Шар шороон шуурганы улмаас төмөр зам элсэнд дарагддаг. Энэ нь их бага хэмжээний хохирол учруулах эрсдэлтэй аж. Төмөр замын бүтээн байгуулалт өрнөж байгаа энэ үед төмөр замыг ойн зурвас бий болгон, элсний нүүдлээс хамгаалах шаардлагатай. Мөн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд говийн төмөр зам дагуу ойн зурвас бий болгох шаардлагатай.
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Улаанбаатар төмөр зам, Монголын төмөр зам, Тавантолгой төмөр зам, Зүүнбаян төмөр зам, "Болдтөмөр ерөө гол"-ын удирдлага, холбогдох ажилтнуудын хамтаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн нутаг дэвсгэрт байрлах “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ойн генетик нөөцийн “Эрдэнэт” төвд энэ сарын 19-нд ажиллажээ.
Тус төвийн үйл ажиллагаа, сайн чанарын үр, түүний онцлогийн тухай тус төвийн дарга, ойн доктор Я.Ариунзул танилцуулж мэдээлэл өгөв.
Мөн Эрдэнэт үйлдвэрийн хаягдлын аж ахуйг тойруулан өнгөрсөн хавар үрээр тарьсан талбай, мөн мөчир худалдаж аван тарьсан ч ургаагүй талбай, улиасны стандарт мөчир бэлтгэх, Уул уурхай-100 ланд арт төвийн үйл ажиллагааг танилцуулжээ.
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, төмөр зам хавар шуурганд элсний нүүдэлд дарагддаг байдлыг зогсоох ганц арга нь бага зардлаар төмөр замын зурвас хамгаалах юм гэв.
Тэрээр төмөр замын компанийн удирдлагуудад бэлтгэл хангаж, мод тарьж төмөр замыг элсний нүүдлээс хамгаалах, цаашид хамгийн бага зардлаар мод тарьж ойжуулан, мэргэжлийн хүмүүсээс заавар, зөвлөгөө авч хамтран ажиллах чиглэл өгсөн гэж ЗХТЯ-наас мэдээлэв.