Мухар сүсэгтнүүдийн өргөл мөргөлийн бай болж тос, сүүнд халтартсан өрөвдөлтэй Тоорой банди, Араг үүрсэн эмээгийн хөшөөг та нийгмийн сүлжээнээс харсан биз ээ. Энэ жилийн цагаан сарын өдрүүдэд Шилийн Богд хайрханыг зорин, хийморь юугаа “сэргээгээд” буцахдаа Дарьгангын шилийн сайн эр Тоорой бандийн хөшөө дурсгалыг сүүн өргөлөөрөө "булшилчихаад" баяр хөөртэй оджээ.
“Цагаан сарын өмнө л хөшөө цэвэрхэн байсан. Явуулын хүмүүс хөшөө рүү сүү, идээгээ өргөж бохирдуулдаг. Шинийн 1-нээс эхлээд хүмүүс тасралтгүй цувсан. Гийчдийн цуваа шинийн 8-ныг дуустал тасрахгүй ээ. Одоо цэвэрлэсэн ч хүмүүсийн хөл тасрахгүй учир шинийн 8-наас хойш л угаана даа” гэж энэ байдалд хэдийнэ дасал болсон Дарьганга нутгийн иргэд хэлж байна.
Явуулын хүмүүсийн хөлд үрэгдсэн бас нэгэн дурсгал бол Сүхбаатар аймгаас Улаанбаатар хот руу явах төв зам дагуу байх араг үүрсэн эмгэний хөшөө. Зам руу саравчлан буй мэт дүрслэл бүхий энэ хөшөө рүү мөн сүү өргөж, цагаан эрээн болгосон нь мөн л мухар сүсгийн харгай. Тийм л их шүтэж сүсэглэж байгаа бол идээ цацлаа уудам тал нутагтаа өргөөд, хөшөө дурсгалаа гороолоод явахад хийморь сүлд нь хэлтэрч үлдэх гээд байдаг юм болов уу.