Засгийн газрын ээлжит хуралдаанаас Тагнуулын ерөнхий газарт /ТЕГ/ бүтцийн өөрчлөлт хийх шийдвэр гаргажээ. ТЕГ-ын Тэргүүн дэд даргаар тус газарт Тамгын газрын даргаар ажиллаж байсан Б.Доньжчимбууг , дэд даргаар С.Энхсүх нарыг томилсон байна.
Б. Доньжчимбуу нь 2014 оны арванхоёрдугаар сард Тагнуулын Ерөнхий газрын Тамгын газрын даргаар томилогдож байсан юм. Тагнуулын байгууллагад ирэхээс өмнө тэрээр АТГын Тамгын газрын дарга, ЗГХЭГ-т газрын даргаар тус тус ажиллаж байв.
Харин С.Энхсүх өмнө нь ТЕГ-ын Тамгын газрын даргаар ажиллаж байгаад Б.Доньжчимбууд ажлаа хүлээлгэн өгч албанаас чөлөөлөгдөж байв. Удахгүй ТЕГ, АТГ, ЦЕГ-т халаа сэлгээ явуулах, ингэхдээ байгууллага хооронд тодорхой албан тушаалтнуудыг хольж солих мэдээлэл байна.
Л.Гэрэл