Монголын үндэсний дууриудын нэг “Учиртай гурван толгой”-гийн Нансалмаагийн дүрд Япон бүсгүй дуулах гэж байна. Түүний дуулах нь монгол хүнээс ялгагдах зүйл алга байлаа. Тайзны бэлтгэлийн завсарлагын үеэр нь япон бүсгүйтэй уулзаж цөөн хором ярилцлаа.
-Та
өөрийгөө танилцуулахгүй юу?
-Миний
нэрийг Акияама Юми гэдэг. Төрсөн газар
Ямаката гэдэг их цастай нутаг. Монголтой
адилхан цаг агаартай хүйтэн газар л
даа. Харин одоо би Токиогийн төвд
амьдардаг.
-Та
багаасаа хөгжим, дууны урлагийг сонирхдог
байв уу?
-Тийм,
тийм. Багадаа “High school” сургуульд хөгжим
дууны ангид сурч байсан. Бага байхдаа
төгөлдөр хуур хөгжим тоглож сурсан л
даа. Манай сургууль Монголын Хөгжим
бүжгийн коллеж шиг сургууль байдаг юм.
Тэнд сураад дараа нь Токиогийн хөгжмийн
их сургуулийг төгсөөд аав, ээжийнхээ
нутаг Ямаката хотдоо очсон юм. Телевиз
надад сонирхолтой санагдаад Ямаката
хотын телевиз, радиогийн төвд хөтлөгч,
нэвтрүүлэгчээр ажилд орсон. Тэнд нэг
хэсэг ажиллаж байгаад гарсан. Телевиз
миний ажиллах газар биш юм байна гэдгийг
мэдэрсэн л дээ. Телевизийн урлаг гэдэг
хөгжмийн урлагаас өөр болохоор тэр
байх.
-Та
тэгээд хэзээ дуучин болсон юм бэ?
-Би
телевизээс гараад Франц руу хэлний
сургуульд явсан. Парист очоод Францын
романс, германы руманс зэрэг янз бүрийн
төрлийн ари романсыг дуулж сурсан.
Гэхдээ яагаад ч юм. Миний сонирхлыг
татах өөр зүйл байгаа гэж бодоод л
байлаа. Тэр үед миний таньдаг хүн Бээжинд
ирж концертод оролцооч гэж дуудсан.
Бээжинд очоод дуулсан. Түүний дараа
хятадын нэг дуу сураад дуулж үзлээ. Тэр
үед надад Азийн сонгодог үндэсний
дуурийн романс байдаг болов уу гэсэн
бодол төрсөн. Хэрэв байдаг бол сурмаар
санагдаад байлаа. Миний сонирхоод байгаа
үндэсний дуурь Монголд байдаг гэдгийг
дуулаад маш их гайхсан.
-Тэгээд
хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөөд Монголд
ирсэн юм уу?
-Тийм
ээ. Монголд 1997 онд анх хөл тавьсан.
Онгоцноос буутал их гоё цэлмэг хөх
тэнгэр, уудам тал цэлийгээд цээж уужраад
л явчихсан. Монголын тал нутаг ямар
уудам юм бэ гэж дуу алдсан шүү. Монголын
үндэсний дууриудыг үзлээ. Гайхах бишрэх
сэтгэл төрсөн. Эрж хайгаад олохгүй
байсан зүйл маань энд л байлаа. Монголчуудыг
дуурийн асар их мэдлэгтэй хүмүүс байдаг
гэж бодоогүй. Монгол хүмүүс бүгдээрэй
“Ижил хоёр хун шиг ижилсэж явъя хоёулаа”
гээд дуулж мэддэг нь үнэхээр гайхалтай
байлаа. Энд ирээд монгол хэл, монгол
дууг шамдан сурч эхэлсэн. Дуурийн театрт
бэлтгэл хийж, ардын жүжигчин Уртнасан
багш, концерт мейстер, Солонго багш
нараар монгол дуу заалгасан. Тэгээд
1999 онд “Учиртай гурван толгой” дуурийн
нэгдүгээр үзэгдэлд Нансалмаад дуулсан
юм. Надад бага зэрэг айдас байсан. Би
Монголын энэ алдартай дуурьт дуулж
чадах болов уу. Хүмүүс намайг хүлээж
авахгүй бол яана аа гэж бодож байв. Гэтэл
монголчууд сайхан халуун дотно хүлээн
авсан л даа. Түүний дараа 2001 онд тус
дуурийн Нансалмаад бүтэн дуулсан. Одоо
10 жилийн дараа дахин дуулах гэж байна
даа.
-“Монголын
тал нутаг” дууны үгийг та зохиосон юм
уу?
-Монголд
анх буухад миний сэтгэл рүү урсаад орж
ирсэн мөрүүд байгаа юм. Тэр анхны
сэтгэгдэл. Хөгжмийн зохиолч Б.Шарав
ахад хэлсэн чинь дуу болох боломжтой
гэсэн. Тэгээд найз З.Түмэнжаргал яруу
найрагчид миний гол санааг хэлж шүлэг
бичүүлэн, аяыг нь өөрөө хийсэн юм. Ингэж
“Монголын тал нутаг” дуу бүтсэн түүхтэй.
-Та
“Монголын тал нутаг” дууг япон хэл
дээр дуулсан уу?
-Үгүй.
Японд тоглохдоо “Монголын тал нутаг”-ийг
дандаа монгол хэл дээр дуулдаг. Япончууд
Монголоор дуулахад ойлгодог. Япон хүмүүс
цэлгэр хөх тэнгэр, цэвэр агаар, уудам
тал нутаг, монгол хүний уужим сэтгэлийг
харах шиг боллоо гэдэг. Тийм гоё мэдрэмжийг
япончуудад төрүүлдэг юм билээ. Японд
Монголынх шиг хөх тэнгэр байхгүй. Энэ
дууны ая нь их гоё л доо. Яг Монголын
сайхан нутаг усыг бодогдуулна. Тийм
болохоор би Монголоор дуулах дуртай
байдаг.
-Монголын
дуучдын дуулах ур чадвар ямар түвшинд
байна вэ?
-Монголд
сайн чадал, авьяастай олон дуучид байна.
Монголчууд мах их иддэг учир хоолойны
цар хүрээ сайтай байдаг. Харин япончууд
загас иддэг тул хоолойны цар хүрээ бага,
хүч сул, нарийн шингэн дуутай.
-Японд
монгол дуугаар бие даасан тоглолт хийж
байв уу?
-Концертод
дандаа л орж дуулдаг. Монголын хөгжмийн
зохиолчдын романсаар төгөлдөр хууртай
концертыг 1997 онд Токиод хийсэн.
-Монгол
дуугаар цомог гаргасан уу?
-“Монголын
тал нутаг” гэсэн бие даасан цомог
гаргасан. Цомогт долоон дуу байгаа.
“Аав ээж хоёр минь”, “Дөрвөн цагийн
тал”, “Би чамд хайртай” зэрэг дуу
орсон. Мөн “Монголын тал нутаг” дуугаар
клип хийсэн. Тал нутагт Японы кимонотой
зогсоод дуулж байгаа клип хийлгэсэн.
-Та
монгол хэлийг сайн сурсан байна шүү.
-Би
онгоцонд суугаад явж байсан чинь япон
хүмүүс намайг монгол гэж андуурсан. Тэд
“Та япон хэлийг ямар сайн сурсан юм бэ”
гэсэн. Би тэгэхээр нь тийм гэсэн. Одоо
бол би монгол хүн байна аа.
Н.Отгонбаатар http://www.niigmiintoli.mn/
Монголын үндэсний дууриудын нэг “Учиртай гурван толгой”-гийн Нансалмаагийн дүрд Япон бүсгүй дуулах гэж байна. Түүний дуулах нь монгол хүнээс ялгагдах зүйл алга байлаа. Тайзны бэлтгэлийн завсарлагын үеэр нь япон бүсгүйтэй уулзаж цөөн хором ярилцлаа.
-Та
өөрийгөө танилцуулахгүй юу?
-Миний
нэрийг Акияама Юми гэдэг. Төрсөн газар
Ямаката гэдэг их цастай нутаг. Монголтой
адилхан цаг агаартай хүйтэн газар л
даа. Харин одоо би Токиогийн төвд
амьдардаг.
-Та
багаасаа хөгжим, дууны урлагийг сонирхдог
байв уу?
-Тийм,
тийм. Багадаа “High school” сургуульд хөгжим
дууны ангид сурч байсан. Бага байхдаа
төгөлдөр хуур хөгжим тоглож сурсан л
даа. Манай сургууль Монголын Хөгжим
бүжгийн коллеж шиг сургууль байдаг юм.
Тэнд сураад дараа нь Токиогийн хөгжмийн
их сургуулийг төгсөөд аав, ээжийнхээ
нутаг Ямаката хотдоо очсон юм. Телевиз
надад сонирхолтой санагдаад Ямаката
хотын телевиз, радиогийн төвд хөтлөгч,
нэвтрүүлэгчээр ажилд орсон. Тэнд нэг
хэсэг ажиллаж байгаад гарсан. Телевиз
миний ажиллах газар биш юм байна гэдгийг
мэдэрсэн л дээ. Телевизийн урлаг гэдэг
хөгжмийн урлагаас өөр болохоор тэр
байх.
-Та
тэгээд хэзээ дуучин болсон юм бэ?
-Би
телевизээс гараад Франц руу хэлний
сургуульд явсан. Парист очоод Францын
романс, германы руманс зэрэг янз бүрийн
төрлийн ари романсыг дуулж сурсан.
Гэхдээ яагаад ч юм. Миний сонирхлыг
татах өөр зүйл байгаа гэж бодоод л
байлаа. Тэр үед миний таньдаг хүн Бээжинд
ирж концертод оролцооч гэж дуудсан.
Бээжинд очоод дуулсан. Түүний дараа
хятадын нэг дуу сураад дуулж үзлээ. Тэр
үед надад Азийн сонгодог үндэсний
дуурийн романс байдаг болов уу гэсэн
бодол төрсөн. Хэрэв байдаг бол сурмаар
санагдаад байлаа. Миний сонирхоод байгаа
үндэсний дуурь Монголд байдаг гэдгийг
дуулаад маш их гайхсан.
-Тэгээд
хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөөд Монголд
ирсэн юм уу?
-Тийм
ээ. Монголд 1997 онд анх хөл тавьсан.
Онгоцноос буутал их гоё цэлмэг хөх
тэнгэр, уудам тал цэлийгээд цээж уужраад
л явчихсан. Монголын тал нутаг ямар
уудам юм бэ гэж дуу алдсан шүү. Монголын
үндэсний дууриудыг үзлээ. Гайхах бишрэх
сэтгэл төрсөн. Эрж хайгаад олохгүй
байсан зүйл маань энд л байлаа. Монголчуудыг
дуурийн асар их мэдлэгтэй хүмүүс байдаг
гэж бодоогүй. Монгол хүмүүс бүгдээрэй
“Ижил хоёр хун шиг ижилсэж явъя хоёулаа”
гээд дуулж мэддэг нь үнэхээр гайхалтай
байлаа. Энд ирээд монгол хэл, монгол
дууг шамдан сурч эхэлсэн. Дуурийн театрт
бэлтгэл хийж, ардын жүжигчин Уртнасан
багш, концерт мейстер, Солонго багш
нараар монгол дуу заалгасан. Тэгээд
1999 онд “Учиртай гурван толгой” дуурийн
нэгдүгээр үзэгдэлд Нансалмаад дуулсан
юм. Надад бага зэрэг айдас байсан. Би
Монголын энэ алдартай дуурьт дуулж
чадах болов уу. Хүмүүс намайг хүлээж
авахгүй бол яана аа гэж бодож байв. Гэтэл
монголчууд сайхан халуун дотно хүлээн
авсан л даа. Түүний дараа 2001 онд тус
дуурийн Нансалмаад бүтэн дуулсан. Одоо
10 жилийн дараа дахин дуулах гэж байна
даа.
-“Монголын
тал нутаг” дууны үгийг та зохиосон юм
уу?
-Монголд
анх буухад миний сэтгэл рүү урсаад орж
ирсэн мөрүүд байгаа юм. Тэр анхны
сэтгэгдэл. Хөгжмийн зохиолч Б.Шарав
ахад хэлсэн чинь дуу болох боломжтой
гэсэн. Тэгээд найз З.Түмэнжаргал яруу
найрагчид миний гол санааг хэлж шүлэг
бичүүлэн, аяыг нь өөрөө хийсэн юм. Ингэж
“Монголын тал нутаг” дуу бүтсэн түүхтэй.
-Та
“Монголын тал нутаг” дууг япон хэл
дээр дуулсан уу?
-Үгүй.
Японд тоглохдоо “Монголын тал нутаг”-ийг
дандаа монгол хэл дээр дуулдаг. Япончууд
Монголоор дуулахад ойлгодог. Япон хүмүүс
цэлгэр хөх тэнгэр, цэвэр агаар, уудам
тал нутаг, монгол хүний уужим сэтгэлийг
харах шиг боллоо гэдэг. Тийм гоё мэдрэмжийг
япончуудад төрүүлдэг юм билээ. Японд
Монголынх шиг хөх тэнгэр байхгүй. Энэ
дууны ая нь их гоё л доо. Яг Монголын
сайхан нутаг усыг бодогдуулна. Тийм
болохоор би Монголоор дуулах дуртай
байдаг.
-Монголын
дуучдын дуулах ур чадвар ямар түвшинд
байна вэ?
-Монголд
сайн чадал, авьяастай олон дуучид байна.
Монголчууд мах их иддэг учир хоолойны
цар хүрээ сайтай байдаг. Харин япончууд
загас иддэг тул хоолойны цар хүрээ бага,
хүч сул, нарийн шингэн дуутай.
-Японд
монгол дуугаар бие даасан тоглолт хийж
байв уу?
-Концертод
дандаа л орж дуулдаг. Монголын хөгжмийн
зохиолчдын романсаар төгөлдөр хууртай
концертыг 1997 онд Токиод хийсэн.
-Монгол
дуугаар цомог гаргасан уу?
-“Монголын
тал нутаг” гэсэн бие даасан цомог
гаргасан. Цомогт долоон дуу байгаа.
“Аав ээж хоёр минь”, “Дөрвөн цагийн
тал”, “Би чамд хайртай” зэрэг дуу
орсон. Мөн “Монголын тал нутаг” дуугаар
клип хийсэн. Тал нутагт Японы кимонотой
зогсоод дуулж байгаа клип хийлгэсэн.
-Та
монгол хэлийг сайн сурсан байна шүү.
-Би
онгоцонд суугаад явж байсан чинь япон
хүмүүс намайг монгол гэж андуурсан. Тэд
“Та япон хэлийг ямар сайн сурсан юм бэ”
гэсэн. Би тэгэхээр нь тийм гэсэн. Одоо
бол би монгол хүн байна аа.
Н.Отгонбаатар http://www.niigmiintoli.mn/