Өнгөрсөн долоо хоногт шатахууны үнэ нэмэгдсэн. Үүнтэй холбоотой тээврийн хэрэгслийн үйлчилгээний үнэ нэмэгдэнэ гэсэн яриа олны дунд байгаа нь нууц биш. Энэ нь ч оргүй хоосон үг биш бололтой. Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбоотой орон нутгаас ирэх зорчигчдын тоо эрс олширдог. Үүнийг дагаад тээврийн зардал ч өссөн байна. Тухайлбал, Ховд аймгаас 55 мянгаар ирдэг байсан бол энэ сарын 3-ны өдрөөс 60 мянга төгрөг болсон аж. Энэ талаар Сонгинохайрхан дүүргийн авто тээврийн менежер Г.Баасангаас тодруулах гэсэн боловч эзгүй байсан тул тээвэр зохицуулагч С.Сувдтай ярилцаж дараах хариултыг авлаа.
-Орон
нутгийн тээврийн үйлчилгээний үнэ
нэмэгдсэн үү?
-Намар
болохоор хөдөөнөөс ирэх зорчигчдын тоо
олширдог. Харин Улаанбаатар талаасаа
цөөрдөг. Тэгэхээр орон нутгаас нэгдүгээр
шугаманд ирэх тээврийн хэрэгсэл
хүрэлцээгүй болдог. Өөрөөр хэлбэл Ховд
аймгаас өдөрт ганц автобус ирдэг гэсэн
үг.
Тиймээс бид нэмж унаа явуулдаг. Уг унааны үнэ нэмэгдсэн байгаа. Тус заалт энэ сарын 3-ны өдрөөс есдүгээр сарын 15-ныг дуустал мөрдөгдөнө. Харин тээврийн хэрэгслийн үндсэн үнэ одоогоор нэмэгдээгүй.
-Эрэлттэй
холбоотой нэмэгдсэн гэж ойлгож болох
уу. Ямар тарифаар нэмэгдсэн бэ?
-Энэ
сард Улаанбаатар хотоос орон нутаг руу
явах зорчигчийн тоо цөөрдөг. Тиймээс
хоёрдугаар шугамд ирж байгаа тээврийн
хэрэгсэл хоосон буцдаг. Үүнтэй холбоотой
нэмэгдэж байгаа юм. Тухайлбал 500-1000 км
тутамд 2000 төгрөг, 1000 хүртэл, түүнээс
дээш км тутамд 5000 төгрөгөөр нэмэгдсэн.
-Бид
үнээ нэмэх хэрэгтэй байна-
Сонгинохайрхан
дүүрэгт байрлах авто тээврийн газар
нэлээд хөл хөдөлгөөнтэй байлаа. Арга ч
үгүй биз. Баруун бүсийн дийлэнх аймаг
руу энэ авто вокзалаас зорчдог. Тээврийн
үнэ нэмэгдэхээр бид жолооч нарыг
буруутгадаг. Харин жолооч нар ямар
бодолтой байдаг юм бол.
Жолооч
Г.Баасансүрэн: Ховдоос Баян-Өлгий руу
200 км-т 18000-аар зорчдог
-Шатахууны
үнэ нэмэгдэхээр дагаад бүх бараа
бүтээгдэхүүний үнэ нэмэгддэг. Үнэ
нэмэхийг бид дураараа шийдэхгүй авто
тээврийн газар судалж байж нэмнэ. Гэхдээ
би нэг зүйлд гайхаад байна. Тухайлбал,
Баян-Өлгий аймаг руу явахад тээврийн
үнэ 73 мянга төгрөг байхад Ховд аймаг
руу 55 мянга байх жишээтэй. Гэтэл Ховдоос
Баян-Өлгий ороход ердөө 200 км. Өөрөөр
хэлбэл Ховдоос Баян-Өлгий ороход 200 км
зам газрыг 18000 төгрөгөөр зорчиж байгаа
гэсэн үг шүү дээ.
Жолооч
Д.Сүхтулга: Шатахууны үнэ өсөхөд бид
үнээ нэмэхгүй байж болно
-Хүмүүсийн
дунд шатахууны үнэ нэмэгдэхээр бүх
бараа бүтээгдэхүүн тээврийн хэрэгслийн
үнэ нэмэгдэх ёстой гэсэн ойлголт
тогтчихсон юм шиг байна. Саяхан нэг
сонин дээр хуушуурны үнэ нэмэгдчихлээ.
Шатахуунаар хуушуур хийдэг билүү гэсэн
утгатай нийтлэл гарсан байсан .
Тухайлбал шатахууны үнэ нэмэгдсэн ч үйлчилгээний үнээ нэмээгүй байгууллага хувь хүн байгаа. Тэд ямар дотоод зохион байгуулалт хийж байж үнээ нэмэхгүй барьж байна гэдгийг судлах хэрэгтэй.
Жолооч
Б.Эрдэмбаяр: Орон нутагт шатахууны үнэ
"хаданд" гардаг
-Би
Говь-Алтай аймаг руу явдаг. Хөдөө орон
нутагт шатахууны үнэ Улаанбаатараас
илүү үнэтэй болчихдог. Тухайлбал, АИ-92
Улаанбаатарт хотод 1200 байхад Говь-Алтай
аймаг 1300 болгоод нэмчихдэг. Энэ нь холын
тээвэрт явдаг жолооч нарын хувьд тээврийн
үнээ нэмэхээс өөр аргагүйд хүргэдэг.
Бид орон нутгаас ирэхдээ шатахуунаа
авдаг. Хүмүүс биднийг их мөнгө олдог
гэж бодоод байдаг тийм гам байхгүй.
Ихэнх мөнгө нь шатахуундаа зарцуулдаг. Мөн замын татвар төлнө. Зам засварын ажлыг яаж хийдэг юм бэ. Төв аймгийн Лүн сумаас тавьж эхэлсэн зам засварын ажил нь дуусаагүй мөртлөө түрүүчээсээ эвдрээд хаагдаж байна. Зам тавихдаа ердөө "хүүхдийн зулай" шиг нимгэн тавьчихсан байдаг. Ийм зам хүнд даацын тээврийн хэрэгслийн ачаалал даахгүй. Бензин шатахуун дагаад л их шатна шүү дээ.
-Үнэ нэмэгдэхэд хамгийн их хохирдог нь зорчигчид-
Ховд
аймгийн зорчигч Д.Одмаа: Үнэ нэмэгдэх
нь гарцаагүй
-Эгч
нь Ховд аймаг руу явах гээд зогсож байна
Ховд аймаг руу Улаанбаатараас явах үнэ
хараахан нэмэгдээгүй л байна. Гэхдээ
нэмэгдэх нь гарцаагүй. Хүмүүс шатахууны
үнэ нэмэгдэх сургаар л үнээ нэмчихдэг
шүү дээ.
Дарханы
зорчигч Н.Түмэнжаргал: Үнээ нэмж болно,
аюулгүй зорчмоор байна
-Би
сая Дарханаас ирлээ. Дарханаас Улаан
баатар руу ирэх тээврийн хэрэгслийн
үнэ нэмэгдээгүй байна. Үнэ нэмэгдэх нь
яах вэ. Аюулгүй зорчмоор байна. Өчигдөр
/уржигдар/ Дарханы замын эвдэрхий хэсэгт
хоёр машин зөрөх гэж байгаад осол
гаргачихсан байсан. Унаанд суухаар
үнэхээр айх юм. Жолооч нар хурд хэтрүүлснээс
осол аваар гарч байгаа тухай мэдээлсээр
байтал миний сууж ирсэн бага оврийн
тэрэг "шувуу шиг" нисэх нь холгүй
хурдлах юм.
Хэлэхээр огт тоосон шинж алга. Та нар зорчигчийн аюулгүй байдлын талаар бичих хэрэгтэй. Аминаас үнэтэй зүйл гэж юу байхав. Үнэ үнэ гээд хошуурцгаагаад байх юм.
Н.Түвшинжаргал