Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монголын Оюун Ухааны академиар зочилж, багш сурагчидтай уулзалт хийлээ.
Монгол хүний оюуны чадавхыг хөгжүүлэх замаар “Сурах арга барил”-ыг эзэмшүүлж, улсын хөгжил дэвшилд иргэн бүрийн оролцоог нэмэгдүүлэх, оюуны спортыг эх орондоо хөгжүүлж дэлхийд тэргүүлэх тамирчдыг бэлтгэх зорилготой уг академи 2010 онд байгуулагдсан. Энэ цагаас хойш дотоодын 96 тэмцээн уралдаанд давхардсан тоогоор 13 мянган хүүхэд, залуус, ахмад үеийнхнийг хамруулжээ.
Нийтдээ 937 медаль хүртсэн
Эдгээр тэмцээнд хамгийн бага нь 2 настай, хамгийн ахмад нь 73 настай тамирчид оролцож байсан бөгөөд оюуны спортод насны хязгаар байхгүй. Эндээс шалгарсан шилдэг тамирчдаасаа шигшээ багаа бүрдүүлж, олон улсын 54 тэмцээнд оролцсон. Одоогийн байдлаар ой тогтоолт, цээж бодолт, рубик шоо, хурдан уншлага, спорт өрөлтөөр олон улс, дэлхий, оюуны олимп зэрэг томоохон тэмцээний аваргуудтай болж, нийтдээ 937 медалийг хүртээд байна. Дэлхийн 54 дээд амжилтын 30-ийг манай тамирчид эзэмшиж байгаа талаар тус академийн үүсгэн байгуулагч, оюун ухааны спортын ОУ-ын шүүгч Х.Хатанбаатар хэлж байлаа.
Тамирчдын ур чадвар дэлхийд үнэлэгддэг ч тэмцээн уралдаанд явахад санхүүгийн бэрхшээл хамгийн түгээмэл байдаг. Төрөөс энэ тал дээр дэмжлэг үзүүлбэл тамирчид илүү амжилт гаргах боломж бүрэн байгааг ч УИХ-ын даргад уламжиллаа.
ОЮУНЫ ЭКСПОРТ ХИЙХ САНАЛЫГ 20 ГАРУЙ УЛСААС ИРҮҮЛЖЭЭ
Тус академи нь орон нутгийн хүүхэд, багачууддаа оюуны хөрөнгө оруулалт хийж эхэлжээ. Сум, багт байгаа хүүхдүүддээ өөрийг хөгжүүлэхэд нь туслах үүднээс гэрээт салбаруудаа долоон аймагт байгуулсан байна. Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ аймгуудаас хэдийнээ Ази, дэлхийн аваргууд төржээ. Хөвсгөл аймагт салбараа нээгээд 6 сарын дараа улсын аваргын тэмцээнээс 12 медаль хүртсэн амжилтыг үзүүлсэн зэргээс харвал манай улсын хүүхэд залуусын оюуны чадамж өндөр байгааг илтгэж байгаа юм.
Үүнийг зөвхөн спорт гэдэг талаас нь харах биш, сурах арга барил олгох сургалтын нэг хэлбэр гэж үзэх хэрэгтэй. Баруун, зүүн тархийг зэрэг хөгжүүлж, бүтээлчээр сурах боломжийг бүрдүүлж, юмыг олон талаас нь харах чадварыг оюун ухааны академийн хөтөлбөрөөр олгодог аж. Зөвхөн тоо бодох, хөзөр тогтоох, тоо цээжилж байгаа нь “мөсөн уулын орой” буюу ил харагдаж байгаа хэсэг нь юм. Үүний цаана хүүхдийн оюуны олон суурь чадварууд хөгжиж байдаг. Тухайлбал, анхаарлаа төвлөрүүлэх, сууж сурах, бүтээлчээр сэтгэж суралцах зэргийг дурдаж болно.
Оюуны экспорт хийх урилга саналыг 20 гаруй улсаас ирүүлснээс одоогийн байдлаар гурван улсад амжилттай нэвтрүүлсэн байна. Цаашдаа Монголоос боловсролын экспортыг хийх бололцоо бүрдэж байгааг тус академийнхан хэлж байна.
Зөвхөн тэмцээнд оролцдог хүүхдүүдийг бэлтгэдэггүй гэдгийг л эцэг эхчүүд, хүүхдүүд ойлгох хэрэгтэй
УИХ-ын дарга Г.Занданшатар “Оюун ухааны чадамжаараа Монгол залуус дэлхийд гайхуулж байна. 13 секундэд 52 хөзрийг дэс дараагаар нь цээжлээд зөв байрлуулж, дэлхийн дээд амжилтыг эвдсэн хүүхэд байна. Мөн Б.Янжиндулам ой тогтоолтын шинэ амжилтыг тогтоож, 13 хэлээр чөлөөтэй ярьж байна гээд дурдвал олон хүүхдүүд байна. Олон улсын тэмцээнд ой тогтоолтын шинэ арга, технологийг ашиглаад манай хүүхдүүд мундаг сайн оролцож байгаад баяртай байна. Энэ спортыг төрөөс дорвитой дэмжиж байгаа зүйл алга. Гэтэл ОХУ, БНХАУ-аас анхаарал тавиад салбаруудыг нь нээж байна.
Дэлхий даяараа үүнийг сургалтын шинэ арга хэлбэр болгон ашиглаж эхэллээ. Энэ бол сургалтын хөтөлбөрт цоо шинэ дэвшил авчирч байна. Ийм учраас газар дээр нь ирж үзэж, судалж, иргэддээ сурталчлах хэрэгтэй байна. Мөн өөрсдийн санаачилгаараа аймаг, орон нутагт салбаруудаа байгуулж байна. Баянхонгор аймагт энэ сарын сүүлээр салбараа нээх юм байна. Хүүхэд, залуус гар утас, компьютерт донтож байгаа энэ цаг үед бид төрөөс дэмжих ёстой. Эцэг эхчүүд, хүүхдүүд өөрсдөө сонирхолтой байх хэрэгтэй байна. Зөвхөн тэмцээнд оролцдог хүүхдүүдийг бэлтгэдэггүй гэдгийг л эцэг эхчүүд, хүүхдүүд ойлгох хэрэгтэй” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.
ОЛОН УЛСЫН ИХ МАСТЕР Э.ПҮРЭВЖАВ: ИРЭХ ОНД ОЛИМПЫН АВАРГА БОЛОХ ЗОРИЛГОТОЙ БАЙНА
- Би оюуны спортоор 2014 оны намраас эхлэн хичээллэсэн. Одоо тав дахь жилдээ хичээллэж байна. Анх аавтайгаа хамт энэ академи дээр ирж байсан. Хичээллэх явцдаа тамирчин болно гэж шийдээд зорилго тавьсан. Энэ хугацаанд улсын аварга, ази, дэлхийн аварга, олимп гээд авч болох бүхий л цол, аваргын шагналыг хүртсэн байна. Ой тогтоолтын арван үндсэн төрөл байдгаас миний хувьд үг цээжлэх төрөлд илүү амжилт гаргасан. Дээд амжилтыг эзэмшиж байсан ч өөрийн улсын тамирчинд алдсан. (инээв) 2020 онд Оюуны олимп болно. Дөрвөн жилдээ нэг удаа болдог энэ олимпоос 2016 онд мөнгөн медаль хүртэж байсан. Ирэх оны олимпоос алтан медаль авах зорилготой бэлтгэл сургуулилтаа хийж байна. Одоо үед манай үе тэнгийнхэн тархиа бага ажиллуулж, технологид хэт автах болсон. Зөвхөн энэ спорт гэлтгүй оюунаа хөгжүүлэх, өөрийгөө нээх спортоор хичээллэвэл амжилт гаргах боломж их байгааг хэлмээр байна.
ОЛОН УЛСЫН ИХ МАСТЕР Э.ЛХАГВАДУЛАМ: ХЭТ МЕХАНИКААР ХҮЧЭЭР ЦЭЭЖИЛБЭЛ ЭРГЭЭД АМАРХАН МАРТДАГ
- Дөрвөн жилийн өмнөөс энэ спортоор хичээллэсэн. Одоогоор өсвөр насны дэлхийн 18 дээд амжилтын 14-ийг нь эзэмшиж байна. Ямар ч хүн энэ спортоор хичээллээд ой тогтоолтын тамирчин болж болно. Бүхий л мэдээллийг богино хугацаанд цээжлэх боломжтой байдаг. Бусдаас илүү авьяас шаардахгүй. Өөрийгөө хөгжүүлнэ гэсэн үг. Гол нь тууштай бэлтгэл хамгийн чухал байдаг. Бид ерөнхий боловсролын сургуульдаа цээжлэх ёстой зүйлээ хэт механикаар хүчээр цээжлээд эргээд маш амархан мартдаг. Харин ой тогтоолтын аргыг ашиглаад цээжилбэл богино хугацаанд мартахгүйгээр цээжилж сурдаг давуу талтай. Манай шигшээ багийн тамирчид хоёр долоо хоногийн дараа Азийн аваргын тэмцээнд явах гэж байна. Одоогоор тэмцээний бэлтгэлээ базааж байна.
Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс