gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     23
  • Зурхай
     6.06
  • Валютын ханш
    $ | 3575₮
Цаг агаар
 23
Зурхай
 6.06
Валютын ханш
$ | 3575₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 23
Зурхай
 6.06
Валютын ханш
$ | 3575₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Пушкаш академид суралцах хөлбөмбөгчид урилгаа авлаа

У.Бадамцэцэг
Спорт
2016-09-09
0
Twitter logo

Монголын Хөлбөмбөгийн холбоо өсвөр, идэрчүүдийн шилдэг тоглогчдоо Унгарын алдарт Пушкаш академид жилийн хугацаатай, үнэ төлбөргүйгээр суралцуулах боллоо.

Тус академид суралцах дөрвөн хүүхдийг тодруулах сонгон шалгаруулалт 15, 16, 17, 19 хүртэлх дөрвөн насны ангилалын дагуу өнгөрсөн сард явагдсан.

Шалгаруулалтын дүн гарахад “Хараацай” багийн Б.Амгаланбат /U15/ дээд лигийн “Хоромхон”-ы гарааны тоглогч Г.Ганбаяр (U-16), “Улаанбаатар” клубын О.Хантэнгэр (U17), Нэгдүгээр лигийн “Бешикташ” багт тоглодог Д.Тэмүүлэн (19) нар ховорхон тохиох боломжийн эзэд болсон.

Монголын  хөлбөмбөгийн холбоо, Монгол  Улсад суугаа Унгар улсын элчин сайд яам өнөөдөр Пушкаш академид суралцах хүүхдүүдэд амжилт хүсч урилгыг нь гардуулан өглөө.

Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч А.Ганбаатар “Монголын жүдоч паралимпийн хүрэл медаль хүртсэн энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Энэ сайхан үйл явдалтай зэрэгцэн өсвөрийн дөрвөн шилдэг хөлбөмбөгчид Унгарын алдарт Ференц Пукшашийн нэрэмжит хөлбөмбөгийн академид суралцахаар болсон сайхан мэдээг та бүхэнд хүргэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Унгар улсад албан ёсны айлчлал хийх үеэр болон Унгар улсын ерөнхий сайд Монгол Улсад айлчлал хийх үеэр энэ асуудалд анх яригдсан. Үүний дагуу миний бие Пушкаш академид зочилж сургалтын үйл ажиллагаатай танилцаж гэрээ хэлэлцээр хийж Монголын дөрвөн хүүхдийг сургалтын төлбөрөөс чөлөөлсөн. Монголын хөлбөмбөгийн холбоо ирж очих зардлаа дааж нэг хүүхдийг 15 мянган ам.долларын төлбөрөөс чөлөөлүүлж байгаа.

Хамтын ажиллагаа, хүүхдүүдийн визний асуудалд туслаж байгаа элчин сайд Акаши Модари танд баярласнаа илэрхийлье. Ференц Пукшаш өөрөө Реал Мадрид клубт тоглож байсан учраас тус клуб болон академитай маш ойрын хамтын ажиллагаатай. Хүүхдүүд минь өөрсдөө чадварлаг байвал цаашлаад Реал Мадридын академид ч сурах боломжтой” гэв.

 Монгол  Улсад суугаа Унгар улсын элчин сайд Акаши Модари “Унгар болон Монгол Улсын харилцаа холбоо сүүлийн жилүүдэд маш идэвхтэй байгаа. Улс төр эдийн засгийн хамтын ажиллагаанаас хүрээгээ тэлж боловсрол соёл спортын салбарт эхний алхамуудыг хийж байгаад баяртай байна. Дөрвөн хөлбөмбөгчин хүүхдүүдэд захихад сайн сур, үүргээ биелүүл, сайн тоглогч болоорой гэж хүсэн ерөөе” гэв.

Пушкаш академид суралцах дөрвөн хүүхдийг нас, насны ангилалд сонгон шалгаруулалт хийсэн. Монгол Улсынхаа нэр хүндийг өндөрт өргөж сайн суралцвал суралцах хүүхдийг тоо 40, цаашлаад 400 болох бүрэн боломжтой гэдгийг А.Ганбаатар ерөнхийлөгч хэллээ. Хүүхдүүдийн хувьд ерөнхий боловсролын сургуульдаа дараа жил ахиж суралцах гэрээнүүдийг хийсэн байна.

Пушкаш академид ерөнхий мэдлэгийн хичээлээс гадна англи, унгар хэл сурах юм байна. Унгарт улсад байх хугацаанд хөлбөмбөгчдийг  Унгар улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд З.Батбаяр анхаарал хандуулан туслаж дэмжихээ илэрхийлжээ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан