gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     26
  • Зурхай
     7.09
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 26
Зурхай
 7.09
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 26
Зурхай
 7.09
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Ирж амжилгүй эхийн хэвлийгээсээ буцагсад…

Нийгэм
2010-10-08
0
Twitter logo

-Ургийн эндэгдэл ихэссээр байна-

Хүн болох хөврөлийн эхэн үеийг бид ураг хэмээдэг. Эхийн хэвлийд өсөн торниод, энэ дэлхийн тоосыг хөдөлгөх хүртлээ хүмүүс бид “ураг” хэмээх нэгэн нэрээр овоглоцгоодог билээ. Энэ л үед бие махбодиос авахуулаад уйлж дуулж, уурлаж инээх зан чанарын төлөв гээд хүнд байдаг бүхий л зүйл бидэнд үүсдэг гэнэ. Ингээд бодохоор ураг гэдэг маань хүн болохын эх үүсвэр гэлтэй.

Гэвч сүүлийн жилүүдэд ургийн эндэгдэл ихсэх болжээ. Хүүхдээ гаргахаар эмнэлэгт ирсэн эмэгтэйгээс хүн бус, хүүр гарах болсныг эмч нар өгүүлж байна.

Орчлонгийн нарыг харж, тэнгэрийг шүтэх тавилан тэдгээр урагт заяасангүй. Чухам юунаас болж хүний хорвоод хөл тавьж чадалгүй, хэвлий дотроо амиа алдах болсныг мэргэжлийн эмчээс тодруулахаар Клиникийн нэгдсэн нэгдүгээр амаржих газрыг зорилоо.

Ургийн эндэгдэлд олон хүчин зүйл нөлөөлдөг Клиникийн нэгдсэн нэгдүгээр амаржих газрын “Эх барих эмэгтэйчүүдийн тасаг”-ийн их эмч М.Эрдэнэбаатартай ярилцлаа.

-Ураг эндэхэд юу нөлөөлдөг юм бэ?

-Ургийн эндэгдэлд маш олон хүчин зүйл нөлөөлнө дөө.

-Тухайлбал?

-Үр хөндөлт, үрэвсэлт өвчин, вирүсийн халдвар, цахилгаан соронзон орчин, агаарын бохирдол гээд олон зүйлийг дурдаж болно.

-Дээр дурдсан хүчин зүйлүүд ураг эндэхэд ямар байдлаар нөлөөлдөг вэ?

-Тус бүрээр нь тайлбарлахаас илүү зонхилон нөлөөлдөг хүчин зүйлүүдийг нь авч яръя. Сүүлийн жилүүдэд том жирэмслэлт төрөхийн өмнө ихээр эндэж байгаа. Өөрөөр хэлбэл төрөх дөхсөн олон сартай ургууд. Үүнд компьютер, гар утас, телевиз гээд цахилгаан соронзон орчин их нөлөө үзүүлж байгаа юм.

Жирэмсэн эх компьютерийн ард удаан сууж, утастай их ойр байснаас ургаа мөхөөхөд хүрч байна. Мөн үүний дараа үр хөндөлтийн асуудлаас болж ураг амьдрахад хүндрэл учирдаг. Олон удаа аборт хийлгэсэн эхийн ураг эрүүл бойжих магадлал бага байдаг талтай. Ургийн эндэгдэлд мөн эхчүүдийн үрэвсэлт өвчин ихээр нөлөөлдөг.

Бас вирүсийн халдварт өвчин их байгаа үед ураг энддэг. Өнгөрсөн өвөл манай төрөхөд гахайн ханиадны халдвараас болж олон ураг эндсэн харамсалтай зүйл гарч байсан.

-Ургийн эндэгдлийг ихэсч байна гэлээ. Энэ талаар гаргасан статистик тоо бий юу?

-Одоохондоо судлагдаж л байна. Он оноор тоо нь ихсэх болсон нь эмч нар бидэнд мэдэгдэж байна. Зөвхөн манай төрөхийн хувьд ургийн эндэгдэл энэ оны эхний есөн сарын байдлаар өмнөх жилээсээ 30-40 хувь өссөн гэсэн дүнг гараад байгаа.

-Ургийн эндэгдэл улирлаас шалтгаалдаг уу?

-Шалтгаална аа. Өвөл, хаврын улиралд ургийн эндэгдэл ихээр гардаг.

-Ямар учиртай юм бол?

-Эхийн хэвлийд бойжиж буй урагт хүчилтөрөгч маш ихээр шаардлагатай байдаг. Гэвч өвлийн улиралд манай агаарын бохирдол ямар байдаг билээ дээ. Утаанаас болж ураг амьдрах боломжгүй болж байгааг өвлийн улирлын ургийн эндэгдэл бэлхнээ гэрчилж байна шүү дээ.

-Жирэмсэн эмэгтэйчүүдэд ургаа хэрхэн хамгаалах талаар зөвлөгөө өгвөл?
-Ер нь ураг эндэхгүй байх гол үндэс нь эрүүл ээжийн хэвлийд бойжих явдал. Тиймээс эхчүүд жирэмсэн болсон цагаасаа эхлээд л хүүхдээ эрүүл, амар тайван орчинд амьдруулах ёстой. Биеэ эрүүл байлгах хэрэгтэй. Эрүүл ээжээс л эрүүл хүүхэд төрнө шүү дээ.

С.Баяр

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан