Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институт 1998 оноос эхлэн Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр салбарын амжилтыг дүгнэн олон нийтэд таниулах зорилгоор Оны шилдэг санхүүч шалгаруулах ёслолыг зохион байгуулж ирсэн.
Энэ онд 25 дахь жилдээ, энэ сарын 9-нд шилдэг санхүүчдийг тодрууллаа.
Институт нь үндэсний мэргэжлийн байгууллагын хувьд шилдэг санхүүчдийг шалгаруулахдаа Татварын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институт, Монголын үндэсний дотоод аудиторуудын холбоо зэрэг мэргэжлийн байгууллагуудтай хамтран улсын хэмжээнд зохион байгуулж байна.
2022 оны шилдэг санхүүчид
Бизнесийн байгууллагын шилдэг нягтлан бодогч, санхүүчээр Р.Сувдаа-"Бодь Пропертийз" ХХК, Санхүү төлөвлөлтийн хэлтсийн захирал
Улсын салбарын шилдэг нягтлан бодогчоор Л.Хосбаяр-Хууль зүй, дотоод хэргийн яам, Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга
Нягтлан бодох бүртгэлийн шилдэг багш А.Одгэрэл-СЭЗИС, Нягтлан бодох бүртгэлийн тэнхимийн Ахлах багш
Шилдэг хараат бус аудитор Г.Соёлмаа- "Кэй Пи Эм Жи" Аудит ХХК, Ерөнхий захирал
Орон нутгийн шилдэг санхүүч Б.Одончимэг- Төв аймгийн ЗДТГ, Төсвийн ерөнхий нягтлан бодогч
Шилдэг үнэлгээчин И.Гүррагчаа- "Хүлэгт хүннү аудит" ХХК, Гүйцэтгэх захирал
Шилдэг дотоод аудитор Б.Доржсэмбэд- Сангийн яам, Санхүүгийн хяналт, эрсдэлийн удирдлагын газрын дарга
Татварын албаны шилдэг санхүүч Л.Мөнхтуул- ТЕГ, Олон улсын татварын хэлтсийн дарга
Нийгмийн даатгалын шилдэг санхүүч А.Тилек- Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс, Санхүү бүртгэлийн тасгийн дарга, ахлах нягтлан бодогч
Нягтлан бодох бүртгэл, санхүүгийн шилдэг бүтээл “Нягтлан бодох бүртгэлийн үндэс” ном
Зохиогчид: Мандах ИС-ийн НББ сургуулийн захирал Х.Нямбаяр, мэргэшсэн нягтлан бодогч Д.Гантулга.