Хэнтий аймгийн Батширээт сумын нутгаар дамжин урсдаг Онон голын 209 метр урттай төмөр бетон гүүрийг ашиглалтад орууллаа. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар байгуулсан гүүрийн ажлын гүйцэтгэгчээр “Тэргүүн саруул зам” ХХК ажиллаж, хяналтын зөвлөхөөр Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ ажилласан байна.
Гүүр, хоолой байгуулах, зурвас газрын цэвэрлэгээ, цутгамал тулгуур байгуулах, ригель цутгах, захын тулгуурын толгой цутгах, хавтан дам нуруу цутгах, дам нуруу байрлуулах, төмөр бетон хайс байрлуулах, дугуй цохиогч байрлуулах ажлыг бүрэн хийжээ.
Иймд ЗТХ-ийн сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг газар дээр ажиллаж, Онон голын гүүрийг байнгын ашиглалтад хүлээн авсан байна.