Нийслэлийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, "Эмнести интернэшнл" олон улсын байгууллага хамтран ядуурлын эсрэг олон улсын өдрийг угтаж "Хүнийг хүндэл" өдөрлөгийг Сүхбаатарын талбайд зохион байгууллаа.
Өдөрлөгөөр дүүргүүдийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсүүд ядуурлыг бууруулах зорилтын хүрээнд хийсэн ажлуудаа тайлагнах юм. Жанжны талбайд цугласан иргэдээс ядуурлыг бууруулахын тулд дүүрэг хорооноос хийсэн ажлын талаар лавлахад ямар ч ойлголтгүй байв. Тэр ч бүү хэл зарим нь төрөөс хэрэгжүүлж буй өрхийн амьжиргааг дээшлүүлж, иргэдийг дэмжих ажлыг огт мэдэхгүй байлаа. Төрийн бодлого иргэн бүрт яагаад хүрч хэрэгждэггүйг гайхаж байсан юм.
Энэ үеэр "Хорооны Засаг дарга Сүхбаатарын талбай дээр өдөрлөг болно очоорой гэсэн" гэж хариулах иргэн олон тааралдсан. Нимгэн хувцасласан зарим нь жиндэж "хэрэггүй ирлээ" гэцгээж өдөрлөгийг орхиж байлаа. Бусад нь ч өдөрлөгт ирээд үзэж харж, мэдээлэл авах боломж хомс байгааг шүүмжилж байв.
Тэдэнтэй ярилцаж байхад төрөөс явуулж байгаа үйлчилгээ иргэн бүрт хүрч хэрэгжихгүй байгааг онцолж байсан. Харин дүүрэг бүр ажлаа тайлагнах ёстой ч иргэдэд хандаж ямар ч зүйл тайлагнасангүй. Эрээн асарт гар урлалын бүтээлүүдийг дэлгэж, нөгөө хэсэгт нь ажлын байранд зуучлах анкет бөглүүлнэ. Үнэхээр л ядуу иргэдийн амьжиргааг дээшлүүлэх бодлого хэрэгжсэн бол талбай дээр цугласан иргэд ийн гомдоллохгүй байсан биз ээ.
Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт өрхийн хэрэгцээ, чадавх, санаачлагыг дэмжих замаар 50 мянгаас доошгүй ядуу өрхийн амьжиргааг дээшлүүлэх зорилт тавьсан. Зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд энэ онд 12500 өрхийг ядуурлаас гаргах болсон аж. Харин нийслэлийн хэмжээнд 4579 өр-хийг ядуурлаас гаргахаар ажиллаж иржээ. Засгийн газраас энэ ондоо багтаж ядуурлын судалгаанд дахин хамрагдсан 37 мянган иргэнд хүнсний талон олгохоор зэхэж байгаа аж. Одоогийн байдлаар нийслэлд 200 гаруй өрхөд гэр олгож, 1600 гаруй хүнийг цагийн ажилд оруулж, 160 гаруй хүнийг ажилд зуучилжээ. Мөн долоон иргэнийг мэргэжлийн сургалт, 200 гаруй хүүхдийг цэцэрлэг, сургуульд хамруулж, дүүрэг бүрээс хоёр хүний иргэний үнэмлэх олгох зардлыг төрөөс даасан байна.
Үндэсний статистикийн хорооны 2007-2008 оны Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаагаар ядуурлын түвшин 35.2 хувьтай гарч, 930 мянган гаруй хүн ядууралд өртсөн аж. Энэ нь 100 хүн тутмын 35 нь зайлшгүй шаардлагатай хүнсний болон бусад хэрэглээний зүйлсийг худалдан авах чадваргүй байна гэсэн үг. Ядуурлыг бүс нутгаар жагсаавал нийслэл, төв, баруун, хангай, зүүн бүс орж байна. Тухайлбал, баруун, хангай, зүүн бүс нутагт ядуурлын хамралтын хүрээ хүн амынх нь тал хувийг эзэлдэг байна. Харин дэлхийн хэмжээнд нэг тэрбум хүн өлөн зэлмүүн амьдарч, жирэмслэлтээс үүдэн хором тутамд нэг эмэгтэй амиа алдаж, 2.5тэрбум хүн ариун цэвэр, усны үйлчилгээнд хамрагддаггүйгээс 20 мянган хүүхэд нас барж байна.
-Ч.Мөнхтуяа: Үйлдвэрүүдийг байгуулах хэрэгтэй-
(Чингэлтэй дүүргийн VII хорооны иргэн)
-Нийслэлийн хэмжээнд ядуурлыг бууруулах олон ажил өрнөж байна. Таны амьдралд яаж нөлөөлж байна вэ?
-Хорооноос төлбөргүй мэргэжил эзэмшүүлэх сургалтад иргэдийг суулгадаг юм билээ. Би өөрөө тогооч, охин маань оёдлын сургалтад хамрагдсан. Сургалтад суулаа гээд ажил олдохгүй байгаач гэртээ хоолны жаахан материалаар ч амттай хоол хийж чаддаг болсон. Харин охин маань төгсөлтийн баярын хувцас зэргээ өөрөө оёод өмсч байгаа.
-Ядуурлыг бууруулахын тулд юу хийвэл зохимжтой вэ?
-Үндэсний үйлдвэрүүдийг байгуулж мэргэжилтнүүдийг бэлтгэх хэрэгтэй. Ингэж чадвал ажлын байр нэмэгдэж ядуурал буурна.
-Ц.Жамъяан: Амьжиргаагаа арай царай л залгуулж байна-
(Сонгинохайрхан дүүргийн IV хорооны иргэн)
-Ядуурлыг бууруулах ажлын хүрээнд хорооноос танд дэмжлэг үзүүлж байна уу?
-Одоо бага охиныдоо амьдардаг. Гэр хүсч хороондоо гурван жилийн өмнө өргөдөл өгч байсан. Гэтэл одоо болтол хариу ирээгүй. Чаддаг бол ажил хийгээд амьжиргаагаа дээшлүүлмээр л байна. Даанч 60 гарсан хүнийг ажилд авдаг газар гэж хаа байх вэ.
-Таны сард хэдэн төгрөгийн тэтгэвэр авдаг вэ. Амьжиргаагаа залгуулахад хүрч байна уу?
-Сард 102 мянган төгрөгийн орлоготой. Амьжиргаагаа арай царай л залгуулж байна даа.
-Б.Пүрэвжав: Асар барьж рекламдахаа больмоор юм-
(Баянгол дүүргийн иргэн)
-Төрөөс хэрэгжүүлж байгаа халамжийн үйлчилгээ танд хүрч байна уу?
-Үгүй. Засгийн газрын өмнө асар барьж рекламдахаа больмоор байна. Энэ өдөрлөгт ирээд юу ч мэдэж чадсангүй. Төрөөс хэрэгжүүлдэг бодлого иргэн бүрт хүрч үйлчлэхгүй байна.
-Хорооноос ямар ч дэмжлэг авдаггүй гэх гээ юу?
-Жилд нэг удаа 140 мянган төгрөгийн түлээ, нүүрсийг "бөөн юм" болж авдаг. Хэрэг гаргаж хөөцөлдөхгүй л бол манайхыг орхичих гээд байдаг.
-Ц.Эрдэнэцэцэг: Хүний хуучин хувцас авч өмсдөг-
(Хан-Уул дүүргийн IV хорооны иргэн)
-Ам бүл хэдүүлээ вэ?
-Хоёр хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй. Группийн 51 мянган төгрөг cap бүр авдаг. Энэ мөнгөөр хоёр хүүхдээ тэжээж өөрийгөө ч хувцаслаж чадахгүй явна. Комиссоос л хүний хуучин хувцас авч өмсөх юм. Хорооноос нүүрс, түлээ авахаар хөөцөлддөг ч авах эрхгүй гэдэг.
-Учрыг нь асуусан юм уу?
-Эрхгүй л гэхээс өөр зүйл хэлдэггүй.
-Л.Дулмаа: Ногоо тарих сонирхолтой иргэдэд газар өгч дэмжиж болно-
(Баянгол дүүргийн XX хорооны иргэн)
-Ам бүл хэдүүлээ вэ. Сарын өрхийн орлого хэд байдаг вэ?
-Зургуулаа амьдардаг. Нэг хүү маань хэлний бэрхшээлтэй учраас сар бүр халамжаас 41 мянган төгрөг өгдөг. Миний группийн 50 гаруй мянган төгрөг нийлээд л сарын өрхийн орлого болдог.
-Та ажил хайж байсан уу. Өмнө нь хаана ажиллаж байсан бэ?
-Ажил хайж хороондоо бүртгүүлсэн. Өмнө нь нэгдэлд ажиллаж байсан. Нэгдэлд ажиллаж байсан малчдыг нийслэлд шимтгэл төлж байгаагүй гээд тэтгэвэр боддоггүй юм билээ. Үүнийг Даатгалын тухай хуульд нэмж оруулмаар байна. Тэтгэвэр бодуулах гэхээр ажиллаж байснаа гэрчлэх хүнийг авчих гэдэг. Гэтэл гэрч болох хүмүүс нь аль эрт нас барчихсан байдаг.
-Энэ талаар хороондоо санал хүсэлт гаргаж байв уу?
-Гаргахаар доогуур дээгүүр элдэв юм ярьдаг гээд их хавчдаг.
-Та ядуурлыг бууруулахын тулд ямар ажил хийх ёстой гэж боддог вэ?
-Би ногоо тарих сонирхолтой. Төрөөс жил бүр ногоо тарих сонирхолтой иргэдэд газар өгч дэмжиж болно.
-Танд өөр хэлэх санал байна уу?
-Эхийн одонтой хүмүүст дэмжлэг үзүүлмээр юм. Он гарахад л I одонтой эхчүүдэд 100, II одонтойд нь 50 мянган төгрөг өгдөг. Энэ мөнгийг нэмж болдоггүй юм болов уу.
Б.Мягмансанж