gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     27
  • Зурхай
     8.02
  • Валютын ханш
    $ | 3589₮
Цаг агаар
 27
Зурхай
 8.02
Валютын ханш
$ | 3589₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 27
Зурхай
 8.02
Валютын ханш
$ | 3589₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Чацарганы кластерын санаачилгыг Монголд хэрэгжүүлж байна

2016-06-28
0
Twitter logo
0
Twitter logo
2016-06-28

МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн профессор Х.Цэвэлмаатай кластерын системийн талаар ярилцлаа. 

-Кластерын системийг Монголд хэзээнээс хэрэгжүүлж эхэлсэн бэ?
-Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо 2012 онд кластерын зөвлөх үйлчилгээний сонгон шалгаруулалт зарласан. Энэ хүрээнд Монгол Улсад мах, ноос, ноолуур, арьс шир, оёдол, чацарганы кластер хөгжүүлэх үнэлгээ хийлгэсэн юм. Гэхдээ судалгааны цар хүрээ их, хугацаа нь бага байсан. Тиймээс зарим салбарыг тоймлон судлаад зөвхөн махны кластерыг түлхүү авч үзсэн байдаг. Ингэхдээ уламжлалт буюу отрын аргаа хадгалаад малыг 200 км радиустай тойргоор оторловол махны үйлдвэр хэдийг байгуулж болохыг судалсан юм. 

Чацарганы үйлдвэрлэл нь таван шатыг дамждаг 

Судалгаагаар найман цэгт махны их бүрэн үйлдвэр, бусад хэсэгт хөргөлтийн агуулахтай худалдааны төв байх боломжтой гэсэн дүгнэлт гарсан. Гэхдээ эдгээр үйлдвэрийн хүчин чадал, логистик, хүний нөөцийн судалгааг нарийвчлан судлаагүй. Харин Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас чацарганыг нарийвчлан судалж, 2013 онд зах зээлийн, 2014 онд жимс жимсгэний нөөцийн судалгааг тус тус хийж, 2015 оноос чацарганы кластерын санаачилгыг эхлүүлсэн.

-Кластер нь монголчуудын хувьд шинэ ойлголт. Илүү дэлгэрэнгүй тайлбарлавал?
-Кластер нь статистикийн шинжлэх ухааны нэр томъёо. “Ижил шинж тэмдгээр нь бүлэглэх” гэсэн утгатай. Өөрөөр хэлбэл, хувийн хэвшлийн үнэт зүйл бүтээхийн тулд бусад оролцогч чиг үүргийнхээ дагуу дэмжлэг үзүүлэх, бие, биеэ нөхөн ажиллах гэсэн үг.

Цаашилбал, эдийн засгийн шинжлэх ухаанд аgglomeration буюу бөөгнөрөл хэмээх ойлголт. Нэг шинжлэх ухаан нөгөөгийнхөө нэр томъёог хэрэглэх явдал түгээмэл байдаг. Жишээлбэл, эдийн засгийн дархлаа гэж үг байна. Гэтэл “дархлаа” гэдэг үг нь угтаа анагаахын шинжлэх ухааны нэр томъёо. Үүнтэй адил кластер гэдэг нь газарзүйн нэг байршилд олон талт оролцогчийг зангидаж, нэг үйл ажиллагаа руу чиглүүлэх гэсэн утгыг илэрхийлж байгаа юм.

-Монголд хэрэгжүүлж буй чацарганы кластерын санаачилгын тухайд ямар онцлогтой вэ?
-Монголын жимс, жимсгэний үндэсний холбоо энэ санаачилгыг зангидаж байгаа. Өмнө нь тус холбоо Монголын чацаргана тариалагч, үйлдвэрлэгчдийн үндэсний холбоо нэртэй байсан. Энэ нэрээр нь уншигчид сайн мэдэх байх. Гэхдээ зөвхөн чацаргана биш жимс жимсгэний салбарыг бүхэлд нь хамруулахаар болсон тул нэрээ өөрчилсөн.

Жимсний салбарыг бүхэлд нь авч үзэж, үйл явцыг нь нарийвчлан судалж байгаа. Боловсруулах үйлдвэр нь хувь хүн, жижиг дунд тариаланчдаас түүхий эдээ татдаг. Үүнийг бид том төрөлжсөн тариаланчдын хэмжээнд хүргэх хэрэгтэй байна. Түүнчлэн энэ салбарын гол тоглогчид болох тариаланч, боловсруулагч, худалдаачин гэсэн гурван талыг зангидах, тэдгээрийг бэхжүүлэх арга замыг хайж байгаа.

Чацарганы кластерын санаачилгыг 2015 оноос эхлүүлсэн

Мөн оролцогчдоо татах асуудал тулгамдаж байна. Тиймээс ч бид оролцогч тус бүртэй уулзсан. Тухайлбал, санхүү болон эрдэм шинжилгээний байгууллагууд, Засгийн газар гэх мэт. Энэ дундаас хувийн хэвшил болон эрдэм шинжилгээний байгууллагын хоорондох хамтын ажиллагаа хамгийн чухал болох нь харагдсан. Учир нь чацарганы талаар судалгаа их хийгдсэн ч энэ нь үйлдвэрлэлд нэвтрээгүй. Иймд үйлдвэрлэгч болон эрдэм шинжилгээний байгууллагын уялбаа холбоог нягт болгох шаардлагатай.

Манай улсын эрдэм шинжилгээний байгууллагуудын судалгааны санхүүжилт бага байдаг. Шинжлэх ухаан, технологийн сангаас санхүүжилт олгодог боловч яг хувийн хэвшилд хэрэгтэй судалгаа гардаггүй. Мөн санаачилгад Засгийн газрыг татан оролцуулах хэрэгтэй байгаа юм. Гэвч нэг асуудал тулгарсан. Тэр нь манай Засгийн газар хөдөө аж ахуй, аж үйлдвэрийг тусад нь авч үзэж, салангид бодлого хэрэгжүүлсээр ирсэн. Хөдөө аж ахуй нь хөдөө аж ахуйгаа, аж үйлдвэр нь аж үйлдвэрээ хөгжүүлнэ гэдэг. Иймээс хоорондоо уялдаа багагүй байдаг талтай.

-Та манай санхүүгийн салбарт өртгийн сүлжээг санхүүжүүлэх бүтээгдэхүүн алга гэж ярилаа. Энэ тухайд?
-Өртгийн сүлжээг санхүүжүүлэх талаар би өмнө нь цуврал илтгэлээрээ ярьж байсан. Чацарганы тариалангаас тээвэрт, тээврээс үйлдвэрлэлд шилжинэ. Энэ хооронд жимсийг агуулахад хадгалан, боловсруулах, улмаар худалдаанд гаргах гэсэн үндсэн таван шат дамждаг. Энэ таван шат тус бүрт санхүүжилт хэрэгтэй.

Тухайлбал, тариалан гэхэд үр суулгац, тариалангийн болон усалгааны тоног төхөөрөмжид санхүүжилт хэрэгтэй. Үүнтэй зэрэгцээд хүйтэн, хуурай хэлхээний логистик сүлжээ (мэдээлэл, хангамж, санхүү, тээвэрлэлт) шаардлагатай. Тиймээс өртгийн сүлжээний зардал болон эрсдэлийг нь бууруулах санхүүгийн үйлчилгээний багцыг банкны салбар нэвтрүүлэх хэрэгтэй болж байна.

-Тэгэхээр үүнд арилжааны банкны оролцоо хэрэгтэй гэсэн үг үү?
-Тийм. Жишээлбэл, арилжааны банкууд чацарганы бүтээгдэхүүн үйлдвэрлэгчийн хөрөнгийг багаар үнэлдэг. Үүнээс үүдэн нэмэлт зээл болон өөр банкнаас зээл авах боломжгүй болдог. Нөгөө талаар банк нь үл хөдлөх хөрөнгийг үнэлэхдээ жил болгон үйл ажиллагаа нь ахиж буйг харгалздаггүй. 3-4 жилийн өмнөх тогтмол үнэлгээг нь дахин ашиглаж, түүнд нь тааруулж зээл олгодог.

Энэ нь санхүүжилтийн бодитой дэмжлэг болж чадахгүй байна. Тиймээс үнэхээр экспортын бүтээгдэхүүнийг нэмэх гэж байгаа л бол банкны салбар экспортод бүтээгдэхүүн гаргаж байгаа, мөн кластерын санаачилгад нэгдсэн компаниудыг дэмжих хэрэгтэй. Санхүүгийн байгууллага бол кластерын санаачилгын нэг хэсэг юм.

-Төв болон орон нутгийн кластер ялгаатай юу?
-Хүчин чадлын хувьд ялгаатай. 2010 оноос хойш орон нутагт чацаргана тариалсан. Ингэхдээ их замбараагүй суулгалттай тарьснаас хаанаас ямар сорттой гэдгийг ялгахад хэцүү байдаг. Хоёрдугаарт, ядуурлыг бууруулахын тулд айл, өрхүүдэд чацарганы суулгац олгосон.

Гуравдугаарт, суулгац олгож, тариалалт эрхлүүлсэн боловч 3-4 жилийн дараа жимс нь боловсроход хэн нь нийлүүлэхээ төлөвлөөгүй. Тиймээс тариа ланчид бүтээгдэхүүнээ орон нутгийн зах зээлд гаргадаг боловч үйлдвэрлэлд нийлүүлж чадаагүй. Жирийн тариаланч Ула анба атарт авчирч, борлуулахад зардал өндөр. Тэгэхээр орон нутгийн болон Улаанбаатарын эрэлт ялгаатай байгаа биз.

-Цаашид ямар үйл ажиллагаа хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна вэ?
-Юуны өмнө, кластерын үндсэн тоглогчид болон оролцогчдыг нэгдсэн ойлголттой болгох хэрэгтэй байна. Энэ чиглэлээр нэгдсэн сургалтыг тогтмол хийх шаардлагатай. Кластерын санаачилгын түүвэр судалгаагаар оролцогчид долоо хоног бүр уулзаж байх хэрэгтэй байдаг. Бүгд жигд мэдээлэлтэй байх нь чухал.

Чацарганы судалгаа их хийгдсэн ч энэ нь үйлдвэрлэлд нэвтрээгүй

Бүх оролцогчийн үнэт зүйлийн талаарх ойлголт нэг болох юм. Хоёрдугаарт, Засгийн газар болон оролцогчдыг хооронд нь холбох гүүрийг чадавхжуулах хэрэгтэй. 3-4 хүн Монголын жимс, жимсгэний холбоонд ажиллаж, энэ ажлыг зангидаж байна. Нэг ёсондоо жимс, жимсгэний холбоо зангидах ажлыг нь хийж байна. Эцэст нь, нэгэнт бодлогоор зангидаад гаргачихсан болохоор эхний туршиж байгаа энэ санааг дор хаяж 3-5 жил үргэлжлүүлэх, тасралтгүй санхүүжүүлэх хэрэгтэй байна.

-Тэгвэл кластерын загвар гэдэг нь бутархай байгаа тогтолцоог нэг цэгт төвлөрүүлж, эдийн засгийн эерэг үр дүнг гаргана гэж ойлгож болох уу?
-Яг үнэн. Глобал эдийн засгийн 100 жилийн түүхэнд зах зээлийг хөгжүүлэхдээ том компаниуд хоорондоо өрсөлдөж байсан. Тэгээд хэдхэн том компани улс орныг залж гадаад зах зээл рүү гарсан. 1980 оноос хойш зарим улс томоохон компаниудаа хөгжүүлэх тал дээр анхаарч байхад, зарим нь зах зээлийг нийтэд нь зангидаж хөгжүүлэх гэсэн хоёр чиглэлтэй байсан.

Энэ нь глобал эдийн засагт дангаараа өрсөлдөх биш хамтраад өрсөлдөх гэсэн философийг эдийн засгийн стратегид оруулж ирж байна. Яагаад гэвэл, бүгд зардлаа бууруулах сонирхолтой. Иймд бага хугацаанд бага зардалтай илүү их зүйлийг нягтруулж, эдийн засагт эерэг үр нөлөөг үзүүлнэ гэдгийг энэ кластерын загвар харуулж байгаа юм.  

Э.Золзаяа

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан