gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     15
  • Зурхай
     6.13
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 15
Зурхай
 6.13
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 15
Зурхай
 6.13
Валютын ханш
$ | 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хамт олонд түшиглэсэн сэргээн засалтын үндэсний семинар болж байна

О.Ариунбилэг
Нийгэм
2012-05-23
0
Twitter logo

Монгол Улсын ЭМЯ, Евролын холбоо, Италийн АИФО төрийн бус байгууллагаас хэрэгжүүлж байгаа “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хамт олонд түшиглэн сэргээн засах – ТЭГШ ДҮҮРЭН” хөтөлбөрийн Үндэсний семинар Бишрэлт зочид буудалд эхэллээ.

Үндэсний семинарт “Тэгш Дүүрэн” хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлдэг зохицуулагч, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, 21 аймаг, 9 дүүргийн ЗДТГ, Эрүүл мэндийн газрын удирлагууд, мөн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрх ашгийг хамгаалсан төрийн бус байгууллагууд нийт 100 гаруй хүн оролцож байна.

Хоёр өдөр үргэлжлэх энэ удаагийн үндэсний семинарын зорилго нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн амьдралын чанарыг сайжруулах, өрхийн орлогоо нэмэгдүүлэхээр аймаг, дүүрэгт байгуулагдсан Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн Өөрөө өөртөө туслах бүлгийн үйл ажиллагаатай танилцах, тэдгээр бүлгийг цаашид тогтвортой ажиллуулж, улмаар өөрсдийнхөө эрх ашгийн төлөө нэгдэж, дуу хоолойгоо шийдвэр гаргагч нарт хүргэх, бусад хөгжлийн бэрхшээлгүй хүмүүст өөрсдийнхөө чадварыг харуулж, нотолж, олон нийтийн хандлагыг өөрчлөхөд хувь нэмрээ оруулахад оршиж байна.  

Семинарт АИФО байгууллагын Энэтхэг улсын суурин төлөөлөгч Жоуз Манникатан уригдан оролцож байна. Ноён Жоуз Манникатан 2007 онд “Тэгш Дүүрэн” хөтөлбөрийн орон нутгийн зохицуулагчдыг “Өөрөө өөртөө туслах бүлэг байгуулах” талаар сургалтанд хамруулж, сургагч багш нарыг бэлдсэн билээ. Үүний үр дүнд 2008 оноос хойш хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн Өөрөө өөртөө туслах бүлэг 60 гаруй байгуулагдсан юм. Энэ жил “Тэгш Дүүрэн” хөтөлбөр сургагч багшдаа ажлынхаа амжилтыг тайлагнаж, цаашид анхаарах зүйл дээрээ зөвлөмж авах юм.

Хамт олонд түшиглэн сэргээн засах хандлагыг 1978 онд Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага санаачилсан юм. Энэ нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс сэргээн засах тусламж үйлчилгээний хүртээмжийг орон нутгийн нөөц бололцоог дээд зэргээр ашиглан үзүүлэх стратеги юм. Өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, төрийн бус байгууллагууд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн байгууллагууд хамтран ажилласны үр дүнд Хамт олонд түшиглэн сэргээн засах хандлага нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн оролцоог баталгаажуулж, нийгэмд хамруулж, амьдралын чанарыг сайжруулж, тэдний хэрэгцээг өргөн хүрээнд авч үздэг олон салбарын стратеги болж хувирсан.

Монгол Улсын хувьд энэхүү хандлагыг хэрэгжүүлж, ЭМЯ “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хамт олонд түшиглэн сэргээн засах – ТЭГШ ДҮҮРЭН” хөтөлбөрийг 1991 оноос хойш Италийн төрийн бус АИФО байгууллагын санхүүгийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байгаа бөгөөд “Тэгш Дүүрэн” хөтөлбөрийн хүрээнд олсон ололт амжилт, тулгарч байгаа бэрхшээл, цаашдын хийх ажлынхаа талаар жил бүр Үндэсний семинараараа хэлэлцдэг уламжлалтай билээ.

Хамт олонд түшиглэн сэргээн засах хандлага нь 30 жилийн хугацаанд хувьсан өөрчлөгдөж эмнэлгийн загвараас хүний эрхэд суурилсан хамруулан хөгжүүлэх хандлага болсон бөгөөд дэлхий нийтийн нэн тэргүүний зорилт нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн ядуурлыг бууруулах, тэгш боломж олгох, нийгэмшүүлэхэд оршиж байгаа юм.

Энэ жил Хамт олонд түшиглэн сэргээн засах хандлагын хэрэгжилтийн хувьд амжилт бүтээл өндөр байна.ДЭМБ, Дэлхийн Банкнаас 2011 онд Хөгжлийн бэрхшээлийн талаарх Дэлхийн Тайланг гаргасан бөгөөд 2012 оны 5-р сарын 17-нд ДЭМБ-ын зөвлөх Полин Клайниц Монгол Улсад ирж танилцуулсан билээ. Хатагтай Полин Клайниц Монгол улсад хэрэгжиж буй Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хамт олонд түшиглэн сэргээн засах – ТЭГШ ДҮҮРЭН хөтөлбөрийн үйл ажиллагаатай танилцсан бөгөөд тэрээр Монголд хэрэгжиж буй энэхүү хөтөлбөр иж бүрэн, өргөн хүрээг хамран хэрэгжиж байгааг онцлон тэмдэглэсэн юм.

Монгол Улсад Мянганы Сорилтын Сан, ДЭМБ-ын хамтран хэрэгжүүлж буй цус харвалт, зүрхний шигдээстэй хүмүүсийг сэргээн засах төслийн хүрээнд ДЭМБ-ын сэргээн засалтын зөвлөх Хатагтай Сюзан Нилсэн “Цус харвалт, зүрхний шигдээсийн дараах өвчтнийг сэргээн засах Удирдамж”-ийг боловсруулахад техникийн зөвлөмж өгч байгаа бөгөөд Клиникийн 1, 3-р эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн цус харвалттай, мөн зүрхний шигдээс өвчтэй хүнийг гэрт нь гаргахад Хамт олонд түшиглэн сэргээн засах хөтөлбөртэй хамтран ажиллах шаардлагатайг зөвлөсөн юм. Үүний үр дүнд эрүүл мэндийн анхан шат болон хоёрдогч шатлалын эмнэлэгүүд дээр хэрэгждэг Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хамт олонд түшиглэн сэргээн засах хөтөлбөр гуравдагч шатлалын клиникийн эмнэлэгүүдтэй үйл ажиллагаагаа холбох боломжтой болж байна.

М.Жаргал

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан