"Инфляц эрчимжихийг хазаарлах зорилгоор АНУ-ын Төв банк энэ онд есөн удаа бодлогын хүүгээ өсгөнө" гэж “JPMorgan Chase” мэдэгдлээ.
Тус банкны эдийн засагчийн мэдээлснээр Холбооны Нөөцийн банк үлдсэн есөн удаагийн уулзалт тус бүрд бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр нэмэгдүүлнэ гэсэн хүлээлттэй байгаа гэдгийг тодотгожээ.
Харин “Goldman Sachs” АНУ-ын Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ таван удаа өсгөнө гэсэн таамгаа сүүлд долоо болгож нэмэгдүүлээд байгаа юм.
АНУ-ын инфляц 1982 оноос хойших дээд түвшиндээ хүрээд байна.
М.Эрхэс