Цар тахлын улмаас хоёр жил зохион байгуулаагүй байсан "Тамирчдын баярын өдөр"-ийг өнөөдөр орон даяар нэгэн зэрэг тэмдэглэн өнгөрүүлж байна.
Энэ өдөр спортын зүтгэлтэн, эрдэмтэн, ахмад тамирчин, олимп, паралимп, диплимп, тусгай олимп, залуучуудын олимп, тив, дэлхийн медальтан тамирчид, багш дасгалжуулагчид болон нийслэл, дүүрэг, хүчний байгууллагын албан хаагчдын хүндэтгэлийн жагсаал Сүхбаатарын талбайд боллоо.
Мөн салбартаа хичээл зүтгэлтэй ажилласан тамирчдыг салбарын тэргүүний ажилтан цолоор шагнал спортын мастер цолын болзол хангасан тамирчдын цол, тэмдгийг зүүв.
Сагсан бөмбөгийн спортын мастер цолоор Ш.Жамц, Гимнастикийн спортын мастер цолоор Б.Болдбаатар, П.Баасансүрэн, Ц.Хулан нар шагнууллаа.
Шагнал гардуулах ажиллагааны үеэр Ерөнхий сайдын зөвлөх Ч.Ундрах болон Биеийн тамир спортын улсын хорооны шинэхэн дарга Д.Жаргалсайхан нар үг хэлж тамирчдад амжилт хүсэв.