gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     9
  • Зурхай
     6.01
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 9
Зурхай
 6.01
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 9
Зурхай
 6.01
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Я.Батсуурь: Гадных гэж шүтээд байвал үндэстэн сөнөнө

Улс төр
2010-10-30
0
Twitter logo

УИХ-ын гишүүн Я.Батсуурьтай уулзсан юм. Тэрбээр Москва хотын Олон улсын харилцааны дээд сургууль төгссөн. Олон улсын харилцаа, худалдааны мэргэжилтэй. 18 настайгаасаа Гадаад харилцааны яаманд дипломатчаар ажиллаж байсан нэгэн. ОХУ-ын Улаан-Үд хотод Ерөнхий консулын газарт дэд консул, АНУ-д суугаа Элчин сайдын яаманд II нарийн бичгийн дарга, Монгол Улсаас Тайландын вант улсад суугаа Элчин сайдаар ажиллаж байжээ.

-Та гадаадад амьдралынхаа багагүй хугацааг өнгөрөөсөн. Гадныхан Монголчуудыг хэрхэн төсөөлдөг вэ?

-Би АНУ-д ажиллаж байлаа. Тухайн үед үйлчилгээ хариуцсан шинэ ажилтан атташе болчихов. Тэгсэн бидний тавьсан асуудлыг шийдвэрлэж өгдөггүй. Монгол чухал биш. Индонез болон бусад оронд хямрал болж, тус улсуудад хөрөнгө зарцуулах хэрэгтэй гээд халгаадаггүй. Тэгсэн нэгэн сайд "Чи энэ нөхрийг Монголд ганц удаа ч болов аваачаач, газар нутагтайгаа танилцуул. Тэгвэл наад нөхөр чинь өөр болчихно" гэв.

Түүний үгэнд орж Монголд айлчлах ажлыг зохион байгууллаа. Үнэхээр үр дүнгээ өгсөн шүү. Айлчлалын дараа өнөөх маань 180 градус эргэсэн байсан. "Би Монголчуудад яаж туслах вэ, ямар туслалцаа байна" гээд өөрөө бидний араас гүйж эхэлсэн.

Гадныхан Монголд гадны хүмүүсийг татах ид шид байгаа бололтой гэдэг. Зарим нь их эзэн Чингис хааных нь сүнс далдаас харж, ивээж байдаг юм болов уу ч гэж ярьдаг. Үнэхээр ч ид шидтэй юм шиг гадныхныг татдаг шүү.

-Гэхдээ гадныхан манайхыг онгон зэлүүд газар нутагтай л гэж төсөөлдөг. Гэтэл өнөөдөр тэгж хэлэх хэцүү болж?
-Тэд Монголыг хэдхэн зүйлээр таньдаг. Нэгд, Монгол Улсын түүх. Дэлхийн ямар ч улсын түүхийн дундад зууны үеийг сөхөхөөр Чингис хаантай салшгүй холбоотой. Гадны дунд сургуулийн захын хүүхдээс асуухад л Монголыг Чингисээр нь танина. Хоёрт, эзгүй тал хээр, байгалийн өвөрмөц тогтоц. Гуравт, мал ихтэй, байгаль сайхантай, хатуу ширүүн уур амьсгалтай, хоцрогдсон аглуу, бөглүү нутаг гэж ойлгодог.

-Аглуу бөглүү гэснээс гадныхан Монголчууд харанхуй бүдүүлэг гэж ихэвчлэн дүгнэдэг байх аа?
-Надад тохиолдсон нэг явдал санаанд орлоо. АНУ-д ажиллаж байхдаа Пенсэлван мужийн захирагчийн гэргийтэй хүндэтгэлийн зоогийн ширээний ард сууж таарлаа. Би түүнээс "Та Монголын талаар юу мэдэх вэ" гэв. Юу ч мэдэхгүй гэснээ. "Өө тийм Чингис хааныг мэднэ. Намайг бага байхад аав, ээж маань үймүүлээд байвал Ар Монгол руу явуулна шүү гэж загнадаг байсан" гэв. Өөрөөр хэлбэл, Монголыг сартай адилтгаж үздэг байх жишээтэй. Тэр хэмжээний хол, эзгүй газар гэж ойлгодог. Монголын олон жилийн түүх Манжийн үед, XVIII зууны үе, социализмын үед Монголыг дэлхийгээс алслагдсан, хоцрогдсон улс гэж төсөөлдөг байж.

-Энэ байдал одоо ч хадгалагдсаар байдаг гэж үү?
-Өнгөрсөн 20 жилийн хугацаанд Монгол Улс дэлхийн сонорт хүрэхээр нэрээ цуурайтуулж чадсан. Дэлхийн бусад орны хөгжил дэвшилд хүрэхэд ч ойр байна. Нөгөөтэйгүүр баялаг маань үнэд орлоо. Тэр ардчилал, зах зээлийг нутагтаа амжилттай хэрэгжүүлж чадлаа. Өнөөдөр Монголыг мэдэхгүй хүн ховордож. Энэ бол манай үеийнхний түүхэн гавъяа.

-Гадны олон ангит киног харж байхад гэмт хэрэгтнээ Монгол руу цөлж байгаа харагддаг. Тэр дундаа
Хятадын савангийн дуурьт их гардаг?

-Ер нь Монголыг цөллөгийн эзгүй газар гэж л тооцдог байсан. Оросууд гэмт хэрэг хийсэн этгээдүүдийг Сибирээр нэг цөлдөг байж. Англичууд хэрэгтнүүдээ Австрали руу цөлнө. Үүнтэй адил Хятад гэмт хэрэгтнээ Монгол руу цөлөх асуудал байсан байхыг үгүйсгэхгүй.

-Өнөөдөр дэлхий нийтээрээ даяаршиж байна. Энэ хэр зөв бэ?
-Европын өндөр хөгжилтэй, барууны орнуудын соёл сүүлийн 200, 300 жилийн хугацаанд дэлхийг ноёллоо. Залуус барууны хувцсаар гангарч, дуу шүлгийг нь сонсоно. Даяаршлын ачаар өндөр хөгжилтэй орнуудын давуу тал, хөгжил дэвшлийг Монголд авчирч байгаа нь ач холбогдолтой. Гэхдээ жижиг улс орны хувьд өөрийн гэсэн өвөрмөц, соёл түүхээ үгүй хийж, том гүрнүүдийн том соёлд автах аюултай. Тусгаар улс байна гэдэг заавал өөрийн гэсэн өвөрмөц түүх, соёл, шашин, хил хязгаартай, газар нутагтай, бичиг үсэгтэй байх ёстой.

Хуучин ЗХУ-тай харьцаж байх үед манай улсын бүхий л түүхийг үгүйсгэдэг үе байсан. Буддын шашны сүм хийдийг шатааж, лам нарыг нь хэлмэгдүүлэн хороож, Монголын төрт ёсны баяр наадмыг аль болох хорьсон. Бичиг үсгийг нь хүртэл оросоор сольсон. Түүхийг нь үгүйсгэж Чингис хааныг муулуулж үзлээ.

Харин бид энэ байдлаасаа 1990 онд салж, өөрийн гэсэн өвөрмөц болгоноо сэргээсэн. Гэтэл одоо сэргээгдсэн үнэт зүйлээ барууны соёлоор үгүй хийх нь. Залуустаа хандаж хэлэхэд, Монгол Монголоороо байх ёстой. Монголчуудын дээлийг Хятадууд оюуны өмчид бүртгүүлсэн гэхэд яаж омогшив. Яг тэр байдлаар Монголын гэсэн өвөрмөц болгоныг хадгалж байх хэрэгтэй. Юм болгоныг барууных гэж дахин шүтэж болохгүй. Гагцхүү дэвшилттэй зүйлийг нь л ав. Түүнээс биш юм болгоныг барууных, гадаадынх гэж дахин шүтээд байвал үндэстэн сөнөнө.

-Та 18 настайгаасаа дипломат албанд ажиллаж, бие дааж хэд хэдэн хэл сурсан гэсэн. Одоо хүн бүр хэл сурах гэж хичээх боллоо. Хэл хялбар сурах нууцаасаа хуваалцаач?
-Хэл хэрхэн сурах талаар 20 минутын лекцийг би нутгийнхаа оюутнуудад уншдаг. Хэл сурахад уйгагүй хөдөлмөр шаардлагатай. Мөн тасралтгүй хичээллэх. Би орос хэлийг зургаан жил сураад, гурван жил Орост ажиллалаа. Бас гайгүй сайн сурсан байсан. Гэтэл оросоор ярихгүй удсан чинь түгдчээд мартах шахжээ. Франц хэл ч ялгаагүй. Таван жил нэгдүгээр хэл гэж үзсэн. Хамгийн сайн сурсан хэл гэж бодож байтал 20 жил хэрэглээгүй удсан мөн л мартах шахаж.

-Гадаад хэлийг заавал гадагшаа явснаар сайн сурах уу?
-Үгүй. Заавал гадаадад явж, сургалтын төвд суух шаардлагагүй. Бие даагаад сурах 100 хувийн боломж бий. Монголд тэр боломж нээлттэй. Телевизороор гадаадын бүхий л суваг гарч байна. Мэдэх, мэдэхгүй нь хамаагүй байнга сонс. Хэл сурахад сонсгол хамгийн чухал. Мөн чихэвчний хөгжмөөр сонсголын хичээлүүдийг байнга сонсоод явахад хэл сурчихна. Өнөөдөр нэг үг толь бичгээс харснаа дэвтрийн хуудасны голд бичээд түүний эсрэг болон адил утгатай үгийг тойруулаад бичээд бай. Энэ мэтээр өнөөдөр нэг маргааш хоёр үгтэй болсоор хэл сурчихдаг. Гэхдээ өнөөгийн залууст аминчилж хоёр үг хэлмээр байна.

-Тэг л дээ. Ямар үг?
-Нэгд, хэл зайлшгүй сурах хэрэгтэй. Хэл бол мэргэжил биш харин хүн бүрийн хэрэглээ. Хоёрт, интернет, компьютер гэхчлэн орчин үеийн технологийг эзэмших. Үгүй ядаж, гар утас, зургийн аппартаа чөлөөтэй ажиллуулж чаддаг болох хэрэгтэй. Хэл бол мэдээллийг олж авах гол хэрэгсэл. Харин суваг нь интернет. Өнөөдөр их, дээд сургуулийн оюутнууд онц дүнтэй төгслөө гээд л улаан диплом өвөртлөөд байдаг. Гэтэл оюутан орчин үетэйгээ хөл нийлүүлэн алхаж чадахгүй байна. Шуудхан хэлэхэд, манай оюутнууд арван жилээр хоцорсон.

-Яагаад?
-Их, дээд сургуулийн сурах бичгийг 1990 онд шинэчилсэн. Түүнээс хойш гар хүрсэн хүн бараг байхгүй. Тухайн үед гадны хэл дээрх номыг багш нар оюутнууддаа хуудсаар нь зааглаад орчуулж ирэх даалгавар өгнө. Оюутан орчуулж байж дүнгээ авна. Над дээр иймэрхүү орчуулгын ажил их ирдэг байсан юм. Дараа нь өнөөх багш оюутнуудын авчирсан орчуулгыг эмхтгэж редакторлаад ном гаргачихна. Эргээд өнөөх оюутнуудад шахна. Тэр номынхоо хүрээнд багш хичээлээ заана. Ингэснээр тэр багш хэлний мэдлэггүй, цаашлаад интернет ашиглаж мэдэхгүй. Иймэрхүү байдалтай хөтөлбөр явагддаг байлаа. Энэ байдал өнөөдөр хэвээрээ.

Л.Нинжсэмжид http://niigmiintoli.mn/

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан