Монголын загвар зохион бүтээгчдийн ур ухаан, оюун билэг шингэсэн бүтээлүүдийг олон нийтэд танилцуулах, загвар өмсөгчдийг алдаршуулах зорилго бүхий “Гоёл” наадам 32 дахь удаагаа болж шилдгүүдээ тодрууллаа.
“Гоёл 2020” наадмын Топ моделиор Д.Долгион шалгарч отгон топоор өргөмжлөгдлөө. Тэрээр “Энэхүү наадам бол Монголын загварын түүхэн дэх хамгийн том наадам. Тэр ч утгаараа энэ их нэр хүндийг дааж явах үүрэг хариуцлага надад оноогдлоо. Маш их баярлаж бас сандарч байна. Цаашдаа маш олон зүйлийг хийж бүтээх хүсэл эрмэлзэл дүүрэн байна” гэсэн юм.
Харин энэхүү наадмын хамгийн нэр хүндтэй шагнал болох дизайнер Д.Түвшин агсны нэрэмжит ГРАНПРИЙГ “Bortua” брэнд хүртсэн юм. Тус брэнд нь өдөр тутмын, орчин үеийн шинж чанарыг агуулсан болон үндэсний хэв загвартай хувцаснуудаа танилцуулсан ба үүнд X, XII зууны хувцас загварын чиг хандлагыг тусгаж өгснөөрөө онцлогтой.
“Гоёл 2020” наадмын шилдэг загварын товчоогоор “Эвсэг” кашмер тодорсон юм. “Эвсэг” кашмерийн хамт олны энэ жилийн загварын цуглуулгад цагаан өнгө зонхилсон ба ан амьтны дүрслэлийг нэмэлтээр урласан нь дахин давтагдашгүй онцгой болгож чадсан байна.
Энэ жилийн наадамд “G fashion”, “Zorto fashion”, “Бажуна”, “Ивээл”, “Урангоо Идэр”, “UGi fashion, “Bortua” зэрэг брэнд өөрсдийн ур хийц шингэсэн загваруудаа танилцуулсан юм.
"ИЛҮҮ ИХ ХӨДӨЛМӨРЛӨЖ ИРЭХ ЖИЛИЙН НААДАМД АХИН ОРОЛЦОНО"

Загвар өмсөгч, зохион бүтээгч С.Сарнай 2016 онд үүсгэн байгуулсан “Monroze” брэндийн гоёлын даашинзын цуглуулгаар оролцож Ирээдүйтэй залуу дизайнер шагналыг хүртсэн юм. Тэрээр энэ тухайгаа “Анх удаа өөрийнхөө загваруудаар томоохон наадамд оролцож энэхүү шагналын эзэн боллоо. Тайзан дээр өөрийнхөө зохион бүтээсэн хувцсаа өмсөж алхах нь миний мөрөөдөл байсан. Маш гайхалтай сайхан мөч тохиолоо. Илүү их хөдөлмөрлөж ирэх жилийн наадамд ахин оролцоно гэж бодож байна” хэмээсэн юм.
“ГОЁЛ 2020” НААДМЫН ШИЛДГҮҮД
- Тусгай шагнал "Алтжин" брэнд
- Шилдэг мэйк ап артист “Кристал” салон Болор
- Шилдэг Үсчин “Хос мастер” салон Эрдэнэбаяр
- Гоёлын хувцасны Шилдэг дизайнер Болормаа
- Үндэсний өдөр тутмын загварын Шилдэг дизайнер “Шилмэл загвар” компани
- Өдөр тутмын хувцасны Шилдэг дизайнер Өнөржаргал
- Үндэсний хувцасны Шилдэг дизайнер “Эртний Монгол хийц” компани
- Шилдэг загвар өмсөгчийн дэд байр Д.Дэлгэрмаа
- Шилдэг эмэгтэй загвар өмсөгч Сайхантамир
- Шилдэг эрэгтэй загвар өмсөгч Адьяасүрэн
- Шилдэг Фото модель Д.Халиун