Сүүлийн үед бага насны хүүхдүүд харшилтай болох үзэгдэл цөөнгүй болжээ. Монгол байгаа харшлын дийлэнх хувийг шарилжны харшил эзэлж байна. Судалгаагаар нийт хүн амын 67.5 хувь нь шарилж, 30.7 хувь нь луулины харшилтай байна гэжээ.
Мөн 82 хүүхдийн арьсанд сорил тавьж үзэхэд 86.6 хувь нь шарилжны харшилтай байсан аж. Гэтэл наадмын дараагаас харшил хөдөлж эхэлдэг. Энэ үеийг хүлээлгүй эцэг эхчүүд дараах зөвлөгөөг хэрэгжүүлэх хэрэгтэй юм. Японы Гунма их сургуулийн доктор, хүүхдийн харшил судлалын эмч О.Солонгын онцлох зөвлөгөөг хүргэж байна.
I АЛХАМ. Хүүхдүүд байгальтайгаа харьцахаа больсон. Ургамал, тоостой харьцахгүй байж байгаад гэнэт агаарт гарахаар харшилтай болчихдог. Өтөг бууцан дээр амьдардаг, ургамал тариалан эрхэлдэг айлд өссөн хүүхэд харшил тусах магадлал бага байдаг. Иймээс хүүхдийг хэт бөөцийлөлгүй жилийн дөрвөн улиралд хүрээлэн буй орчинтой байгальтай ойр байгаарай. Дөрвөн хананы дунд л өссөн хүүхэд харшламтгай болдог юм шүү.
II АЛХАМ. Олон улсын жишигт хүүхдийн нойр, хоол, хөдөлгөөнийг дэмжиж дархлааг нь сайжруулахыг зөвлөдөг. Тиймээс хамгийн чухал алхам бол хүүхдийн нойрыг сайн авахуулах юм. Хүүхдийг тогтмол цагт унтуулж сургаснаар дархлааны эсийг идэвхжүүлнэ.
III АЛХАМ. Уйлахад нь аргадах, урвайхад нь баярлуулах чихэр, хатаасан төмс, хийжүүлсэн ундаа зэрэг нь хүүхдийн дархлааны хамгийн аюултай дайсан. Учир нь эдгээрээр хооллосон хүүхэд хоногт авах ёстой илчлэг, тэжээлээ авч чаддаггүйгээс дархлаа сулардаг. Хүүхэд уураг ихтэй хоол идэх ёстой. Гэхдээ уураг гээд дан мах идээд байж болохгүй. Уургийг ургамлаас буюу шош, вандуй, дүпү, өндгөөс авч болно.
IV АЛХАМ. Мөн А витамин хэрэглэх хэрэгтэй. Арьс салстыг ихээр хамгаалах учраас ханиад хүрэх нь багасна. Хүүхдэдээ А витамин өгөхийн сацуу лууван идүүлж, шүүсийг нь уулгаарай. Мөн С витаминаар баялаг хүнс өгөхийн сацуу төмс идүүлэх хэрэгтэй. Зуны улиралд витамин С-ээр хамгийн баялаг айраг, сүүний ээдмийг хүүхдэдээ идүүлж байх нь чухал. Хүүхдийг тогтмол цагт тогтмол хэмжээгээр буюу өдрийн гурваар хооллоорой. Үүнд өглөөний хоол нэн чухал шүү.
V АЛХАМ. Хүн хөдөлж, хүний бие идэвхжиж байж дархлааны эсүүд сэргэдэг байна. Хэвтсээр л байвал унтаад л байна гэсэн үг. Хүүхэд хамгийн багадаа 30 минутаас нэг цаг идэвхтэй хөдөлгөөнтэй байх ёстой.
VI АЛХАМ. Эцэг эхчүүдийн хэт цэвэрч байдлаас хүүхдийн дархлаа сулардгийг тогтоожээ. Хүүхдийн гарыг байнга угааснаас биед байх ёстой ашигтай хэвийн бичил биетнийг устдаг байна. Зарим тохиолдолд ээж аав нар хүнсний ногоог ариутгагч бодисоор хүртэл угааж, гэрээ хэт зүлгэдэг… Энэ нь буруу. Багаасаа хэт цэвэр орчинд өссөн хүүхэд өөр орчинд очихоор дархлааны эс уг орчныг танихгүй учир харшил үүсдэг.
VII АЛХАМ. Өөрийгөө бүрэн илэрхийлэх чадваргүй таны хүүхэд ч бас стрессддэг шүү дээ. Томчууд ч яахав найз нөхөдтэйгөө ярилцаад бухимдлаа тайлчихна. Харин хүүхдүүд хэрхэн тайлахаа мэддэггүй. Тийм ч учраас биед хуримтлагдсан түүний бухимдал дархлааг нь сулруулдаг байна.
VIII АЛХАМ. Хоол идсэний дараа хоёр цагийн дараа 15-20 минут хэвтэж амарвал дархлааны эс идэвхждэг гэсэн сүүлийн үеийн үндэслэлүүд бий. Хоол идсэний дараа хоол шингээд өөх тосны задрал явагдмагц дархлааны эс байдаг лимпийн зангилаануудад очиж дархлааны эсийг идэвхжүүлэх юм.
IX АЛХАМ. Гадаадад эмч нар хэзээ ч хүүхдэд дархлааны бэлдмэл зөвлөдөггүй. Хоолоор амин дэмээ нөхөхийг зөвлөдөг. D витаминыг гэхэд нарнаас авчихна. Наранд алгаа 5 минут ээхэд л өөрт шаардлагатай витаминаа нөхдөг. Харин хоол тэжээлийн доройтолтой, жингийн дутагдалтай, хоолонд муу, нэг төрлийн хоол иддэг, тухайлбал, мах гурилаа иддэг бол витамин хэрэглэж болно. Харин зуны улиралд витаминаас татгалзах хэрэгтэй.
X АЛХАМ. Ханиад ойр ойрхон хүрдэг, баас нь тогтворгүй, үргэлж гүйлгэх шинж тэмдэг илэрвэл танай хүүхэд дархлаа сул байна гэж ойлгож болно. Түүнээс гадна хүүхдээ харшлаас сэргийлэх хамгийн найдвартай арга бол харшлын сорил тавиулж урьдчилан сэргийлэх явдал юм.