gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     16
  • Зурхай
     6.02
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 16
Зурхай
 6.02
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 16
Зурхай
 6.02
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

СУРВАЛЖИЛГА: Уул уурхайн компаниуд Өмнөговь аймагт 371 сая мод тарина

О.Хандмаа
Нийгэм
2022-05-12
66
Twitter logo

“Тэрбум мод” хөтөлбөрийн хүрээнд Өмнөговь аймаг 70 сая мод тарихаар төлөвлөжээ. Түүнчлэн тус аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниуд 371 сая мод тарихаар болсон байна. Энэ дагуу 2030 он гэхэд Өмнөговь аймагт 400 гаруй сая модыг тарьж, ургуулах аж. Энэ нь “Тэрбум мод” хөтөлбөрийн хүрээнд тарих модны 40 гаруй хувийг эзэлж байгаа юм.

Тус аймагт уул уурхайн чиглэлийн 16 компани идэвхтэй үйл ажиллагаа эрхэлж буй. Үүний дотор “Оюутолгой” ХХК Өмнөговь аймагт байгалийн ургамлыг үржүүлэх, тарих, ногоон байгууламж байгуулж мод тарих ажилд манлайлан оролцож буйг аймгийн удирдлагууд онцолж байлаа.

Өнгөрөгч ням гарагт Өмнөговь аймгийн угтах-үдэх хаалганы зэргэлдээх 11 га талбайд 80 орчим байгууллага, ААН хамтран 5000 мод тарих өдөрлөгийг зохион байгууллаа.

Тус аймагт 2003 оноос эхлээд мод тарих ажлыг эрчимжүүлж эхэлсэн ба өнгөрсөн 19 жилийн хугацаанд Өмнөговь аймаг 2.7 сая мод тарьж, ургуулжээ.

“ДАЛАНЗАДГАД ХОТОО НОГООН БОЛГОХ БОДЛОГЫГ БАРИМТАЛЖ БАЙНА”

Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж “Мод тарих бол амархан. Арчилж, ургуулах нь бидний хамгийн чухал зорилт. Аймагтаа ойрын есөн жилд 70 сая мод тарихаар Засгийн газартай гэрээ байгуулсан. Иймд бүх сумд, байгууллагууд тарих модны тоо хэмжээгээ хувааж авсан. Тэрбум модны 40 гаруй хувийг манай аймагт тарих учраас бидний үүрэг, хариуцлага өндөр байгаа” хэмээн Даланзадгад хотноо мод тарих өдөрлөгийн нээлтийн үеэр хэлсэн юм.

Түүнчлэн Даланзадгад сумын Засаг дарга Х.Батболд “Даланзадгад хотод иргэд, ААН нийлээд 3.5 сая мод тарихаар төлөвлөсөн. Энэ жил Даланзадгад хотынхон 40 орчим мянган мод тарих юм. Олон нийтээрээ мод тарих масс тариалалтыг 2024 оноос эхлүүлэхээр тооцоолсон. Бид иргэдээ эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлөөр хангах, хотоо ногоон болгох бодлогыг баримталж байна. Тиймээс нэг иргэн есөн мод, ААН байгууллага тухайн жилдээ 90 мод тарих төлөвлөгөө гаргасан” гэдгийг онцоллоо.

“ОЮУТОЛГОЙ” ХХК “ТЭРБУМ МОД” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ ДЭМЖИЖ 100 САЯ МОД ТАРИНА

“Оюутолгой” ХХК-ийн Байгаль орчны хэлтсийн менежер Н.Эрдэнэбаяр ““Оюутолгой” ХХК “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийг идэвхтэй дэмжин ажиллаж байна. Энэ хүрээнд бид 100 сая мод тарих үүрэг, амлалтыг авсан. Говийн бүсэд мод тарих, ургуулах нь судалгаа шинжилгээ шаарддаг ба тухайн бүс нутгийн онцлогт тохируулсан ургах чадвартай модыг сонгодог. Мод тарих нэг хэрэг ч арчлах, цаашид хэрхэн ургуулахад анхаарлаа хандуулах нь чухал асуудал юм. Усалгаа, арчилгааг сайн төлөвлөж хийх шаардлагатай. Үүнд “Оюутолгой” ХХК онцгой анхаарал хандуулан ажиллаж байна.

“Оюутолгой” ХХК Өмнөговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газартай хамтраад “Мод үржүүлгийн газар” байгуулахаар төлөвлөсөн. 50 орчим га газарт хүлэмж, усалгааны технологийг шийдсэн иж бүрэн цогцолборыг бий болгох юм.

Мөн бид Өмнөговь аймгийн хэмжээнд Ханбогд, Манлай, Баян-Овоо суманд мод тарих үйл ажиллагааг эхлүүлээд байна” гэлээ.

“Даланзадгад хотод мод тарих өдөрлөгийн үеэр “Оюутолгой” ХХК-ийн ажилтнууд болон ханган нийлүүлэгчид хамтран 300 орчим мод тарилаа. “Тэрбум мод” хөтөлбөрийн хүрээнд “Оюутолгой” ХХК Даланзадгад хотын ажилтнууддаа тарьц суулгацыг өгч байна. Эхний ээлжид энэ жил нэг ажилтан тус бүрд 5-10 модны суулгацыг өгч байгаа” хэмээн “Оюутолгой” ХХК-ийн Ойжуулалтын төслийн удирдагч Т.Самданжигмэд хэлэв. Тэрбээр Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд “Оюутолгой” ХХК 100 сая мод тарихаар төлөвлөсөн. Үүний тулд Өмнөговь аймагт мод тарих, мод үржүүлгийн газрыг байгуулах чиглэлээр түлхүү анхаарч ажиллаж байна хэмээлээ.

ӨӨРСДИЙН ЗАРДЛААР МОД ТАРЬЖ, УРГУУЛЖ БУЙ ИРГЭДЭД НЭГ МОД ТУС БҮРД 13 МЯНГА 500 ТӨГРӨГИЙН УРАМШУУЛАЛ ОЛГОЖ БАЙНА

Бид Өмнөговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Х.Отгонмөнхтэй уулзаж, тус аймаг 70 сая мод тарих төлөвлөгөөг хэрхэн хэрэгжүүлэх зэрэг асуудлаар тодрууллаа.

-Иргэд хашаа, талбайдаа 10 орчим сая мод тарина. Уул уурхайн үйл ажиллагаа эрхлэгчидтэй хамтран үлдсэн модыг тарихаар төлөвлөсөн. Өмнөговь аймагт идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 16 уул уурхайн чиглэлийн ААН байна. Манай аймаг 15 сумтай. Нэг уул уурхайн байгууллагад нэг сумыг хариуцуулан, сумдын захиргаатай хамтран хаана, хэдэн мод тарихаа тохиролцон ажиллах юм.

“Тэрбум мод” хөтөлбөрийн хүрээнд хүмүүс, ААН байгууллагынхан мод тарих хүсэлтээ илэрхийлсээр байгаа. Гэхдээ бүх хүний хүсэлтийг шийдвэрлэж мод тарих газар, усалгааны системийг шийдвэрлэх нь хүндрэлтэй. Тиймээс Өмнөговь аймаг өөрсдийнхөө зардлаар модоо тарьж, ургуулж буй иргэдэд нэг мод тус бүрд 13 мянга 500 төгрөгийн урамшуулал олгох журмыг баталсан.

ОЙН ЧИГЛЭЛЭЭР СУРАЛЦАХ ОЮУТАНД СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН 100 ХУВИЙН ТЭТГЭЛЭГ ОЛГОЖ ЭХЭЛСЭН

-Танай аймагт ойн чиглэлээр мэргэжилтэн хэр хангалттай байна вэ?
-Аймгийн Засаг дарга ойн чиглэлээр суралцах оюутанд сургалтын төлбөрийн 100 хувийн тэтгэлэг олгож эхэлсэн. Улсын хэмжээнд энэ жилд зургаан оюутан энэ чиглэлээр мэргэшин төгсөж байна. Үүнээс мэргэжилтний хүний нөөц ямар дутмаг байгааг харж болно. “Тэрбум мод” хөтөлбөр хэрэгжсэнээр ирэх жилүүдэд ойн чиглэлээр суралцах оюутны тоо нэмэгдэх байх. Засаг дарга санаачлан хэрэгжүүлж буй тэтгэлэгт хөтөлбөрт манай аймгаас хоёр хүн эчнээгээр суралцаж байгаа.

-Саарал ус цэвэршүүлэх байгууламж ашиглалтад орсон талаар мэдээлэл өгнө үү?
-Тус байгууламжийг 2021 оны аравдугаар сард ашиглалтад оруулсан. Энэ үйлдвэр хоногт 3000 метр куб усыг цэвэршүүлэх хүчин чадалтай ба бохир усыг 90 гаруй хувьтай цэвэршүүлдэг. Ирэх долоодугаар сараас эхлэн угтах-үдэх хаалганы ойролцоо тарьсан моддыг услахад саарал усыг ашиглахаар зураг төслийг гаргасан.

Говьд мод тарихад хамгийн чухал нь усжуулалт юм. Ус байхад мод хэрхэн сайхан ургадаг жишгийг харуулахаар бид төлөвлөн ажиллаж байна.

“2.5 МЯНГАН ГА ТАЛБАЙД ТАРИМАЛ ОЙН ЗУРВАСЫГ БАЙГУУЛЖ, ОЙН САНГААР ГОВИЙН АЙМАГТАА ТЭРГҮҮЛСЭН АМЖИЛТ ҮЗҮҮЛСЭН”

-Өмнөговь аймгийн Уул уурхай, дэд бүтэц, байгаль орчин хариуцсан Засаг даргын орлогч Н.Энхбат:
-Өнгөрсөн жил аймгийн 90 жилийн ой тохиосонтой холбоотойгоор “90 мянган мод” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Хөтөлбөрт төлөвлөсөн тоог давуулж, 100 мянган мод тарьсан. Өмнөговь аймагтаа мод тарих үйл ажиллагааг 13 жилийн турш өрнүүлж, 2.7 сая мод, бут, сөөг тарихад 3.8 тэрбум төгрөг зарцуулсан байна. 2.5 мянган га талбайд таримал ойн зурвасыг байгуулж, ойн сангаар говийн аймагтаа тэргүүлсэн амжилт үзүүлсэн.

Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолын дагуу 729 иргэний тарьж ургуулсан 124796 модонд 168.4 сая төгрөгийн урамшуулал олгоод байна. Мөн бид Сум дундын ойн ангийг байгуулан ажиллаж байгаа. Есөн жилийн хугацаанд ойн ангиудад үржүүлсэн модны суулгацуудаа ААН, уул уурхайн компаниудад хуваарилж 70 сая мод тарина.

ХҮН ХООЛ УНДГҮЙ БОЛ ТАВ ХОНОГ ТЭСНЭ. ХАРИН АГААР, ХҮЧИЛ ТӨРӨГЧГҮЙ БОЛ ТАВАН ХОРОМ Ч АМЬДРАХГҮЙ

Даланзадгад хотноо мод тарих өдөрлөгийн үеэр нутагтаа "ШБОС" хэмээн алдаршсан өндөр настан Ж.Буд “Тарьж ургуулж амьдрах ухаан” номоо танилцуулж, нутгийн зон олондоо үнэгүй тарааж байв.

Тэрбээр “Би 2014 онд “Малаар амьдрах ухаан” ном бичсэн. Үүний дараа “Тарьж ургуулж амьдрах ухаан” номыг бичих амлалт өгсөн. Энэ амлалтаа биелүүлж, сүүлийн 3-4 жил баримт, материал цуглуулснаар өнөөдөр номоо олон түмэндээ хүргэж байна. Хүн хоол ундгүй бол тав хоног тэснэ. Харин агаар, хүчил төрөгчгүй бол таван хором ч амьдрахгүй. Үүнийг хүмүүс маш сайн ойлгох хэрэгтэй. Дэлхийн дулаарал, үйлдвэржилтээс үүдэлтэй бохирдол озоны давхаргыг цоорох аюулд хүргэж байна. Хашаандаа арван ширхэг хайлаас, улиас мод тарихад л та үүргээ биелүүлж буй хэрэг юм. Үүнд төрийн туслалцаа, төсөл, мөнгө шаардлагагүй. Иргэн хүн өөрөө гардан хийж болохоор ажил. Тухайлбал, өвөл мод амарчихсан үед 20 см урттай арван мөчир аваад, хайлаас модны арван ширхэг үрийг түүж авчраад тарихад л хангалттай. Энэ нь үр хүүхэд, хойч ирээдүйд зориулж буй том хөрөнгө оруулалт юм” хэмээн хүн бүрийг мод тарихыг уриалж байв.

Өмнөговь аймгийнхан мод тарих ажилд хамтын хүчээр ханцуй шамлан орж, хагас өдрийн дотор 80 орчим байгууллага, ААН гар нийлж 5000 мод тарив. Тэд хүн болж төрсний утга учрын нэг нь мод тарьж, хойч үедээ цэвэр агаар, цэмцгэр байгалийг үлдээхийг үүргээ хэмээн ухамсарлаж буйгаа ч хуваалцаж байлаа.

Зохиолч Ж.Буд гуай “Хүн хашаандаа нэг мод тарьчихвал цаашдаа хүүхдэдээ анхаарч буй мэт нөгөө модоо арчлан тойглож эхэлдэг. Мод тарьж, ургуулах нь хүнд амьдралын олон ухааныг зааж сургадаг” хэмээсэн үгийг дайж бичвэрээ өндөрлөе.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан