалт семинар зохион байгуулсан байна. Мөн халдвар илэрсэн тохиолдолд урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зорилгоор өрхийн эмнэлэг, амбульториуд, эмнэлгүүдэд тахлын хамгаалах хувцас, хэрэгсэл, ариутгалын бодис бэлтгэсэн байв.

Албан даалгаврын хэрэгжилтийн байдлыг дүүргүүдэд шалгахад эмнэлэг, онцгой, мэргэжлийн хяналтын зэрэг байгууллагуудын албан хаагчдын ариутгал халдваргүйжүүлэлтийн бодис, хамгаалах хувцас, хэрэглэлийн хүрэлцээ хангалтгүй байгаа аж. Энэ албан даалгаврын биелэлтийг хангах талаар холбогдох яам, агентлагууд хуулиар олгогдсон чиг үүргийнхээ дагуу бодитой арга хэмжээ авч хэрэгжүүлж, бэлтгэл ажлыг үндсэндээ хангасан гэдэг дүгнэлтийг өгч байна.

Ө.Ядамсүрэн

-H1N1 вирүсийн тархалтын үед ард иргэдэд өгөх зөвлөмж-
Томуугийн А (H1N1) вирүсийн халдварын үед илрэх шинж тэмдэг: Ердийн ханиад томуугийн үед илрэх шинж тэмдгүүдтэй төстэй (нус гоожих, ханиалгах, толгой өвдөх, хоолой өвдөх, халуурах, булчингаар өвдөх, тамирдах, сульдах, бөөлжих, суулгах гэх мэт) илэрнэ.

Халдварлах зам: Хүнээс хүнд - ахуйн хавьтал, агаар дуслын замаар халдана.

Томуугийн А (H1N1) вирүсээс - Урьдчилан сэргийлэх арга:

1.Өөрөө халдвар авахаас хэрхэн сэргийлэх вэ?
-Ханиалгаж, халуурсан шинжтэй байгаа болон өвчилсөн хүмүүстэй ойр байхаас зайлсхийх
-Гараа тогтмол савантай бүлээн усаар угааж байх
-Нойроо сайн зохицуулж, тэжээллэг хоол хүнс хэрэглэн, хөдөлгөөний идэвхтэй байх

2.Өвчилсөн хүн асарч байгаа тохиолдолд ямар дэглэм баримтлах вэ?
-Өвчилсөн хүнийг бусдаас дор хаяж 1 метрээс дотогшгүй зайнд тусгаарлах
-Өвчтэй хүнийг асарч буй тохиолдолд ам хамраа таглаж, амны хаалт зүүх
-Өвчтэй хүнд хүрэлцсэн тохиолдол бүрийнхээ дараа даруй гараа савантай бүлээн усаар угаах
-Өвчтэй хүн байгаа өрөө тасалгааны хаалга цонхоор цэвэр агаар оруулж, сайтар агааржуулах. -Гэр ахуйн өргөн хэрэглээний саван ариутгагч бодис хэрэглэж орчныг цэвэр байлгах.

3.Өөрөө өвчилсөн тохиолдолд яах вэ?
Хэрэв та халуурах болон ханиалгаж, хоолой өвдөх зэрэг зовиуртай байгаа бол:
-Ажил, сургуульдаа явалгүй гэртээ байж, олны хөл хөдөлгөөн ихтэй газраар явахгүй байх
-Шингэн юм их хэмжээгээр ууж, амрах
-Ханиалгаж, найтаах тохиолдол бүрийд нэг удаагийн хэрэглээний амны алчуураар ам хамраа таглаж, хэрэглэсэн алчуураа даруй зохих ёсоор хаяж устгаж байх
-Ханиалгаж, найтаасны дараа гараа савантай бүлээн усаар сайтар угааж байх
-Гэр бүлийн хүмүүс болон найз нөхдөдөө өвчилсөн тухайгаа мэдэгдэж, бусад хүмүүсээс өөрийгөө тусгаарлах

Хэрэв танд халдвар авсан шинж тэмдэг илрэх юм уу эмнэлгийн тусламж хэрэгтэй гэж үзвэл дараах арга хэмжээг авна уу:
-ХӨСҮТ-ийн 100 эсвэл 454921 дугаарын утсанд залгаж зөвлөгөө авах
-Утсаар холбоо барих боломжгүй болон аргагүй тохиолдолд эмнэлгийн байгууллага руу явахдаа ам, хамраа бүрэн тагласан амны хаалт хэрэглэх ёстойг анхаарна уу.

ХӨСҮТ-ийн Сургалт хэвлэл мэдээллийн алба

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан