gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     6.30
  • Валютын ханш
    $ | 3581₮
Цаг агаар
 22
Зурхай
 6.30
Валютын ханш
$ | 3581₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 6.30
Валютын ханш
$ | 3581₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Ц.Амгалан: 100 сурагчийг Америкийн их сургуульд тэтгэлгээр сургах боломж олголоо

Э.Оргил
Боловсрол
2017-06-01
0
Twitter logo

-АНУ-ын BAU их сургуульд тэтгэлгээр сурах оюутан шалгаруулах шалгалтыг зургаадугаар сарын 3-нд авна-

АНУ-ын Вашингтон ДС хотын Mentora college-ийн Гүйцэтгэх захирал Ц.Амгалан Ерөнхий боловсролын сургууль төгсөж байгаа залууст нэгэн бэлэгтэй иржээ. Меntora college нь BAU их сургуулийн салбар сургууль бөгөөд тус сургуульд 50-100 хувийн тэтгэлгээр суралцах хүсэлтэй хүүхдүүдийг сонгон шалгаруулж авах шалгалтыг зургаадугаар сарын 3-ны бямба гарагт нийслэлийн Нэгдүгээр сургуульд зохион байгуулах гэж байна. Энэ сургууль болон шалгалтын талаар түүнтэй ярилцлаа.

-АНУ-д хэчнээн сурагчийг тэтгэлгээр сургах боломжтой байгаа вэ?
-Би АНУ-д тэтгэлгээр сурч мэргэжил эзэмших сонирхолтой хүүхдүүдийг сонгон шалгуулах шалгалт зохион байгуулах зорилготой ирлээ. Өнгөрсөн хавар дөрөвдүгээр сард Улаанбаатарт “Боловсрол-2017” гэж мэргэжлээ сонгох гэж буй хүүхэд, залууст зориулсан өдөрлөг болоход би ирж оролцож, сургуулиа танилцуулсан. Би ВАU их сургуулийн салбар хэлний сургууль болох Mentora college-д арав дахь жилдээ ажиллаж байна.

Тиймээс сургуулийнхаа захиралд Монгол оюутан, залуусыг тэтгэлгээр суралцуулах санал тавьсныг зөвшөөрснөөр 100 оюутнаас гурвыг нь 100 хувь, 97 оюутныг 50 хувийн тэтгэлгээр сургах боломж бүрдсэн. Энэ удаа  BAU их сургуулийнхаа Америк захиралтай ирсэн. Бид зургаадугаар сарын 3-ны өдөр улсын тэргүүний Нэгдүгээр сургуульд бакалаврын ангийн сурагчдын шалгалтыг зохион байгуулах гэж байна. Энэ шалгалтыг Боловсролын яамны хяналтын дор зохион байгуулах юм. 

-Шалгалтыг яаж авах вэ?
-ЭЕШ-тай дүйцсэн шалгалт авах юм. АНУ-д тэтгэлгээр сурах гэж байгаа учир мэдээж сурлага сайтай хүүхдүүд явах ёстой. Нийт 100 асуулт бүхий тест байна. Үүний 50 нь математикийн даалгавар, 25 нь нийгмийн ухаан, 25 нь монгол хэлний хичээлийн даалгавар байх юм. Мөн хүүхэд өөрийнхөө зорилго чиглэлийг тодорхойлсон 750 үгтэй эссе бичнэ. Энэ нь шалгалтын нэгдүгээр үе, Хоёр дахь нь англи хэлний мэдлэгийн түвшний шалгалт.

Хүүхдүүд Америкт очоод шууд бакалаврын ангидаа сурах учраас багш нарынхаа хичээлийг ойлгох хэмжээний англи хэлний мэдлэгтэй байх хэрэгтэй. Бичгийн болон сонсголын англи хэлийг бүрэн эзэмшсэн байх хэрэгтэй. Тэгэхээр англи хэлний TOEFL, IELTS, SАT оноотой байх шаардлага тавьдаг.  Өнгөрсөн дөрөвдүгээр сард ирэхэд 400 гаруй хүүхэд бүртгүүлсэн. Энэ хүүхдүүдийн 50-60 хувь нь англи хэлний оноотой юм билээ. Оноогүй нь шалгалтаа арай өгч амжаагүй ч өөрийгөө бүрэн хэмжээний англи хэлтэй гэж хэлж байсан. Сурлага сайтай боловч амьдралын бололцоо тааруу хүүхдүүд энэ хөтөлбөрийг сонирхож, шалгалт өгөөсэй гэж хүсэж байна.

-Та бүхэн Монголд ямар байгууллагатай хамтарч ажиллаж байгаа вэ?
-БСШУС-ын яаманд хандахад дэмжиж ажиллахаа илэрхийлсэн. Мөн Гадаад харилцааны яамны зохих хүмүүстэй уулзахад дэмжиж ажиллахаа илэрхийлсэнд баяртай байгаа. Бакалавраас гадна мастерийн зэргийн хөтөлбөр байгаа. Энэ чиглэлээр ШУТИС-тай хамтарч  ажиллана. Ментора коллеж англи хэлний зуны сургалттай. Энэ чиглэлээр Нэгдүгээр сургуультай сүүлийн 7-8 жил хамтарч ажиллаж байгаа. Нэгдүгээр сургуулийн 12-15 насны хүүхдүүд зуны амралтаараа Америкт сурч, хэлний мэдлэгээ дээшлүүлдэг. 

Манай сургууль их сургуулийн дөрвөн жилийн сургалтын төлбөрийг нь даана. Тэр хүүхдэд амьдрах байр, хоолны зардал хэрэгтэй. Энэ тал дээр нь Боловсролын яамнаас дэмжлэг үзүүлэх талаас нь санал тавьсан. 

Цаашид хэд хэдэн бүрэн, дунд, ахлах сургуультай хамтарч ажиллах зорилготой. Манай сургууль их сургуулийн дөрвөн жилийн сургалтын төлбөрийг нь даана. Тэр хүүхдэд амьдрах байр, хоолны зардал хэрэгтэй. Энэ тал дээр нь Боловсролын яамнаас дэмжлэг үзүүлэх талаас нь санал тавьсан, дэмжиж ажиллана гэсэнд баяртай байгаа.

-Танай сургуульд ямар мэргэжлүүдээр элсэн сурах боломжтой вэ?
-2017 онд BAU их сургуулийн бакалаврын ангид нягтлан бодох, улстөрийн шинжлэх ухаан, эдийн засгийн шинжлэх ухаан, бизнесийн удирдлага гэсэн дөрвөн чиглэлээр оюутан элсүүлнэ.

-Та цаашид хэрхэн ажиллах төлөвлөгөөтэй байна вэ?
-BAU интернэшнл сургууль нь бакалавр болон мастерийн сургалтын хөтөлбөртэй. Ази, Европ, Америк тивийг дамжсан таван их сургуультай. Би Америкийн Вашингтон ДС дахь сургуульд нь ажилладаг. Эхний удаад 100 хүүхдэд тэтгэлгээр сурах боломжийг бүрдүүллээ. Цаашид ч жил бүр энэ тоогоо хадгалаад, монгол хүүхдүүдийг 50-100 хувийн тэтгэлгээр сургахыг манай удирдлагууд зөвшөөрсөн. Тийм учраас BAU их сургуулийнхаа Ваншингтон ДС дэх төлөөлөгчийн газрыг Улаанбаатар хотод зургаадугаар сард нээх гэж байна.

-Та ямар мэргэжилтэй вэ?
-Би олон улсын хуульч мэргэжилтэй. Монголдоо Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газарт ажиллаж байгаад АНУ руу сурахаар явсан. Сургуулиа төгсөх үед манай сургуулиас ажиллах санал тавьсан учир тэндээ ажиллахаар үлдсэн. Одоо би Ментора коллежийн гүйцэтгэх захирлаар үлдсэн. Манай Ментора коллежид 32 орны 500-гаад оюутан суралцаж байгаагийн 120 нь монгол оюутан. Ментора коллеж нь эрчимжүүлэн англи хэлний болон Америкийнг хэл, соёлтой танилцах сургалтыг явуулдаг. 

Төрийн албан хаагчид болон хувийн хэвшилд ажилладаг хүмүүс Америкийн хэл, соёлтой танилцах хөтөлбөрийг сонгож сурдаг. Энэ хөтөлбөрийн хамгийн богино хугацаатай сургалт нь 2.5 сар. Энэ сургалтаар англи хэлний ярианы чадвараа сайжруулахын хажуугаар АНУ-ын түүх соёлтой танилцах боломжтой. Эрчимжүүлсэн сургалтад нь BAU их сургуульд элсэх хүүхдүүд суралцдаг юм.

-Ментора коллежийн сургалтын төлбөр нь ямар байдаг бол?
-Эрчимжүүлсэн англи хэл буюу академик түвшний сургалтын төлбөр нь сарын 900 ам.доллар. Тэнд 10 жил ажилласан давуу талаа ашиглаад 30 хувийн тэтгэлэг өгдөг. Тэгэхээр сарын 630 ам.доллар болно. Америкийн хэл соёлтой танилцах 10 долоо хоногийн сургалтын төлбөр нь 1450 доллар. Үүнийг сардаа хуваахад 400 гаруй доллар гэхээр нэг их өндөр үнэтэй биш л дээ.

Ментора коллеж болон BAU их сургуулийн бас нэг давуу тал нь Цагаан ордны баруун талд 2-3-хан минут алхах зайд байрладаг. Тэр утгаар нь хүмүүс их сонирхдог. Ментора коллеж сургалтын чанараараа Вашингтон ДС, Виржиниа, Мерлинд муждаа тэргүүлдэг. Академик англи хэлний сургалтын чанараараа маш сайн үнэлэгддэг. Англи хэлний гүнзгийрүүлсэн шатыг төгсвөл 6-7 том их сургууль англи хэлний TOEFL-ийн оноогүйгээр хүлээж авдаг.

-Монгол хүүхдүүддээ АНУ-д тэтгэлгээр суралцах боломж олгож байгаа Танд баярлалаа.
-Баярлалаа. Зургаадугаар сарын 3-ны өдөр шалгалт өгөх хүүхдүүддээ амжилт хүсье.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан