-"Бидний цөөхөн монголчууд" төсөл-
Тус суманд очиход хүүхдийн чуулган болж байлаа. Хүүхдүүд төр нийгмийн зүтгэлтэн Бугын Дэжидийн талбайд цэцэг өргөж байв. Дөрөв дэх удаагаа болж байгаа гэнэ. 1000 гаруй сурагчтай бөгөөд түүний төлөөлөл болсон 100 гаруй хүүхэд чуулж байна гэж сургуулийн захирал С.Жавхлантөгс ярилаа. Суманд байгуулагдсан хамгийн анхны хувийн сургууль бас энэ суманд байдаг юм байна.
Намирын голын хажууд байдаг, дөрвөд хүмүүс амьдардаг, 4500 орчим хүн амтай, байшин барилга ихтэй томоохон сум юм. Ялангуяа Цэцэрлэг нь маш цэвэрхэн тохилог газар даа. Таван багтай, 196000 толгой малтай тус сум 1974 онд буман хонины баяр хийж байсан. Энэ жил бас л буман хоньтой болсон гэх.
Манайх бол хонь ихтэй, оюунлаг, гэгээлэг хүн ихтэй сум шүү гэж онгирох. Есөн сайд төрөн гарсан гэнэ. Өвөлжилт бүрэн хангагдсан, нэгдсэн халаалтандаа шилжсэн, удахгүй тэгж байгаад бас салхин цахилгаан станцтай болно доо гэж сумын Засаг дарга Р.Төмөрчөдөр ярив. Хөдөлмөрийн баатар жолооч Б.Жанцансамбуу, сайд асан Б.Дэжид, Э.Бямбажав УИХ-ын гишүүн асан Б.Эрдэнэсүрэн, Х.Балсандорж, гал голомт хөдөлгөөний тэргүүн Д.Мөнхөө, залуу улс төрч Тэгшээ, дуучин М.Бямбажав, хөтлөгч Э.Гантулга зэрэг хүмүүс тус сумынх аж.
“Манайх мал ихтэй. Дээр үед хамгийн олон малтай гэдэг байсан алдарт сайн малчин Б.Иргэл гэдэг хүн манай сумын гаралтай хүн шүү. Бас фронт Бадам байна. 1948 оны үед байхаа Улсын хэмжээнд 35 хүн сайн малчнаар шагнагдаж байхад тэдний 18 нь манай сумынх байсан гэж бахархаж байв. Төрийн сүлдтэй, таван хошуу малын дүрстэй мөнгөн хуцтай их гоё шагнал байсан даа гэх. Энэ зун зуншлага сайхан болсон. Манайд чинь цас их ордоггүй. Дөрвөн хуруу цас ороход л бараг зуд болно. Гэхдээ ган, зуд хоёр зэрэгцдэггүй ээ гэж үг байдаг гээд цааш ярихдаа залуу малчдыг дэмжих төрийн хөшүүргэ их дутагдаж байна. Бид чинь ажил хаях боломжгүй хүмүүс юм даа. Ядаж тэр өгөх гээд байгаа 300 мянгад ч хамрагдахгүй юм. Мал бол их байна аа. Даанч малыг үнэгүйдүүлээд биднийг ядууруулаад байх юм” гэж Манж цэрэг сууж байсан гэх Харуул толгойд тарган тавтай намаржиж байгаа малчин С.Бадраа гуай ярьж байлаа.
Харин тус сумын Орлого голын эхэнд байх алтны нинжа нарын асуудал хүндрэлтэй байдаг юм шиг байгаан. Түүний талаар олигтой мэдээлэл авч чадсангүй ээ.
Манай баг түүхийн дурсгалтай газартай, "харгис" Дамбийжаа хүртэл нутаглаж байсан гэж 2-р багийн засаг дарга залуу ярьж байлаа. Ширүүн догшин хүн л гэдэг гэхдээ сайн хүн байсан гэж нутгийнхан ярьдаг юм ш дээ гэв. Дамбийжаагийн "бааюу"-ны (тоосго) туурь гэж байх. Суурингаас нь 3км орчим зайтай. Тоосгыг сууринд авч ирэхдээ өвөрмөц арга хэрэглэдэг байжээ. 3км газарт хүмүүсийг битүү эгнүүлж зогсоогоод, нэгээс нөгөөдөө тоосгыг гараараа шидэж дамжуулан халуунаар нь сууринд хүргэж байшин барьж байсан гэнэ. Маш чанартай тоосго байгаа юм аа, тэр тоосгоны найрлагыг одоо хүртэл тогтоож чадахгүй байгаа, сүүлийн үед хүмүүс тэрийг эмчилгээнд хэрэглэнэ гэж аваад байдаг болсон гэж ярьж байсаан. Бас мань Дамбийжаа хадан дээр орд харш барих гэж байсан гэнэ. Мунжуугийн (дуудлагаар бичив) шовгор гэж цул хадан уул байгаа. Тэрний оройг тайрч ордоо босгох гэж байжээ.
Саравихын овоо гэж сайхан газар байх. д.т.д бараг 2700м. Тэндээс Цаст Цамбагарав хайрхан, Ховд гол, Дамбийжаагийн нутаглаж байсан газар, Баян-Өлгийн Баяннуур сум гээд орчин тойрны газар ёстой сайхан алган дээр юм шиг тод харагдана даа.