Эмхлэн байгуулагдах Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн энэ долоон хоногт тодорхой болно.
Ард түмний сонголт мэргэн байсан эсэх нь одоо л харагдах нь. Тиймдээ ч татвар төлөгчдийн халаасаар амь зуух төрийн данхар бүтцийг аль болох танаж, иргэд рүүгээ чиглэсэн бодлого явуулах яамдыг батална хэмээн найдаж байна. Гэвч урьдчилсан прогнозоор яамдын тоог нэмэх тухай яригдах болсон нь олны сонорыг чилээж буй. Гэхдээ асуудал бүхний цаана учир шалтгаан бий. Яахав ганц, хоёр яамыг амьдралын шаардлагаар нэмж болох юм.
Манай улсын хүн амын тоо нэмэгдэн улс орны ахуй амьдрал ч хүрээгээ тэлж, шинэ нөхцөл байдал үүсч буй юм, Үүний нэг бодит жишээ бол Хөдөлмөрийн яамтай болох. Зүй нь даяаршлын салхинд туугдан хөдөлмөрийн насны залуусаа Солонгос руу экспортолж байгаа манайх шиг улсын хувьд, энэ бол нэн тэргүүнд хийх ёстой ажил. Мөн Хууль зүй, дотоод хэргийн яамыг хоёр салгах нь мэргэжлийн хувьд яаран хөндөх ёстой зүйлийн нэг болжээ. Үүнийг ч салбарынхан дуу нэгтэй хэлсээр ирсэн.
Учир нь Хууль зүй нь дотоодын цэрэгтэйгээ хутгалдчихсан бантан манайхаас өөр улсад байдаггүй гэнэ. За тэгээд 20-иод жил Соёлын яамгүй байсан улс манайхаас өөр бий гэж үү. Тиймдээ л хөөмий тэргүүтнээ Хятадын нэр дээр бүртгүүлчихээд бүхэл бүтэн улсаараа сандарч явсан нь саяхан. Энэ мэт асуудалд эцэст нь гарах үр дүнгээ бодсон ч яамдын тоог салбарынх нь "жаргал, зовлонд" зохицуулж нэмэх нь зүйн хэрэг. Харин данхайсан бүтцийг батламжилж болохгүй гэдгийг Ардчилсан намынхан мань мэтээр заалгахгүй биз дээ.
Гол нь яамдын тоо нэмэгдсэнээр өргөс авчихсан юм шиг асуудлууд шийдэгдэхгүй гэдгийг санахад илүүдэхгүй биз. Том том, шинэ яамд гарч ирээд сэлэм эргүүлээд явахаас илүүтэйгээр байгаа зүйлээ чулуу болгох нь юу юунаас чухал болохыг ч ардчиллын партизанууд туршлагаараа мэдэрсэн, ухаарсан. Түүнээс биш нам доторх фракци олонтойгоо бататгаж буй юм шиг, баярын бялуу хүртээхийн тулд олон яамны жор боловсруулаагүй нь лавтай. Тэгээд ч "Яамдын тоог цөөхөн байлгах хэрэгтэй, төсвийн зардал их үрэлгэн байна..." гэх үгийг үе үеийн парламентад чангаар хэлж, эрх баригч намд сэрэмжлүүлж бас анхааруулж байсан.
Ардчилсан Ерөнхийлөгч ч энэхүү шүүмжлэлтэй байр суурь нэгтэй буйгаа мэдэгдэн шинэ Ерөнхий сайдад үгээ дайсан. Тиймдээ ч энэ удаагийн ялалтыг хаягласан намынхан асуудалд өөр өнцгөөс харж байгаа нь шинэхэн Ерөнхий сайдын мэдэгдлүүдээр баталгаажих болов. Ямартай ч шаргал ордны улаан буйдангаас амьдралыг тольдож, өөдрөг сайхан байгаа мэтээр цаасан дээрх тоон үзүүлэлтийг чухалчилахгүй гэдгээ Ардчилсан намынхан их сунгаанаас ч өмнө мэдэгдэж, мөрийн хөтөлбөртөө тусгасан. Тэр ч утгаараа шинээр эмхлэгдэх гүйцэтгэх засаглалын бүтэц нийгмийн массын бодит амьдралд тулгуурласан ахуйн шаардлагатайгаар байгуулагдаж буйг эл хүрээнийхэн онцлох болсон.
Түүнээс төрийн бүтцийг данхайлгахгүй гээд дотоодын цэргээ хэдий болтол хууль зүйн ажилтнуудтай хутгах ёстой гэж. Дэлхийн бусад орны жишгийг ч гэсэн харах ёстой. Нөгөөтэйгүүр, өнөөгийн хариуцлагын тогтолцоог чангатгахын тулд төрийн албан хаагч дын ажил үүргийн хуваарилалтыг ч тодорхой болгох ёстойг шинэхэн сайд онцлох болсон нь яамдад хийж буй шинэчлэлттэй нь холбоотой. Тэгээд ч парламент дамжин яригдсан "Яамдын тоог цөөлж, төрийн аппаратыг цомхон" болгоно гээд холбогдох салбаруудын амин чухал, хэрэгцээтэй асуудлыг орхигдуулж болно гэж үү... Жишээ нь гэхэд л, гадаадад ажиллаж буй хүчнээ хуульчлаагүй манайх шиг улс оронд ядаж л яамны бодлогоороо энэхүү салбарыг зохицуулах нь зүйн хэрэг.
Гол нь ажил хэрэг хэлбэр төдий өөрчлөлт болон хувирч, данхайсан бүтэцтэй яам агентлагийн тоо олширох вий гэхээс хэн хүнгүй болгоомжилж байна. Цаашлаад тухайн салбарыг толгойлох сайдын халаа, сэлгээ түүний тойрон хүрээлэгчдийн орон зай эл салбарт нь эзэнгүйдэж, төрийн албан хаагчдыг цомхтгох бус эсрэгээр нь нэмэгдүүлэх шаардлага ч тулгарч мэдэх олон эрсдэл бийг анзаарахгүй өнгөрөмгүй. Иймд юу юунаас илүүтэй энэ улсад, тэр дундаа сонгогчдод данхайсан бүтэцтэй Засгийн газар хэрэггүй юм.
Э.Мөнхжин