ОХУ-ын Тула мужийн Ефремов хотын сурагчийг дүрслэх урлагийн хичээл дээрээ дайныг эсэргүүцсэн зураг зурсан хэмээн үзэж, аавыг нь баривчилжээ. Алексей Москалев охиноо ганцаараа өсгөдөг тул хүүхдийг нь хүүхэд хамгаалах байгууллагад шилжүүлсэн байна.
"ОВД-инфо" хараат бус хэвлэлийн мэдээлснээр тэрээр одоогоор түр саатуулах төвд хоригдож байгаа ба хуулийн дагуу 48 цаг саатуулагддаг байна. Энэ хугацаа дуусвал Москалевыг нэг бол суллах, эсвэл хэрэг үүсгэн шүүх рүү шилжүүлж, ямар арга хэмжээ авах нь шийдэгдэх аж.
13 настай Маша охиныг нь хүүхдийн нөхөн сэргээх төв рүү шилжүүлсэн тухай “Тула мужийн ардын зөвлөл” олон нийтийн байгууллагын сайн дурын ажилтан Елена Агафонова ВВС-д ярьсан байна. Цагдаагийнхан аавыг нь саатуулсны дараа охиныг гэрт нь ганцааранг нь үлдээгээд хүүхдийн асуудал хариуцсан хорооныхныг дуудсан гэж тэрээр хэлжээ.
Елена Агафонова “Бид ойрын садан нь биш учраас хүүхдийг авах боломжгүй. Гэхдээ охиныг бид орхихгүй, эргэж очиж байх болно. Энэ асуудалд эрүүл саруул ухаанаар хандаасай гэж найдаж байна. Хэн ч хүүхдийг орхихгүй, бид асран хамгаалах асуудлыг зохицуулж, түүнд хэрхэн туслах талаар бодож байна" гэжээ.
Маша Москалева сургуулийнхаа дүрслэх урлагийн хичээл дээр дайны эсрэг зураг зуржээ. Зурагт Орос, Украины далбааг дүрсэлсэн бөгөөд нэгд нь "Дайнд үгүй гэж хэлье!", нөгөөд нь "Украин мандтугай!" гэж бичжээ.
Өнгөрсөн хавар зургадугаар ангийн сурагч Маша Москалева сургуулийнхаа дүрслэх урлагийн хичээл дээр дайны эсрэг зураг зуржээ. Зурагт Орос, Украины далбааг дүрсэлсэн бөгөөд нэгд нь "Дайнд үгүй гэж хэлье!", нөгөөд нь "Украин мандтугай!" гэж бичжээ. Хоёр далбааны дунд хүүхэдтэй эмэгтэйг зурсан бөгөөд Оросын далбааны хажуугаас пуужин харваж буйгаар дүрсэлсэн байна.
Багш нь уг зургийн талаар сургуулийн захиралд мэдэгдэхэд захирал цагдаа дуудсан бололтой хэмээн Алексей Москалев "ОВД-инфо"-д ярьж байжээ. Үүний дараа цагдаа, асран хамгаалах албаныхан ирж, Маша Москалевагийн аавтай ярилцсан байна.
Алексей Москалев "Тэд надад "Хүүхдэд юу зааж байгаагаа хараач! Охин юу зурсныг хар л даа” гэсэн. Би “Сүртэй юм алга байна шүү дээ! Охин маань дайныг, цус урсгахыг эсэргүүцэж байна. Юу нь болохгүй гэж?" гэж хэлсэн.
Алексей Москалев "Тэд надад "Хүүхдэд юу зааж байгаагаа хараач! Охин юу зурсныг хар л даа” гэсэн. Би “Сүртэй юм алга байна шүү дээ! Охин маань дайныг, цус урсгахыг эсэргүүцэж байна. Юу нь болохгүй гэж?" гэж хэлсэн. Гэтэл тэд протокол хөтөлж, гэрч багш нарыг дуудаад, гарын үсэг зурцгаасан. Дараа нь биднийг террористууд аятай машинд суулгаад аваад явсан. Тухайн үед хүүхдүүд цонхоор харж байлаа. Бид цагдаагийн газар очоод, цагдаагийн дарга Андрей Аксеновтой уулзахад тэр намайг "хүүхдээ буруу хүмүүжүүлж байна" гэсэн” хэмээн “ОВД-Инфо”-гийн сэтгүүлчдэд ярьсан байна.
Шүүх Оросын армийг гутаасан гэж үзэн түүнийг 2022 оны дөрөвдүгээр сарын 25-нд 32 мянган рублиэр /1.5 сая төгрөг/ торгожээ. Шүүх хурлын маргааш нь Холбооны аюулгүйн албанаас хүмүүс охиных нь сургуульд ирж, Москалевтой хүүхдээ зөв хүмүүжүүлэх талаар дахин ярилцаж, охинд нь Оросын армийг дэмжих залуучуудын ямар нэг байгууллагыг дэмжихийг санал болгожээ.
Москалев "Тэд намайг хүүхдээ буруу өсгөж байна гэж хэлсэн. Охиныг маань надаас салгаж, шоронд хийнэ гэсэн.
Москалев "Тэд намайг хүүхдээ буруу өсгөж байна гэж хэлсэн. Охиныг маань надаас салгаж, шоронд хийнэ гэсэн. Дараа нь охин маань дахиад цагдаа ирэх вий гэж айгаад сургуульдаа явахаа больсон” гэжээ.
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын сүүлээр Москалевын гэрт хүчнийхэн нэгжлэг хийж, бичиг баримтууд болон бизнес хийж олсон 125 мянган рубль, 3150 доллар гэрээс нь олсон тухай ярьсан байна.
Нэгжлэг хийсний дараа түүнийг дахин баривчилж, охиныг нь хамгаалах байгууллага руу шилжүүлжээ. Арванхоёрдугаар сарын 27-нд түүнд дахин эрүүгийн хэрэг үүсгэж, Оросын армийг гутаан доромжилсон гэх эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Түүний 2022 оны долоодугаар сарын 29-нд “Одноклассники” сүлжээнд бичсэн бичвэрийнх нь төлөө ийнхүү баривчилжээ. Мэдүүлэг авч байх үедээ Москалевын толгойг хана, шаланд цохиж зодсон гэж “ОВД-Инфо”-д бичсэн байна.
Эх сурвалж: ВВС