"Ёс ёмбогор, төр төмбөгөр" гэж нэг сайхан үг бий. Гэвч ёс ёмбойж төр төмбийж байхын учир утга алга болж, урьдын сайхан ойлголтыг уландаа гишгэлсээр. Ард иргэдээ аятай сайхан амьдруулах учиртай төрийн ёсон хэлбийж, авилгал, хээл хахууль гээд л элдвийн асуудалд хутгалдах болов. "Төрийн минь сүлд өршөө" хэмээн ханцуйдаа залбирч асан эгэл иргэдийн хүндлэл хэлэх хэлэхгүй сайн муу үгээр хачирлагдахын зэрэгцээ ордон юугаа тойрон гороолж, овилгогүй загнацгаах болж дээ, бид. Эр хүн эхнэр авахдаа олон шалгуур юуг тавихыи зэрэгцээ, дотроо бодолтой дороо суурьтай байж, эцэг өвгөдийн үг сургаалийг сонсон шийддэг байсан цаг саяхан, ийм ч байх учиртай.
Тэднийх чинь төдөн малтай шүү гэж боддоггүй, тэднийх наадамд тийм зүсмийн морь сойдог хэмээн огтхон ч тооцдоггүй. Харин удам угсаа нь ямар билээ, уг гарвал нь хаанаас билээ гэдгийг шинждэг жамтай. Нас хэвийсэн ядуу тарчиг буурлууд хэрнээ хавь ойрынхондоо өмөг түшиг болж явдаг айл бий. Бас өч төчнөөн эд хогшил, хөрөнгө зоорь хураах хэрнээ хатавчиндаа хавчуулагдан мөнгөнд хууртах биш үнэн сэтгэлээсээ түмний илчийг илгээж сурмаар байна. Сүүлийн 19 жилд бид төр засагтай биш түр засагтай байжээ. 1921-1990 он хүртэлх төрд зүтгэж ирсэн ерөнхий сайдын тооноос 90 оноос өнөөг хүртэлх хориодхон жилийн дотор төрд зүтгэсэн ерөнхий сайдын тоо хол илүү давсан сонин жигтэй мэдээ байна.
Ёстой л 20 жилийн дотор ямаа сайд хоёр яриа байхгүй өссөн байх юм. Ямаа их өссөнөөр малын бэлчээр хомсдож, алтан өлгийд оршуулах сайд нарын газар хүрэлцэхгүйд хүрчээ, энэ хугацаанд. Энэ хэрээр төрийн бодлого үнэгүйдэж, төрд итгэх иргэдийн итгэл ч суларсан нь үнэн. Тохитой, тулхтай төрийг хүсэн хүлээсэн улс надаас эхлээд олон бий. Чингисийн удмын Тогоонтөмөр хаан Бээжингээс хөөгдөн, Шандуны их мөрөнд цусаар уйлан сууж байлаа. Өвөг дээдсийнхээ байгуулсан том гүрнийг алдсан хэмээн 12 жилд 14 хаан солигджээ. Энэ үеэс Монгол бууран доройтож, далай улс байсан Монгол тэнгис улс болж, улмаар цөөрөм улс болтлоо уруудан доройтсон гашуун түүх бий. Улс орныг өөд нь татаж, өргөөш нь сунгах ажил энэ төрийн түшээдийн хийх ёстой, зовних учиртай зүйл.
Хоёр тохой бие чинь Монгол нутгийн хэлтэрхий бол, хондон ягаан цус амьдрах эгэл ядууст энэрэлгүй нэгэн ч байх. Гэр улсын ёсон ийм байхад төр улсын ёсон түүнээс ч хатуу байх учиртай. Монгол түмний найр наадмын cap шувтрах энэ цагт ирэх өвлийн бэлтгэлтэй зэрэгцэн нөхөн сонгуулийн ажил давхцав. Нөхөн сонгуулийн дуулиан шуугиан ид өрнөж, энд тэндхийн таамаг судалгаа элдвийг ханхлуулсан энэ үед эл сэдвийг хөндөлгүй орхиж бас боломгүй. Хором хормоор дөтлөн хоног хоногоор айсуй буй нөхөн сонгуулиар хэний хүү тодорч эрхэм түшээгийн зөөлөн суудалд тухлах бол. Оюутолгойн гэрээг батлалцсан төрийн хүү, олон түмний хүндлэлийг хүлээсэн нийтийн дуучин гээд энэ сонгууль эрээн мяраан эдлэл хувцас шиг энд тэндхийн олон улсыг цуглуулж орхижээ.
Та бид чинь түмний төлөөлөл болж чадахуйц тийм л чадварлаг хүнээ сонгох учиртай. Төрийн хүндтэй индэрт гарах сонгууль гэдэг өрсөлдөөн, сөргөлдөөн дунд өрнөж, өндийж босдог нэн хариуцлагатай ажил. Бас хэлсэн үгэндээ эзэн болж, идсэн хоолондоо сав болох ч ёстой. Тэрнээс улиг домог болтол ярьж, бэлэн сайхан амлачихаад, өндөр суудалд суухаараа өнөөх хэлсэн ярьснаа мартаж орхидог хэнэггүй занг хэрхэвч өөгшүүлж боломгүй. Бас өөрийн сонголтоо өнгө мөнгөөр дэнслэхээ азнаж, эрх үүргээ эрхэмлэж сурмаар байна. Наадамд азаа үзэж, адуун дундаасаа сойх морьдоо хайх гэж байгаа биш, ард олноо тэргүүлэх гэгээлэг улсыг сонгох гэж байгаа болохоор ухаантай хандах учиртай. Тэгээд ч сонгогдсон төр нь төр шиг байж, иргэддээ хоёргүй сэтгэлээр хандаж, сонгогч олон нь өнгө чинь энэ газрын эмтэрхий мөн л бол эгэл жирийн иргэдээсээ эрхэм төрийн түшээдээ хүртэл эх орныхоо төлөө цохилох зүрх, зовох сэтгэлтэй явахсан. "Тулганыхаа ивээсийг олон дахин хөдөлгөвөөс гэрээ түймэрдэнэ.
Туг сүүлээ олон дахин соливоос төрөө түймэрдэнэ” гэдэгсэн Төр ёсоо хүндлэх түмэн олны сэтгэл унтрах учиргүй. Харин түүнийг бэхжүүлэхийн төлөө төр засаг, хууль ёс үйлчлэх учиртай. Төр түшиж яваа эрхмүүд халаасандаа хахууль өвөртөлж, авлигад автаж, албан тушаалын төлөө улайран хөөцөлддөггүйсэн бол төрийн нэр өндөрт, түмний сэтгэл бат оршсоор л байхсан. Басхүү өчнөөн хоног хэрэлдэж, хэлэлцэн байж баталсан хууль тогтоолоо "гууль" болохоос нь өмнө хэрэгжүүлж, хяналт шалгалтыг цөхрөлтгүй хийж ирсэн бол иргэд амар тайван амьдрах бас нэг нөхцөл болохсон. Монголын хууль гурав хоног гэдэг үг бий. Хууль батлагдсан хэрэгжиж эхэлсэн тухай мэдээлэл сүр дуулиантайхан дуулдаж л байдаг. Чухам хуулийн хэрэгжилт төдийлөн хэрэгждэггүйгээс ам дамжсан дээрх үгс үүссэн хэрэг. Ганцхан жишээ дурдъя. Монгол улсын нутаг дэвсгэрт харь улсын мөнгөн дэвсгэртээр үйлчлэхийг хориглосон. Гэвч өнөөдөр хүүхдийн маань цэцэрлэгийн төлбөр ам.доллараар тооцогдож, хажуудах компанийн бүтээгдэхүүн вальютаар арилжаалагдсан хэвээр л байна. Энэ мэт цаасан дээр бичигдсэн ч амьдралд төдийлөн хэрэгждэггүй хуулийн зүйл заалтыг яах вэ, та минь ээ. Төр түмэн нь иргэдийнхээ хүндлэлийг дааж, ард олон ч төр засаг, хууль ёсоо дээдэлж амьдрах учиртай сан.
С.Уянга