gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     6.09
  • Валютын ханш
    $ | 3575₮
Цаг агаар
 24
Зурхай
 6.09
Валютын ханш
$ | 3575₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 6.09
Валютын ханш
$ | 3575₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Ирэх оны зун Жилинийхэн ирэхээр тохиролцжээ

Эдийн засаг
2009-10-03
0
Twitter logo
0
Twitter logo
Эдийн засаг
2009-10-03
Есдүгээр сарын 1-6-ны хооронд БНХАУ-ын Жилин /Гирин/ мужийн төв Чанчунь хотноо Зүүн хойд Азийн худалдаа, хөрөнгө оруулалтын тавь дахь удаагийн ээлжит үзэсгэлэн зохион байгуулагдав.

Жил бүр. уламжлал болгон явагддаг энэхүү үзэсгэлэнд Монгол Улсаас тогтмол оролцож ирснээрээ манай бизнес эрхлэгчдэд тус арга хэмжээ аль хэдийнээ танил болжээ. Түүнээс гадна газар тариалан түлхүү хөгжсөн, автомашины томоохон үйлдвэртэй, үйлдвэрийн байгууламж ихтэй Жилин мужийн Чанчунь хотыг бизнесийн хүрээнийхэн маань муугүй мэддэг аж. Тиймээс ч энэ удаад 70 орчим бизнесийнхэн Чанчуньд /Ред, үгчлэн орчуулвал урт хавар/ хүрэлцэн ирсэн бөгөөд томоохон бүрэлдэхүүнийг МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэл тэргүүлэв. Харин Монгол Улсыг төлөөлж, Монгол Улсын Шадар сайд М.Энхболд оролцсон.

"Улаанбаатар хивс", "Ээрмэл", "Спирт бал бурам" гээд манай урьдаа барьдаг компаниудын экспортын бүтээгдэхүүнээс гадна байгуулагдаад цөөн жил болж байгаа ч гадаад зах зээлд гаргаад амжсан "Ноосон зангилаа дундын хоршооныхны" эсгийн гар урлал, сүүлийн үед арьсан бүтээгдэхүүнээрээ дотооддоо илт танигдаж буй "Баян тосон өндөр", "Энхжин сувинер, "Бишрэлт хийц" компаниудын арьсан дээр зурсан зураг болоод бэлэг дурсгал, Дорнод аймагтаа тэмээний ноосон өмд, хөнжлөөрөө танил болсон "Саяг"-ын бүтээгдэхүүн, мөн түүнчлэн хувиараа бизнес эрхлэгч С.Оюунчимэгийн өвөрмөц үндэсний хийцтэй тарваган болон булган малгай, зураач Г.Тунгалагийн керамик эдлэл болоод зураасан зураг буйад улс орны павильоноос эрс ялгарч, Чанчуны үзэсгэлэнг чимж байв. Энэ ч утгаараа Монголын павильон дээр олон хүмүүс бөөгнөрч, нийт зургаан өдөр үргэлжилсэн үзэсгэлэнгийн эхний дөрвөн өдөрт нь манайхан бүтээгдэхүүнээ аль хэдийнээ борлуулаад дууссан харагдсан.

Үзэсгэлэнгийн нээлтийн өмнөх өдөр С.Дэмбэрэл Шадар сайд М.Энхболдоос урдаж Жилин мужийн дарга Хан Чанг Фүтэй уулзаад амжжээ. Энэ уулзалтаар хоёр талын эдийн засаг, худалдааны өнөөгийн байдал хөндөгдөж, Түмэн мөрний төслийн хэрэгжилтийн талаар оролцогчид санал бодлоо солилцов. Харин уулзалтын эцэст 2010 онд Улаанбаатар хотноо Жилиний бизнес өдөрлөгийг хамтран зохион байгуулахаар талууд тохиролцжээ. С.Дэмбэрэл тус мужид айлчлах хугацаандаа Чанчунаас 700 км зайнд орших хилийн Хунчунь боом .дээр ХАС банк болон "Барилга M.N" компаний хүмүүсийн хамт зочилж, Түмэн мөрний төслийн явцтай танилцсан байна.

Тус боомт урд талаараа Хойд Солонгостой, харин хойд хэсгээрээ ОХУ-ын Хасан тосгонтой хил залгаа агаад байгалийн унаган төрхийг хадгалсан, нэгэн худалдааны том бүс нутаг аж. Чанчуны үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагааны өдрийн үдээс хойш Монгол Улсын бизнес өдөр зохион байгуулагдав. Тус өдөрлөгийн нээлт манай урлагийн тоглолтоор эхэлж, харин Гадаадын хөрөнгө оруулалтын газрын орлогч дарга З.Баттүшиг энэ   арга хэмжээг хөтлөн явуулсан юм. Уг арга хэмжээнээс хөрөнгө оруулалт хайх, хамтран ажиллах түншээ олох зорилгоор нийслэл хотоос ХАС банк, "Алтан хунчир", "Их Харанга", "Барилга.МН", "Трибаяр", Сейф трэк" компаниуд, Дорнодын "Ган Хэрлэн" ХХК, харин Дорноговь аймгаас Д.Насанбат даргатай салбар Танхимын гишүүд болох "Морс трейд энд сервис", "Алтан бүрд", "Мөнх тэнгэрийн увидас", Ивээл уул", "Сувдан өргөө", "Э.А.М", "Монголт", "Ай сүйх эрин" компаниудын удирдлагууд хүрэлцэн ирсэн байв. Энэхүү өдөрлөгийн гол үйл явдал нь "Улаанбаатар хивс" ХК-ийн дэд захирал З.Мөнхмаа Жилин мужийн Wu Kuang компаниатай, "Спирт бал бурам" компанийн экспортын менежер Г.Тамир Чанчунь хотын худалдааны Xing He Zheng Нао компанитай тус тус хамтын ажиллагааны санамж бичигт гарын үзэг зурах ёслолын ажиллагаа байлаа. Хонины цэвэр ноосон хивс, Чингис брэнд болсон Монгол цагаан архи ийнхүү Жилин мужийн зах зээл дээр гарах нь тодорхой болов.

Тус өдөрлөгөөр "Монгол дахь гадаадын хөрөнгө оруулалтын орчин, БНХАУ-ын хөрөнгө оруулалт" сэдвээр З.Баттүшиг, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр болон Зам тээвэр, барилга хот байгуулалтын яамдуудын түшмэд нарын нуршуу болоод ойлгоход тун бэрх мэдээллийг эс тооцвол тус өдөрлөг бизнес эрхлэгч нарын ганцаарчилсан уулзалтаар өндөрлөсөн байна.

Энэ удаагийн Чанчуны арга хэмжээ хүрээгээ тэлж, ирэх жил Жилинчүүд Монголд айлчлахаар тогтож, жилд хоёр удаа Монгол, Хятад бизнес эрхлэгч нар уулзаж байхаар тохирсон нь хоёр улсын эдийн засаг. худалдаа хамтын ажиллагаа улам төгөлдөр болох нэг суурь нь болж өглөө.

С.Булган

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан