gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     15
  • Зурхай
     6.13
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 15
Зурхай
 6.13
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 15
Зурхай
 6.13
Валютын ханш
$ | 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Элсэлтийн ерөнхий шалгалтын эргэн тойронд

Боловсрол
2012-06-11
0
Twitter logo
0
Twitter logo
Боловсрол
2012-06-11
Гурав хоног үргэлжилсэн элсэлтийн ерөнхий шалгалт өндөрлөлөө. Энэ жил 43 мянга гаруй шалгуулагч 10 хичээлээр шалгалт өгч байгаа.

Үүнд 36924 сурагч математикийн хичээлээр шалгалт өгөхөөр бүртгүүлсэн бол орос хэлний хичээлээр хамгийн цөөн буюу 3580 хүүхэд шалгалт өгсөн. Шалгалтын дүн долоодугаар сарын 1-нд гарах юм. Ингээд элсэлтийн ерөнхий шалгалтын явцыг сурвалжилснаа хүргэе.

ЭЕШ-ийг улсын хэмжээнд 52 шалгалтын байранд авч байгаа. Эдгээрийн нэг нь Баянгол дүүрэгт байрлах "Монгол бизнес" дээд сургууль. Баасан гарагийн 12 цаг 40 минутын үед биднийг очиход англи хэлний шалгалт эхлэх гэж байсан учраас олон хүн цугласан байв. Сурагчид шалгалтын танхим руу орохоор дугаарлан зогсож бичиг баримтаа шалгуулна. Зарим нэг нь иргэний үнэмлэх, бүрэн дунд боловсролын үнэмлэхээ мартаж шалгалт эхлэхээс өмнө авчрах гэж тэвдэнэ. Эмээ, өвөө нар үр, ачаа шалгалтад орохоос нь өмнө маань, мэгзэм болж гар хуруунд нь эрх, бөгж зүүж байв.

Энэ мэтээр эрвийх дэрвийхээрээ үр хүүхэддээ тусалж харагдлаа. Олонхи их, дээд сургууль элсэгчиддээ англи хэлний шалгалт өгсөн байх шаардлага тавьдаг учраас 31 мянган сурагч энэ хичээлээр шалгалт өгч байна.

БХИС-ийн багш, "Монгол бизнес" дээд сургуулийн шалгалтын комиссын ахлагч Г.Оюунбаяр: 10
ХҮҮХЭД ШАЛТАЛТАД ИРСЭНГҮЙ

-Энд хэдэн сурагч шалгалт өгч байгаа вэ?

-374 хүүхэд элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр болсон. Одоо англи хэлний шалгалт эхлэх гэж байна. Энэ шалгалтад 361 хүүхэд орно. Элсэлтийн ерөнхий шалгалтыг журмын дагуу хэвийн явуулахын тулд 30 багш ажиллаж байна.

-Шалгалт авах комисст ямар хүмүүс багтаж байна вэ?

-Ерөнхий боловсролын сургуулийн болон их, дээд сургуулийн багш нар мөн боловсролын үнэлгээний төвийн ажилтнууд шалгалтын комисст багтаж байна.

-Шалгалтаас хоцрох, ирэхгүй байх тохиолдол гарч байна уу?
-Таван хүүхэд шалгалтаас хоцорсон, зургаан хүүхэд огт ирээгүй. Шалгалт улсын хэмжээнд зэрэг эхэлж байгаа учраас цагтаа эхлээд, цагтаа дуусах ёстой. Шалгалтандаа яагаад ирэхгүй байгааг нь ойлгохгүй байна.

-Шалгалтын явцад сурагчдаас юм харах, хуулах гэх мэт зөрчил гарав уу?
-Одоогоор тийм зүйл гараагүй. Хүүхдүүд шалгалтад орохдоо дөрвөн бичиг баримт, нэг үзэгтэй л орж байгаа. Тиймээс хуулах гэх мэт зүйл гарахгүй байх.

Бидний очсон дараагийн шалгалтын төв "Этүгэн" дээд сургууль. Бямба гарагийн 13 цаг. Математикийн хичээлийн шалгалт дуусахыг хүлээн шалгуулагчдын эцэг, эх, ар гэрийнхэн, найз нөхөд нь сургуулийн үүд хавиар эргэлдэнэ. Ач охиноо хүлээн тэнгэртээ залбиран сүсэглэх эмээ, санаа зовнин хүүгээ хүлээх ээж, ахыгаа хүлээн дүрсгүйтэх жаал гээд бүгд л шалгалтад ороод нэгнээ гарч, ирэхийг нь тэсч ядан хүлээнэ. Зөвхөн энэ өдөр л азтай, одтой байж ирсэн даалгаврыг амжилттай биелүүлэхээс тухайн хүүхдийн олон жилийн хөдөлмөр, хичээл зүтгэлийн үр дүн гардаг.

Тиймээс л сурагчид, тэдний эцэг эхчүүд ЭЕШ-д ач холбогдол өгдөг юм. ЭЕШ-ыг таван жилийн өмнөөс эхлэн шинэ системийн дагуу авч эхэлсэн. Өмнө нь шалгуулагчид шалгалтын хүснэгтийн тэмдэглэгээг андуурч хийх, буруу тэмдэглэх, илүү бөглөх гэх мэт алдаа гардаг байсан бол энэ жил шалгалтандаа сайн бэлдэж, шалгалтын хүснэгттэй ажиллаж сурсан бололтой. Ийм зүйл гарсангүй.

Сурагч Ц.Болормаа: ШАЛТАЛТЫН МАТЕРИАЛЫГ ХАРИУЦЛАГАГҮЙ БОЛОВСРУУЛЖ БАЙНА

-Шалгалтаа өгчихлөө. Шалгалтын материал хүнд байв уу?

-Сайн бэлдсэн болохоор гайгүй байлаа. Ангийнхан маань "зарим хувилбар нь хэцүү юм" гэж байсан.

-Шалгалтын материалын хувилбаруудыг өөр өөр төвшинд боловсруулсан байна гэсэн гомдол гарч байсан. Математикийн шалгалтын материал ямар байна?
-Өөр хувилбаруудыг сайн үзээгүй болохоор мэдэхгүй.

-Боловсролын үнэлгээний төвөөс гаргадаг жишиг даалгавраас хэр зөрүүтэй байна вэ?
-Би тэр жишиг даалгаваруудыг бүгдийг нь ажиллаж үзсэн. Саяын шалгалтын материал жишиг даалгавраас зөрүүтэй байна.

-Зарим хичээлийн тест алдаатай байгаа талаар ярьж байна. Математикийн хичээлийн тест ямар байв?

-Ганц, нэг алдаа байсан. Ер нь шалгалтын материалыг боловсруулахдаа хариуцлагагүй хандаж байна. Энэ шалгалтын дүнгээр олон хүүхдийн амьдрал, хувь заяа шийдэгддэг учраас ингэж хариуцлагагүй хандаж болохгүй. Өмнөх жилүүдэд ч ийм алдаа гарч байсан гэсэн.

Эцэст нь элсэлтийн ерөнхий шалгалтын явцын талаар Боловсролын үнэлгээний төвийн олон нийттэй харилцах албаны мэргэжилтэн Ч.Отгонцэцэгээс цөөн асуултад хариулт авлаа.

-Сурагчид шалгалтын цагаас хоцорсон тохиолдол цөөнгүй гарлаа. Хоцорсон сурагчдыг яах вэ?

-Шалгалтаас хоцорсон сурагчид бусад шалгалтадаа сайн бэлдэх, эсвэл дараа жилийг хүлээхээс өөр аргагүй. Учир нь бид шалгалтаас хоцорч болохгүй, шалгалт эхлэхээс нэг цагийн өмнө ирж, хорин минутын өмнө ангидаа орсон байх ёстой гэж анхааруулсан.

-БҮТ-өөс гаргадаг жишиг даалгаврууд шалгалтын материалаас огт өөр байдаг. Боловсруулсан тестэд нь мэр сэр алдаа харагдаж байна гэсэн гомдол гарч байна. Үүнд ямар тайлбар өгөх вэ?

-Манайд одоогоор ийм гомдол ирээгүй байна. Шалгалтын тестийг мэргэжлийн баг боловсруулсан учраас алдаа гарах магадлал бага. Хэрвээ ийм гомдол гарвал мэргэжлийн комисс ажиллаж асуудлыг шийдвэрлэнэ.

Н.Санжаасүрэн

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан