gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     13
  • Зурхай
     9.08
  • Валютын ханш
    $ | 3594₮
Цаг агаар
 13
Зурхай
 9.08
Валютын ханш
$ | 3594₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 13
Зурхай
 9.08
Валютын ханш
$ | 3594₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Forex-р наадах нь ба дилерийн ажил

Эдийн засаг
2009-09-28
0
Twitter logo
0
Twitter logo
Эдийн засаг
2009-09-28
Forex-р наадах нь ба дилерийн ажил

 -Олон улсын мэргэжлийн дилер бичиж байна-

Сүүлийн жилүүдэд манай иргэд санхүүгийн захыг ихээр сонирхож оролцох хүсэлтэй болжээ.

Интернет технологийн дэвшил нь улс орнуудын санхүүгийн зах зээлийг бүрэн интегралчилсан болохыг бид хамгийн сүүлчийн олон улсын эдийн засгийн хямралаас тодорхой харсан.

Олон улсын санхүүгийн зах нь чөлөөт зах зээлийн тогтолцоотой улс орон бүрийг хамран орших бөгөөд дотроо Валютын, Мөнгөний, Хөрөнгийн, Таваарын гэсэн үндсэн 4 захыг агуулж байдаг. Эдгээрээс эхний нийтлэлээр олон улсын валютын захыг авч үзье.

Foreign Exchange Market буюу дилерүүдийн товчилж заншсанаар Forex зах зээл нь хамгийн их эргэлттэй олон улсын санхүүгийн зах зээл юм. Нэг өдөрт энэ зах дээр 3.2 триллион доллартай тэнцэх хэмжээний арилжаа хийгддэг. Мэдээж зах гэхээр нэг зүйлийг нөгөө зүйлээр арилжих газар билээ. Харин энэ зах дээр нэг орны мөнгөн тэмдэгт болох валютыг нөгөө орны валютаар арилжих хэлцэл хийгддэг. Өөрөөр хэлбэл арилжаа гэдэг нь нэг валютыг нөгөө валютаар арилжихад тохиож буй процедурийг бүхэлд нь хэлж байгаа бол түүний эцсийн үр дүнг тохиролцож байгаа хэсгийг нь хэлцэл гэж нэрлэх нь байна. Хэлцэл заавал баримтжих шаардлагатай бөгөөд хэлцэл арилжаанд оролцогч талууд, арилжиж буй валютууд, тэдгээрийн ISO код /үндэстэн бүрийн валютуудад олон улсын стандартын байгууллагаас гурван үсэг бүхий код оноож уг кодоор төлөөлүүлэн тэмдэглэдэг; MNT - төгрөг/, хэмжээ, ханш, төлбөр тооцоог гүйцэтгэх огноо, валютыг хүлээн авах дансдыг зааж өгдөг.

Их тав буюу хамгийн их эргэлттэй таван валют нь олон улсын валютын захын дийлэнх хэсгийг бүрдүүлнэ. Үүнд: USD, EUR, JPY, GBP, CHF арилжаанд эзлэх хэмжээгээрээ жагсана. Энд мэдээж бид нэгж валютаар нь харуулсан болохоос арилжаа бүрд заавал хоёр валют орно гэдгийг өмнө дурьдсан билээ. Хамгийн их эргэлттэй валютын хос нь EURUSD юм.

Аливаа валютын хосын өмнө бичигдсэн нэгж валют нь хойно бичигдсэн хэдий хэмжээний валюттай тэнцэж байгааг харуулна. Тухайлбал EURUSD = 1.2760, гэсэн ханш харагдвал 1 евро нь 1.2760 доллартай тэнцэнэ гэж ойлгох нь байна. Доллар ба төгрөгийн хувьд бид мэргэжлийн хэллэгээр ярихдаа Доллартөгрөгийн ханш гэж хэлэх бөгөөд USDMNT гэж тэмдэглэнэ. Тухайлбал USDMNT = 1145.00. Харин EURUSD-ийг евродоллар гэж нэрлэнэ.

Олон улсын валютын зах 1973 оноос эхлэн жинхэнэ утгаараа хөгжиж эхэлсэн. Америкийн Брэттон Вүүдс хотод болсон хурлаар олон улсын томоохон валютууд үндсэндээ хөвөгч системд шилжсэн гэж хэлж болно. Америк өөрийн долларт бүрэн дүүрэн баталгаа гаргаж чадахаа больсон нь валютын ханшийг засгийн газрууд биш харин зах зээл өөрөө тогтоох боломжийг нээж өгсөн юм. Ингээд валютын хосуудын ханш чөлөөтэй хөдөлж эхэлсэн нь олон улсын эдийн засагт цоо шинэ үзэгдлийг бий болгосон юм. Зөвхөн валютын ханшийн огцом хөдөлгөөнөөс болж улс орны хэмжээнд хямрал болж байсан тохиолдол цөөнгүй. Бид тухайлбал 1993 оны Английн хар лхагва гариг, 1997 оны Азийн хямрал зэрэгт валютын захын огцом савлагаа өөрийн үүргээ гүйцэтгэсэн болохыг мэдэж болно.

Мэдээллийн технологийн хөгжил нь электрон биржүүд, электрон ханш, арилжааны системүүдийг хурдацтай хөгжүүлж бий болгосон нь олон улсын валютын зах дээрх брокерийн үүрэг оролцоог багасгасан. Сүүлийн хэдхэн жилийн дотор брокер гэдэг ойлголт энэ зах дээрээс үндсэндээ арчигдсан гэж хэлж болно. Одоо олон улсын валютын зах дээрх хамгийн том оролцогчид нь үндэстэн дамнасан арилжааны банкууд юм. Үүний дараа үндэстэн дамнасан корпорациуд, хөрөнгө оруулалтын компаниуд, төв банкууд гэх мэтчилэн хөвөрнө. Олон улсын валютын захын нийт арилжааны эргэлтийн 10 орчим хувь Германы Deutsche банкаар дамждаг гэсэн баримтыг гаргасан байдаг.

Хоёр томоохон банк өөр хоорондоо Reuters dealing эсвэл EBS системийг ашиглан өөр хоорондоо арилжаа хийдэг. Ийнхүү хийхэд банкийг төлөөлж хэлцэл хийж буй этгээдийг дилер хэмээн нэрлэнэ. Яг үнэн хэрэгтээ хоёр төрлийн дилер байдаг ба эдгээр нь: дилер ба трэйдэр нар юм. Трэйдэр нь банкийг төлөөлж олгогдсон эрх мэдлийн хүрээнд ашиг олох зорилгоор олон улсын зах дээр арилжаа хийдэг бол дилер нь банкийг төлөөлж түүний харилцагч нартай арилжаа хийх тогтолцоо байдаг. Тэгэхээр трэйдэрийн эрх мэдэл, хариуцлагын хэмжээ дилертэй харьцуулахад өндөр юм.

Олон улсын зах зээл дээр сүүлийн жилүүдэд интернет арилжааны системүүд түгээмэл дэлгэрсэн. Энэ нь аливаа валютын хосын авах ба зарах ханшийн зөрүүг мэдэгдэхүйц багасгасан нь зах зээлийн талаар мэдлэггүй, сонирхогч оролцогч нарыг зах дээр ихээр орж ирэх нөхцлийн бүрдүүлсэн. Нэгэнт валютын ханш хөдөлдөг ба энэхүү хөдөлгөөнтэй холбоотойгоор ашиг алдагдлын асуудал яригдаж эхэлсэн тул хувь хүмүүс, сонирхогчид олон улсын зах дээр ашиг олох зорилгодоо хөтлөгдөн ихээр оролцож эхэлсэн. Эдгээр мэргэжлийн бус оролцогч нар нь үндсэндээ азандаа найдан арилжаанд оролцож байгаа юм. Учир нь өмнө дурьдсан мега хэмжээтэй оролцогч нарын авч байгаа мэдээ мэдээлэл, шийдвэр гаргах нөөц бололцоо зэргийг гэртээ лаптоп дээрээсээ интернэтэд холбогдож мэдээлэл аваад арилжаа хийж буй хүнтэй харьцуулах боломжгүй. Яагаад энийг сануулж байгаа гэхээр олон улсын валютын зах дээр "хэн нэгэн нь инээж байхад үргэлж хэн нэгэн нь уйлж байдаг". Өөрөөр хэлбэл нэг нь олж байхад нөгөө нь алдаж байдаг зах зээл юм. Эцсийн дүндээ зах зээлийг зарим талаар хянаж чаддаг мега банкуудтай гэрээсээ өрсөх бол харьцангуй утгагүй зүйл. Мэргэжлийн дилер нь зөвхөн мэргэжлийн мэдлэг төдийгүй мэргэжлийн ёс суртахуун, сахилга батыг өөртөө төлөвшүүлсэн байдаг. Дэлхийн хаана ч дилер бэлтгэдэг сургууль байхгүй. Дилер хүн нь ихэвчлэн санхүүгийн суурь мэргэжилтэй хүн байх бөгөөд банкинд дилерээр ажилласнаар дилер болох зам тавигддаг.

Нэг гэрэлтэй зүйл бий. Казинод ороод мөнгөө алдахад тэндээс хүн юу ч сурдаггүй бол олон улсын валютын зах дээр арилжаа хийгээд мөнгөө алдахад хүн маш их зүйл сурч хоцордог. Мэдээж хэдэн доллар алдаад юу сурав гэдэг нь бас сонирхолтой асуудал байх болно. Ямартай ч мөнгө олох хэрэгслүүр бол биш юм.

Магадлалын онол ёсоор дэлхийн долоо орчим тэрбум хүн дотор ханшийн талаар дэвшүүлсэн таамаглал бүхэн нь биелдэг азтай хүн нэгээс илүү байх юм. Бас бодсон бүхэн нь зөрдөг хамгийн азгүй хүн ч байгаа. Хэрвээ өөрийгөө 50/50 хувьтай дундаж хүн гэж бодож байгаа бол олон улсын захад оролцоод үзэхэд гэмгүй гэхдээ энэ хэзээ ч таны мөнгө олох хэрэгслүүр байж чадахгүй гэдгийг санах хэрэгтэй. Хэрвээ жинхэнэ утгаар нь энэ зах дээрээс мөнгө олъё гэж бодвол мэргэжлийн дилер болох хэрэгтэй. Тэгэхийн тулд арилжааны банкинд дилерийн албан тушаалд очих хэрэгтэй. Тэнд та гэртээ авч чаддаггүй зарим мэдээллийг авах болно. Интернэт дээр тавигдаж байгаа мэдээллийн ихээхэн хэсэг нь худал, үлдсэн хэсэг нь хугацаа нь хоцрогдсон байдаг. Ингэж хэлж байгаа нь интернетээр валютын арилжаанд оролцоод мөнгө олох нь боломжгүй зүйл гэсэн санаа биш харин туйлын магадлал багатай зүйл юм гэдгийг сануулж байгаа юм.

Энэ бүхний туйл нь ханшийг эхлээд зөв таамаглаж сурах дараа нь хөдөлгөж сурах тухай асуудал. Дэлхийд олон улсын зах дээрх валютын ханшийг хөдөлгөж чадахуйц цуутай цөөхөн хэдэн дилер байна. Гэхдээ ханшийг өөртөө ашигтайгаар хөдлөгөхийг олон улсын санхүүгийн зах зээлийн холбоо болон ихэнх улсууд хууль тогтоомжоороо хориглосон байдаг.

Ханш таамаглах тухайд гэвэл ханшийг үндсэндээ 3 зүйл дээр үндэслэн таамаглана.

1. Суурь шинжилгээ - энэ нь эдийн засгийн макро үзүүлэлтүүд дээр суурилан тухайн валютын хосын хувьд харгалзах улсуудын эдийн засгийг харьцуулах, дотоодын эдийн засгийн асуудал, олон улсын эдийн засгийн асуудлын төвшинд эрэлт нийлүүлэлтийн суурь, урт хугацааны хүчин зүйл талаас нь судлах судлагаа юм. Энэ судлагаанд улс төрийн болон геополитикийн хүчин зүйлийг мөн судлаж үздэг. Суурь шинжилгээ ашиглан богино хугацаанд арилжаа хийх нь бараг л боломжгүй зүйл. Учир нь суурь шинжилгээ урт хугацаанд илүү бодитой байдаг туршлага байна.

2. Техник шинжилгээ - энэ нь ханшийн хөдөлгөөний өмнөх үеийн тоон цуваанд үндэслэн тодорхой зүй тогтол гаргаж, түүнийг моделчилон цэвэр математик загварууд, тоон цувааны онолууд, магадлалын онол дээр суурилан хийх шинжилгээ. Хамгийн хүндрэлтэй нь зүй тогтол удаан үргэлжилэлгүй цаг тутам өөрчлөгдөж байдагт оршдог. Тэгэхээр ханшийг таамагладаг математик моделийн баттай эсэхийг тасралтгүй шалгаж байнга шинэчлэх шаардлага гардаг. Математик модел дээр үндэслэн арилжаа хийдэг трэйдерүүдийг модел трэйдер гэж нэрлэдэг. Эдгээр хүмүүс нь ихэвчилэн квант физик эсвэл тооны доктороос дээш зэрэгтэй хүмүүс байдаг.

3. Зөн мэдрэмж, тусгай мэдээлэл - Энэ зах зээлийн ерөнхий психологи, бусад дилер ямар бодолтой байгаа, тэдний сэтгэл зүй ямар байдалд байна зэрэг маш нарийвчилан зүйлсийг дилер өөрийн чадвар дээр үндэслэн мэдрэх тухай асуудал юм. Үүнийг хаана ч хэн ч заах боломжгүй. Зөвхөн өөрөө хийх ёстой. Дилерийг гайхамшигтай дилер болгодог хүчин зүйл бол энэ л юм. 3.2 триллион доллартай зах зээлд оролцогч хэдэн арван сая хүнээс авахуулаад зах зээлийг хөдөлгөгч хэдэн мянган дилерийн сэтгэл зүйг урьдчилан таана гэдэг бол шинжлэх ухааны хувьд боломжгүй зүйл харин мэдрэмжийн хувьд байж болзошгүй зүйл билээ.

Арилжаа хийх нь тоглоом биш, казино бол бүүр ч биш учраас мэргэжлийн дилерийг аливаа мөрийтэй тоглоомд хорхойсох, алдагдалдаа улайрах зэргийг Олон улсын санхүүгийн зах зээлийн холбооны дүрмээр хориглодог. Өмнөх үеийн туршлагаас харахад интернетээр арилжаа хийж буй мэргэжлийн бус хүмүүс нь алдсан алдагдалдаа улайрах эсвэл олсон ашигтаа хэт хөөрснөөс болж маш их алдагдал хүлээдэг.

Монголын санхүүгийн зах зээлийн холбоо -ны Ерөнхийлөгч Ө.Ганзориг

Блог хаяг: http://ganzorigulziibayar.blogspot.com/

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан