gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     16
  • Зурхай
     9.11
  • Валютын ханш
    $ | 3594₮
Цаг агаар
 16
Зурхай
 9.11
Валютын ханш
$ | 3594₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 16
Зурхай
 9.11
Валютын ханш
$ | 3594₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Н.Энхтайван: Шинэ Хятадын талаар маш сайн судлах хэрэгтэй

Эдийн засаг
2010-07-15
0
Twitter logo

Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны Худалдаа, эдийн засгийн зөвлөх Н.Энхтайвантай ярилцлаа. Түүнийг ээлжийн амралтаараа эх орондоо ирэх үед нь уулзсан юм.

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Бидний ярилцлага ажил хэрэгч, асуудал хөндсөн, мэдээлэл сайтай болно гэдэгт итгэлтэй байна?
-Баярлалаа. Та оновчтой, асуудал хөндсөн сайн асуулт тавь. Тэгвэл ярилцлага маань илүү сонирхолтой болно шүү дээ.

-Монголын гадаад худалдаа, эдийн засгийн зарим салбар БНХАУ-аас хамааралтай болж байна гэсэн асуудал хурцаар яригддаг. Та Монгол, Хятад хоёр орны худалдаа, эдийн засгийн асуудал хариуцан ажиллаж байгаа хүний хувьд саналаа хуваалцахгүй юу?
-Тэгэхээр, ганц манайх биш дэлхийн бусад улсын эдийн засгийн хөгжилд Хятадын үзүүлэх нөлөөлөл нэмэгдэж байгаа. Дэлхийн эдийн засаг аяндаа Хятадаас хамааралтай болж байна. Энэ нь Хятад улс хөгжиж, эдийн засаг нь улам хүчирхэг болж байгаатай шууд холбоотой. Монгол Улсын гадаад худалдааны 50 гаруй хувийг Хятад улстай хийж буй худалдаа эзэлдэг. Гадаадын нийт хөрөнгө оруулалтын 60 гаруй хувь нь Хятадын хөрөнгө оруулалттай байна. Мөн олон арван төсөл, хамтын ажиллагаа Хятадтай холбоотой хэрэгждэг. Зам, барилга, технологийн томоохон тендер зарлахад ихэвчлэн Хятадын оролцоотой компаниуд ялж байх жишээтэй.

Манай экспортын гол түүхий эд болох ашигт малтмал, эрдэс бүтээгдэхүүн үндсэндээ 100 хувь Хятад руу гарч байна гээд тоочвол манай улсын эдийн засагт энэ улс маш том орон зайг эзэлж байгаа юм. Хамгийн гол нь энэ үзүүлэлт, орон зай цаашид улам нэмэгдэнэ. Нэмэгдүүлэхгүй, бууруулна гэвэл Монгол Улс хөгжихгүй зогсонги байдалд, цаашлаад уналтад ч орж мэднэ. Иймд энэ том эдийн засгийн харилцааг бодлогын төвшинд зохицуулсан, зангидсан байнгын ажиллагаатай тусгай байгууллага, нэгжийг зайлшгүй байгуулах шаардлагатай байгаа юм.

-БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябао саяхан манай улсад айлчлал хийсэн. Энэ айлчлал хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцаанд ямар үр дүнг авчирсан бэ?
-Өндөр дээд төвшинд айлчлал хийдэг нь улс төрийн болон эдийн засгийн чухал ач холбогдолтой байдаг. Ерөнхий сайд Вэнь Зябаогийн энэ удаагийн айлчлал нь хоёр улсын найрсаг харилцааг бэхжүүлэх, харилцан итгэлцэл, ойлголцлыг нэмэгдүүлэхэд шинэ дэвшил авчирсан гэж хоёр тал дүгнэж байгаа. Ялангуяа, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны маш тодорхой олон асуудлыг шийдвэрлэсэн үр дүнтэй айлчлал болсон. Энэ үеэр хоёр талын хамтын ажиллагааны есөн баримт бичигт гарын үсэг зурсан нь айлчлалын бодит үр дүнг илтгэж байгаа юм. Эдгээр баримт бичгийн ихэнх нь хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэгдсэн.

-БНХАУ-ын гадаад худалдаа, эдийн засгийн хүчин чадлынхаа хэмжээгээр дэлхийд хаана нь байна. Манай хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалтын хэмжээ ямар төвшинд байгаа вэ?
-Хятад улс өндөр хурдтай хөгжиж байна. Гадаад худалдааны хэмжээгээр дэлхийд хоёрдугаарт, эдийн засгийн нийт хүчин чадлаараа гуравдугаарт ордог. 2009 онд БНХАУ-ын чөлөөт валютын нөөц хоёр триллион 399 тэрбум ам.долларт хүрч, энэ үзүүлэлтээрээ дэлхийд тэргүүлж байгаа. Хятад манай улсын худалдааны хамгийн том түнш. Мөн хамгийн том хөрөнгө оруулагч орон. Монгол, Хятадын худалдааны нийт эргэлт 1990 онд 36.3 сая ам.доллар байсан бол 2000 онд 337.2 сая ам.доллар болж 9.3 дахин, 2008 онд 2.8 тэрбум ам.долларт хүрч 77 дахин өссөн. Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар хоёр талын худалдааны нийт эргэлт 817.7 сая ам.доллар болж, өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулбал хоёр дахин өссөн байна. Манай нийт экспортын 85.6, импортын 23.5 хувь нь Хятадад ногдож байгаа юм.

Монгол Улсад оруулсан гадаадын нийт хөрөнгө оруулалтын 61 хувийг БНХАУ-ын хөрөнгө оруулалт эзэлдэг. 2009 оны эцсийн байдлаар Монгол Улсад БНХАУ-ын хөрөнгө оруулалттай 4927 компани бүртгэгдэж, нийт 2.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгээд байна.

-Сүүлийн 10 гаруй жил Монголд орж буй гадаадын хөрөнгө оруулагч орнуудыг Хятад тэргүүлж байгаа. Бусад орнуудын хөрөнгө оруулалтын хэмжээ төдийлөн нэмэгдэхгүй байгаагийн шалтгаан юу вэ. Ер нь, Монгол Улсын гадаадын хөрөнгө оруулалтын орчин, нөхцөл ямар төвшинд байна гэж та үздэг вэ?
-Хөрөнгөө өсгөхийн тулд хөрөнгө оруулалт хийдэг болохоос илүүдсэндээ хийдэггүй гэж хэлмээр байна. Монгол Улсын хөрөнгө оруулалтын хууль, эрх зүйн холбогдох актууд бүх орны хөрөнгө оруулагчдад ижил тэгш үйлчилдэг. Орос, Америк гээд бусад орныг битгий хөрөнгө оруулалт хий гэсэн хууль байхгүй. Хятад иргэд ажлыг муу гэж голдоггүй, олзыг бага гэж чамладаггүй, бусдаас илүү их ажиллаж чаддаг учраас л тэд орж ирж байна. Тэгээд тэд ганц Монголд хөрөнгө оруулалт хийгээд байгаа юм биш. Дэлхийд хаана боломж байна тэнд хөрөнгө оруулалт хийдэг.

Яах вэ, Монголд хөрөнгө оруулах хууль эрх зүйн орчин харьцангүй бүрэлдсэн гэж хэлж болно. Харин амьдралын баталгаат орчин бүрдээгүй. Гадаадын хөрөнгө оруулагчид манай гудамжаар амгалан тайван алхаж явж чадахгүй байна. Тэд зодуулж, дээрэмдүүлж, доромжлуулчих вий гэсэн айдастай байдаг. Тэдэнд эмнэлгийн түргэн шуурхай үйлчилгээ байхгүй, хүүхдүүд нь сургуульд явах боломжгүй байна. Ийм байхад яаж гадаадын хөрөнгө оруулалт орж ирэх юм бэ. Гадаадын иргэн Монголд тайван амьдрах, бизнесийн үйл ажиллагаагаа хэвийн явуулах, аливаа хүчний байгууллага, хүмүүсийн дарамт шахалтгүй болсон тохиолдолд л гадаадын хөрөнгө оруулах таатай нөхцөл бүрдсэн гэж хэлж болно.

-Хятадын барааны чанар муу гэж манайхан ярьдаг. Үнэнийг хэлэхэд манайд орж ирээд байгаа барааны чанар муу байдаг. Энэ нь юутай холбоотой вэ?
-Тийм ээ, таны хэлдэг үнэн. Гэхдээ энэ асуудлын учрыг Хятадын барааны чанар муу гэхээсээ өмнө бид өөрсдөөсөө хайх хэрэгтэй. Үнэндээ Монголчууд бид л хямдыг нь хараад чанаргүй бараа, материал авчирдаг. Тэрнээс биш хятадууд бидэнд зориулж чанаргүй бараа үйлдвэрлээд байгаа биш юм шүү дээ. Хятадад чанартай, олон улсын стандартад нийцсэн бараа бүтээгдэхүүн маш их байгаа. Манайхны хувьд чанартай бараа авчиръя гэхээр өндөр үнэтэй, авчирсан хойноо зарагддаггүй байх. Тэгэхээр энэ асуудал бидний худалдан авах чадвар, амьдралын төвшинтэй шууд холбоотой. Нэмж хэлэхэд, Хятадын ард түмний амьдралын төвшин ялгаатай байдаг. Нэг хэсэг ард түмэн үнэтэй, чанартай бараа хэрэглэх төвшинд хүрсэн байхад нөгөө хэсэгт нь тийм боломж байхгүй. Энэ байдлаа дагаад нэг төрлийн бараа гэхэд л чанартай, чанаргүй үнэ нь ч өөр өөр байдаг. Ер нь, Хятадын хот суурин газар ажиллаж байгаа нэг иргэний жилийн дундаж орлого 16000 гаруй юань, хөдөө тосгонд ажиллаж байгаа хүнийх 6000 орчим юань байдаг юм.

-Сүүлийн жилүүдэд Монголд ирж ажил хөдөлмөр, бизнес эрхэлж буй хятад иргэдийн тоо улам нэмэгдэх боллоо. Үүнийг зохицуулдаг хууль эрх зүйн орчин байдаг юм уу?
-Одоогоор хоёр орны хооронд хөдөлмөр эрхлэлтийг зохицуулсан эрх зүйн баримт бичиг байхгүй. Энэ байдлыг зохицуулах үүднээс хоёр орны Засгийн газар Ажиллах хүчний хэлэлцээрийг байгуулахаар холбогдох уулзалт, хэлэлцээг явуулж байна. Гадаадын иргэд Монголд ирж хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг манай Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газраас олгодог. Ер нь, Монголд ирж хөдөлмөр эрхэлж байгаа гадаадын иргэдийн 85 орчим хувийг Хятадын иргэд эзэлдэг. Хятад иргэдийг Монголд ажиллуулах эсэх нь бидний эрх хэмжээний асуудал. Түүнээс биш тэдгээр хүмүүс өөрсдөө Монголд орж ирээд хөдөлмөр эрхлээд байгаа юм биш.

-Ажиллах хүчний энэ хэлэлцээр байгуулагдвал манайд ашигтай юу, эсвэл хятадууд Монголд улам чөлөөтэй ирж, хөдөлмөр эрхлэх нөхцөл бүрдэх үү?
-Хэлэлцээр аль аль талын эрх ашигт нийцэж байж л байгуулагддаг. Монголын дэд бүтэц зам, барилга, нарийн мэргэжил шаардсан бусад салбарт, жишээлбэл газрын тосны хайгуул, олборлолтын чиглэлд Хятадын мэргэжилтэн, боловсон хүчин шаардлагатай байгаа. Эдгээр салбар, чиглэлд ажиллаж байгаа олон мянган хятад иргэний хөдөлмөр эрхлэлтийг цэгцлэх зайлшгүй шаардлагатай. Хэлэлцээр байгуулагдвал манай хэн нэгэн дурын иргэн, компани хятад иргэдээр хөдөлмөр эрхлүүлэх явдал гарахгүй. Өөрөөр хэлбэл, тэднийг чөлөөтэй, хараа хяналтгүй оруулахгүй болно гэсэн үг. Жишээлбэл, Хятадын Засгийн газар манай Засгийн газрын хүсэлтийг үндэслэн 1000 ажилтан Монголд илгээвэл тэдгээр иргэнээ тохиролцсон хугацаанд Монголоос хариуцан гаргах үүрэг хүлээх юм. Асуудал их тодорхой цэгцтэй болж байгаа биз.

-БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябао Монгол Улсад хийсэн айлчлалынхаа үеэр 50 сая юанийн буцалтгүй тусламж үзүүлсэн. Энэ тусламжийн талаар та байр сууриа илэрхийлээч?
-Юуны өмнө Монголын ард түмэнд буцалтгүй тусламж, зээл олгож ирсэн БНХАУ-ын Засгийн газар, ард түмэнд талархаж байгаагаа манай улс дээд, өндөр төвшинд байнга илэрхийлж ирсэн гэдгийг хэлэхийг хүсч байна. БНХАУ-аас манай улсад үзүүлсэн буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн түүх анх 1950 оны сүүлчээс эхлэлтэй. 1950, 1960-иад оны эхээр Хятадын Засгийн газраас үзүүлсэн тусламж, зээлийн хөрөнгөөр Улаанбаатарт биеийн тамирын ордон, Төв цэнгэлдэх хүрээлэн, Яармагийн гүүр, 40, 50 мянгатын орон сууц, хотын доторх зарим авто зам, Толгойтын цахилгаан станц, Шувуун фабрик, Архангайн урд Тамир, Булганы Орхон, Сэлэнгийн төмөр бетон гүүр, Зүүнхараагийн Спирт бал бурмын комбинат, Тосгоны үйлдвэр зэрэг барилга, байгууламжийг барьж байгуулсан байдаг.

1990 он гарсаар Хятадын Засгийн газраас ихээхэн хэмжээний буцалтгүй тусламж олгож ирсэн. Олгож байгаа тусламжийн хэмжээ жил ирэх тутам нэмэгдэж байгааг онцлон тэмдэглэж байна. Зөвхөн 2008-2010 оны хооронд нийт 241 сая юанийн буцалтгүй тусламж олгосон байдаг. Тусламжийн хөрөнгөөр олон төсөл хэрэгжиж байгаагийн дотор хамгийн том нь Улаанбаатарын спорт цогцолборыг барьж байгуулж байна.

Энэ оны эхээр Монгол Улсад H1N1 халдварт ханиад гарч биднийг ихээхэн сандаргасан. Энэ үед Дэлхийн эрүүл мэндийн байгууллага вакцин байхгүй гээд нийлүүлэхгүй байсан хүнд үед Хятад манай улсад 100000 тун вакцин тусламж болгон олгосныг хэлмээр байна. Мөн өнгөрсөн өвлийн зудын гамшгийг гэтлэн давахад бусад улсаас түрүүлж тусламжийн гараа сунгаж, нийт 10 сая юанийн үнэ бүхий бараа, хүнсний зүйлийг олгосон.

-БНХАУ-ын дарга Ху Жинтао 2003 онд манай улсад айлчлах үедээ 300 сая ам.долларын зээл олгохоор амлаж байсан. Тэр зээлийг одоо хүртэл ашиглаж эхлээгүй гэдэг. Ер нь, Хятадын Засгийн газраас нийт хичнээн хэмжээний зээл олгоод байгаа, тэдгээрийн ашиглалт, үр дүн ямар байдаг юм бол?

-1990-ээд оны эхэн үед нийт 130 сая юанийн зээл олгосон. Зээлийг бүрэн ашиглаж дууссан. Хоёр улсын Засгийн газар хооронд 2005 онд нийт 300 сая ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээр байгуулсан. Тэр зээлийг ашиглаж эхлээгүй байна. Үнэнийг хэлэхэд, энэ зээлийг өдий хүртэл ашиглаж чадаагүй хугацаа алдсанд манай тал буруутай. Энэхүү зээлийн хөрөнгөөр нийт таван төсөл хэрэгжүүлэхээр хоёр тал ажиллаж байна. Эдгээрээс хоёр төслийн зээлийн хэлэлцээрийг өнгөрсөн зургадугаар сард байгуулсан. Хятадын Засгийн газраас гурван тэрбум ам.долларын арилжааны зээл олгох тухай ерөнхий хэлэлцээрийг 2009 онд байгуулсан ч ашиглаж эхлээгүй байна. Төслийн судалгааны ажил хийгдэж байна. Хятадын Ерөнхий сайд Вэнь Зябао сая Монгол Улсад айлчлах үедээ нэмж 500 сая ам.долларын зээл олгох тухайгаа мэдэгдсэн.

-Монгол Улс БНХАУ-аас авсан зээлийн эргүүлэн төлөлт ямар байдаг юм бэ. Манай улс Хятадад өртэй юу?
-1958,1960 оны зээлийн үлдэгдэл өр бий. Ойролцоогоор 28.3 сая шилжих рублийг төлөөгүй байна. Энэ өрийн төлөх хугацааг сунгасан хэлэлцээртэй. Мөн 1990-ээд оны эхээр олгосон нийт 130 сая юанийн зээлийн өр байгаа. Манай тал мөн л төлж эхлээгүй. Хятадын хувьд манай өр маш өчүүхэн тул тэр мөнгийг хугацаанд нь авах чухал биш юм. Тийм болохоор өрөө төл гэж манай талд дарамт шахалт үзүүлдэггүй. Баян айлын өглөгч, зөөлөн сайхан сэтгэлээр хандаж байгаад бид баярлах ёстой юм.

-Аливаа зээл, тусламж улс төрийн агуулгатай байдаг гэдэг. БНХАУ-аас олгож буй тусламж, зээл нь улс төрийн болон эдийн засгийн ямар ач холбогдолтой вэ?
-Хятадын Засгийн газраас Монгол Улсад олгож буй буцалтгүй тусламж, зээл нь цэвэр манай улсын эдийн засгийн хөгжил, хоёр орны хамтын ажиллагааг дэмжихэд чиглэсэн байдаг. Бид нэг юмыг ойлгох хэрэгтэй. Зарим донор орон Монголд тусламж, зээл олгохдоо улс төрийн шахалт үзүүлдэг, тусгайлан салбар, чиглэл, төсөл зааж өгдөг, улс төрийн болзол тавьдаг. Харин Хятадын Засгийн газраас огт дарамт, шахалт байдаггүй юм. За, танай улсад тэдэн сая юанийн тусламж үзүүлье. Та бүхэн юунд зарцуулахаа өөрөө шийдээрэй гэдэг. Энэ хоёрын хооронд их том ялгаа байгаа биз. 1990 оны эхэн үеийн шилжилтийн хүнд үед Хятадын ард түмэн, Засгийн газраас сайхан сэтгэл гаргаж олон зуун сая юанийн гурил, цагаан будаа зэрэг хүнсний бүтээгдэхүүн, бусад эд зүйлсээр тусалж байсныг бид мартах учиргүй юм.

-Хятадын аж ахуйн нэгжүүдэд манай байгалийн баялагийг авах, ашиглах сонирхол их байна. Энэ нь манай улсад үлдэх өгөөж нь бага гэсэн үг. Ард түмэн ч энэ байдалд шүүмжлэлтэй ханддаг. Харин та энэ талаар ямар бодолтой явдаг вэ?
-Тийм ээ, тантай санал нэг байна. Хэдийгээр Монгол Улсад оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээгээр Хятад улс бусад орныг тэргүүлж байгаа хэдий ч нийгэмд, ард иргэдэд үлдэцтэй томоохон төсөл хэрэгжүүлэхгүй байна. Өнөөдөр Хятадын хөрөнгө оруулалттай томоохон үйлчилгээ, соёлын төв алга. Хятадын хөрөнгө оруулалттай нэг ч эмнэлэг, сургууль байхгүй байна. Гэтэл олон мянган иргэн Хятадад эмчлүүлэхээр очдог, олон зуун хүүхэд бага, дунд сургуульд суралцаж байна. Монгол Улс мал аж ахуйн орон. Гэтэл мах, мал аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулах орчин үеийн нэг ч үйлдвэр алга. Монголчууд бид Эрээнээс хэрэгцээний тахиа, гахайн махаа авдаг. Гэтэл яагаад Хятадын хөрөнгө оруулалттай гахай, тахиа үржүүлгийн үйлдвэр байхгүй байгаа юм бэ. Барилгын материалаа ч Хятадаас авч байгаа. Мөн л барилгын материалын нэг ч үйлдвэр байхгүй. Тоосго хийдэг, эсвэл арматурын төмөр цутгадаг хэдэн жижиг үйлдвэрийг эс тооцвол шүү дээ.

-Монгол Улс Хятадын Тяньжин боомтоор дамжин далайд гарч байгаа. Тэгэхээр манай гадаад худалдааны хувь заяа ганц Тяньжины боомтоос хамааралтай байдаг гэж үзэж болох уу?

-Монгол Улс далайд гарцгүй орон. Тэгэхээр хэн нэгэн улсаас огт хамааралгүй далайд гарна гэж байхгүй. Гагцхүү ямар хэмжээнд хамааралтай байна вэ гэдэг асуудал байгаа. Манай экспорт, импортын тээврийн хувь заяа өнөөдөр зөвхөн Тяньжин-Эрээн-Замын-Үүдийн ганцхан төмөр замд түшиглэж байгаа. Одоогоор бидэнд өөр сонголт байхгүй. Энэ хамааралтай байдлыг бууруулахын тулд ШУӨЗО-ноор дамжин Төв Азийг чиглэх, Гашуунсухайт, Бичигтбоомтоор дамжин Хятадын Ляонинь мужийн Жиньжоу далайн боомт хүрэх арга замыг судлаж, хэрэгжүүлэх шаардлага гарч байна.

-Хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагаа эрчимтэй өсөн нэмэгдэж байна. Хөгжлийнхөө хэрэгцээ, шаардлагаа дагаад цаашид ч нэмэгдэх байх. Гэхдээ өргөжин хөгжихөд тулгарч болзошгүй бэрхшээлтэй ямар асуудлууд байна вэ?
-Юуны түрүүнд манай талын зам харилцаа, тээврийн хөгжил сул байна. Энэ байдал нь хилийн боомтуудад бараа, бүтээгдэхүүн олон хоног, сараар түгжрэх, хугацаа алдах, улмаар барааны үнэ нэмэгдэх, чанар муудах, худалдааны эргэлтийг сааруулахад хүргэж, хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжлийг түргэтгэхэд саад болж байгаа. Тээврийн хүндрэл үүсч буй үндсэн шалтгаан нь Монгол Улс өнөөдөр төмөр замтай хилийн ганцхан боомттой байгаатай холбоотой. Үүнээс гадна, хилийн боомтуудын хөгжил их сул байгаа нь хоёр талын худалдааны хөгжилд сөргөөр нөлөөлж байна. Ер нь, сул хөгжилтэй олон боомт байх шаардлагагүй гэж би хувьдаа үздэг.

Монгол, Хятадын хилийн шугамын дагуу Замын-Үүд боомттой зэрэгцэхүйц хэмжээний 5-6 боомттой байхад хангалттай. Баруун бүсэд Байтаг эсвэл Булганы боомт, төвийн бүсэд Гашуунсухайт, Зүүн бүсэд Бичигтийн боомтын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж, тэдгээр боомтын орчинд худалдаа, эдийн засгийн чөлөөт бүс байгуулах, дэд бүтэц, зам харилцааг нь сайжруулах асуудлыг бодлогын хэмжээнд тусгайлан авч үзэх шаардлагатай байгаа юм.

-Хөршөө сонгодоггүй гэдэг. Тэгэхээр Монгол, Хятад хоёр улсын аль нэг нь нүүгээд явахгүй нь тодорхой. Ер нь, манайхан Хятадын талаар хэр судалгаатай байдаг юм бол?
-Манай судлаачид Хятад орныг судлаагүй биш судалсан. Миний ойлгож байгаагаар оросуудаас илүү хятадуудыг судалсан. Гэхдээ түүхэн талаасаа судалсан байдаг. Гэтэл Хятад өнөөдөр хэн болоод байгааг судалдаг байгууллага, дорвитойхон судлаач байхгүй байна. Монголчууд бид шинэ Оросын тухай олон онигоо мэддэг ярьдаг. Гэтэл шинэ Хятадын талаар онигоо мэддэг, ярьдаг бил үү. Эсвэл хятадууд онигоо ярьдаггүй ард түмэн юм уу. Бид шинэ Хятадыг мэддэггүй, тэдэнтэй харилцаж чаддаггүй учраас тэдний тухай онигоо ярьж чадахгүй байгаа юм. Шинэ Хятадын талаар, өөрөөр хэлбэл 1980 оноос хойшхи Хятад улс хэн болоод байгааг маш сайн судлах хэрэгтэй. Жижиг Монгол битгий хэл том Америк, дэлхий тэр чигээрээ Хятадыг судлаж, тэднээс суралцаж байна.

-Хэрвээ Хятад хөгжөөгүй, эдийн засаг нь хаалттай хэвээр байсан бол манай улсын хөгжлийн төвшин ямар байдалтай байх байсан бол?
-Үнэнийг хэлэхэд, төсөөлж хэлж үнэхээр чадахгүй байна. 1990 оны эхэнд дэлгүүрийн лангуу дээр зөвхөн бор давснаас өөр зүйл байхгүй байсан үе нүдэнд харагдаж байна. Ямар ч байсан манай улс өнөөдрийн хөгжилд хүрээгүй байгаа биз ээ. Тэгэхээр Хятадын хөгжил манай улсад ч хөгжил авчирсан гэж хэлмээр байна. Ер нь, улсаа хөгжүүлье гэвэл Хятадтай харилцаж буй харилцаандаа өндөр ач холбогдол өгч, хамтран ажиллах ёстой. Хөгжлийн өөр дөт зам байхгүй. Нэмж хэлэхэд, хэрвээ ямар нэгэн улс төрийн шалтгаанаар Хятадтай харилцахгүй болсон тохиолдолд өөр нэг улс Хятадын нутаг дээгүүр нисч ирээд Монголчууд бидэнд туслаад, хамтран ажиллах нь юу л бол.

-Хоёр орны ирээдүйн худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг та хэрхэн төсөөлдөг вэ?

-Өнөөдөр Монгол, Хятад хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа цаашид улам өргөжин хөгжих эрх зүйн орчин бүрэн бүрэлдсэн. Улс төрийн харилцаа маш сайн байгаа. Өндөр дээд хэмжээний харилцан айлчлал тогтмол хийгдэж байна. Хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцаанд саад болох зарчмын томоохон маргаантай асуудал байхгүй. Монгол, Хятад хоёр улс ДХБ-ын гишүүн. Тэгэхээр олон улсын хэмжээнд хоёр орны худалдааны орчин хуульчлагдсан гэсэн үг. БНХАУ-ын дэд дарга Си Зинпэнийг Монгол Улсад айлчлах үеэр "Монгол Улс, БНХАУ-ын Худалдаа, Эдийн засгийн харилцааны дунд хугацааны хөтөлбөр"-ийг талууд байгуулсан. Энэхүү хөтөлбөр нь хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны бүх салбарыг хөгжүүлэх зорилт, үндсэн зарчим, хэрэгжүүлэх арга замыг маш тодорхой зааж өгснөөрөө онцгой ач холбогдолтой баримт бичиг болсон. Хамтдаа хөгжих хөгжлийн зам тавигдсан гэсэн үг. Энэ замаар хамтдаа хөгжинө гэдэгт итгэлтэй байна.

Н.Хулан

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан