А.Энхтайван
Монголын мистерээр гурвантаа шалгарсан бодибилдингч. Сурагч ахуйдаа цэнхэр
дэлгэцээр гадаадын спортын нэвтрүүлгүүдийг шимтэн үздэг байсан хүү нэг л өдөр
бодибилдингээр хичээллэх хүслээр жигүүрлэж. Тэр үед Энхтайван энэ спортын мөн
чанарыг мэдрэх нь байтугай ямар ч төсөөлөлгүй байв. Харин бие бялдраа өв тэгш
хөгжүүлж, спортлог нэгэн болохыг ихэд хүсэх болж. Тэрбээр орос хүүхдүүдтэй
дотно нөхөрлөнө. Орос найзууд нь ч бодибилдингийг ихэд сонирхоно. Монголд энэ
чиглэлийн спортын клуб байдгийг тэд олж мэдээд магнай тэнийн баярлажээ.
“Тайхар” клубийг сурагласаар хаана байдгийг нь мэдэж аваад нэг л өдөр энэ клубт данстай тамирчин болсон. Тэр үеийн “Тайхар” одооных шиг байгаагүй. Бодибилдингийн спортыг Монголд дэлгэрүүлэх зорилгоор нэгдсэн хэсэг залуус “Тайхар”-ын гал голомтыг бадраагаад удаагүй байсан учраас бүтэц нь авсаархан. Эндээс бодигийн спортод сэтгэл зүрхээ зориулсан олон тамирчин төрсний нэг нь А.Энхтайван.
-Бодибилдингээр анх хичээллэж
байхдаа хамгийн түрүүнд юу мэдэрсэн бэ?
-Бодибилдинг бол төмөртэй харьцдаг спорт. Хэн
төмөртэй сайн “барилдана”, тэр амжилтад
хүрнэ гэдгийг би ойлгосон. Энэ л хамгийн анх төрсөн мэдрэмж Бодигийн тамирчны
амжилт хүн бүхний өмнө ил байдаг учраас
ямар ч найраа үгүй. Үр дүн нь нэг талаар биеэ хэр зэрэг эвдсэнээс, нөгөө утгаар
бие бялдраа өв тэгш хөгжүүлэхээс
шалтгаалдаг болохыг ойлгосон. Биеэ ингэж эвдэнэ гэдэг амаргүй.
-Таныг
“Тайхар”-т ирэхэд бодибилдингээр хичээллэгсэд аль зэрэг олон байв?
-Д.Буянтогтох, Түвшинбаяр, Б.Батсуурь нарын шилдэг тамирчид
тэнд хичээллэдэг байлаа. Тэднээс их зүйлийг сурч мэдсэн. Би 1993 оны УАШТ-д
оролцсоноор тэмцээний гараагаа эхэлсэн.
-Та анх мистер
болохдоо хэдэн настай байв?
-21 настайдаа мистер болсон. Энэ нь 1996 онд л доо.
-Одоо
бодибилдингийн клубүүд олширчээ. Харин таны үед хоол ундаа тохируулах, тусгай
уураг бэлдмэл хэрэглэх гэсэн ойлголт байв уу?
-Тухайн үед бодибилдинг Монголд хөгжөөд удаагүй байсан. Секц
дугуйланд хүмүүс хэрхэн хичээллэдэг билээ, бид ч тэр журмаар бэлтгэл хийдэг
байсан. Өөхгүй хоол идэх ёстой, ядарч болохгүй гэж боддогоос биш тусгай бэлдмэл
хэрэглэх ойлголт байгаагүй. Эмийн сангаас хааяа витамин авч ууна. Тамирчин
байхдаа би протен гэдэг уургийг хэрэглэсэн удаа цөөхөн.
-Та 1996, 1998,
2000 онуудад Монголын мистерээр
шалгарсан. Аль нь мистер болоход хамгийн хэцүү жил байв?
-Жин тус бүрдээ түрүүлсэн аваргууд хоорондоо өрсөлддөг
учраас мистер болох хэцүү. Оноос онд өрсөлдөөн ширүүссэн. Миний хувьд хамгийн
хэцүү жил бол 2000 он байлаа. Азийн АШТ-д оролцохоор бэлтгэл шаргуу хийсэн
учраас нэлээд ядарсан. Өрсөлдөгчид ч чанга байв. Гэхдээ ямар ч гэсэн түрүүлсэн.
Жингээ бага багаар хасч, хоол ундаа тохируулна гэдэг утгаараа бодибилдинг бусад
төрлөөс онцлог. Буруу дэглэм баримталбал бодибилдингийн спортын мөн чанар
алдагдана.
-Та үнэмлэхүй
аваргаар гурав дахиа шалгараад спортоо орхисон. Үргэлжлүүлэн хичээллэж болоогүй
юм уу?
-Амьдралын шаардлагаар спортоо орхисон. Гэхдээ
бодибилдингийг монголчуудад таниулахын төлөө бага ч гэсэн зүйл хийсэндээ
баяртай явдаг.
-Хилийн чанадад
хэрхэн хүч сорьж байв даа?
-Азийн АШТ-д 3-4 удаа оролцож V-VI байр эзэлсэн. ДАШТ-д
өрсөлдөж байгаагүй. Манай бодибилдингчдээс дэлхийд өрсөлдөхүйц тамирчин өнөөдөр
ч гэсэн гарч ирээгүй л байна. Гэхдээ нэг үеэ бодоход энэ спортыг ойлгож, ач
холбогдлыг нь мэддэг болжээ.
-Одоо та Монголын
бодибилдингийн холбооны генсекээр ажиллаж байна. Энэ албан тушаалыг хаших
болсноор таны үзэл бодолд өөрчлөлт оров уу?
-Бодибилдингийг дэмжигчид, сонирхогчдын хүсэлтээр МБХ-ны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж
байна. Би тамирчин байсан, бодибилдингч хүний зовлон жаргалыг сайн мэднэ.
Биднийг тамирчин байхад нийгэм өөр байлаа. УАШТ-д түрүүлчихээд шагналын мөнгө
авч үзээгүй үе ч бий. Хүний хөдөлмөрийг үнэлэлгүй орхиж болохгүй. Тамирчид
маань ийм зүйл битгий амсаасай гэж боддог. Тиймээс УАШТ-ий шагналын сан жил
ахих тусам нэмэгдэж байгаад сэтгэл хангалуун явдаг.
-Холбооныхоо
цаашдын зорилтоос сонирхуулна уу?
-Бодибилдингийн холбоог зохион байгуулалт сайтай,
тэргүүний холбоо болгохын төлөө бид ажиллаж байна. Мөн хүн амын эрүүл мэндийг
хамгаалахыг манайхан эрхэмд үздэг. Олон улсын бодибилдингийн холбоо спортод
хязгаар, арьсны үзэл, шашин шүтлэг, улс төрийн саад гэж үгүй. Спорт бидний
найрамдал, харилцан ойлголцол юм гэсэн уриатай ажилладаг. Манай холбоо ч бас
энэ уриагаар үйл ажиллагаа явуулж байна.
-Спортын
талбарт цэвэр ариун өрсөлдөөн өрнөх ёстой.
Харин бодибилдинг зэрэг хүчний спортынхон хүч чадал сэргээх бэлдмэл
ихээр хэрэглэдэг. Үүнийг допингийн төрөл гэвэл та санал нийлэх үү?
-Бодибилдингч хүн тамирчин учраас сэргээш хэрэглэх ёсгүй.
Хориотой бэлдмэл хэрэглэвэл энэ спортын мөн чанар алдагдана. Өнгөрсөн жилийн
УАШТ-ээс эхлэн манай холбоо тамирчдаасаа сэргээшийн шинжилгээ авч эхэлсэн. Харамсалтай
нь дөрвөн тамирчнаас сэргээш илэрсэн. ОУБХ-ны дүрмийн дагуу дээрх дөрвөн тамирчны тэмцээнд оролцох эрхийг хоёр жилээр
хассан. Бид илүү дутуу зүйл харж ийм шийдвэр гаргаагүй, хамгийн гол нь хүний
шударга хөдөлмөр хэлмэгдэх ёсгүй биз дээ.
-Гадаадын
бодибилдингчдийг Монголд урьж авчран тэмцээн зохиох төлөвлөгөө бий юу?
-2008 онд Зүүн
Азийн аварга шалгаруулах бодибилдингийн тэмцээнийг эх орондоо зохион байгуулна.
Энэ тэмцээнд оролцох шилдэг тамирчдыг одооноос сонгон шалгаруулж, шигшээ багийг
байгуулахаар төлөвлөж байна. Манай холбоо Азийн бодибилдингийн холбооны бүрэн
эрхт гишүүн. Монголчууд идэвхтэй үйл ажиллагаа өрнүүлж байгаагийн нэг илрэл
гэдгийг дээрх тэмцээн харуулна гэдэгт итгэлтэй байна.
-Бодибилдингийг мэргэжлийн, сонирхогчийн гэж ангилдаг. Ингэхэд
та мэргэжлийн бодибилдингч болохыг хүсдэг байв уу?
-Бодит зүйл биш учраас би ингэж мөрөөдөж байгаагүй.
-Монголд
мэргэжлийн бодибилдингч бэлтгэх нөхцөл бүрэлдэж байна уу?
-Үгүй. Манай тамирчдын амжилт бага багаар ахиж байна. Азийн
АШТ-д бүсгүйчүүд маань амжилттай оролцож байна. Монголын бодибилдингийн нэрийн
хуудас болж, энэ спортод үнэнч яваа цөөн хэдэн тамирчдадаа талархаж явдгаа
илэрхийлье. Энэ тамирчдаа клубүүд нь
дэмжиж ажиллаасай гэж боддог. Тамирчдаа гадаадад бэлтгэл хийлгэхийг ихэд
хүсдэг. Тамирчин үгүй бол спорт юусан билээ. Тиймээс би Монголын бүх тамирчинд
хүндэтгэлтэй ханддаг. Монгол цөөн хэдхэн тамирчинтай. Эдгээр тамирчдаа төр
засгаас харж хандаж, тэдний төлөө их зүйл зарцуулаасай гэж хүсч явдаг юм. Улсын
хөгжлийг спорт тодорхойлдог гэдгийг бодолцох учиртай.
-Ярилцлага
маань өндөрлөх дөхөж байна. Та манай сониноор дамжуулан юу хэлмээр байна вэ?
-Биднийг
ойлгож дэмжиж ирсэн Бодибилдингийн холбооны ерөнхийлөгч асан Б.Наранхүү,
Чулуунбаатар нарт баярлаж явдаг. Мөн манай холбооны үйл ажиллагааг дэмжин
тусалдаг БТСУХ, МҮОХ, НЗДТГ, бодибилдингийн холбооны ерөнхийлөгч Ч.Чинбат нарт
гүн талархлаа дэвшүүлье. Бид цаашид ч байнгын харилцаатай ажиллаж, энэ спортыг
хөгжүүлэхийн төлөө бүхнээ дайчилна гэдэгт итгэлтэй байна.
Б.Өлзийтогтох