Финландын Тампере хотод болж буй залуучуудын ДАШТ-ий чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 66 кг-д Энхтуяагийн Тэмүүлэн хүрэл медаль хүртэв.
Э.Тэмүүлэн тэгшитгэлд Беларусийн Александр Куриштаг 13:2, улмаар Румын улсын бөх Стефан Команыг 10:0 тус бүр ялсан.
Шөвгийн наймд АНУ-ын Райан Эндрью Декинд 6:7 ялагдав. Тэрбээр эхний үед 6:0-ээр давамгайлсан ч удаах үеийн барилдаанд зургаан оноо алдсанаар ялагдал хүлээлээ. Түүний өрсөлдөгч нь шигшээд шалгарснаар дагах барилдаан гарч, Украины Александр Рыбалког 13:2 ялсан юм.
Хүрэл медалийн төлөөх барилдаанд Амирхоссейн Али Хоссейнитэй хүч үзэж 6:4 ялснаар Монголын багийн хоёр дахь хүрэл медалийг авчирлаа. Энэ нь залуучуудын ДАШТ-ээс хүртсэн Монголын тамирчдын 26 дахь хүрэл медаль болж байна.
125 кг-д “Аварга” сургуулийн тамирчин Даваадоржийн Эрдэнэтулга тав, 60 кг-д “Алдар” спорт хорооны тамирчин Цэвээнсүрэнгийн Цогбадрах наймдугаар байрт орсон юм.
Скандинавын хойгт АНУ-ын бөхчүүд гурван алт, гурван мөнгө, нэг хүрэл медальтай (ганцхан 50 кг-д медальгүй хоцорсон) багийн дүнгээр тэргүүлж, ОХУ дөрвөн алт, нэг мөнгө, нэжгээд хүрэл медальтай үзүүрлэв.
Харин нөгөө ганц алтыг Азербайжаны Шахин Мухтаров 50 кг-д хүртлээ. Өнөөдөр эмэгтэйчүүдийн төрөл эхлэх бөгөөд 44кг, 51, 59, 67 кг-ын жингийн барилдаан болно.
Манай улсаас 44 кг-д Г.Пүрэвсүрэн (Мөнхийн хүчтэн) ОХУ-ын Анжелеко Федорова, 51 кг-д Б.Болор-Эрдэнэ (Алдар) Узбекистаны Нодира Сабирова, 67 кг-д Э.Даваанасан (Алдар) Александра Николетатай тус тус 1/8 шигшээд оноолт таарчээ.