gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     10
  • Зурхай
     5.15
  • Валютын ханш
    $ | 3572₮
Цаг агаар
 10
Зурхай
 5.15
Валютын ханш
$ | 3572₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 10
Зурхай
 5.15
Валютын ханш
$ | 3572₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Үндсэн хуулийг өөрчлөх хууль зүйн үндэслэл /цуврал/

Улс төр
2009-12-14
0
Twitter logo
0
Twitter logo
Улс төр
2009-12-14
Үндсэн хуулинд өөрчлөлт хийх цаг болсон байна гэсэн санаа дэвшүүлж байгаа цувралуудынхаа өмнөх дугаарт Үндсэн хууль улс төрийн баримт гэдгээсээ дутуугүй улс орны эдийн засгийн хөгжлийн баримт бичиг байх ёстой гэсэн ойлголтод түшиглэж хөгжлийн тушаа болж байгаа зохицуулалтуудыг нэн даруй өөрчлөхгүйгээр хурдацтай өсөлтийг хангах боломжгүй болохыг тайлбарлахыг хичээсэн.

Үндсэн хуулийн сэдэв өөрөө өргөн хүрээтэй, гүн гүнзгий дүгнэлт хийх нь ул суурьтай судалгаа хийдэг, буурь суурьтай эрдэмтдийн хийх ажил байж магадгүй. Гэхдээ тийм хүмүүс нь сонирхлын зөрчилд автсан хүний нөөцийн хязгаарлагдмал орчинд зориг гарган энгийн прагматик алхам хийх саналуудад анхаарал хандуулах шаардлагатай гэж улс төр судлаачийн хувьд боддог юм.

Францын төрийн зүтгэлтэн, эдийн засагч Тюргот 16-р Луй хаанд “Эрхэм дээдэс минь Таны хаант улсад ямарч Үндсэн хууль алга” гэж өгүүлсэн тухай Морис Дювержегийн Улс төрийн байгууламж номонд дурьдсан байдаг. Энэ нь түүний рациональ үзэл санааны үүднээс Францын улс төрийн байгууламжинд зохицолдолгоо, захиргаа, уялдаа холбоо, зохион байгуулалт алга байна гэдгийг хэлсэн хэрэг байлаа хэмээн зохиогч тайлбар хийсэн байна. Манай улс төрийн байгууламжийн талаар яг ийм дүгнэлт хийхэд энэ цаг үед тохирч байгаа юм. Монголын төрийн байгууламж өөрөө өөрийгөө шатаадаг тогтолцоотой болсон тухай олон улсын нэр хүндтэй судлаачдын дүгнэлт ч байдаг.

Манай Үндсэн хуулинд хүний эрхийг дээдэлдэг улс орнуудын Үндсэн хуулиудын үзэл баримтлалуудын нийтлэг үнэт зүйлүүд болох хүний эрх, эрх чөлөө, хувийн өмч хөрөнгийн эрх чөлөөний баталгааг хангаж өгсөн гээд либертариануудын эрхэмлэдэг бүхий л зохицуулалтууд хангалттай байршлаа олсон байдаг.

Харамсалтай нь төрийн институтуудын байгуулагдах хэлбэр, харилцан уялдаа, үйл ажиллагаатай холбоотой алдаатай зохицуулалтууд тэдгээр байгууллагуудын ажиллах чадварыг доройтуулж, энэ нь Монголын нийгмийн хөгжлийг хөтлөх чадваргүй болгож байгаа юм.

Жишээ болгоод төрийн байгуулалттай холбоотой гуравдугаар бүлгийн цөөн хэдэн заалтуудын талаар дор дурдaя. Хэдийгээр энэ нь Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах шаардлагатай бүх заалтуудыг хамраагүй ч хангалттай үндэслэлийг төлөөлж чадна гэж найдаж байна.

Хорин нэгдүгээр зүйлийн 2  
Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилийн хугацаагаар сонгоно.

Энэ заалт сонгогчдыг заавал бие хүнийг сонгохоор үүрэгжүүлж, нэр дэвшигчийг улс орны хэмжээний макро бодлого явуулах бус, дов жалганы микро бодлогын барьцаанд оруулж байна.

Сонгуулийн хуулийг  боловсронгуй болгоход саад болж байна.

Дөрвөн жилийн хугацаа нь улс төржилтөөс ангид бодлого явуулахад учир дутагдалтай байна. Олон шатны улс төржсөн, үр дүн муутай, ойр ойрхон явагддаг сонгуулиуд Монголчуудын бий болгосон баялагийг үрэн таран хийж, нийгмийн харилцааны баялагийг устгаж байна.

Нэр дэвшигч шууд сонгогдож байгаагаас шалтгаалан сонгогчдынхоо саналыг алдахгүй байх бодлогодоо баригдан засаг захиргаа, нутаг дэвсгэрийн зохисгүй хуваарийг өөрчлөх боломжгүй болгож байна.

Хорин есдүгээр зүйлийн 1  
Улсын Их Хурлын гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад , хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй.

Улсын Их Хурлын гишүүн нь Засгийн газрын гишүүн болох давхар боломж олгож байгаа нь сонгуулийн зардлыг нэмэгдүүлж байна. Улмаар Засгийн газрыг нүсэр бүтэцтэй болгох, ойр ойрхон бүтэц өөрчлөх, солигдох зам руу түлхэж байна. УИХ-ын гишүүнд мэргэжлийн шаардлага тавигддаггүйгээс шалтгаалан ЗГ-ын гишүүд мэргэжлийн бус багаас бүрдэх үүдийг нээж байна.

УИХ, Засгийн газар хоёрын хооронд зааг гаргаагүйгээс Засгийн газрын лоббид өртөж сонирхлын зөрчилтэй хуулиуд батлагдаж байна. УИХ хууль батлах өөрийн үндсэн үүргээсээ сатаарч, хуулийн биелэлтийг хянах чиг үүрэг нь субъектив нөлөөлөлд орж байна.

Гучин нэгдүгээр зүйл
Монгол Улсын Ерөнхийлөгчийг нийт ард түмнээр сонгож байгаа ч эрх хэмжээ нь бага байна. УИХ-аас 6 жилийн хугацаатай сонгож, дахин улс төрийн намын гишүүн болох эрхгүйгээр хуульчлах, сонгогдох эрхийн насны хязгаарыг 50 нас хүрсэн хүн нэр дэвшихээр хуульчлан, дахин сонгогдох хүслээр ажилдаа хандахаас ангижруулах, намын өнцгөөр аливаад хандах хандлагыг гаргуулахгүй байлгах зохицуулалт шаардагдаж байна.
 
Мөн улсын Ерөнхийлөгчийн нэр хүндийг ард түмний эв нэгдлийг илэрхийлэгчийнх нь хувьд хамгаалах асуудлыг хуулиар баталгаажуулах шаардлагатай байна.

Гучин есдүгээр зүйлийн 2
Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн түүнд өөрчлөлт оруулах саналаа Ерөнхийлөгчтэй зөвшилцөн УИХ-д өргөн мэдүүлнэ.

Монгол төрийг хүчгүй болгож, улс төржүүлж, төрийн бодлогыг алдагдуулж, самарч байгаа энэ заалтыг зөвхөн кабинетийн бүрэлдэхүүний талаар саналаа өргөн мэдүүлдэг болгож өөрчлөх шаардлагатай.

Өнгөц харахад яльгүй мэт энэ ганц заалт улс төрийн болоод хувийн хандлагаар Засгийн газрын бүтцийн бүх байгууллагыг өөрчлөх боломжийг шинээр сонгогдсон Ерөнхий сайд болгонд олгосон байгаа. Үүний үр дүнд яамдын нэрийг өөрчлөх төдийд л бүтцийн өөрчлөлт нэрээр бүх газар, хэлтэс, харъяа байгууллагуудын удирдлагуудад өөрсдийн хүмүүсийг байршуулах сэдэл төрж эхэлдэг учраас үүнийг даган намын гишүүд, сонгуулийн хандивлагчид, нутаг усныхан, найз нөхдийн болоод хувийн бүхий л сонирхол Засгийн газрын үйл ажиллагааны, бодлогын залгамж чанар, төрийн албан хаагчдын мэргэших боломж бүхний эсрэг чиглэсэн тогтвортой дайсагнал болж хувирдаг. Чухам энэ сонирхол шинэ Засгийн газрыг бүтэн жил гаран боловсон хүчин, ширээ сандлын асуудалд хандуулахад хүргэж, шинээр очсон хүмүүс нь суралцаж ядаж байтал, мөн л дээрхи сонирхол Засгийн газрыг өөрчлөхөд хүргэнэ. Эцэс төгсгөлгүй албан тушаалын хэнээрхэлд хүргэдэг дээрх заалтыг Монгол улсын хөгжилд хамгийн их хохирол учруулсан гэдгийг бизнес эрхэлж байгаа хүмүүс, дээрхи заалтын золиос болсон төрийн жирийн шударга албан хаагчид бүгд хүлээн зөвшөөрөх байх гэдэгт эргэлзэхгүй байна.

Миний бие алин болох хөгжилд хамгийн ихээр саад болж буй заалтуудын талаар саналаа илэрхийлэхийг оролдлоо. Хэдэн арван заалтыг нэрлэж болох ч хор хохиролтой ганцхан зүйл заалт ч нийгмийн хөгжилд хичнээн их хор нөлөөтэй байдгийг улс орнуудын түүхэн сургамжуудаас харж болно.

Удахгүй Үндсэн хуулийн өдөр болно. Арван найм хүрч байгаа хууль маань эрх зүйн бүрэн чадамжтай байж чадаж байна уу үгүй юу гэдэг дээр ярилцах болсон байх. Учир нь сонгуулийн хуулийн хэрэгжилт, Засгийн газрын тухай хууль, улс төрийн намын тухай хууль, ашигт малтмалын тухай хууль ... гээд олон хуулийн үйлчлэлээр Үндсэн хуулийн хэрэгжилт нь де факто үйлчлэлээ алдсан гэдгийг хүлээх цаг болжээ..

Үндэсний Шинэ Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан