Монголчууд яг хэдий үеэс наадам хийж байсан гэдгийг бичгийн баримтаар яг таг батлах хэцүү. Гэхдээ цэрэг дайны бэлтгэл, тайван цаг үед формоо хадгалах байдлаар эрийн гурван наадам үүссэн гэж судлаачид үздэг. Албан ёсны наадам хийгээд лавтайяа дөрвөн зуу гаруй жилийг үджээ.
Даншиг наадмыг 1912 оноос нааш хийсэнгүй. 1921 оноос цэргийн баяр буюу одоогийн улсын их баяр наадмыг тасралтгүй хийж байна. Зуун жилийн хугацаанд нэг жилийн төрийн наадамд хамгийн олон айраг түрүү авсан уяачийг онцолж байна.
1985 онд тод манлай уяач Данзаннямын Даваахүүд морины цагаан хийморь буусан жил байлаа. Тэр жил ХХ зууны манлай уяач маань тойруулгын морьдыг уяж, аавынхаа алдарт ажнай хүрэн азаргыг айрагдуулсан. Гурван азарга (Солонго цавьдар түрүүлж, ажнай, алтангадас айрагдсан), Алтай зээрд их морь айрагдаж, гурван соёолон айрагдаж түрүүлсэн байна. Хязаалан, шүдлэн, хоёр даага айрагдуулж урамтай сайхан нааджээ. Зургаан насны морь уралдаж байх үеийн дээд амжилт нь энэ юм. Нас болгонд ингэж айраг түрүү авч өөрийн нэр дээр цоллуулсан уяач одоогоор гараагүй л байна.