Арын хангай нутгийн бараг тэн хагас нь их цасанд дарагдаж зудын аюул тулгарчээ. Арваннэгдүгээр сарын 4-5-нд огтхон ч салхигүй лавсан орсон цас хэдхэн цагийн дотор төө, сөөм, үзүүр тохой болтлоо зузаарч, түүнээс хойш хориод хоног огт салхи хөдлөлгүй, харин тэнгэр үе үе хялмаалж цасны зузааныг нэмж хатууруулж орхисон.
Хялмаа ихэдвэл зуд гэдэг үнэн аж. Зун, намартаа өвсний ургац тачир байснаас төө, сөөм цасанд л мал өл алдаж эхэлсэн. Хашир малчид хэдийнээ цасгүй нутаг руу оторлон одсон. Арваннэгдүгээр сарын дундуур зарим газраар салхи гарч уул, хярын орой, сэрвэн, ар хажуугаар их цасыг нимгэлэн хийсгэж, бас хэсэг хугацаанд дулаарснаас энгэр ээвэр газар ов тов бараантан, малчдын хэлдгээр “тоншлуур”,”тоншуурга” гарчээ. Гэвч тэр нь энгэр газрын элгэн улаан чулуу, уулын оройн улаан хад л зонхилох учир мал сүрэг хангалтай өл авах бэлчээр биш. Бод мал өвс бэлчээр хайж ойн шугуйгаар тарж одоод заримдаа бүр хэдэн өртөө хаа хол явсан байх аж. Эрдэнэбулган суманд гэхэд л адуун сүргийнхээ барааг бараг хоёр сарын турш хараагүй , эрэл сурал болж буй малчин айл цөөнгүй. Өнгөрсөн хоёр сард хэд хэдэн удаа цас нэмж зудыг зузааруулж орхив. Мал сүрэг хорогдож эхлэв.
Өвлийн цэлмэг тунгалаг тэнгэр цөөнхөн үзэгдэнэ. Гагцхүү цасан нөмрөгөөр мэлтийх уул хөндий тэр гэх тэмдэг төдий бүүдгэр хялмаатай тэнгэрийн хаяанд алсран уусч сааралтах ажгуу. Их цасан далай дунд өвөлжөөний айлууд доожоо муутай бараантах агаад уул хярын оройд бэлчээртээ хүрэх малын зөрөг жим цагаан дээр сааралдуу зам татуулсан үзэгдэнэ. Хурга ишиг, бяруу тугал гээд тэжээлийн мал олширчээ. Замын гудас дагуу үхсэн малын сэг зэм овойж товойж харагдах. Зудын дүр зураг иймэрхүү. Сүүлийн 16 жилд тохиолдоогүй их цас зудын аюул арын хангайн 6 сумыг нөмрөөд байна. “Олон жил зудгүй амар тайван байсан. Энэ жил ээлж болсон аргагүй” гэлцэн нэг хэсэг нь ярилцана. Бас нөгөө хэсэг нь “өнөө жил Суварга хайрхны төрийн тахилгыг буруу хийж, хангай дэлхийн лус савдгийг хилэгнүүлэв” гэлцэнэ. Үнэхээр ч тэр тахилгыг хийхэд ямар гэгч мэргэн ламтан заавардсаныг хэн мэдлээ” Хайрханы өврийн бадар хундага нууранд мянган хайнагийн сүү хийж тахилга болго хэмээн айлдсаныг ёсоор болгосон гэнэ лээ. Бас төрийн тэргүүн хайрханы тахилгын овоонд хүрч чадалгүй нисдэг тэргээр хайрханыг нар буруу эргэсэн гэлцэх. Ерөнхийлөгчийн буруу ч юу байх вэ, зааж зурж уг тахилгыг зохион байгуулсан ёс жаяг мэдэхгүй хүмүүс нутгийн түмний сэтгэлд сэв үлдээсэн бололтой. Хамгийн гол нь зудын голомт нь Суварга хайрхан орчмын болон түүний залгаа нутаг байгаагаас тэр биз. Эхний үед Улсын онцгой байдлын комисс зундаа зуншлага гайгүй бас ч хадлан овоо бэлдсэн гэсэн шалтгаанаар тус аймгийг зудтай нутгийн тоонд оруулахгүй, нөөцийн өвс тэжээл зарцуулах эрх өгөхгүй байсан. Саяхнаас Архангайн зудыг хүлээн зөвшөөрөх шиг боллоо. Зудтай сумдын удирдлагаас байдал ямар байгааг тодруулснаа уншигчиддаа хүргэе.
• Цэнхэр сумын ИТХТ-ийн дарга М.Ганболд:
-Манай сумын нутаг бараг бүхэлдээ зудын байдалтай, мал сургийн 60 орчим хувь нь отроор явсан. Суварга хайрхан орчимд цастай, хур борог сайнтай, өвс нь өндөр ургасан учраас малчдын нэлээд нь хайрханаа бараадан оторлож байна. Батцэнгэл, Өгийнуурын нутгаар зарим хэсэг нь оторт явсан. Малын хөл хөр цасанд хайрагдан халцарч болцруу хэмээх өвчин үүсч улам хүндрэл учруулж байгаа. Малчдын хувьд их хүнд байна. Өвс тэжээл, мөнгө төгрөг юм юм дутаж байна. Малын үхэж байна. Сум өөрийн хөрөнгөөр Булганы Гурванбулагаас 800 боодол өвс, нийслэлээс 10 тн хивэг авчирч малчдад үнээр нь зарж тараалаа. Хавар тийшээ байдал улам хэцүүдэх болно. Улсын нөөцийн өвснөөс л тусламж хүсч сууна даа.
• Батцэнгэл сумын Засаг дарга Я.Батгэрэлсайхан:
-Манай сумын нутгийн жараад хувь зудын байдалтай. Зудтай багийн малчид бараг бүгд отроор цасгүй нутагт өвөлжиж байгаа. Агьт, Даага, Ээзгийнт зэрэг нутгаар Цэнхэр, Эрдэнэбулган, Ихтамир зэрэг сумын олон мянган мал отроор ирж өвөлжин “малын туурайн зуд” болгож болзошгүй байгаа. Гэхдээ одоо яая гэх вэ? Хаяа хатган бууж, хамар багтан иднэ гэгчээр боломжоороо л байцгаана. Отрын нутгийн хүн амын эрүүл мэнд эмчилгээ үйлчилгээнд хэр чадлаараа анхаарч байгаа. Сумаас комисс томилж малчдын өвөлжилттэй танилцсан. Зуд бүхий нутгийн цас их хатуурч зарим хэсэгтээ хайлж мөстөн маш хэцүү болсон. Машин тэрэг ч очих боломжгүй болж төсөв, санхүүгийн байдал хүрэлцэхгүй ийш тийш ярьж туслалцаа хүсэхээс хэтрэхгүй сууна даа.
•Төвшрүүлэх сумын Засаг дарга П.Дорж, ИТХТ-ийн дарга А.Ганхуяг:
-Манай суманд анхны их цаснаас хойш 6 удаа цас нэмж ороод ууландаа 50 см-ээс дээш, тал хөндийдөө 20-30 см зузаан цастай болсон. Хүйтний эрч 30 градусаас давж байна. Мал сүргийн зарим хэсэг Цэнхэр, Өгийнуур, Батцэнгэлийн нутгаар оторт гарсан ч үхэл хорогдол их гарч байна. Одоогоор манай суманд 6000 бог мал, мянгаад бод хорогдоод байна. Он гараагүй байхад тоолуулсан малынхаа арваад хувийг үхүүлчихнэ гэдэг хавар болоход юу болох вэ? Энэ жилийн төл ихээр хорогдож байна. Гүү олноор хээл хаяж байна. Хавар унага авахгүй байх. Ууланд оторт гарсан гарсан бог малын хүзүүнд модны шимэгч хүрэн хорхой наалдан хүч тамирыг барагдуулж байна. Манай нутагт цас их хөрлөж нягтарснаас УАЗ-469 -өөс өөр машин явах аргагүй болсон. Малчид өвс тэжээл, түлээ түлш гээд гачигдах зүйл их байна. Бас малын мах, түүхий эдийн ханш унасан нь малчдыг бэлэн мөнгөгүйдүүлж хэрэгцээт зүйлээ авах боломжгүй болгож байна.
• Булган сумын ИТХТ-ийн дарга С.Мишка:
-Манай сумынхан их цасны улмаас үндсэн өвөлжөөндөө өвөлжих боломжгүй болж Баянхонгорын залгаа Тусгалт багийнхаа нэг хэсэг цас багатай нутагт ихэнх малчин, нэг хэсэг нь Суварга хайрханы ар бэлээр оторлон өвөлжиж байна. Малчид бараг 100 хувь оторт яваа. Гэхдээ их хүйтэрч, отрын нутагт ч цастайн улмаас бяруу тугалын туурай мултрах, малын шилбэний үс халцарч хуурах зэрэг хүндрэл гарч байна. Ер нь өвөлжилт их хүндэрлээ. Одоо цас нэмж орвол бүр хэцүүдэхээр байна. Өвс тэжээл уул нь дориун бэлтгэсэн. Хавар нутагтаа малаа төллүүлэх боломж гардаг болов уу?, яадаг бол? Цас зуд нэмж хүндрэхгүй бол арай ч хэдэн малаа тавиад туучихгүй байх. Сумаас төлөвлөгөө гарган ажиллаж байгаа.
Энэчлэн нутгийнх нь ихэнх хэсэг зуданд өртсөн Хотонт, Ихтамир сумд ч байдал хэцүүхэн аж. Мал сүрэг хорогдож, малчид зутарч байгаа тухай ярьж байна. Бас аймгийн төв-Эрдэнэбулган сум өөрийн нутаг багатай ч 136 мянган мал сүрэгтэй бөгөөд зудын голомт хэсэг болж байдал бүр хэцүү байгаа юм. Мал сүргийн нэлээд нь зэргэлдээ сумдын нутагт отроор явжээ. Сум өөрийн мэдлийн өвс тэжээлийн нөөцөө тарааж дуусчээ. Үхэл хорогдол багагүй гарч байгаа аж. Төвдөө ойр болохоор малчид үнэ ихтэй ч өвс тэжээл худалдан авч байна. Одоо энд боодол өвс 6000 төгрөгийн үнэтэй, харин монгол шарын том шир 7000 төгрөгийн ханштай болохоор малчид арга буюу тэнцвэргүй наймаанд байдгаа барж байгаа бололтой. Энэ байдлаар хавар болтол яаж тэсэхийг бурханд л найдахаас өөр замгүй мэт. Саяхны хүчтэй шуурга хөрлөж мөстсөн зузаан цасыг хөдөлгөж чадсангүй.
Дээрээс нь ойрын өдрүүдэд хүйтний эрч эрс чангарч шөнөдөө 30 градусаас давах болов. Өл хоол багатай мал даарч бээрэхээр ямар байх нь ойлгомжтой. Цэнхэр, Эрдэнэбулган сумын зарим малчныхаар ороход их хүйтэнд хонь, ямаа хотоо хаяж бөөгнөрч хэвтэн шөнөдөө хэд хэдээрээ дарагдаад үхсэн тухай ярьж байлаа. Их цасны хорлон олон муу, таагүй нөхцөлийг дагуулжээ. Өвөлдөө харзалдаг гол бүгд таг хөлджээ. Мал сүрэгт дан ганц цас унд болдоггүй гэлцэнэ. Цэхэлзсэн хүйтэн жавар, мэлгэр цагаан тал хөндий, энд тэндгүй хунгарт суусан машин тэрэг, өвс тэжээлийн гачигдал . Бие биеийнхээ үсийг зулгаах тугал бяруу. Тэжээлийн хомсдол ийм байдалд хүргэжээ.
Г.Жамц