МАХН-ын дотоод асуудлыг ярихгүй, дурсахгүй хүн гэж алга. Нам дотроо хагарал үүсч хуваагдах болсон, улмаар тарна гэх мэт "бор шувуу" нисдэгээ нисээд одоо бууж байх шиг. Харин намын дарга С.Баяр Америкаас ирснээр бүх асуудал шийдэгдэх болно хэмээн баяр хөөр болж байсан нь эндүүрэл болох нь ээ. Учир нь хүсэн хүлээсэн намын дарга ирээд байдлыг сайжруулна гэвэл "ээ дээ" мэдэхгүй.
Намын даргын суудлаа тавьж өгөх үгүй нь асуулт хэвээр байгаа, цаашдаа нам хэрхэх нь бас л асуулт хэвээр байна. Хэрэв С.Баяр намын дарга байхаа болих юм бол улс төрийн тавцанд түүний байр суурь "0"-ээс эхлэх болно. Нэг үгээр улс төрийн тавцангаас арчигдана гэсэн үг. Иймд улс төрийн "хүчит" хүлээлт үүсгэсэн С.Баяр намын дарга байхаас татгалзаж хэн нэгэнд суудлаа зүгээр нэг өгчих нь юу л бол.
МАХН бага хурлаа дөрөвдүгээр сард хийхээр төлөвлөж байгаа. Бага хурлаар намын даргын асуудал хөндөгдөх байх гэж амтай хэлтэй болгон ярьж байгаа ч, үгүй байж мэдэхээр болжээ. Харин ч намын зохион байгуулалт, дүрэм журмандаа өөрчлөлт оруулж, зүү орох зайгүй "чанга" дүрэмтэй болох сурагтай. Үүнд нь намын үзэл баримтлал, дүрэм заалтыг зөрчиж, намын эсрэг байр суурь гаргасан тохиолдолд намаас "хөөх" хүртэл арга хэмжээ авах ажээ. Нэг талаар энэ нь зөв зүйтэй зүйл юм. Улс төрийн нам гэдэг асар их хариуцлага, сахилгатай байх ёстой.
С.Баяр бага хурлаар намын дүрмэндээ өөрчлөлт оруулж, дээр дурдсанаар "чанга" байж чадвал намын эсрэг байр суурьтай гишүүдээ "зайлуулж", МАХН С.Баярын удирдлаган дор жинхэнэ утгаараа тунаж үлдэх нь ээ. Үүнээс үүдэх үр дагавар нь улс төрд дахин нэг томоохон хүчин бий болох магадлал өндөр юм. МАХН, АН гэсэн дуэлийг хардаг байсан бол ирэх сонгуулиар дахин нэг нам нэмэгдэхийг үгүйсгэхгүй.
Улс төрийн түлхүүр гэж нэрлэгдээд байсан хүлээлтийн эзэн С.Баяр, Сү.Батболдод ямар ч эрх мэдэлгүй Ерөнхий сайдын албан тушаал үлдээчихээд намын даргын суудлаа халаасандаа хийгээд Америк гарч одсон.
Сү.Батболд ямар сайндаа л Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар болон Хөрөнгийн биржийн захирал Р.Содхүү нарын урдаас үг хэлж, шийдвэр гаргах хүчгүй байх вэ дээ. Уг нь эдгээр хүмүүсийг ажлаа хүлээлгэж өгөх тухай ярилцсан юм аж. Гэтэл мань хоёр яаж ийгээд Ерөнхий сайдын амыг дарчихаж дөнгөсөн байна. Яаж хийгээд ч гэж дээ. Намын даргын нөмөр дор байдаг хүмүүс яаж л бол яаж Ерөнхий сайдыг дөнгөчихнө.
МАХН-ын дарга С.Баярыг ирэхийг хүлээсэн олон хүмүүс олон асуултад хариулт хүлээж байсан. Уг нь улс төрд урагшлах зам байхаас хүлээх гэсэн сонголт баймааргүй санагдана.
Намын даргын суудалдаа үлдэх гэж ингэтлээ гүрийхийн оронд Сү.Батболдод зайгаа тавиад өгчихвөл түүнийг сайнаар хэлэх хүн олон байхсан. Гэвч улс төрийн тавцанд ул мөрөө үлдээх, үргэлжлүүлэх хүсэлдээ хэт хөтлөгдсөн тэрээр ийм шийдвэрийг гаргахгүй нь.
Хэрэв намын даргынхаа суудалд бат зогсохоор шийдвэл араас нь нэхэж буй хүн цөөнгүй байгаа. Түүний дотроос Н.Энхбаяр болон М.Энхболд нар их ойр нэхэж явааг санах хэрэгтэй. Ялангуяа М.Энхболд намын даргын суудалд С.Баяртай өрсөлдөж байхдаа 80-аадхан хүний саналаар дутаж байсан нэгэн.
Улс төрд их хүлээлт үүсгэсэн С.Баяр хэдий Америкаас ирсэн ч "Ах" намын хагарал зогсохгүй, ард түмэн ядуурлаас гарахгүй, төсвийн алдагдал засагдахгүй, төрийн бодлого өөрчлөгдөхгүй ээ. Харин ч...
П.Энхжаргал