gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     6.15
  • Валютын ханш
    $ | 3577₮
Цаг агаар
 24
Зурхай
 6.15
Валютын ханш
$ | 3577₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 6.15
Валютын ханш
$ | 3577₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

"УИХ-ын дарга Г.Занданшатар далай ламтай уулзсан гэх мэдээлэл худал"

Б.Ирээдүй
Нийгэм
2022-04-11
52
Twitter logo

УИХ-ын дарга Г.Занданшатар Далай ламтай очиж уулзсан гэсэн мэдээллийн талаар УИХ-ын Тамгын газрын дэд дарга С.Батбаатартай уулзаж тодрууллаа.

-УИХ-ын дарга Г.Занданшатар, гишүүн Ц.Цэрэнпунцагтай хамт Далай ламтай очиж уулзжээ гэсэн мэдээлэл нийгмийн сүлжээ, зарим сайтад гарлаа?
-Их Хурлын дарга Далай ламтай уулзаагүй. Уулзах боломж ажил төрлийн болоод төр ёсны үүднээсээ байхгүй. Г.Занданшатар Энэтхэгт 2021 оны арванхоёрдугаар сарын 1-3-нд айлчилсан. Тэр үеэр уулзсан байх гэж “таамагласан” харагдсан. Албан ёсны айлчлалынхаа хүрээнд хэнтэй уулзаж, ямар арга хэмжээнд оролцсоныг тухайн үед нь УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээллийн хэлтэс албан ёсоор мэдээлсэн.

-Албан ёсны айлчлал байгаагүй гэж мэдээлсэн байсан?
-Төрийн айлчлал, албан ёсны айлчлал, ажлын айлчлал гээд агуулга, зорилгын түвшингээр нь төр, засгийн тэргүүн нарын гадаад улс оронд хийж байгаа айлчлалыг ангилж үздэг. Тухайн улсын Төрийн тэргүүн нарын түвшний айлчлалыг Төрийн айлчлал гэдэг. Гадаад улсын ижил түвшний төрийн дээд албан тушаалтны албан ёсны урилгаар айлчилж буй айлчлалыг “албан ёсны” гэж тодотгодог.

УИХ-ын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Энэтхэг Улсын парламентын дээд танхим Ражя Сабха-ийн дарга Венкаяа Наиду, Парламентын доод танхим Лок Сабха-ийн дарга Ом Бирла нарын албан ёсны урилгаар айлчилсан.

Айлчлалынхаа хүрээнд парламентын хоёр танхимын дарга болон Энэтхэгийн Ерөнхийлөгч Рам Натх Ковин, Гадаад харилцааны сайд С.Жайшанкар нартай уулзаж парламент хоорондын болон хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны олон асуудлаар ярилцсан, санал солилцсон. Албан ёсны бус, тухайлбал ажлын айлчлалын үеэр ийм өндөр дээд түвшинд хүлээж авдаггүй.

Г.Занданшатар Далай ламтай уулзсанаас болж хил хаагдлаа гэж гөрдөх нь арай л хэтэрсэн хэрэг. Хил гааль, тээвэр логистикийн гацаа түгжээ үүссэн нь цар тахлын эрсдэлтэй холбоотой гэдгийг бүгд л мэдэж байгаа шүү дээ. Нөгөө талаар УИХ-ын даргын алба хашиж байгаа хүн Далай ламтай ч юм уу, хэн нэгэнтэй дураараа очоод уулзчихаж болдоггүй, төрийн дэг ёсонд захирагддаг. Тэгэхээр энэ мэдээлэл бол зориудын, зохион байгуулалттай үйл ажиллагаа.

Энэ мэдээтэй давхцуулаад “Монголын эдийн засаг дэлхийд өндөр өсөлттэй 10 орны тоонд багтаж байна” гэсэн, аль 2019 оны мэдээг өнөөдөр хэлсэн мэтээр түлхэж байсан. 2019 оны хоёрдугаар сарын 22-ны өдөр УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, Монголбанк хамтран зохион байгуулсан “Тинк банк 2019-Мөнгө, санхүүгийн орчин” хэлэлцүүлэгт Г.Занданшатар дарга оролцох үеэрээ “Эдийн засгийн өсөлт 6.9 хувьд хүрснээр хамгийн өсөлттэй орнуудын тоонд зүй ёсоор орж байна” гэж хэлсэн.

2016 онд манай эдийн засаг уруудаж, өсөлт нь бараг хасах руу орох шахсан байсан. Хоёр жил гаруй хугацаанд эдийн засгийг тогтворжуулахад чиглэсэн бодлого, хөтөлбөрүүд хэрэгжүүлснээр өрийн дарамтаас гарч, эдийн засгийн байдал тогтворжиж байсан үе.

Одоо байдал өөр, хүнд хэцүү цаг үе тохиогоод байна. 3 жилийн өмнөх өсөлтийг өнөөдрийн уруудалт, хямралт байдалтай нэг шугамд аваачиж, олны тархийг угаах, түүгээрээ нэг хүнийг харлуулахыг оролдох нь зөөлнөөр хэлэхэд болчимгүй явдал. Энэ мэт Их Хурлын дарга руу хандсан гүтгэлгийн шинжтэй мэдээлэл сүүлийн үед давтамжтай гарч байна.

-Энэтхэгийн айлчлалд Ц.Цэрэнпунцаг гишүүн явсан уу?
-Ц.Цэрэнпунцаг гишүүн айлчлалд яваагүй. УИХ-ын даргын албаны ёсны айлчлалд хэдэн гишүүн явж болох талаар тогтоосон журам бий. Энэ журмын дагуу Ш.Адьшаа, Д.Бат-Эрдэнэ, Б.Саранчимэг, С.Чинзориг нарын гишүүд явсан. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан