gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     17
  • Зурхай
     6.14
  • Валютын ханш
    $ | 3577₮
Цаг агаар
 17
Зурхай
 6.14
Валютын ханш
$ | 3577₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 17
Зурхай
 6.14
Валютын ханш
$ | 3577₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

МАН-ын XXVIII их хурал: МАН-ын Бага хурлын гишүүдийг баталж байна

Э.Оргил
Улс төр
2017-11-22
0
Twitter logo
Э.Оргил
0
Twitter logo
Улс төр
2017-11-22
Хугацаагаар эрэмбэлэх
  • Эхнээс
  • Сүүлээс

  09 цаг 21 минут
2017.11.20

Монгол Ардын Намын 28 дугаар их хурал эхэллээ. 

Хурал гурван өдөр үргэлжилнэ. Их хурлаар намын шинэ даргаа сонгох юм. Намын даргад  Д.Хаянхярваа, Н.Дэмбэрэл, У.Хүрэлсүх, Г.Майцэцэг нар нэр дэвшээд байна. МАН-ын дарга М.Энхболд өчигдөр төлөөлөгчдын ахлагч нарын зөвлөлгөөнийг зохион байгуулж, 21 аймаг, Нийслэлийн намын хорооны дарга, Удирдах зөвлөлөөс оролцсон 9 хүнийг МАН-ын 28 их хурлын тэргүүлэгчээр сонгох санал гаргасныг их хурлын төлөөлөгчдөд танилцуулахад, Их хурлын төлөөлөгчид гараа өргөн дэмжив.

МАН-ын их хуралд оролцох 1309 төлөөлөгч сонгогдсон. 1074 буюу 82 хувь нь намын анхан шатны байгууллагын төлөөлөгч, 236 буюу 18 хувь нь удирдах зөвлөлийн квотоор буюу албан тушаалаар сонгогдсон.

Намын дүрмийн дагуу нэр дэвшигчдийн 25-аас доошгүй хувь нь эмэгтэйчүүдийн төлөөлөл байхаар дүрэмд заасан байдаг. Их хуралд 306 эмэгтэй буюу 24 хувь нь эмэгтэйчүүдийн төлөөлөл байна. 

  10 цаг 00 минут
2017.11.20

Хөтөлбөрийн дагуу намын дарга М.Энхболдын улс төрийн илтгэл эхэллээ. Тэрбээр УИХ-д 26 суудалтай цөөнх болсон амаргүй цаг үед намын даргын тамга авснаа онцлов. Тэрбээр, МАН дараалсан ялагдал хүлээсэн амаргүй үед би намын даргаар ажилласан. Эрх баригч АН МАН-ын гишүүдийг илэрхий хавчин гадуурхаж, улстөрийн тавцнаас шахан зайлуулахыг оролдож байлаа гэв.
Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газар муугүй ажилласан. Эдийн засагт богино хугацаанд өсөлт гарч, өнөөдөр 5.2 хувьд хүрээд байна. Төгрөгийн ам.доллартай тэнцэх ханш харьцангуй тогтворжлоо. Үүссэн хямралт нөхцөл байдлыг гэтлэн давах, өрийн удирдлагыг зохицуулахын тулд ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүллээ. 2012 онд 4.1 тэрбум ам.доллар байсан гадаадын валютын нөөц буурсаар 2016 оны есдүгээр сард  1 тэрбум ам.доллар болсон. Харин өнөөдөр гадаад валютын нөөц 2,2 тэрбум ам.долларт хүрээд байна.

Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулахдаа заасан дөрвөн үндэслэл нь шалтгаан биш, шалтаг байсныг намын бага хурлын гишүүд ч дүгнэсэн. Одоо нэгэнт байгуулсан Засгийн газраа дэмжиж, урагшаа харж ажиллах нь зөв. Энэ нь буруу дутуу ажилласан ч толгойг нь илээд бай гэсэн үг биш юм гэлээ.  

Намын даргын илтгэл 1 цаг 20 минут үргэлжилнэ. Дараа нь МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан дөрвөн жилийн ажлын тайлан илтгэлээ тавина. 

  14 цаг 32 минут
2017.11.20

МАН-ын XXVIII Их хурлын үдээс өмнөх хуралдаан завсарлав

Намын дүрэм, мөрийн хөтөлбөрийг батлахаар төлөвлөсөн МАН-ын XXVIII Их хурлын эхний өдрийн хуралдаан түр завсарлаад байна. Өнөөдөр 09.00 цагаас СТӨ-нд эхэлсэн Их хурлын үдээс өмнөх хуралдаанд МАН-ын дарга М.Энхболдын улс төрийн илтгэл, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн илтгэлийг сонсов. Намын даргын илтгэлээс эхлэн хаалттай горимд шилжсэн тус хурал дөнгөж сая завсарлан, Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх, дурсгалын зураг татуулж байгаа юм.

Харин үдээс хойшхи хуралдаан салбар хуралдаанаар үргэлжилж, “МАН-ын дүрмийн шинэчлэл”, “МАН-ын Хичээн эрмэлзэх зүйл, мөрийн хөтөлбөрийн шинэчлэл” гэсэн хоёр сэдвийн хүрээнд хэлэлцэх аж. Дүрмийн шинэчлэлийг хэлэлцэх салбар хуралдаан Соёлын төв өргөөнд, Мөрийн хөтөлбөрийн шинэчлэлийг хэлэлцэх салбар хуралдаан Тусгаар тогтнолын ордны Их танхимд хаалттай болно. Салбар хуралдааны төгсгөлд “XXVIII Их хурлаас гарах уриалга”-ыг хэлэлцэж, мөрийн хөтөлбөр, дүрмээ батлахаар төлөвлөөд байна.

  14 цаг 36 минут
2017.11.20

МАН-ын XXVIII Их хуралд оролцож буй төлөөлөгчдөөс зарим төлөөлөгчдөөс байр суурийг нь сонирхлоо.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: МАН-ын шинэчлэлээс Монголын цаашдын хувь заяа шалтгаална. Монгол төрийн түүхэнд шинэчлэлийн шинэ салхи авчрах Их хурал болно гэж бодож байна. Одоо мөрдөж байгаа намын дүрмээр бол “Хэрэв нам сонгуульд ялбал Ерөнхий сайдыг намын даргад нэр дэвшүүлнэ” гэж заасан.

Ерөнхий сайд намын дарга болдог энэ жишгийг дагахгүй бол цааш явахгүй. 

2016 онд энэ дүрмийн заалт зөрчигдснөөр дараа дараагийн зовлонгууд гарч ирсэн. Намын дарга гэдэг хүн сонгуульд оролцохдоо ирэх дөрвөн жил хийж хэрэгжүүлэх намын мөрийн хөтөлбөрөө боловсруулж эргээд ард түмэндээ тайлангаа тавьдаг. Ерөнхий сайд намын дарга болдог энэ жишгийг дагахгүй бол цааш явахгүй. Энэ утгаараа би Ерөнхий сайдад боломж олгон нэр дэвшихээс татгалзсан.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: Одоо бид зөв шугамаар урагшлах гарцаагүй шаардлага байна. Монгол орны өнцөг булан бүрээс 1309 төлөөлөгч хүрэлцэн ирж, өнгөрсөн дөрвөн жилийн намын алдаа, оноогоо хэлэлцэнэ. Бид юун дээр алдав, яаж онов, ард түмэн МАН-аас юу хүлээж байна. Энэ бүхнээ бид дахин эргэж харах хэрэгтэй. Эндээс намд үүсээд байгаа нөхцөл байдлаас гарах гарц олдоно.

Намын дүрмээ чанад сахиж, ард түмэндээ өгсөн амлалтаа бид шат шатандаа дахин санах учиртай. Улс орны өмнө тулгамдаад байгаа асуудалд манай намаас ямар байр суурь баримтлах юм. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт энэ асуудал яаж тусгалаа олсон юм. Энэ бүхнээ бид эргэн харж, өөрсдөдөө дүгнэлт хийх чухал Их хурал болж байна гэж хэлмээр байна. УИХ-ын гишүүн Н.Учрал: МАН-д эв нэгдэл хэрэгтэй байна. Өнгөрсөн Их хурлаас хойшхи үйл ажиллагаагаа тайлагнаж, 28 дугаар хурлаас хойш ямар зарчим барихаа тодорхойлох хурал болоосой гэж хүсч байна. Нам бол олон нийтийн байгууллага учир эв нэгдэлд суурилдаг. Тиймээс өнгөрсөн хугацааны ололт, алдаандаа суурилж, өнөөдөртэйгөө дүйцүүлж ирээдүйг харсан шийдвэр гаргаасай гэж хүсч байна.

УИХ-ын гишүүн Н.Учрал: МАН-д эв нэгдэл хэрэгтэй байна. Өнгөрсөн Их хурлаас хойшхи үйл ажиллагаагаа тайлагнаж, 28 дугаар хурлаас хойш ямар зарчим барихаа тодорхойлох хурал болоосой гэж хүсч байна.

Нам бол олон нийтийн байгууллага учир эв нэгдэлд суурилдаг. Тиймээс өнгөрсөн хугацааны ололт, алдаандаа суурилж, өнөөдөртэйгөө дүйцүүлж ирээдүйг харсан шийдвэр гаргаасай.

  18 цаг 28 минут
2017.11.20

Монгол Ардын намын XXVIII Их хуралд Монгол Ардын намын дарга М.Энхболдын тавьсан улс төрийн илтгэлээс онцлох 10 ишлэлийг хүргэж байна.

  1. Манай намын Их хурал болгон Монгол орны шинэ ирээдүйд тэмүүлсэн түүхийн тод хуудас, хөгжил дэвшлийг тодорхойлогч түлхүүр хүчин зүйл болж ирсэн юм.
  2. Манай намын гол үнэт зүйл бол эв нэгдэл юм.  Энэ үнэт зүйлийнхээ ачаар л бид түүхэн цаг хугацааны туршид алдаж оносон аливаа бүхнээ зөв дүгнэн, оновчтой шийдэж ирсэн уламжлалтай. Бусад улс төрийн хүчинтэй харьцуулахад эв нэгдлээ үнэт зүйл болгосон нь бидний маргашгүй давуу тал билээ.
  3. Намын эв нэгдлийн асуудлаар тусгай хөтөлбөр боловсруулан батлуулах боломжтой гэж үзэж байна. Эрдэмтэн мэргэд, ахмад буурлууд, залуучуудын төлөөллийг оролцуулан боловсруулах энэхүү “Намын эв нэгдлийн хөтөлбөр”-т намынхаа үзэл баримтлал, үнэт зүйлсийг хүлээн зөвшөөрч, дагаж мөрдөх сахилгыг намын гишүүд, ялангуяа төрийн өндөр албан тушаал хашиж буй гишүүддээ төлөвшүүлэх, тэдэнтэй гэрээ хэлцэл байгуулдаг, хэрэгжилтийг нь дүгнэж хянадаг тогтолцоог бүрдүүлэх нь зөв юм.
  4. Манай намд улс төрийн шинэчлэл зайлшгүй хэрэгтэй байна. Шинэчлэл бол нэг удаа хийгээд өнгөрдөг урсгал засварын төдий ажил биш, байнга үргэлжилж байх тасралтгүй үйл явц юм.
  5. Монгол Ардын нам буруудсаныг засаж, уруудсаныг өөд татна гэж Монголын ард түмэн итгэж, хүлээсээр байгааг мартаж хэрхэвч болохгүй.
  6. Сонгуулийн үр дүн нь зөвхөн нэр дэвшигчийн хувийн амжилт биш, нам хэмээх үндэсний хэмжээний байгууллагын бодлогын ялалт, хамтын хүчин чармайлтын үр дүн юм.
  7. Засаглалын бүх түвшинд хариуцлага, сахилгыг чангатгаж, шударга ёсны зарчмыг чанд сахих, авлигаас ангид байх нь нам урт хугацаанд тогтвортой оршин тогтнохын үндэс мөн.
  8. Гишүүд, дэмжигчидтэйгээ ямагт хамт, ойр байх зарчмыг лоозогнолоос салгаж, энгийн бодит үйл ажиллагаа болгох нь шинэчлэлийн чухал зорилтын нэг юм. Намын үүр, хороодын ажил гишүүд рүүгээ л чиглэх ёстой.
  9. Намаа засах, шинэчлэх түүхэн тодорхой шийдвэрийг энэ Их хурлаараа Та бид гаргаж, намын нийт гишүүд, дэмжигчдийнхээ өгсөн даалгаврыг биелүүлэх учиртай. Улмаар намын бодлого, үйл ажиллагааны шинэчлэлийг төрөө засах, түмнээ амар түвшин болгох амин чухал асуудлыг шийдэх түлхүүр хэмээн  үзэж, энэ эрхэм үүргийг нэр төртэй биелүүлэхийн төлөө хичээн чармайж ажиллахыг уриалж байна.
  10. Төрийн бодлого, үйл ажиллагааны залгамж чанарыг хадгалах, улс төрийн тогтвортой байдал,  Засгийн газрын хэвийн ажиллах нөхцөл боломжийг бүх талаар хангах зарчмыг бид тууштай баримталбал зохино. Сөргөлдөж тэмцэлдэхийг хойш тавьж, гар нийлэн ханаа дугуйлж, санаа нийлэн      тоосгоо өрж байж л өргөө гэрээ босгож чадна. 

Эх сурвалж: nam.mn

  11 цаг 22 минут
2017.11.21

Их хурлын төлөөлөгчдийн 53.2 хувь нь анх удаа сонгогдсон

Монгол Ардын Намын 211.000 мянган гишүүнийг төлөөлж намын XXVIII Их хуралд 1283 төлөөлөгч сонгогджээ. Тэдгээрийн 696 нь буюу 53.2 хувь нь Их хуралд анх удаагаа сонгогдсон хүмүүс байна.

 Г.Очирбат 11 удаа төлөөлөгчөөр сонгогджээ

Намын Их хуралд хамгийн олон сонгогдсон буюу 11 дэх удаагаа сонгогдож байгаа нь 88 настай, 1990-1991 онд МАН-ын Төв хороонд Ерөнхий нарийн бичгийн дарга, Төв хорооны даргаар ажиллаж байсан, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, философийн ухааны дэд доктор Гомбожавын Очирбат юм. Мөн 2008-2012 онд УИХ-ын дарга, 1992 оноос хойш УИХ-ын гишүүнээр 6 удаа сонгогдсон, Гавьяат эдийн засагч, Удирдахуйн ухааны доктор Дамдины Дэмбэрэл, 10 дахь удаагаа сонгогдож байгаа84 настай, 1984-1990 онд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн даргаар ажиллаж байсан Монгол Улсын 14 дэх Ерөнхий сайд Думаагийн Содном, 82 настай, 1990 онд БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн даргаар ажиллаж байсан, Монгол Улсын 15 дахь Ерөнхий сайд Шаравын Гунгаадорж нар байна.

Төлөөлөгчдийн 18 хувь нь 18-34 насныхан

Төлөөлөгчдийн 306 нь буюу 23.4 хувь нь эмэгтэйчүүд байна. Төлөөлөгчдийн 235 буюу 18 хувь нь 18-35 хүртэл насны залуучууд,514 буюу 39.3 хувь нь 36-45 насныхан,419 буюу 32 хувь нь 46-60 насныхан, 97 буюу 7.4 хувь нь 61-ээс дээш насны ахмадууд байгаа нь төлөөлөгчдийн бүрэлдэхүүн намын ахмад, дунд, залуу үеийхнийг бүрэн төлөөлж намын залгамж холбоог илэрхийлж чаджээ.

 Хамгийн ахмад төлөөлөгч 100 настай

Монгол Улсын тусгаар тогтнол, эх орныхоо хөгжил цэцэглэлт, ард түмнийхээ сайн сайхан амьдралын төлөө залуу халуун нас, эрдэм мэдлэг, авьяас чадвараа харамгүй зориулсан ахмад үеийнхний төлөөлөл болж 98настанXXVIII Их хуралд төлөөлөгчөөр сонгогдсоны хамгийн ахмад нь 100 настай ,Маршал Юмжаагийн Цэдэнбал агсны нарийн бичгийн дарга асан Монгол улсын баатар Пунцагийн  Шагдарсүрэн байна. Мөн1990-1991 онд МАН-ын Төв хороонд Ерөнхий нарийн бичгийн дарга, Төв хорооны даргаар ажиллаж байсан, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, философийн ухааны дэд доктор,88 настай Гомбожавын Очирбат, 2008-2012 онд УИХ-ын дарга, 1992 оноос хойш УИХ-ын гишүүнээр зургаан удаа сонгогдсон, гавьяат эдийн засагч, Удирдахуйн ухааны доктор Дамдины Дэмбэрэл, 84 настай,1984-1990 онд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн даргаар ажиллаж байсан, Монгол Улсын 14 дэх Ерөнхий сайд Думаагийн Содном, 82 настай, 1990 онд БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн даргаар ажиллаж байсан, Монгол Улсын 15 дахь Ерөнхий сайд Шаравын Гунгаадорж, 81 настай, Дорноговь аймгийн Сайншанд сумын дөрөвдүгээр үүрийн гишүүн Дэндэвийн Басанжав нар байна. 

Хамгийн залуу төлөөлөгч Т.Цэнд-Аюуш 22 настай

Монгол Ардын Намын шинэчлэлийг тууштай үргэлжлүүлэгч намаа бүхий л талаар бэхжүүлэх хүсэл эрмэлзэл дүүрэн залуучуудын төлөөлөл 235 хүн тус Их хуралд төлөөлөгчөөр сонгогдсоны хамгийн залуу нь 22 настай Дорноговь аймгийн Өргөн сумын намын байгууллагын гишүүн Төмөрбаатарын Цэнд-Аюуш байна.

Төрөл бүрийн мэргэжлийн хүмүүс сонгогджээ

Төлөөлөгчдийн 1172 буюу 89.5 хувь нь дээд боловсролтой, доктор, доктор профессор, дэд профессор 41, магистр зэрэгтэй 270 буюу 21 хувь байна. Төлөөлөгчдийн 286 буюу 22 хувь нь эдийн засагч, 220 буюу 17 хувь нь инженер хүмүүс юм. Их хуралд 158 хуульч, 161 багш, 49 эмч, 400 хөдөө аж ахуйн мэргэжилтэн, сэтгүүлч, улс төр судлаач, социологч бусад төрөл бүрийн мэргэжлийн хүмүүс сонгогджээ. Улс орны эдийн засгийн ачааны хүндийг үүрэлцэж, зах зээлийн харилцааг төлөвшүүлж хөгжүүлэхээр шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж яваа бизнес эрхлэгчдийн төлөөлөл 321 буюу 24.5 хувь байна.

 Төлөөлөгчдийн 55 хувь нь намын идэвхтэн сонгуультнууд

Намын Их хуралд 244 буюу нийт төлөөлөгчдийн 19 хувь нь намын бодлого шийдвэрийг олон түмэнд хүргэх, сурталчлах, намын үйл ажиллагааг гардан удирдан зохион байгуулах хариуцлагатай үүрэг хүлээсэн, намын үндэс суурь, түшиг, тулгуур болсон сум, дүүргийн намын хороо, баг, хорооны намын үүрийн дарга, дэд дарга нар байна. Намын Их хуралд сонгогдсон төлөөлөгчдийн 717 буюу 55 хувь нь намын шат шатны байгууллагад сонгуульт үүрэг хүлээж сонгогдсон намын идэвхтэн сонгуультнууд байна. Намын Их хурлын төлөөлөгчдийн 548 буюу 42 хувь нь аймаг, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга нутгийн өөрөө удирдах байгууллагын дарга нар байна.Төлөөлөгчдийн намд элссэн оноор авч үзвэл, 1954-1960 онд элссэн 4, 1961-1990 онд элссэн 219, 1991-2000 онд элссэн 316, 2001 оноос хойш элссэн 792 гишүүн байна. XXVIII Их хуралд төрийн өндөр гавьяа цол хүртсэн 17 төлөөлөгч оролцож байгаа юм.

  12 цаг 26 минут
2017.11.21

МАН-ын XXVIII хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өчигдөр “Монгол Ардын намын дүрмийн шинэчлэл”, “Монгол Ардын намын хичээн эрмэлзэх зүйл, мөрийн хөтөлбөрийн шинэчлэл”, “Их хурлаас гаргах уриалга”-ыг хэлэлцэх гурван салбар хуралдаан болж, төгсгөлд нь Их хурлаар нэгтгэн хэлэлцсэн.

Харин өнөөдөр МАН-ын даргад нэр дэвшүүлэх, санал хураах үйл ажиллагааг төлөвлөжээ. Өөрөөр хэлбэл МАН-ын шинэ дарга өнөөдөр үдээс хойш тодорч, улмаар МАН-ын Бага хурал, Хяналтын ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшүүлэх ажиллагаа явуулна.

Одоогийн байдлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, МАН-ын Бага хурлын гишүүн Н.Дэмбэрэл нар нэрээ дэвшүүлж буйгаа олон нийтэд зарлаад байгаа. Мөн “Монгол бид үйлдвэрлэв” ТББ-ын тэргүүн Г.Майцэцэг намын даргад нэрээ дэвшүүлж буйгаа илэрхийлж, хүсэлтээ хүргүүлээд байсан. Түүний хүсэлтийг хүлээн авах эсэх нь тодорхойгүй байгаа бөгөөд Их хурлын төлөөлөгчийн мандатгүй учир Соёлын төв өргөөнд нэвтрүүлэхгүй байгаа юм.

Ёс зүйн хороо байгуулах, намын анхан шатны байгууллагын оролцоог нэмэгдүүлэх, Бага хурал, Удирдах зөвлөлийн гишүүдийн тоонд өөрчлөлт оруулах зэрэг өөрчлөлт яригдаж байна. 

Ингээд их хурлын зарим төлөөлөгчдөөс намын даргын асуудалд ямар байр суурьтай байгааг нь сонирхсон юм.

УИХ-ын гишүүн Я.Содбаатар: МАН дүрэмдээ өөрчлөлт оруулахаар Ажлын хэсэг байгуулан ажилласан. Нийт 50 гаруй зүйл дээр өөрчлөлт оруулахаар төсөл боловсруулсан. Их хурлын 1309 төлөөлөгч энэ өөрчлөлтүүдийг хэлэлцэж, өнөөдөр батлах ёстой. Юун түрүүнд Ёс зүйн хороо байгуулах, намын анхан шатны байгууллагын оролцоог нэмэгдүүлэх, Бага хурал, Удирдах зөвлөлийн гишүүдийн тоонд өөрчлөлт оруулах зэрэг өөрчлөлт яригдаж байгаа. Дүрэм бол намын баримталж ажиллах ёстой гол хууль.

Тийм учраас намын дүрмийг нэлээд чамбайруулах, хэрэгжилттэй холбогдуулан дүгнэлтүүдийг хэлэлцэнэ. Дараагийн 29 дүгээр Их хуралд хийхэд МАН-ын 100 жил тохионо. МАН өнгөрсөн 100 жилд тусгаар тогтнолыг авч ирсэн бол ирэх 100 жилд эдийн засгийн тусгаар тогтнолыг баталгаажуулах жил гэж харж байгаа.

Намын даргын тухайд, хувь хүн гэхээс илүү бодлогыг гаргаж ирэх ёстой. МАН Засгийн эрхийг барьж буй учир сонгодог парламентад байдаг жишгээр Ерөнхий сайд нь намын даргаа давхар хаших нь зүйтэй гэсэн байр суурьтай байна. Бид Засаглалын эрхийг өгсөн. Одоо улс төрийн эрхийг нь өгч хоёр далавч нь зэрэг дэвж байж илүү хүчирхэг байх юм.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол: Энэ Их хурлаар намын даргыг шинээр сонгох байх. Хүрэлцэн ирсэн төлөөлөгчид намынхаа эв нэгдэл, үнэт зүйлийг эрхэмлэн дээдлэх чадвартай дарга сонгох байх гэдэгт итгэлтэй байна. Одоогоор нэр дэвшигч тодорхой болоогүй. Намын Их хурлын зааланд нэр дэвшигчид тодорно. Намын үнэт зүйл бол боловсон хүчний бодлого байдаг. Улс төрийн нам бэхжиж, төлөвшихийн тулд боловсон хүчний бодлогоо шатлан дэвших зарчмаар явуулах шаардлагатай. Их хуралд хүрэлцэн ирсэн 1309 төлөөлөгч ч мөн адил ийм хүлээлттэй байгаа болов уу.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: Асуудлыг тойроод, илээд өнгөрөхгүйгээр голыг нь барьж аваад, шийдэлд хүрээсэй гэж хүсч байна. МАН удирдлагын түвшинд бол хоёр тийш харсан нөхцөл байдалтай байгаа. Тэгэхээр энэ нөхцөл байдлыг эвлэрүүлж чадах чадвартай хүн байгаасай гэж бодож байна. Ямар ч улстөрийн нам гэдэг нь хувь хүний компани биш. Тушаалаар хөдөлдөг цэргийн байгууллага биш. Нам бол мянга, мянган хүмүүсийн итгэл үнэмшил, үнэт зүйл дээр оршин тогтдог. Тиймээс эв нэгдлийг хангаж чадах хүнийг МАН-ын дарга болоосой. Хэрэв ийм хүн болж чадахгүй бол өнөөдрийн намын нөхцөл байдал улам гүнзгийрэх вий дээ гэсэн болгоомжлол бий.

Эрүүл мэндийн сайд асан А.Цогцэцэг: Намын Их хурлаараа бид дүрэмдээ өөрчлөлт оруулдаг. Эндээс гарсан дүрмийн шинэчлэлийг дараагийн дөрвөн жилдээ ягштал дагах дүрэмтэй. Их хурал маань туйлын ач холбогдолтой болно гэж харж байна.

“Итгэл-зүтгэл-хариуцлага” гэсэн уриан дор явж байгаа учраас үүнийхээ хүрээнд ирэх дөрвөн жилд манай намын гишүүд болон нам маань дүрмийнхээ дагуу өөрчлөлт шинэчлэлт хийж ажиллана гэдэгт итгэж байна. Бидэнд өнгөрснөөсөө суралцсан олон сургамж бий. Ялангуяа намын дотоод сахилга хариуцлагыг бэхжүүлэх чиглэл дээр нэлээдгүй өөрчлөлт орох байх.

  15 цаг 27 минут
2017.11.21

МАН-ын их хурал хаалттай үргэлжилж байна.

Намын даргад нэр дэвшигчдийн нэр тодорч, санал хураалт удахгүй эхлэх гэж байна.

Нэр дэвшигчдийн гурвынх нь нэр олонд ил болоод байсан бол дөнгөж сая Ж.Мөнхбатын нэрийг Архангай аймгийн төлөөлөгч дэвшүүллээ. Гэвч тэрээр нэрээ татсаны сацуу нэр дэвшигч Н.Дэмбэрэл ч нэрээ татсан байна. 

Одоо нэр дэвшигч У.Хүрэлсүх, Д.Хаянхярваа нар мөрийн хөтөлбөрөө танилцуулж байна. 

  19 цаг 28 минут
2017.11.21

МАН-ын 28 дугаар Их хурал намын даргыг сонгох санал хураалтаар үргэлжилж байна.

Намын даргад нэр дэвшигч Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа нар XXVIII Их хурлын төлөөлөгчдөд хандан үг хэлсэн юм. Үүний дараа төлөөлөгч Золбоогийн гаргасан нэр дэвшигчдээс асуулт асууж, санал хэлэхгүйгээр шууд санал хураах горимын саналыг төлөөлөгчдийн олонхи дэмжлээ.

Яг одоо МАН-ын XXVIII Их хурлын төлөөлөгчид намын даргаа сонгохоор санал хураалтад оролцож байна.Санал хураалтыг аймаг тус бүрээр явуулж буй бөгөөд сүүлд авсан мэдээллээр Ховд аймгийн төлөөлөгчид саналаа өгч буй аж.

Дараа нь санал хураалтын дүнг тоолж, танилцуулах юм.

  22 цаг 01 минут
2017.11.21

МАН-ын их хурлын төлөөлөгчдийн саналыг аймаг, дүүрэг тус бүрээр нь тоолж дүнгээ гаргажээ.

Санал хураалтаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх 63.1 хувийн саналаар ялалт байгуулсан байна. Түүнтэй Д.Хаянхярваа өрсөлдсөн билээ.

У.Хүрэлсүх ийнхүү МАН-ын 15 дахь даргаар сонгогдож буй юм. 14 дэх дарга М.Энхболд түүнд баяр хүргэн, тамгыг нь гардууллаа.

  17 цаг 16 минут
2017.11.22

МАН-ын XXVIII Их хурлын гурав дахь өдрийн хуралдаан эхэлжээ.

Хаалттай явагдаж байгаа хуралдаанаар Их хурлаас баталсан Бага хурлын 369 төлөөлөгчийг сонгож буй юм. Гишүүдийг сонгож дууссанаар Их хурал хааж, Бага хурлын Анхдугаар хуралдаан хийнэ. Тус хуралдаанаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг сонгох болон, Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлийн гишүүдийг сонгож батлах юм. Анхдугаар хуралдаан Тусгаар тогтнолын ордны Их танхим болох аж.

Дашрамд дурдахад, Их хурлын нэг дэх өдөр баталсан МАН-ын дүрмээр 310 байсан Бага хурлын гишүүдийн тоог 369 болгож өөрчилсөн юм.

Г.Билгүүн

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан