Өнгөрөгч амралтын өдрийн анхаарал татсан нэгэн үйл явдал бол Хакүхо М.Даваажаргалын зодог тайлах ёслол байлаа.
Японы мэргэжлийн сүмогийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын зодог тайлах ёслол нэгдүгээр сарын 28-нд болсон юм. Сүмо бөхийн дэвжээнээ 1,187 удаа давж, 45 удаа түрүүлсэн тэрбээр зодог тайлснаар Миягино дэвжээг өв залгамжлах аж.
Ёслолд Ерөнхий сайдын нэрэмжит шилжин явах цомыг гардуулахаар Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Олимп, нийтийн биеийн тамир, спортын сайд Б.Бат-Эрдэнэ очжээ.
Хакүхо аваргын зодог тайлах ёслол болсон 8000 суудалтай Кокүгикан ордон үзэгчдээр дүүрсэн ба Монголоос улстөрчид, бөхчүүд, урлаг соёл, спортынхон олноор хүрэлцэн очсон байна.
Зураач С.Заяасайхан Их аваргад зориулан зурсан уран бүтээлээ бэлэглэжээ. Мөн энэхүү зургийг ёслолын урилгын нүүрэнд хэвлэсэн байна. Зургийг ажихад хоёр галт шувууны дүрслэл 69 дэх Их аваргын тоог илтгэнэ. Голд нь, дэлхийд нэн ховордож буй хар соныг мөн зуржээ.
Их аваргын зодог тайлах ёслолд МУГЖ Г.Ариунбаатар, Чингис хаан одонт "The HU" хамтлаг ая дуугаа өргөсөн байна.
Түүний үсийг хөндөхөд Их аварга маань нулимсаа арчиж харагдсан. Мөн үс хөндөх ёслолын төгсгөлд үр хүүхдүүд, гэргий нь цэцэг гардуулан баяр хүргэхэд сэтгэл нь хөдөлж байв.