Засгийн газраас 2018 оны гуравдугаар сард Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжид нийлүүлэх бохир усны стандарт шаардлагыг хангуулах зорилгоор цэвэршүүлсэн усыг эргүүлэн ашиглах тухай тогтоол гарсан.
Уг тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Ус сувгийн удирдах газраас зөвшөөрөл авч, төвийн шугамаас ус авдаг авто машин угаалгын газруудад саарал ус дахин ашиглах шаардлага тавьж байв. Гэтэл энэ тогтоол өнөөдрийг хүртэл хэрэгжсэн гэвэл үгүй.
Хоёр өдрийн өмнө Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б. Бат- Эрдэнэ “Автомашин угаалгын газруудыг цэвэр ус ашиглахыг хориглоно” гэж нүүр номдоо нийтэлсэн юм.
Энэ талаар Байгаль орчин, Аялал жуулчлалын яамнаас тодруулахад “Засгийн газрын 2018 оны гуравдугаар сарын 14-нд баталсан 73 дугаар тогтоолд автомашин угаалгын газрууд саарал ус ашиглахыг тодорхой зааж өгсөн. Гэтэл өнгөрсөн таван жилийн хугацаанд уг тогтоол огт хэрэгжээгүй. Энэ асуудал гэнэт гарсан шийдвэр, тогтоол биш. Харин тус шийдвэрээ хэрэгжүүлье гэсэн үүднээс нийтэлсэн” гэв.
Саарал ус гэдэг нь Европын EN 12056 нормын дагуу угаалтуур, угаалгын машин, ванн, шүршүүр, гал тогооны тосгуур зэргээс урсан гардаг, найрлагадаа ялгадас, шээс агуулаагүй хаягдал ус юм. Харин эдгээрийг тусад нь авч цэвэршүүлээд дахин ашиглахыг саарал усны технологи гэж нэрлэдэг.
2022 оны нийслэлд машин угаалгын 134 аж ахуйн нэгж, иргэн байжээ. Тэднээс 34 нь ус ашиглах шахуурга, тоног төхөөрөмж суурилуулжээ. Тус угаалгын газрууд бохирдлоос нь хамаараад бага оврын нэг машиныг угаахад 50-60 литр ус зарцуулдаг байна. Харин олон автомашин хүлээн авах хүчин чадалтай, том угаалгын газрууд нэг машин угаахад ойролцоогоор 100-150 литр ус зарцуулдаг аж.
Бохир ус цэвэршүүлэх технологи нэвтрүүлсэн эдгээр угаалгын газрын нэг нь Хан- Уул дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Auto Spa” авто угаалгын газар юм. Тус угаалгын газар саарал усыг дахин ашиглах технологийг зургаан жилийн өмнө нэвтрүүлжээ. Мөн бохир усаа ариутгалын буюу кварцын гэрлээр ариутган, давхар шүүлтүүр ашигладаг байна.
НЭГ ҮЕЭ БОДОХОД МАШИНАА ЦЭВЭР УСААР УГААЛГАЖ БАЙГААДАА ЭМЗЭГЛЭДЭГ ХҮМҮҮС ОЛОН БОЛСОН
Auto Spa автомашин угаалгын газрын зохион байгуулагч Д. Даваажаргал “Манай авто угаалга Соёл Вэлнэсс төвийн усан сангаас гарсан хаягдал усыг цэвэршүүлээд 30 тонны багтаамжтай саванд нөөцөлж дахин ашиглаж байна.
Өдөрт найм орчим тонн ус хэрэглэдэг. Нэг үеэ бодоход машинаа цэвэр усаар угаалгаж байгаадаа эмзэглэдэг хүмүүс олон болсон.
Саарал ус ашигладаг гэхлээр хүмүүс ямар сонин үнэр танаргүй, цэвэрхэн юм бэ гэдэг. Нээрээ саарал ус ашигладаг уу гэж асуудаг. Саарал усыг хүмүүс сааралтсан өнгөтэй, их хэмжээний бохирдсон ус гэж ойлгоод байх шиг. Монголд саарал усны төхөөрөмжийн анхны суурилуулалтын болон дундын ашиглалтын зардал өндөр. Гэхдээ судлаад үзвэл өөрийнхөө авто угаалгын газрын хүчин чадалдаа тохируулаад тоног төхөөрөмжөө шийдэх боломжтой” гэв.
СААРАЛ УС ХЭРЭГЛЭ ГЭЭД БАЙГАА Ч ЯМАР ЗАМААР, АЛЬ ТЕХНОЛОГИЙГ АШИГЛАЖ, ЯМАР ДЭМЖЛЭГТЭЙГЭЭР ИЙМ АЛХАМ ХИЙХ НЬ БҮРХЭГ
Бид саарал ус ашигладаггүй, авто угаалгын газрын удирдлагатай мөн уулзсан юм. Тус авто угаалгын газрын зохион байгуулагч хэлэхдээ “Машин угаалгын газруудыг цэвэр ус ашиглахыг хориглоно гэх юм. Гэхдээ саарал усыг гаргаж авах, цэвэрлэх байгууламжийг ямар норм дүрэм журам, стандарт барих нь тодорхойгүй байна.
Тэр технологийг хаанаас яаж оруулж,суурилуулах гэх мэт асуудал олон байна. Авто угаалгын газруудыг ашигласан усаа дахин боловсруулж саарал ус хэрэглэх талаар ярьж байгаа нь зөв. Хэрэгжүүлэхэд ч бэлэн байна. Биднийг саарал ус хэрэглэ гээд байгаа ч ямар замаар, аль технологийг ашиглаж, ямар дэмжлэгээр ийм алхам хийх нь бүрхэг байна.
Ийм сайн жишээг нэвтрүүлсэн газар манай улсад одоогоор алга. Тухайн технологийг суурилуулах эхний зардал маш өндөр. Гэтэл манайх түрээс, ажилчдын цалин, татвар гээд ашиг маш бага шүү дээ. Тиймээс улсаас хөнгөлөлттэй зээл олгох ч юм уу, ямар нэг туслалцаа үзүүлэх хэрэгтэй” гэсэн юм.
Олон улсад саарал усыг өргөнөөр ашигладаг. Ихэвчлэн усны нөөц багатай орнуудад хэрэгжүүлдэг. Тухайлбал Японд том хэмжээний барилга барихад саарал ус ашиглах, уг усны шугам сүлжээнд айл бүр холбогдсон байдаг байна. Мөн саарал ус ашиглаж байгаа хувийн байгууллагуудад татварын хөнгөлөлт, бага хувийн хүүтэй зээл олгох зэрэг арга хэмжээ хэрэгжүүлдэг аж.