ОХУ-д цэргийн дайчилгаа хоёр долоо хоног орчмын дараа дуусна гэдгийг тус улсын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдлээ. Путин Казахстанд хийсэн айлчлалыхаа үр дүнд баасан гарагт сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө цэргийн дайчилгааны талаарх асуултад хариулсан байна.
Путин 222 мянган хүн хэдийнэ дайчлагдсан гэжээ. Тэрээр энэ бол шинэ тоо гэжээ. Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу 10 хоногийн өмнө “Зэвсэгт хүчинд 200 мянга гаруй хүн ирсэн” гэж мэдэгдэж байв. Путин "Бас нэг шинэ тоо: 33 мянга нь цэргийн ангиудад дайчлагдсан бол 16 мянга нь байлдааны даалгавар гүйцэтгэж байгаа ангиудад хуваарилагдсан" гэж хэлэв.
Дайчлагдсан цэргүүдээс хэчнээн нь амиа алдсаныг асуухад Путин хариулаагүй байна.
Түүнээс "Аргументы и факты" хэвлэлийн сэтгүүлч дайчлагдсан цэргүүдээс хэчнээн нь амиа алдсаныг асуухад Путин хариулаагүй байна. Сэтгүүлч асуултаа асуухдаа Челябинск мужаас дайчлагдсан цэргүүдээс тав нь амиа алдсан тухай дурдсан байна. 10 гаруй хугацаат цэргийн алба хаагч амиа алдсаны дотор Москвагийн засгийн газрын байлдааны туршлагагүй нэг албан тушаалтан ч байсан тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлжээ.
"Дайчилгаа зарлахад дайчлагсдыг бүгдийг нь заавал цэргийн бэлтгэлд хамруулна гэсэн. Гэтэл яагаад хүмүүс фронтод оччихсон байгаа юм бэ?" гэж сэтгүүлч асуухад Путин "Дайчилгааны хүрээнд дуудагдсан бүх иргэд бэлтгэл сургуулилтад хамрагдах ёстой" гэж хариулав. Энэ тухай Оросын Ерөнхийлөгч болон засгийн газрын бусад албан тушаалтнууд есдүгээр сарын 21-ээс хойш ярьж байгаа билээ. Гэвч дайчлагдсан цэргүүдийн ар гэрийнхэн болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр огт бэлтгэлгүй энгийн иргэдийг фронтод илгээх магадлалтай байна гэж мэдээлжээ. Харин Путин энэ тухай ярихдаа эхлээд "бүрэлдэхүүн" ангиудад анхан шатны сургалтанд таваас 10 хоног хамрагдаж, дараа нь цэргийн ангид таваас 15 хоног сургалтанд хамруулж, түүний дараа байлдааны ажиллагаанд оролцож буй цэргүүдтэй хамт илгээх болно гэсэн байна.
"Одоо томоохон хэмжээний цохилт өгөх шаардлагагүй. Өөр даалгавар хийхээр хүлээгдэж байна" гэж Путин хэлжээ
Энэ долоо хоногийн эхээр ОХУ-ын хоёр бүс нутгийн тэргүүн нар шинэ дайчилгаа явуулах болсноо зарласан. Гэвч Кремлиэс "Шинэ давалгаа байхгүй" гэж мэдэгдсэн юм. Путин энэ мэдэгдлийг давтан хэлж, хоёр долоо хоногийн дараа дайчилгааг дуусгахаар төлөвлөж байгаагаа мэдэгдсэн байна.
Крымийн гүүрэн дээрх дэлбэрэлтийн дараа Украины эрчим хүчний дэд бүтцэд цохилт өгсөн асуудалд Оросын Ерөнхийлөгч мөн тайлбар өгчээ. Хоёр өдрийн турш буюу даваа, мягмар гарагт Украины нутаг дэвсгэр даяар цохилт өгснийг цаашид үргэлжлүүлэх шаардлагагүй гэж тэрээр үзэж буйгаа илэрхийлжээ. "Одоо томоохон хэмжээний цохилт өгөх шаардлагагүй. Өөр даалгавар хүлээгдэж байна" гэж Путин хэлсэн ч чухам ямар даалгавар өгснөө тодорхой хэлээгүй байна.
Үүнээс гадна Путин АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай хэлэлцээ хийх шаардлагагүй гэж үзэж байгаа бөгөөд Байден болон Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський нарын оролцох Их 20-ийн дээд хэмжээний уулзалтад оролцох эсэхээ мэдэхгүй байна гэжээ.
Эх сурвалж: ВВС