Хятадын хойд хэсэгт, Өвөр Монголын Өөртөө Засах орны Хөх хотын галт тэрэгний буудлаас Улаанцав руу анхны хурдны галт тэрэг хөдөлжээ. 250 км/цагийн хурдтай давхих энэ галт тэрэг хоёр хотын хооронд нэг цаг зорчдог байсан хугацааг 40 минут болгон буурууллаа.
Хурдны галт тэрэг 622 хүний суудалтай бөгөөд суудлын үнэ нь зэрэглэлээсээ хамаарч 44 болон 53 юаниар борлуулагдах ажээ.
2022 оны Өвлийн олимпийг зохион байгуулах хотуудын нэг Хебей мужийн Хаалган хотыг Хөх хоттой холбох, 286 километр урттай замын нэг хэсэг болох 126 километр энэ замын эхний туршилт өнгөрсөн тавдугаар сард болжээ.
Хаалган хотыг Хөх хоттой холбох төмөр зам 2018 онд бүрэн дуусаж, хэрэглээнд нээх бөгөөд Бээжин Хаалган хотыг холбосон төмөр замтай холбогдох юм байна.
Эх сурвалж: news.cgtn.com