gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     11
  • Зурхай
     4.23
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 11
Зурхай
 4.23
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 11
Зурхай
 4.23
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Мэргэч төлөгч, бөө зайрантны үнэн дүр

Нийгэм
2010-05-25
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2010-05-25
"Хараал хариулна", "Төөрөг тавиланг тайлбаргүй хэлж өгнө", "Орлогын үүд нээнэ", "Чонын шөрмөс зангидана" гэсэн есөн шидийн зар орон нутгийн телевизээр зай завгүй хөвөрч, энэ тэр мэргэч төлөгч, бөө, удган, илээч бариач, эмч домч аль нэг зочид буудалд байрлан олон түмэнд үйлчилж байгаа тухай яриа Дундговьд тасрахаа байлаа.

Газрын хол, усны уртаас ирсэн тэр ид шидтэнүүд өөрсдийгөө хэдэн үеэрээ удамшсан бөө, зайран, ид  шидтэн, оточ маарамба хэмээн ичиж айхгүй зарлана. Тэдний нэг "Ачлал буяны онгод" төвийн тэргүүн  гэх эрхэм өнгөрсөн өвөл Мандалговьд заларч үй түмэн хүн бужигнуулж  "Хүслийн мод" гэдгээ харанхуй  шөнө заллаа. Очсон хүн бүр тэр модонд таван өнгийн хадаг уясан.

Модныхоо дэргэд гал түлэн тал хэнгэрэгээ дэлдэн бөөлж "Ирсэн хүн бүрийг долоон бурхан одтой холбож өглөө" гэж айлдахад Хүслийн мод муу бүхнээс зайлуулж зам мөрийг тэгшитгэнэ гэсэн итгэлтэйгээр хүмүүс тарж билээ. Бас бөө өөрийн таалсан хэдэн настанг дуудан гаргаж "Таны амь насыг үнэ төлбөргүйгээр даалтандаа авч гай барцдыг зайлуулж явах”-аа олны өмнө амлан баярлуулж байх юм. Гэхдээ одоо бөө бууж, долоон бурхан одтой холбон амь оруулсан гэх тэр модонд уясан хадаг өнгө зүс алдаж очиж мөргөж байгаа хүн ч харагдсангүй.

Зочид буудалд тансагласан мэргэч, төлөгч, бөө, зайрантнууд мэргэлж түргэлэхээс гадна үйлчлэгч, бармен охидыг оролддог гэнэ. Цааргалж дүргүйцсэнд нь "Өөрт чинь л муу юм болно. Сайн байвал сайнаа ч чадна, тааруухан хандвал бас яахаа ч чадна" гэж айлгаж сүрдүүлэх явдал цөөнгүй гардгийг зочид буудлын эзэд ярьж байна.

Саяхан тус аймагт хэдэнтээ ирээд байгаа нэг багштан элэгний мөнхийн рашаан гэдгээ өөрийн лекцэнд оролцсон хүмүүст 4000 төгрөгөөр худалджээ. Тэр нь ердөө л "АПУ" компанийн 100 граммаар савласан, дэлгүүрт 1000 төгрөгөөр зарагддаг "Ерөөл" архи л даа. Татварын тэмдэгтэй уул архины шошгон дээр "Мөнхийн рашаан" гэсэн хэрэглэх заавраа дараад наачихаж. Зааварт дурьдсанаар уул рашаанаас худгийн юмуу үйлдвэрийн цэвэр 1-1.5 литр усанд ганцхан дусааж 25 сэгсрээд өдөрт нь ууж дуусгах замаар 3-6 сар уухад элэг цэвэршинэ гэжээ. 24 юмуу 26 сэгсэрчихвэл рашаан биш болчих бололтой.

Тийм хэмжээний ус тогтмол уухаар элэг цэвэршдэг байхыг үгүйсгэхгүй ч ганцхан дусал архинд ямар ид шид байгаа нь сонирхол татна. Ердийн "Ерөөл" архины лацыг ч хөдөлгөөгүй байхад яахаараа ийм шидийг олдог билээ хэмээн тодруулахад "Шилнийх нь гаднаас тусгай гэрэл тусган ионжуулж, таринаар энергижүүлсэн" гэнэ. Ингээд л "Ерөөл" архи "Элэгний мөнхийн рашаан" болох нь тэр. Мөнхийн байдаг нь ч юу билээ. "Мөнхийн ус" гэдэг шиг сонсдож байгаа биз.

Тэгээд худгийн юмуу үйлдвэрийн цэвэр 1.5 литр усанд ганцхан дусаахад шидийг олдог нь бүр гайхмаар. Тэгээд ч зогсохгүй хавирга нэвт үлээсэн хаврын хавсарганаар хэсэг хүмүүсийг хөдөө аваачиж, цасаар нүцгэн биеийг нь угаалгасан л гэнэ. Шинжлэх ухаанаар батлагдсан, телевиз радиогоор заадаг дотор эрхтнийг цэвэрлэх ердийн аргуудыг ийнхүү янз бүрийн хачир оруулан "Чимэглэж" нэгэн төрлийн бизнес болгоод байх шиг.

Ийм эмчилгээ хийсэн нэг хүн гэхэд л нэг удаад 40-50 мянган төгрөгийн төлбөр төлдөг гэхээр юу болох вэ. Гэхдээ эмчилгээг тэр багш өөрөө гардахгүй, хэлж өгчихөөд сүүлд нь хаа яваа газраасаа утсаар удирдчихна гэж байгаа шүү. Бас нэгэн өдөр "Аймгийн төв талбайгаас долоон бурхан одонд зул хөөргөнө" гэсэн зар тарлаа. Баахан хүн цуглав. Нэг зул 5000 төгрөг гэдгийг сонсоод нэлээд нь гэр гэр лүүгээ тарсан ч багагүй олон хүн үлдэж зул худалдан авлаа. Тэр зул гэдэг нь ханз үсэг бүхий нимгэн цаасан уутны амсарт бэхэлсэн металл утсанд шүдэнзний хайрцгийн тал хэртэй шатамхай шоо тогтоосон байх юм.

Уг уутны амсрыг доош харуулан нөгөө шатамхай шооны өнцгөөс асаахад гал бадамлан асч уутан доторх агаар бүрэн халж уут аяндаа дэгдэн хөөрч салхинд туугдан даялсаар алга болно. Уут цагаан, шар, улаан, ногоон, цэнхэр зэрэг олон өнгийн цаасаар хийгдсэн тул шөнийн тэнгэрт өнгө өнгийн гэрлэн бөмбөлөг хөөрч сүсэглэн ирсэн олны цөсийг хөөргөнө. Ингээд л долоон бурхан одонд зул хөөргөчихсөн хүмүүс гэр бүл, үр хүүхэд цөмөөрөө юу санасан есөн хүсэл биелж зам мөр тэгш сайхан боллоо гэсэн итгэлтэй харьцгаасан.

Харамсалтай нь тэр зул гэдэг нь өмнөд хөршид баяр ёслолоор хөөргөдөг гэрэлт бөмбөлөг байсан. Сум орон бүхэн л өөрийн бөөтэй болж байгаа гэнэ. Аймгийн төвийн гэр хороолол бүрд бөө "төрж" хэнгэрэг, дуудлагын дуу ч тасрахаа байлаа. Тэр ч бөө болж гэнэ, энд ч нэг бөө тодорлоо гэсэн яриа сонсдоно. Харин эд нар өрсөлдөх хэмжээнд тодорвол аймаг хошуу алгасан явдаг ид шидтэнүүдийн "Орлогын үүд"-ийг хааж мэднэ. Гэхдээ нэг но бий. Орон нутгийнхан өөрсдийн шинэ бөө нарыг таних болохоор “Тэр бөө болоод байхдаа яадаг юм, худлаа байлгүй” гэсэн сэтгэхүйгээр сүсэглэж чадахгүй хэрмэл мэргэч, төлөгч, бөө, удганд илүү итгэж хошуурдаг юм байна.

"Тэр нөхрөөсөө салгаж өг гээд байх юм, салгаад хаячихаас", "Энэ ч малаа алдчихаж, даллаад өгчихье" гэж ид шидтэй мэт дүвчигнэх Асман мэргэч төлөгч нарын цуваа хөвөрсөөр. Хэнд хэрхэн сүсэглэж, шүтэж бишрэх нь бишрэлийнхээ төлөөсөнд арав таван төгрөгөө зальт этгээдэд сэгсрүүлээд байна уу даа гэдгээ эргэцүүлж бодмоор санагдсан.

Энэ мэтээр ард түмнээ худал үнэн үгээр төөрөлдүүлэн арав таван төгрөг сэгсрэгчдийг яалтай вэ. Орон нутгаар хэсүүчлэн яваа эдгээр "Ид шидтэнүүд" хаана ямар боловсрол эзэмшиж, хэрхэн тодорч, ийм үйлчилгээ үзүүлэх эрх авсныг тогтоодог газар байна уу. Цагдаа, хуулийн байгууллагаас зохих хэмжээний хяналт тавих боломж бий юу.

Ядахнаа хаа газрын, ямар эрдэм чадалтай, хэн гэдэг эрхэм бэ гэдгийг нотлох бичиг баримтыг шалгаж нягталдаг, энэ төрлийн үйлчилгээг тухайн орон нутагт ямар хугацаагаар явуулах, эсэхийг шийдэж зохицуулдаг газар байна уу. Хэдэн зуун мэдрэхүйтэн төрөхийг үгүйсгэх аргагүй ч борооны дараах мөөг шиг олширсон энэ олон ид шидтэн, мэргэч төлөгч, бөө зайрантнуудын олонх нь орлого хөөцөлдсөн зальхай, овжин этгээдүүд байна.

Ер нь энэ зүгт төрийн зохих байгууллага хараа хяналтаа ямар нэг хэмжээгээр чиглүүлж жаахан ч гэлээ хязгаарлалт эс тогтоовоос төрөөс халамж нэрээр тарааж байгаа хэдэн тэрбумаар яригдах мөнгө төгрөг зальт этгээдүүдийн өвөр саар л байна шүү.

С.Пүрэвсүрэн http://www.niigmiintoli.mn/

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан