gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     2
  • Зурхай
     4.04
  • Валютын ханш
    $ | 3572₮
Цаг агаар
 2
Зурхай
 4.04
Валютын ханш
$ | 3572₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 2
Зурхай
 4.04
Валютын ханш
$ 3572₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

“Түрээсийн орон сууц” ирэх сараас хэрэгжинэ

Засгийн газрын мэдээ
2016-02-27
0
Twitter logo

Иргэд таван жилийн хугацаанд хоёр дахин бага үнээр орон сууц түрээслэх боломжтой боллоо. Засгийн газраас  энэ боломжийг олгох “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон. Тэгвэл хөтөлбөрийн журмыг Барилга хот байгуулалтын яам мягмар гарагт баталсан байна. 

Ингэснээр  иргэд хямд түрээслэх зуураа мөнгөн хуримтлал үүсгэж, орон сууцны урьдчилгаа төлбөрөө  бүрдүүлнэ гэж тус яамнаас мэдээлэв. Хөтөлбөрт эхний ээлжинд Төрийн орон сууцны корпорацийн барьсан 1000 айлын сууцыг иргэдэд түрээсэлнэ. Харин цаашид хувийн хэвшлийн орон сууцыг хамруулна гэж Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ мэдэгдлээ. 

Нэмэлт журам гарснаар түрээсийн байраа өөрийн болгох боломж бүрдэнэ

Одоогоор хөтөлбөрт хамрагдах боломжтой, 30-50 ам.метр талбайтай 1000 орчим айлын орон сууц байна.

Үүний 350 айлын орон сууц нь нийслэлд,  570 гаруй нь орон нутгийн найман аймагт байгаа аж.  Эдгээр орон сууцны түрээсийн үнэ ам.метр нь  Улаанбаатар 5500 , орон нутагт 4000 төгрөг. Ингэснээр дундаж буюу хоёр өрөө орон сууцны түрээсийн үнэ сард 180-200 мянган төгрөг болно гэсэн тооцоо гарчээ.

Түрээсийн орон сууц хөтөлбөрийг Төрийн орон сууцны корпораци хариуцна. Хэдийг ээр салбарын яамнаас хөтөлбөр хэрэгжүүлэх журам баталсан ч Төрийн орон сууцны корпораци нэмж дотоод журам боловсруулахаар ажиллаж байна. “Тус журмыг энэ долоо хоногтоо багтаан боловсруулж дуусна” гэж ТОСК-ийн тэргүүн дэд захирал Д.Алтан хуяг мэдээлсэн. Харин ирэх гуравдугаар сарын 1-нээс хамрагдах хүсэлтэй иргэдийг  хүлээн авч эхэлнэ. 

Хэсэг хугацаанд түрээсэлсэн орон сууцаа өөрийн эзэмшилд оруулах боломжтой, эсэх талаар иргэдийн дунд хүлээлт байсан. Тэгвэл энэ талаар саяхан баталсан журманд тусгаагүй байна. Харин  түрээсийн байраа өөрийн болгох нь боломжтой. Гэхдээ энэ талаар нэмэлт журам боловсруулж, зохицуулна гэж салбарын сайд мэдэгдэв. 

Түрээсийн орон сууц хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй иргэдэд тогтмол орлоготой, гэр хороололд амьдардаг байх зэрэг  шаардлага тавьж буй. Мөн эхний ээлжинд түрээсийн гурван сарын төлбөртэй тэнцэх хэмжээний хөрөнгийг барьцаа болгон өгнө. Нийслэлийн иргэд ТОСК-д, орон нутгийн хүмүүс харьяа аймаг, дүүргийн ЗДТГ-т хандах шаардлагатай. Иргэд түрээсийн төлбөрөө тогтмол хугацаанд төлнө. Энэ орлогыг тусгай дансанд төвлөрүүлж, эргэлтийн санд хадгалах аж.  

Одоогоор түрээслэх боломжтой 1000 айлын орон сууц байгаа. Харин түрээслэх хүсэлтэй иргэдийн тоо 20 мянгад хүрсэн гэж Барилга хот байгуулалтын яамнаас мэдээлэв. Тиймээс иргэдийн хүсэлт тавьсан цаг хугацааны дарааллыг харгалзан, хүсэлтийг нь хүлээн авна гэж тус яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Х.Батболд хэлэв.

“Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг зорилтот бүлгүүдэд нь хүргэхийн тулд хамрагдах иргэдэд тусгай квот тогтоогоод байгаа. Ингэхдээ хот, хөдөө хэмээн зааглажээ. Тодруулбал, залуу гэр бүлүүд нийслэл дэх нийт түрээсийн орон сууцны 20 хувьд нь хамрагдана. Харин орон нутгийн нийт түрээсийн байрны  10 хувьд орох боломжтой аж. 

Дараах инфографикаас зорилтот бүлгүүдийн түрээсийн орон сууцанд хамрагдах хувийг харна уу. 

Г.Байгал

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан