Өнөөдөр Хүүхдийн хорт хавдартай тэмцэх дэлхийн өдөр. ЭХЭМҮТ хүүхэд багачууд, эцэг эхчүүдтэй хамтран энэ өдрийг хоёр дахь жилдээ тэмдэглэж буй бөгөөд тус эмнэлгийн Хүүхдийн хорт хавдрын тасгийн 20 хүүхэд хорт хавдрын эсрэг эмчилгээгээ дуусгаж, бүрэн эдгэрснээ зарлан хонх цохиж, "Эрэлхэг баатар" медалиа гардсан баярт үйл явдал боллоо.
Хүүхдийн хорт хавдрыг эмчлэхэд 2-3 жилийн хугацаа шаардагдах бөгөөд 2018 оны туршид 18 хүртэлх насны 20 хүүхэд эмчилгээгээ бүрэн хийлгэж, хүнд өвчнөөсөө ангижирчээ.
Хорт хавдрын эмчилгээг амжилттай давж өвчнөөсөө ангижран эмнэлгээс гарсан хүүхдүүдийг алдаршуулах, хавдартай хүүхдүүд болон тэдний эцэг, эх гэр бүлийнхэнд урам зориг өгөх зорилгоор ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн хорт хавдрын тасагт "Эрэлхэг баатрууд" булан нээж, эдгэрсэн багачуудын талаарх мэдээллийг хүргэж байхаар болжээ.
"2018 оны статистикаар ЭХЭМҮТ-д төрөл бүрийн хорт хавдартай 70-аад хүүхэд шинээр оношлуулсан. Манай эмнэлэг олон улсын стандартын дагуу хүүхдийн хорт хавдрын эмчилгээ хийж байна. Манай эмч нар тогтмол Герман, АНУ-д хүүхдийн хорт хавдрыг эмчлэх чиглэлээр мэргэжил дээшлүүлдэг.
Хүүхдийн хорт хавдрыг эмчилнэ гэдэг эмч, эмнэлгийн ажилтнуудаас гадна өвчтэй хүүхэд болон эцэг, эхчүүдийн хичээл зүтгэл, хариуцлага, тэсвэр тэвчээрээс шалтгаална. Эцэст нь хүүхэд хүнд өвчнөөс ангижирч, сурч боловсрох, нийгмийн харилцаанд орох боломж нээгдэж байгаа нь эмч, эмнэлгийн ажилтнууд бидний хувьд ч баярт үйл явдал" гэж Хүүхдийн хорт хавдрын тасгийн эрхлэгч Ч.Дэлгэрцэцэг ярилаа.
Хорт хавдар эдгэрдэг өвчин. Анагаахын шинжлэх ухаан эрчимтэй хөгжиж байгаа энэ үед эх орондоо сэтгэл санаа, эдийн засгийн хохирол багатайгаар өвчнөө даван туулах боломж байгааг энэ баярт үйл явдал харууллаа.
Дэлхийн 171 оронд тус өдрийг олон нийт, нийгмээрээ хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрт оношлох, хорт хавдрын эмчилгээг сайжруулах, уг өвчнөөр өвдсөн хүүхэд, тэдний гэр бүлийхнийг дэмжихэд уриалан тэмдэглэж байна.
Хорт хавдар нь 16 бүлгийн 100 төрөл байх бөгөөд энэ аюулт өвчин хүүхдийн аль ч насанд тохиолдож болно.