Үндэсний портал GoGo.mn–д Минийн Монгол булан нээгдсэн билээ. Тус буланд хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд хамтран “Их түүх-мөхлийн ирмэгт” сэдвийн хүрээнд мэдээ, сурвалжлагууд бэлтгэн оруулж байна.
Их түүх үнэхээр мөхлийн ирмэгт ирээд буйг багц сурвалжлагуудаараа нийтэд сануулж буй сэтгүүлч Д.Болдхуягтай ярилцлаа.
-Өнөөдөр бид яль, шалихгүй зүйлд ам, хэлээ билүүдэж байх хойгуур түүх, соёл минь устан үгүй болсоор байна. Таны хувьд энэ байдлыг илүү соргогоор харж ажил болгоод байгаа билээ. Үүнийг бид дэмжин, хамтран ажиллаж байгаадаа ч таатай байна.
-Тийм ээ. Ерөөсөө аливаа үндэстнийг устгахын тулд хамгийн түрүүнд хэл, соёл руу нь халддаг. Түүхийн дурсгал мөхлийн ирмэгт ирээд байна. Соёлын биет болон биет бус өв маань хятадын дансанд бүртгэгдээд эхэлсэн.
Тиймээс ч хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хамтраад нийгмийн хамгийн их тулгамдаад буй энэ асуудлыг хөндөж байна. Энэ бол зөвхөн өчигдрийн буюу өвөө, эмээ нарын асуудал биш юм. Өчигдөр, өнөөдөр, маргааш гэсэн гурван цагийн хэлхээсэн дээр үндэстний тусгаар тогтнол оршдог.
Өнөөдөр бид “МАХ tower” гээд барилгад ярилцлага хийгээд сууж байна. Урагшаа цонхоор харахаар Улаанбаатар хотын хамгийн анхны есөн давхар орон сууц болох Чин ван Ханддоржийн өргөөний урд талын байрны дээр байсан “Түүх соёлын дурсгалаа хамгаалъя!” бичиг байхгүй болчихсон байна. Яг үүнтэй адил бидний сэтгэл зүрхэн дэх энэ бичиг байхгүй болчихжээ. Энэ л хамгийн том санаа зовоосон зүйл болоод байна.
-Үүнээс улбаалаад соёлын өв дурсгалууд хэрхэн устаж үгүй болж байгаа талаар та багагүй судалсан. Энэ тухай жаахан ярьвал?
-Булш бунхан, үнэт эд өлгийн зүйлсүүд маань зам, барилга, дэд бүтэц, уул уурхайн бизнесийн үйл ажиллагааны явцад хүний гараар устгагдаж, сүйтгэгдэж дуусах нь. Арилжааны нэг сувгаар “Хүннүгийн үеийн зоос 100 сая төгрөгөөр зарна” гэсэн зар явж байх жишээтэй. Энэ нь хүний сэтгэлгээ ямар болсныг бэлхнээ харуулж буй хэрэг.
Харийнхнаас гэхэд ОХУ-ын нэг депутат дуртай үедээ манай улсад ирээд л хамаг газар, шороог маань сэндийчээд өв соёлын эд зүйлсийг маань хил, гаальгүй юм шиг аваад явдаг мэдээлэл байна. Түүнчлэн “гурван метр өндөр хүний араг яс олдлоо. Гурван өрөө байраар солино” гээд олсон хүмүүс нь яам руу утсаар ярьсан байдаг. Энэ хүмүүс улс орноо доромжилж байгаагаас ямар ч ялгаагүй. Миний олж авсан мэдээллээр тэр гурван метр ясыг нүүрс ачсан чингэлэг доогуур хийгээд хятад руу гаргасан гэсэн. Нөгөө хятадууд нь жилийн дараа ч юм уу “Хятадын газар нутгаас гурван метр хүний араг яс оллоо” гээд зарлах гэж байгаа хэрэг. Энэ бол бидний биет соёлын өв хэрхэн устгагдаж байгааг харуулж байна.
Өмнөговь аймагт гэхэд мөнх цэвдэгт маш сайтар хадгалагдсан дээд язгууртай ноёны булш олдсон. Хувцас, бүх хэрэглэл, тоноглол бүрэн бүтэн байсныг мэдрэл муутай хүн олоод шатаачихсан байсан. Тэгээд 20,30 мянган төгрөгөөр торгуулаад л өнгөрсөн байдаг. Ер нь соёлын өв, дурсгалт эд зүйлсийг буруу замаар оруулдаг мафи шиг сүлжээ бий болчихсон байна. Хэн ч өнөөдөр хариуцлага хүлээхгүй байгаа.
Улсын төв номын сангаас Ганжуур, Данжуураас бүхэл бүтэн нэг судар алга болчихоод байхад захирал нь ажлаасаа халагдах төдийхнөөр хариуцлага тооцоод өнгөрч байх жишээтэй. Төв музейгээс гэхэд хэчнээн үзмэр, эд зүйлс алга болсныг хэн ч мэдэхгүй.
-Соёлын өвийн тухай хууль уг нь байдаг. Гэвч...?
-Хууль байдаг. Гэвч гол учир нь бид соёлын өвийн үнэлгээ хийж чаддаггүй. Жишээ нь нэг эртний зоос эсвэл тэр устгагдсан булш сая долларын үнэтэй юу, нэг долларын үнэтэй юу гэдгийг цагдаа, шүүх, прокурор аль ч археологийн байгууллага нь үнэлж, дүгнэдэг хууль, дүрэм, журам байхгүй. Үнэлдэг систем нь байх юм бол ногдуулах ял, шийтгэл нь тодорхой болно.
Дээрээс нь манай хил, гаалийн хяналт, шалгалт ямар хэмжээнд байгаа билээ. Энэ байгууллагын рекламыг мушгиад хэлэхэд “бузрыг оруулж, буяныг гаргадаг” л газар болчихоод байгаа шүү дээ.
-Биет бус соёлын өвүүд маань нүдэн дээр л хүний гарт орж байна даа.
-Тийм ээ. Энэ асуудлыг бид өргөн утгаар нь ойлгох хэрэгтэй. Дээлийн өнгө загвараас эхлээд овоо тахилга тахих, тайх, Монгол бөх, наадмын дэг жаягаас эхлээд хятадын өв соёлд бүртгэгдэж эхэлж байна.
Зөвхөн Монгол биш Тайланд, Солонгосын зарим зүйлсийг ч Хятад ЮНЕСКО-д бүртгүүлээд байгаа. Миний олж дуулснаар Камбуж, Тайландын хил дээр нэлээн том мөргөлдөөн болж буун дуу гарлаа. Түүхэндээ гадагшаа дайн хийж үзээгүй Тайланд улс өв соёлынхоо төлөө Камбужтай сөргөлдөөн үүсгэсэн байх жишээтэй. Лалын ертөнцийн орнууд ч бас хоорондоо өв, соёлоо булаацалдах зүйл их байдаг.
ЮНЕСКО дэлхийн бүх улс үндэстнийг үл ялгаварладаг байгууллага байтал ЮНЕСКО-д бүртгэгдсэн зүйлүүдээс болоод улс үндэстнүүд дайн, тулаан хийдэг, хүйтэн уур амьсгал бий болдог болчихлоо. Саяхан ЮНЕСКО-гоос Монгол Улсын БСШУ-ны сайдад ирүүлсэн захидалд “Хятадад амьдарч байгаа Монголчууд ч өв соёлын зүйлээ бүртгүүлэх эрхтэй” талаар дурьдсан нь бидний ихээхэн горьдлого, найдварыг тасалсан зүйл боллоо.
-Өөрсдийн өв, соёлоо хамгаалж, авч үлдэхийн тулд таныхаар бид юу хийх ёстой вэ?
-Өв, соёл гэхээр бид өвөө эмээ нарын дуулдаг дуу, бүжиглэдэг бүжиг гэж ойлгож болохгүй. Өв, соёл гэдэг бидний маргааш байх, үгүй юу, орших, эс орших уу гэдгийг шийддэг зүйл. Монгол улсад өнөөдрийн байдлаар төв халх аялгуугаар ярьж байгаа 2,7 сая хүн байна. Энэ бүгд Монгол хэлээрээ хоорондоо мэдээлэл солилцож, ном зохиол бичиж, шинжлэх ухааныг таньж мэдээд, гадаад үгийг танигдахгүй болтол нутагшуулаад хоорондоо ярьж бага багаар ямар ч байсан хөгжиж л байгаа. Гэхдээ бид ингээд зогсохгүй.
Казакстан улс гэхэд казак хэл соёлоо гээж, мартаад эргээд энэ эх хэлээ сэргээхийн тулд 500 сая ам.долларын хөтөлбөр хэрэгжүүлээд ч залуучууд нь хоорондоо казак хэлээрээ ярихгүй л байна. Парламент нь өнөөдөр орос хэлээр хуралдаад сууж байх жишээтэй. Тэгэхээр мөнгөөр үнэлж, цэгнэж баршгүй зүйл гэж байгаа биз.
Өв соёл гэдэг бол өчигдрийн зүйл биш. Бид энэ бүгдийг эдүгээчилж, орчин үеийн менежмэнт явуулах хэрэгтэй. Соёлын өв гэдэг БСШУЯ-ных, Ё.Отгобаяр сайдын, Д.Болдхуяг гэдэг сэтгүүлчийн, GoGo.mn сайтын сэтгүүлч Ч.Болортуяагийнх биш юм. Энэ чинь бүх Монголчуудын асуудал. Тэгэхээр бүгд дуу хоолойгоо нэгтгэж тэмцэх хэрэгтэй. Тэмцэнэ гэдэг нь зүгээр нэг хууль батлах, хэдэн сэтгэл шимширсэн түүхч, археологчдын ярилцлагыг олноор тавихдаа биш. Хүн бүрийн хүчин зүтгэл эх орноо хайрлан хамгаалах, сэтгэл л хэрэгтэй юм.
Жишээ нь, Монгол үндэсний бөх маань бидний нэг өв. Гэтэл өнөөдөр Монголын зовхи нь өөдөө залуучууд томхон еэвэн шиг талбай дээр Японы иен гэдэг мөнгөний төлөө барилдаж байна. Яагаад Монголынхоо төрийн наадмын торгон ногоон дэвжээн дээр энэ залуучууд маань барилдахгүй байна вэ. Эндээс юу харагдаж байна вэ гэхээр Монголчууд үндэсний бөхөө барилдаад амь зууж болдог тийм менежмэнт хэрэгтэй байгаа биз. Ийм тогтолцоо руу орохгүй бол бид бүх өв, соёлоо алдаад дууслаа.
Н.Жанцанноров гуай бол агуу хөгжмийн зохиолч. Гэхдээ түүнд хэдэн үзэгч байна вэ. Н.Жанцанноров гуай нэг шинэ симфони зохиогоод тоглолтоо тавихад 1000 үзэгч ирэх үү, үгүй юу. Гэтэл тэр Өвөр Монголын “хулхи” Жанцанноров Өвөр Монголдоо ч биш Шанхайд, Хонк–Гонк, Бээжин, Датунд тоглодог болж байна ш дээ. “Хулхи” Жанцанноров нэг тэрбум үзэгчтэй. Харин жинхэнэ нь энд 1000 үзэгчтэй байгаад байвал яаж амьдрах вэ.
Тэгэхээр үндэсний дизайн, кино, дуу, бүжиг, уран зохиол, зураг, спортыг том зах зээлтэй болгох хэрэгтэй байна. Энэ зах зээлийг түгээгч тал нь хөрөнгө мөнгөтэй болох шаардлагатай. Ингээд ярих юм бол асар олон хүчин зүйл байгаа. Энэ бүхнийг л бид, гартаа үзэг барьсан сэтгүүлч болгон үүний төлөө дуу, хоолойгоо нэгтгэх хэрэгтэй болоод байна. Ингэж хүмүүсийг сэнхрүүлж чадвал өв соёлоо бид хамгаалж чадна.
-Ер нь бид өнгөрсөн хугацаанд их зүйл ярьсан. Гэтэл амьдрал дээр хэрэгжиж байгаа нь ховор.
-Тийм ээ. Хамгийн наад зах нь удахгүй наадам болно. Гадаадын жуулчид хамгийн их ирдэг үе. 512 нүцгэн хүн гарч ирээд барилдаад л байдаг. Гэтэл тэд хэдэн удаа даваад аварга болдог, ямар дүрэмтэй, хамгийн мундаг аварга нь аль юм гэсэн ганц танилцуулга байдаг уу, байхгүй.
Бид Шакил О’Нил, Майк Тайсон, Лионел Месси гээд дэлхийн сонгодог спортуудын одууд шиг яагаад үндэсний бөхийн аваргуудаа танилцуулсан ганц гарын авлага, сэтгүүл, сувинер хийж болохгүй гэж. Адаглаад бидэн дотор өөрийнхөө нэрийг Монгол бичгээр бичиж чадах нь хэд билээ. Уртын дуугаа ядаж аялчих, морин хуур дээр ганц ая хуурдчих нь хэд вэ.
Ерөөсөө бид Чингис хааныхаа түүхийг ядаж ганц хуудсанд багтаагаад эссэ болгоод гадаадын хүнд өв, соёлоо сурталчлаад ярьж чадах уу, үгүй юу гээд асуудал их бий. Өв соёлоо хамгаалах, сурталчлахад зөв менежмэнт хийж чадвал эргээд энэ салбар чинь маш их орлого, баялгийг бий болгох учиртай. Үүнд хүн бүр л өөрсдийн идэвх санаачлагыг гаргаж ажиллах хэрэгтэй. Түүнээс бүх болохгүй, муу муухайг бусад руу чихээд төр засгийг хараад ангааж хэвтээд, алцайж суугаад юу ч бүтэхгүй.
-Бид санал асуулгааар “Та эх орон, газар шороо, түүх, соёлоо хамгаалахын тулд ямар хувь нэмэр оруулж байна вэ” гэж асуухад ихэнх нь “яаж хувь нэмрээ оруулахаа мэдэхгүй байна” гэсэн байх юм билээ.
-Эх орныхоо төлөө ихийг хийнэ гэдэг өөрийнхөө төлөө их зүйлийг зөв хийхийг хэлнэ. Түүнээс өөрийнхөө үндсэн ажлаа муу хийгээд, үүрэг хариуцлагаа ухамсарладдаггүй байж эх орныхоо төлөө тэмцэнэ гэдэг ойлголт үндсээрээ буруу. Би өөрийгөө хэвлэл мэдээллийн хэрэгслээр сайн нийтлэл, сурвалжлага бэлтгэн олонд хүргэж байгаагаа эх орондоо зүтгэж байгаагийн нэг хэлбэр гэж боддог.
Гэтэл өнөөдөр хөдөө, орон нутагт дөрвөн мөч нь бүтэн, тархи, толгой нь эрүүл, бие бялдар сайтай залуу саяын зуднаар 300 толгой малаа алдчихаад “ер нь хоёрын хооронд, гурвын дунд цөөхөн хэдэн малтай байснаас хүүхэдтэй болоод хүүхдийн мөнгө аваад, өөртөө ажилгүйдлийн тэтгэмж тогтоолгоод, авгайгаа группт оруулаад, сумын төв бараадаад амьдарвал хонь, мал гэж зовохгүйгээр амьдарч болох юм байна” гээд яриад явж байна.
Гэтэл хүн яг юу бодно тэр нь бүтэж байдаг байхгүй юу. Өнөөдрөөс сайхан маргааш байгаа гэдэгт итгээд, тархи толгойгоо сайн ажлуулаад л амьдрах хэрэгтэй. Монгол хүн 2,7 сая. Машинаар бол Рэнж ровер, Хаммер, Бенз шиг үнэ цэнэтэй, цөөхөн байдаг. Харин хятад хүн 1,5 тэрбум. Энэ бол бөөний бараа. Бид бол өндөр үнэтэй тусгай бүтээл.
Хөх тэнгэрийн тамгыг бүгдээрээ тамгалуулчихсан байхад АНУ-ын виз гарахгүй байж болно оо. Гэхдээ хөх тэнгэрийн визийг бүгдээрээ хонгон дээрээ даруулчихсан үндэстэн болж төрнө гэдэг их хувь заяа. Энэ их хувь заяаг өөрөө сонгож, бүтээж чадах уу, үгүй юу гэдэг хүн бүрээс л хамаарна.
Ярилцсан: Ч.Болортуяа bolortuya.ch@gogo.mn