gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     6.30
  • Валютын ханш
    $ | 3581₮
Цаг агаар
 22
Зурхай
 6.30
Валютын ханш
$ | 3581₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 6.30
Валютын ханш
$ | 3581₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Ардын багш, дасгалжуулагч Д.Банди: Би маш их зовлон үзэж, хүнд хүчир амьдралыг туулсан ч боксын спортыг орхиогүйдээ өдий зэрэгт хүрлээ

Спорт
2009-10-01
0
Twitter logo

Италийн Милан хотноо болж өнгөрсөн ДАШТ-нээс манай улсын тамирчид алт, мөнгө, хүрэл медаль хүртэж, элэг нэгтнээ баярлуулсан билээ. Энэхүү амжилт гаргахад чухал үүрэг гүйцэтгэсэн дасгалжуулагч Д.Бандитай уулзаж ярилцлаа.

Түүхэнд байгаагүй амжилт гаргахаар аргагүй хүчтэй эмоци хөдөлдөг юм билээ

-Юуны өмнө танд нийт уншигчдынхаа өмнөөс баяр хүргэе?
-Баярлалаа. Биднийг сэтгэл зүрхээрээ дэмжиж, тусалж байдаг албан байгууллага, хувь хүмүүс болон Монголын бүх ард түмэндээ баярласан талархсанаа танай сониноор дамжуулан уламжилъя.

-Таны дасгалжуулсан шавь нар дэлхийн аваргаас алт, мөнгө, хүрэл медаль хүртлээ. Сэтгэгдлээсээ хуваалцах уу?
-Дэлхийн аваргын 15 дахь удаагийн тэмцээн Италийн Милан хотод 13 хоног болж өнгөрлөө. Энэ тэмцээнд 143 орны 556 тамирчин оролцсон. Хамгийн олон тамирчин оролцсон дэлхийн аваргын тэмцээн энэ байлаа. Манай Монголын есөн тамирчин, хоёр дасгалжуулагч оролцсон, багийн ахлагчаар боксын дэд ерөнхийлөгч, Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирал Ганзориг явсан. Хөгжөөн дэмжигчид болон олон улсын хоёр шүүгч маань бас оролцсон. Есөн тамирчин маань тэмцээний эхний өдрөөс эхлэн 27 тулаан /бокс дээр тулаан гэж ярьдаг/ хийж, 20 ялалт авлаа. Энэ нь ялалтынхаа амжилтаар 71,4 хувийн амжилт гаргасан гэсэн үг.

Дэлхийн 143 орон оролцсон тэмцээнд ийм дүнтэй оролцоно гэдэг манай улсын хувьд өндөр амжилт юм. Хэрвээ есөн тамирчны нэг нь алтан медаль аваад бусад нь ялагдсан бол тэр нь 20, 30-аад хувийн л амжилт болно. Тэгэхэд манай бүх тамирчид амжилттай тулалдаж, ялалт авсан. Тэр байтугай манай хүнд 81 кг-ийн жингийн тамирчин Эрдэнэбаяр маань бүхэл бүтэн хоёр ялалт авч, гурвын даваанд тулалдсан. Энэ мэтчилэн хүнд жин маань ийм амжилттай байсан юм чинь бага жингүүд улам илүү амжилт гаргах эх үндэс нь бүрдсэн юм. Ингээд 48 кг-ийн жинд өрсөлдсөн гавьяат тамирчин П.Сэрдамба эхний өдрөөс л давамгайхан ялалт байгуулсаар дэлхийн аваргын цолыг анх удаа авч, Хөдөлмөрийн баатрын болзол хангалаа. 51 кг-ийн жинд 17-хон настай Н.Төгсцогт баг дотроо хамгийн олон тулаан буюу зургаан тулаан хийснээс таван ялалт байгуулж, мөнгөн медалийг эх орондоо авч ирлээ. Энэ бол гайхамшиг.

Н.Төгсцогтыг хүрэл медалийн болзол хангангуут нь "За миний хүү гавьяат тамирчин боллоо" гэсэн чинь мөнгөн медалийн төлөө маш зоригтой тулалдсан. ОХУ-ын алдар цуутай тамирчныг оноогоор ялсан. Н.Төгсцогт маань ингээд гавьяат цолоо батлаад, мөнгөн медаль хүртлээ. Хүрэл медальтай байхад нь би гавьяат болгочихсон шүү дээ /инээв. сурв/. Хүрэл медалийн төлөө тулалдахын өмнө нь Италийн тамирчинтай тулалдахдаа урд гараа бэртээчихсэн. Ийм учраас хоёр хоног амрах хооронд нь гарыг нь ардын эмчилгээгээр өдөрт нь тос түрхэж иллэг хийж эмчилсэн. Гар нь бүр хөдлөхөө больчихсон байсан. Тэгээд арай гайгүй болгож байгаад хүрэл медалийн төлөө тулалдсан нь залуу хүүхэд маш их эрэмгий зоригтой үзэж, Оросын тамирчныг ялсан.

Финалийн тулаанд Путро Рико улсын тамирчинтай тулалдсан. Ер нь ана мана, ач туч үзсэн. Жаахан туршлага дутсан юм уу даа гэсэн бодол төрсөн. Ний нуугүй хэлэхэд, Италийн тал бол манай хүнийг золиослочих шиг болсон. Учир нь Путро Рико улсаас финалийн тулаанд хоёр тамирчин үлдсэн байсан. Нөгөө тамирчин нь 60 кг-ийн жинд бас Италийн тамирчинтай тулалдах байсан. Өөрөө Италийн тамирчныг ялуулахын тулд Н.Төгсцогттой тулалдсан Путро Рико улсын тамирчинд ялалт өгөх шаардлагатай байсан юм болов уу гэж би дотроо хар төрөөд байгаа юм. Мөн хүрэл медаль дээр гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ маань маш хашир байсан. У.Мөнх-Эрдэнэ маань өнгөрсөн оны 12 сард дэлхийн цомын тэмцээнээс мөнгөн медаль хүртэж, гавьяат тамирчин болсон шүү дээ. Түүнээс хойш асар их идэвх зүтгэл гаргаж, дэлхийн аваргын тэмцээнд дээд амжилтад хүрнэ гэсэн зорилго, чиглэлтэй оролцсон юм. Гэтэл таван тулаан хийж, дөрөв ялж мөнгөн медалийн төлөө Кубын тамирчинтай тэнцүүхэн үзээд ялагдсан. Арай л ялж чадсангүй. Медаль хүртсэн гурван тамирчныхаа тухай ярихад ийм байна. Цаана нь медаль хүртээгүй ч ялсан тамирчин олон байна. Есөн тамирчнаас хоёр нь цэвэр ялагдсан. Тэд дэлхийн аваргад анх удаа оролцож байгаа.

Цаашид тэднийг олон тэмцээн хүлээж байна. Ирээдүйтэй сайн тамирчид учраас амжилт гаргах нь дамжиггүй. Ингээд Монголын боксчид олимпод гаргасан амжилтаасаа "илүү" амжилт гаргалаа. Бас нэг түүхэнд байгаагүй шинэ рекорд тогтоож чадлаа. Энэ их амжилтын үр шимээр эхний айргийн тавд ордог ОХУ, Куба, Итали гэх мэт мундаг улсуудтай зэрэгцдэг боллоо шүү дээ.

-Тамирчдаа медалийн төлөө тулалдаж байх тэр үед таны сэтгэл зүй ямар байдаг вэ?
-Тамирчнаа ринг буюу тулаанд гаргахын өмнө бие халаалт хийлгэдэг. Бие халаалт хийж байх хооронд нь өрсөлдөх тамирчныхаа арга барилыг мэдэж авахын тулд видео бичлэг хийдэг. Сая дэлхийн аваргад бичлэг хийгээгүй болохоор өөрөө хараад тамирчиндаа хэлж өгөх шаардлагатай болсон. Хараад хэлж өгнө гэхээр мартагддаг юм байна лээ. Бие халаалтын явцад нөгөө тамирчнаа ингэж судлаад дасгалжуулагч нь өөрийнхөө тамирчинд ийм ийм зүйл хийх ёстой юм байна гэдгийг нь зааж өгч хийлгэдэг. Тэгээд бие халаалтын дараа рингэнд гарахад нь яг яаж тулалдах ёстой, тэр тактикийг хэлж өгнө. "За, миний хүү эхлээд ингэ, дараа нь тэг" гэх мэтчилэнгээр. Рингэн дээр тулалдаж байхад нь шүүгчийн анхаарлыг татахгүйгээр ганц хоёрхон үгээр хийх ёстой тактикийг нь дохиогоор хэлчихдэг. Тамирчнаа ялуулахын төлөө л бүх сэтгэлээ 12 минутын турш өөр юунд ч хандуулахгүй шүү дээ. Гадна дотно, хажууд юу болж байна, хамаагүй ганцхан тамирчныхаа тулаанд бүх анхаарал төвлөрдөг.

Дасгалжуулагч хүн анхаарлаа ингэж төвлөрүүлж байж амжилт гаргана даа. Мөн оноог нь хэлж өгнө. Нэг оноо илүү байна, гурван оноо илүү байна, оноо тэнцлээ гэх мэтчилэнгээр хуруугаараа тамирчиндаа дохиж, нэг ёсондоо дасгалжуулагч хоёр дохиогоор харилцана гэсэн үг. Сүүлийн раунд дуусахад 10 секунд дутуу байхад манай тамирчны оноо илүү, нөгөө тамирчин ялагдах болоход өрсөлдөгч тамирчин оноо авах гээд дайрдаг байхгүй юу.

Тэгэхэд нь "Одоо миний хүү тойроод зугтаарай, холын зайнаас суналттай цохилтоор оноо аваарай" гэж үргэлж тэднийхээ төлөө амь тавина. Тамирчныхаа ямар үйлдэл хийж байна вэ гэдгийг ажиглаж, яах ёстой вэ гэдгийг дасгалжуулагч маш сайн анхаарах ёстой. Өрсөлдөгчийн арга барилыг мэдэж аваад түүний эсрэг ямар тактик хийх ёстойг нь зааж өгнө. Дасгалжуулагч хүн тэр арван хэдэн минутын хугацаанд нэг ёсондоо ухаан алдчихна.

-Хамгийн их сэтгэл догдлуулсан тулааныг П.Сэрдамба хийсэн шүү дээ. Яг тухайн үеийн сэтгэгдлээсээ яриач?
-Тэгэлгүй яахав. Дэлхийн аварга гэдэг цолыг анх удаа авах гэж байгаа болохоор маш их сэтгэл хөдөлж байсан. Энэ үед гурван тамирчин маань гурвуулаа дэлхийн аварга болчихоосой гэж бодогдсон. Дасгалжуулагч хүн "За даа, энэ нь ч ялагдах байх, тэр нь ч ялагдчих байх" гэж бодохгүй шүү дээ. Аль болохоор ялчих юмсан гэж боддог. Боксын тэмцээний үед барагтай л бол тийм олон алтан медаль өгөхгүй дээ. Ёстой нам нам цохиж байж л авна /инээв. сур/. П.Сэрдамбыг аварга болчихоод орилоод багш руугаа гүйж ирэхэд нь би зурагтаар уйлж байгаа, инээж байгаа нь ч мэдэгдэхгүй хачин царайтай харагдсан гэж дараа нь надад хүмүүс хэлж байсан. Тэгээд П.Сэрдамбын хацарнаас нь барьж аваад сэгсрээд байсан гэсэн.

-Өмнө нь бас ийм байдалд зөндөө орж байсан биз?
-Би 36 жил дасгалжуулагч хийсэн, тэгээд ч олон тэмцээнд оролцож, олон алдартан төрүүллээ. Одоо даруухан болсон. Тэгэхдээ өөрийн орны, миний дасгалжуулсан тамирчин дэлхийн аварга хэмээх нэр хүндтэй цолны эзэн болоход маш их баярласан. Олон жил дасгалжуулагч хийсэн гэдэг утгаараа шүүгч, өрсөлдөгч нь ямар хандлагатай байна гэдгийг мэдэрч чаддаг болсон. Урьд нь хүрч байгаагүй амжилт ирэхээр аргагүй хүчтэй эмоци гардаг юм байна лээ.

-П.Сэрдамбын хувийн зан чанар нь бас амжилтад нь нөлөөлдөг шиг санагддаг?
-Тийм шүү. П.Сэрдамба ялалт байгуулаад л инээдэг байхгүй юу. Ард түмэн маань ч энэ хүүгээрээ бахархаж байгаа нь дамжиггүй. Манай хүн сайхан харьцаатай, ажилсаг, их энгийн. Бас хоол маш сайхан хийдэг. Бид тэмцээнд очоод тамирчдынхаа хоолыг хийнэ. Саяын дэлхийн аваргын тэмцээнд тамирчдынхаа хоолыг Болгарт хийж байсан. Тамирчдад өдрийн жижүүр гаргачихдаг. П.Сэрдамба бид хоёр хамт хоол хийх болоход манай хүн хоолны бүх материалыг надад бэлтгээд өгчихнө. Гадны оронд 12 хоногийн турш монгол махаараа хоол хийж идэж байлаа. П.Сэрдамба олимпийн мөнгөн медаль авсныхаа дараа "Би дэлхийн аварга болно" гэж амлаж байсан. Манай хүн тийм зоригтой доо. Энэ амандаа хүрч чадсанд нь багш нь их баярлаж байгаа. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдгийг бусад тамирчдадаа ч гэсэн үлгэр дууриалал болгож хэлмээр байна.

-Тамирчид тэмцээнд оролцож байхдаа яг нэг гэр бүл шиг байдаг байх л даа?
-Яриад яахав. Багш нар нь тамирчдынхаа өдрийн дэглэмийг гаргаад өгчихнө. Тамирчид түүнийг ягштал биелүүлнэ, тэгж байж амжилтад хүрнэ шүү дээ. Манай тамирчид өдрийн жижүүрээр ажиллана, жижүүр тамирчин тэр өдрийн бүх ажлыг хариуцна даа. Тэр өдрийн жижүүрээ "жижүүр дарга" гэж нэрлэчихдэг. Ямар сайндаа хэн бэ гэхээр жижүүр дарга байна гэж байхав дээ. Яг л нэг гэр бүл гэсэн үг. Бүр бие биендээ дасчихдаг учраас хоорондоо ноцолдож тоглох, нэг нэгнээ шоолох гэх мэтээр хөгжөөнтэй явдал зөндөө тохиолдоно оо. Багш бид бол тэднийгээ хараад сэтгэлийн их эрч хүчийг авна. Гадаадын өндөр хөгжилтэй оронд явж байх сайхан шүү.

-Таныг Оросын мафи нар заналхийлж бас Хятадууд мөнгө амласан гэсэн мэдээлэл гарсан байсан. Энэ хэр үнэний ортой вэ?
-Тийм зүйл гарсан байсан. Хэдий ийм асуудал гараагүй бас энэ мэдээллийг гаргасан хүмүүс надтай уулзаагүй ч маш их баярлаж байна.

-Яагаад?
-Сенсааци дэгдээж, миний нэр хүндийг өсгөж, надад анхаарсанд их баяртай байгаа /инээв. сур/.

43 жил бокстой нөхөрлөхөд миний гараас 1200 гаруй тамирчин төрлөө

-Боксын спортод анх хөл тавьж байсан үеэ эргээд санавал?
-Боксын спортод анх 1966 онд хөл тавьж байлаа. 43 жил холбогдож. Энэ дундаа 10 жил боксоор хичээллэсэн. Өөрөөр хэлбэл, тамирчин байсан гэсэн үг. Тамирчин байх үеэсээ буюу 1973 оноос дасгалжуулагчаар ажиллаж ирлээ. Энэ хооронд нийгэмлэг, клуб, хөдөө орон нутагт ч дасгалжуулагч хийж явлаа. Миний гараар нийтдээ 1200 гаруй тамирчин орсон байна лээ. Нэг ёсондоо боксчин хүний дүр төрхийг олж явсан гэсэн үг. Эдэн дундаас маань хоёр хөдөлмөрийн баатар, долоон гавьяат тамирчин, 40 гаруй ОУХМ төрөн гарлаа.

Ер нь спортын мастер, дэд мастер гээд олон арваараа төрсөн. 2005 оны зургаан сараас Монголын боксын үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчийн ажлыг авч дөрөв дэх жилдээ ажиллаж байна. Энэ хугацаандаа 2008 оны олимпоос алт, мөнгөн медаль авч Монголын спортын түүхэнд гарч байгаагүй амжилт гаргалаа. Жилийн дараа буюу энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медаль хүртэж, өмнөх амжилтаа улам дээшээ ахиуллаа.

Ер нь 2005 онд шинэчлэн өөрчлөгдсөн Монголын олимпийн боксын холбоо маань үнэхээр өндөр амжилттай ажиллаж байна. Тэр үеэс хойш оролцсон тэмцээн болгондоо дээшээ өгсөх чиглэлээр явж ирлээ. Урьдах амжилтаа эвдэж байгаагийн нэг илрэл нь Италийн Милан хотноо болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээн юм. Энэ амжилт юуных вэ гэвэл шинэчлэгдэн байгуулагдсан Монголын олимпийн боксын холбоо маш зөв бодлого, чиглэлтэй ажилласных юм. Манай холбооны ерөнхийлөгчөөр доктор профессор Д.Цогтбаатар, ерөнхий нарийн бичгийн даргаар гавьяат тамирчин, дэлхийн аваргын мөнгөн медальт Г.Үйтүмэн маань ажиллаж байна. Гурав дахь үүрэг гүйцэтгэгчээр ерөнхий дасгалжуулагч Д.Банди миний бие ордог. Холбооны удирдах зөвлөлийн гишүүд маань маш ухаалаг хүмүүс. Тэдгээрийн нэг нь шүүгчийн зөвлөлийн дарга, олон улсын хэмжээний шүүгч Ц.Нандигжав гэж хүн бий. Мөн олимпийн боксын холбооны дэд ерөнхийлөгч, Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирал Ганзориг, Монголын алт компаний захирал, манай боксын холбооны дэд ерөнхийлөгч Нямтайшир нар юм.

Энэ мэт манай боксын спортын ивээн тэтгэгч албан байгууллага, пүүс компани олон бий. Биднийг амжилт гаргахад эдгээр албан байгууллага, пүүс компани маш их хувь нэмэр оруулж байна, цаашид ч оруулсаар байх болно гэдэгт итгэлтэй байгаа. Түүнээс гадна төр засгаас спортыг дэмжиж, хөрөнгө, хүчээ бас гаргадаг болсон зэрэг нь олзуурхууштай санагддаг. Энэ мэт олон талын юмыг нийлүүлж ажиллаж чадсаны хэрэг гарч байна. Мөн БТСУХ /одоо Биеийн тамир, спортын газар гэж нэрлэдэг болсон/ бидэнд бас сайн ханддаг. Эндээс Үндэсний шигшээ багийг байгуулсан нь их төгөлдөр зүйл болсон гэж үздэг. Учир нь шигшээ баг байгуулагдсанаар дасгалжуулагчдын мэдлэг боловсролыг дээшлүүлэх тал дээр маш сайн анхаарч ажилласан нь их хувь нэмэр оруулсан. Хамгийн гол нь дасгалжуулагч гэдэг хүнийг нэг номерт тавьж, тухайн дасгалжуулагчийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх, сайн дасгалжуулагчдыг олноор бэлтгэх зэрэгт анхаарлаа төвлөрүүлснээр тухайн тамирчны амжилт гаргах эх үндэс нь бүрддэг. Үүнийг манай шигшээ баг хийж чадсан. Мөн дасгалжуулагчдыг бүх зүйлээр нь хангаж өгч байх ёстой.

Түүний дараа тэр дасгалжуулагчаас амжилт шаардах хэрэгтэй. Энэ зарчмыг манай үндэсний шигшээ баг биелүүлж, зохион байгуулж чадсан, цаашид ч чадсаар байх болно. Ийм олон сайн талын шалтгаан, нөлөөллөөс спортын амжилт өсөж байгаа нь ажиглагдаж байна.

-Ер нь боксын спорт бусад спортоос юугаараа онцлог вэ. Ийм амжилт гаргахад тамирчинд нөлөөлж буй хүчин зүйл байдаг биз?
-Бокс ер нь хүнд спорт. Яагаад гэвэл өнгөрсөн жил олимп эхлэхэд л бокс эхэлсэн. Учир нь бүхэл бүтэн 16 өдрийн турш тамирчид маань жин хасч, жингээ барина гэх мэтээр дандаа өлөн хоосон ходоодтой олон хоног явах жишээтэй. Энэ хугацаанд тамирчдад өөрийнхөө тэнхээ, тамирыг сайн авч явах, өдрийн дэглэмийг зөв барих зэрэг чадвар шаардагддаг. Манай бөхийн спорт бол нэг өдөр барилдаад л дуусдаг шүү дээ. Гэтэл боксын спортод тийм зүйл байдаггүйгээрээ онцлогтой. Олон хүнд хэцүү зүйлийг давж, дээрх чадваруудыг эзэмшиж байж өндөр амжилтад хүрдэг. Манай тамирчид энэ бүхнийг даван гарч чадсан. Боксын спортоор хичээллэсэн тамирчид асар их тэвчээртэй болдог. Хурдтай хүчтэй, уян хатан чанартай, ер нь мундаг хүмүүс болдог шүү. Боксын тулаан гэдэг хүний амьдралтай яг адилхан. Довтолно, ухарна, хажуу тийш зайлна. Хүний амьдралд ч ийм үйлдэл зөндөө тохиолддог шүү дээ. Тамирчдынхаа авьяас чадварыг хөгжүүлж, амжилтыг нь ахиулна гэдэг дасгалжуулагчдын ур чадвартай маш их холбоотой. Уяачгүй морь наадамд түрүүлдэггүй шүү дээ.

Гэхдээ би тамирчдаа морьтой зүйрлэж байгаа юм биш. Хүн гэдэг оюун ухааны хөгжилтэй. Яг уралдааных нь чанараар морьтой зүйрлэж болох юм. Тэгэхдээ боксчин хүнийг дасгалжуулахад толгой, тархи их ажиллах хэрэгтэй болдог. Тамирчиндаа тэр бүх техникийг зааж, уураг тархинд хийж өгөхийн тулд яаж ажиллах, хэрхэн харилцах зэрэгт толгойгоо маш сайн ажиллуулна даа. Сурган хүмүүжүүлэх ухаан, сэтгэл зүй сайн мэддэг, олон шинжлэх ухааныг ойлгодог байж дасгалжуулагч хүн тамирчнаа удирдаж чаддаг.

-Анх боксын спортоор хичээллэдэг байхдаа шантардаг байв уу?
-Үгүй, тийм юм ерөөсөө байгаагүй. Би оюутан байхдаа сонирхож эхлэнгүүтээ л боксын секцэнд орж, хичээллэсэн. Ялагдаж ч байсан, ялж ч байсан хамаагүй би шантарч байгаагүй. Маш их сонирхсон. Бокс цаанаа маш их утга учиртай спорт. Энэ хүнийг ялахын тулд би юу хийх ёстой вэ, ямар техник хэрэгтэй вэ гэх мэт хүнд "уран" бодол төрүүлдэг. Тэр болгоноос миний бодол салж чадаагүй. Тамирчин байхдаа дасгалжуулагч болно гэж их боддог байсан. Тэгээд дасгалжуулагч болчихоод тамирчдынхаа амжилтыг урагш нь ахиулахын тулд энэ цохилтыг ийм болгоод тэр цохилтыг тийм болгоод гэгчлэн бодож, шөнө унтаж байхдаа хүртэл зүүдэлдэг байсан. Би боксын спортод маш их дуртай, бүх зүрх сэтгэлээ зориулна гэсэн бат итгэлтэй хүн байсан. Одоо 60 гарчихсан явахдаа хүртэл миний сэтгэл халшраагүй. Би маш их зовлон үзэж, маш их хүнд хүчрийг туулсан. Гэсэн ч шантралгүй одоо хүртэл явж байна.

-Тамирчин байхдаа олон амжилт гаргаж байсан биз дээ?
-Тамирчин байхдаа Замчин нийгэмлэгийн цагийн дасгалжуулагч болж байсан. 1966-1976 он хүртэл тулалдахдаа Монгол улсын долоон удаагийн аварга, Ази тивийн мөнгөн медальтай, мөн Румины алтан бүс тэмцээний анхны алтан бүсийг эх орондоо авч ирсэн. Олон улсын А зэрэглэлийн тэмцээнээс удаа дараа алт, мөнгө, хүрэл медаль авч байсан. 1972, 1976 оны олимпод тамирчнаар оролцсон.

Миний эцсийн чадвар хаана дуусна, тэр хүртэл зүтгэнэ

-Дэлхийн аваргын өмнө олимпийн аварга Э.Бадар-Ууганыг тэмцээнд оролцохгүй болсон талаар нэлээн сөрөг мэдээллүүд гарч байсан. Хэрвээ Э.Бадар-Ууган оролцсон бол бас л амжилт гаргах байсан нь гарцаагүй?
-Гаргах байсан. Яагаад оролцоогүй вэ гэвэл Бадар-Ууган маань олимпийн өмнө гарын тохой бэртсэн. Тайваньд очиж, хагалгаа хийлгэх шаардлагатай байсан. Хагалгаа хийх юм бол олимпод оролцож чадахгүй байсан. Хагалгаа хийлгэхгүйгээр олимпийн дараа хийлгэ гээд түр зуурын эмчилгээ хийлгэсэн байсан. Зөвхөн хөндөгдөхгүй, өвдөхгүй байх талаас нь л эмчилсэн. Олимпод орсны дараа эмчилгээнд явсан. Лазерын хагалгаа хийж, яс авна гэх мэтээр маш хүнд, олон талын эмчилгээ болсон. Одоо хүртэл эмчилгээ нь дуусаагүй байна. Долоон сарын нэгнээс хойш бэлтгэл хийгээрэй гэсэн заавар өгсөн байна лээ. Гэтэл бид тэрийг нь тоохгүй бэлтгэл хийж эхэлсэн чинь буруудсан. Янз бүрийн ийм асуудлыг буруу тийш нь мушгих, тамирчид дасгалжуулагчдыг хооронд нь эвдрэлцүүлэх гэсэн бодолтой хүмүүс байх юм. Тийм хүмүүсийг ч бид мэддэг. Би ийм зүйлд маш дургүй. Э.Бадар-Ууган маань одоо бэлтгэлээ хийгээд явж байна. Дээд жиндээ тоглох байх. Энэ намраас эхэлж тэмцээндээ оролцоно. Э.Бадар-Ууган миний хайртай шавь нарын нэг. Монголын боксын баг өнөөдөр хоёр хөдөлмөрийн баатартай боллоо, гарын хуруунд тоолж багтахааргүй гавьяатуудтай боллоо. Дээр нь бас ардын багштай болсон. Энэ бүхэн бидний нөр их хөдөлмөр, зүтгэлээрээ олж авсан шагнал.

-Үүнээс гадна та өөрийн гэсэн орон байртай боллоо шүү дээ?
-Яриад яахав. Би Сүлд спорт клубын дарга Пүрэв-Очир, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга Батжаргал, Хууль зүй, дотоод хэргийн яамны сайд Ц.Нямдорж нарт маш их баярлаж байна. Шүүхийн шийдвэрт манай олон тамирчин бий. П.Сэрдамба, Энхзориг, Э.Бадар-Ууган, Идэрхүү, Шинэбаяр гээд дурьдвал зөндөө. Дэлхийн аваргад амжилттай оролцсон тамирчид болон дасгалжуулагч биднийг Хууль зүйн сайд хүлээж авч уулзсан. Тэгсэн чинь санаанд ороогүй зүйл болсон. Бас хүнлэг сэтгэлтэй хүн гэж байдаг юм байна. Нямдорж сайд "Банди багшийн давтан давтан амжилтад баяр хүргэе. Банди багшийг орон байргүй гэж чих дэлссэн юм" гэж хэлсэн. Тэгээд дөрвөн өрөө байр бэлэглэж, батламж гардуулахад нь надад хэлэх үг олдоогүй. Хүсэж явсан юм чинь. Хүний амьдралд хамгийн их хэрэгтэй зүйл бол орон байр шүү дээ. Шинэ байр учраас барьж арай дуусаагүй байгаа гэсэн. Энэ ондоо багтаж байрандаа орох байх гэж бодож байна. Батжаргал генерал болохоор "За, та ингээд манай хүн боллоо. Үүрэг даалгавраа өгнө шүү” гэж тоглож байна лээ.

-Тамирчдыг төр засгаас ч дэмжиж байна. Ард түмнийхээ итгэлийг ч оллоо. Таны цаашдын зорилго юу вэ?
-Улам л амжилт гаргаад байна гэж амлаж байгаа шүү дээ. Миний эцсийн чадвар хаана дуусна, тэр хүртэл зүтгэнэ ээ. Энэ жил Ерөнхийлөгчийн цомын тэмцээн бий. Дараа жил залуучуудын дэлхийн аварга болон олимп, Оюутны дэлхийн аварга, Азийн наадам, Дэлхийн цом зэрэг таван том тэмцээн бий. Энэ дашрамд Монголын бүх ард түмэндээ баярлаж талархсанаа дахин дахин илэрхийлье. Намайг гудамжаар явж байхад зарим нь "Баяр хүргэе" гээд гар бариад тавьдаггүй. Ард түмнийхээ хайр энэрэл, халуун энергийг татаж чадсандаа үнэхээрийн их баярлаж байна.

-Үйтүмэн гавьяат үргэлж илүү илүү гэдэг шүү дээ. Үүн шиг цаашдаа ч гэсэн улам илүү илүү байх болтугай гэж ерөөе.
-Баярлалаа. Нээрээ л одоохондоо боксын спорт илүү байж чадаж байна шүү дээ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан