Өнөө цагт аливаа бэрхшээл, асуудалгүй хүн гэж бараг үгүй. Нийгмийн харилцаа, эдийн засаг, цар тахал, өвчин зовлон, эцэг эхийн үүрэг хариуцлага, өөрийгөө ойлгох хэрэгцээ, хайр дурлал, ажил төрлөөс улбаатай санаа чилээх цөөнгүй асуудал бидэнд тулгардаг. Зарим нь асуудлаа олон сар, жилээр “тээн”, гарах арга зам, шийдлээ олж чадахгүй улам туйлддаг. Тиймээс л бидэнд мэргэжлийн сэтгэлзүйчийн зөвлөгөө юу юунаас илүү чухал юм.
Өөрөөр хэлбэл бид мэргэжлийн сэтгэлзүйчийн тусламжтайгаар шийдлийг олж, өөрт тулгарч буй асуудлаа даван гарах бүрэн боломж бий.
“Эерэг дадал” сэтгэл зүйн зөвлөгөө өгөх төвийг мэргэжлийн, чадварлаг хамт олон үүсгэн байгуулжээ. Тэд монголчуудад тэр дундаа залууст зориулсан сэтгэл зүйн эрүүл мэндийн боловсролыг олгох, шинжлэх ухаанч нотолгоонд суурилсан мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Өнөө цагт сэтгэл зүйн эрүүл мэнд нь дэлхийн хэмжээний асуудал болсон билээ. Харин монголчуудын хувьд үүнийг дөнгөж таньж, ойлгож байгаа учир шийдэл, арга замаа төдийлөн зөв тодорхойлж чадахгүйн улмаас асуудлууд улам бүр даамжирсаар, хэтдээ нийгмийн эмзэг асуудал болон хувирч байна.
Тэд анх олон нийтэд зориулсан сошиал хаягийг нээж “Та чадна, хичээ” хэмээн хий хоосон урам өгөх биш, сэтгэл судлал, тархи - танин мэдэхүй, зан төлөвийн шинжлэх ухааны шинэлэг мэдлэг мэдээлэл, зөвлөгөөг хүргэхээр нэг жилийн өмнө инстаграм хуудсаа нээсэн нь өдгөө 83 мянга гаруй дагагчтай болжээ. Тэдний сошиал хуудсын нийтлэл бүр сэтгэл зүйн эрүүл мэндийн талаарх сүүлийн үеийн мэдээлэл, судалгааны үр дүнг баримт нотолгоон дээр үндэслэн хүрдэг байна.
"Эерэг дадал" сэтгэл зүйн зөвлөгөө өгөх төв нийт долоон сэтгэл судлаачтай ба бусдаас ялгарах онцлогоос нь дурдвал бүх зөвлөгөө нь мэргэжлийн ёс зүйг баримталдаг буюу олон улсын зөвлөгөөний холбоо, АНУ-ын сэтгэл судлалын гишүүнчлэлтэй буюу тэдний ёс зүйн кодыг мөрдөн ажилладаг байна. Тус төвийн сэтгэлзүйчдийн 80 гаруй хувь магистр болон түүнээс дээш зэрэгтэй буюу АНУ, Англи, ОХУ, ХБНГУ, Швед зэрэг улсуудад боловсрол эзэмшсэн, мэргэжлийн сургууль, сургалтыг дүүргэсэн чадварлаг боловсон хүчинтэй.
Мөн тус төвд тархи судлаачид бий. Тэд хүний зан үйл, танин мэдэхүй, тархины үйл ажиллагааг олон улсад нийтлэг ашиглагддаг арга зүйгээр оношлон тухайн хүнд тохирсон аргачлалаар зөвлөгөөг өгдгөөрөө онцлог.
Мөн монгол хүний сэтгэл зүй, зан төлөв, танин мэдэхүйн онцлогт тохирсон үйлчилгээг хүргэхийг эрмэлздэг. Учир нь монголчууд эрт дээр үеэс нүүдэлчин ахуй соёлтойн дээр газар зүйн байршил, цаг уур, соёл зэргээс хамаарах хүний зан төлөв, аж амьдралын хэв маяг, харилцааны онцлогийн олон ялгаатай хүчин зүйлийг үйл ажиллагаандаа харгалзан үзэхийг чухалчилдаг байна.
Сэтгэл зүйн зөвлөгөө болон судалгаа, сургалтын арга барилдаа салбар дундын нэгдлийг хангасан буюу уян хатан арга барилыг сонгон үйлчлүүлэгч бүрд тохируулан ашигладаг гэдгээрээ мөн давуу талтай.
Сэтгэл зүйн зөвлөгөө авах үйлчлүүлэгчдийн тухайд хамгийн багадаа дөрвөн настай хүүхдэд ч үйлчлэх боломжтой аж. Хүүхдийн зөвлөгөө өгдөг мэргэшсэн сэтгэл зүйчтэйгээс гадна насанд хүрэгчид буюу бие хүнд болон хосын зөвлөгөөг ч мөн хүргэдэг байна.
Хүн сэтгэл зүйн эрүүл мэндийнхээ төлөө 1 долларыг зарцуулахад асуудлаасаа ангижирсныхаа дараа 5 доллартай тэнцэхүйц бүтээмжийг гаргаж чаддаг
Ковид-19 хүн төрөлхтний биеийн эрүүл мэндээс гадна сэтгэл зүйн эрүүл мэндийг сорьсон багагүй хүнд сорилт байсан. Нэг үгээр энэ нь хүн хоорондын харилцаа ямар чухал болохыг, ямар нэгэн асуудал тулгарахад бидний сэтгэл зүй хэр хаттай вэ гэдгээ сорьсон. КОВИД-19 гарснаас хойш улс орнуудын “Сэтгэл зүйн эрүүл мэнд”-ийн хэрэгцээ, шаардлага 93 хувиар өссөн байна. (WHO., 2021) Өөрөөр хэлбэл өмнө нь 10 хүн тутмын 4-5 хүнд сэтгэл зүйн тусламж хэрэгтэй байсан бол өдгөө 9-д нь хэрэгцээ шаардлага гарсан гэсэн үг. Цар тахал намжихаар дагаад хүмүүсийн сэтгэл зүй тайвширч болох ч цар тахал болон улс орнуудын нийгэм улс төрийн зөрчилдөөнөөс улбаатай асуудлууд цаашид улам даамжирч, нийгэмд илүү их нөлөөлөх магадлалтайг тус төвийн сэтгэлзүйч Д.Лхамсүрэн хэлж байлаа.
Мөн хүн сэтгэл зүйн эрүүл мэндийнхээ төлөө 1 долларыг зарцуулахад асуудлаасаа ангижирсныхаа дараа 5 доллартой тэнцэхүйц бүтээмжийг гаргаж чаддаг (Layard, R., 2016) төдийгүй сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээ авснаар хүн тухайн жилдээ зарцуулах биеийн эрүүл мэндийн зардлынхаа 20 хувийг хэмнэж чаддаг бол цаашлаад нийгэм дэх сэтгэл гутрал, түгшүүрийн асуудлуудыг шийдэх нь ДНБ-ийг 4 хүртэлх хуваар өсгөдөг (Layard, R., 2016) байна.
Тиймээс үүсээд буй сэтгэлийн хямрал, асуудал эсвэл үүсэж болох эрсдлээс сэргийлж, тайван аж төрөхөд тань хэрэгтэй зөвлөгөө, мэдлэг мэдээллийг энэхүү чадварлаг хамт олон танд хүргэх болно.

“АСУУДАЛТАЙ, СТРЕССТЭЙ ҮЕДЭЭ Л СЭТГЭЛ ЗҮЙЧИД ХАНДДАГ ГЭЖ ОЙЛГОХ НЬ ӨРӨӨСГӨЛ"
Бид “Эерэг дадал” сэтгэл зүйн зөвлөгөө өгөх төвийн ахлах сэтгэл судлаач Б.Алтанцэцэгтэй ярилцлаа.
- Сэтгэл зүйн зөвлөгөө гэж чухам юуг хэлэх вэ?
- Сэтгэл зүйн зөвлөгөө гэдэг нь хүн өөрт тохиолдсон өнгөрсөнд бий болсон эсвэл одоо тохиолдож байгаа бүр эсвэл ирээдүйд ч тохиож магадгүй гэж санаа зовниж байгаа таагүй, стресс, траума өгөхүйц үйл явдлуудын талаар илэрхийлж, хуваалцах явцдаа бодол мэдрэмжээ цэгцлэх, өөрийгөө илүү ойлгож анзаарах, юу хийх хэрэгтэйгээ ухамсарлах, ингэснээр асуудлыг илүү үр дүнтэйгээр даван туулах боломжийг олгодог үйл явцыг хэлдэг. Энэ үйл явцыг сэтгэл зүйн зөвлөгөөгөөр суралцаж, практик дээр дадлагажиж мэргэшсэн сэтгэл зүйч чиглүүлснээр түргэсгэж, илүү үр дүнтэй болгож өгдөг.
Зөвхөн асуудалтай, стресстэй, хэцүү үедээ сэтгэл зүйчид ханддаг юм байна гэж ойлговол өрөөсгөл болно.
Жишээ нь бага насны таагүй дурсамжуудаас болж амжилттай ажиллах, карьераа ахиулах эсвэл эрүүл хосын харилцааны асуудалтай ч нүүр тулж болно. Үүнийгээ тухайн хүн өөрөө ухамсарлаж болно, эсвэл үгүй ч байж болно. Энэ тохиолдолд сэтгэл зүйчтэй ярилцсанаар ядаж л бага насны таагүй дурсамжаа одоогийн харилцаандаа "авчраад" байгаагаа ойлгож, үүнээс сэргийлж эхэлнэ.
Нөгөөтээгүүр ихэнхдээ "Надад ямар нэг тусламж хэрэгтэй байна, миний нэг л зүйл болохгүй байна" гэсэн мэдрэмж төрсөн хүмүүс сэтгэл зүйчид ханддаг. Гэхдээ зөвхөн асуудалтай, стресстэй, хэцүү үедээ сэтгэл зүйчид ханддаг юм байна гэж ойлговол өрөөсгөл болно. Өөрийгөө илүү ойлгож, сэтгэл зүйн ур чадваруудаа хөгжүүлэх зорилгоор ч сэтгэл зүйчид хандах нь түгээмэл байдаг.
Сэтгэл зүйн эрүүл мэнд гэдэг зүйл биеийн эрүүл мэндтэй ижилхэн анхаарах чухал зүйл юм байна, үүнээс болж амьдралдаа хэр амжилттай байх вэ, хэр чанартай амьдрах вэ, хэр амар амгалан эрүүл харилцаа үүсгэх вэ, үр хүүхдээ хэр зөв хүмүүжүүлэх вэ гээд л олон зүйлс шийдэгддэг юм байна гэдгийг дэлхий нийтээр ойлгодог, хүлээн зөвшөөрдөг болсон учраас сэтгэл зүйчид хандах хүмүүс улам бүр нэмэгдэж байна.
Сэтгэлзүйн зөвлөгөөг дөрөв болон түүнээс дээш насны бүх хүн, хүссэн үедээ авч болно.
Мөн зөвлөгөө авна гэдгийг шууд утгаар бүү ойлгоосой. Ингэ, тэг гэж хэлж өгөх юм байна, хэлснийг нь хийхээр амьдрал сайхан болчихдог юм байна гэж шууд утгаар нь бүү ойлгоорой. Эсрэгээрээ таныг "зөв" дарааллаар яриулж зөв асуулт асууж, нэг ёсондоо таныг яриулдаг үйл явц юм байна, энэ нь сэтгэл зүйд их чухал, эерэг нөлөөтэй байдаг юм байна гэж ойлгож болно.
- Сэтгэл зүйн зөвлөгөөг хэн, ямар тохиолдол авбал зохих вэ?
- Дөрөв болон түүнээс дээш насны бүх хүн, хүссэн үедээ сэтгэл зүйн зөвлөгөө авч болно. Хүн өөрөө сэтгэл зүйчтэй ярилцахыг хүсэж байгаа үед сэтгэл зүйч нь энэ хүн зөвлөгөө авахад тохиромжтой, энэ хүнд өгөхгүй гэх мэтээр ялгах эрхгүй. Зөвлөгөөнөөс хэтэрсэн буюу эмчийн тусламж хэрэгтэй тохиолдлууд байна. Энэ үед эмчид хандах хэрэгтэй байгааг нь тайлбарлаж чиглүүлж өгдөг. Эмчээр оношлуулж, магадгүй эмчилгээ хийлгэхийн хажуугаар сэтгэл зүйчтэйгээ үргэлжлүүлэн ярилцах боломжтой гэсэн үг.
Ер нь хүн бүрд өөрийгөө ярьж, илэрхийлэх, ойлгуулах, байгаагаараа хүлээн зөвшөөрөгдөх хэрэгцээ байдаг. Энэ хэрэгцээ хангагдаагүйгээс олон төрлийн харилцааны болоод сэтгэл зүйн асуудлууд үүсэх нь бий. Үүнийг хамгийн сайн нөхөж өгдөг хүн бол сэтгэл зүйч юм. Мөн танд санаа зовнидог зүйлс, таныг тухгүй болгодог бодол, мэдрэмж, төсөөлөл, зүүд байдаг бол, эдгээрээс болж та ажлаа хийх, суралцах, хайртай хүнтэйгээ харилцахад, үр хүүхдээ өсгөхөд ч хүндрэлтэй байгаа бол сэтгэл зүйчид нэг өдрийн өмнө ч гэсэн хандахыг зөвлөж байна. Яг л биеийн өвчлөлтэй ижлээр сэтгэл зүйд асуудал үүссэн үед наад зах нь бүтээмж буурахаас эхлээд бүр цаашлаад өөрийгөө эсвэл бусдыг гэмтээх хүртэл эрсдэл үүсэж болдог учир үүнийг үл тоомсорлож орхиж болохгүй.
Зөвлөгөөнд хандаж буй үйлчлүүлэгчдийн хамгийн их хэлдэг үг "дотор онгойлоо" гэдэг
- Сэтгэл зүйн зөвлөгөө авахын давуу тал, үр дүн нь юу вэ?
- Хамгийн наад зах нь та яагаад байгаагаа ойлгож, тайвширч, "тайлагдана". Мэргэжлийн хэлээр катарсис гэж нэрлэдэг. Зөвлөгөөнд хандаж буй үйлчлүүлэгчдийн хамгийн их хэлдэг үг "дотор онгойлоо" гэдэг. Дараа нь та асуудлаа өөр өнцгөөс харж эхлэх ба түүнийг илүү конструктив буюу эерэг, бүтээмжтэй байдлаар даван туулдаг болно. Жишээ нь согтууруулах ундаа хэрэглэх, хэт их уурлаж түрэмгий авирлах, магадгүй өөрийгөө гэмтээх гэх мэтээр эрүүл мэндэд хортой байдлаар сэтгэл зүйн асуудлаа зохицуулахыг оролддог байсан бол ярилцах, уучлах, ойлголцох, дасгал хийх гэх мэт үр дүнтэй аргуудыг илүү хэрэглэдэг болно.
Сэтгэцийн эрүүл мэндэд тустай, "зөв" бодох, дүгнэлт хийх хэв маягт суралцана. Үүнээс гадна тайлбарлаж, тооцоолох боломжгүй эерэг үр дүнгүүд ч байна. Хамгийн чухал нь сэтгэл зүйч таны нууцыг хадгална, таныг шүүхгүй, буруутгахгүй. Зөвхөн гаднаа бус дотроо ч таныг байгаагаар тань ойлгож, хүлээн зөвшөөрөхөд суралцсан байдаг тул "ингэж хэлж болох болов уу" гэх мэт биеэ барьж бодох шаардлагагүйгээр өөрийгөө илэрхийлэх нь сэтгэл зүйчид хандахыг хамгийн том давуу тал юм.
- Мэргэжлийн сэтгэл судлаачийн зөвлөгөө, мэргэжлийн бус хүний зөвлөгөөний ялгаатай юу вэ?
- Юун түрүүнд мэргэжлийн сэтгэл судлаач, сэтгэл зүйч гэж хэлэх тохиромжгүй. Олон улсад тийм нэр томьёо байхгүй. Яагаад гэвэл мэргэжлийн биш бол анхнаасаа тэр хүн сэтгэл судлаач биш шүү дээ. Харин монголд бид энэ үгийг хэрэглэхээс өөр аргагүй байдалд байна. Учир нь харамсалтай нь манай улсад энэ талаарх хууль, дүрэм хангалтгүй байгаагаас сэтгэл судлаач мэргэжилтэй биш буюу өөр мэргэжлийн хүмүүс өөрийгөө сэтгэл судлаач, сэтгэл зүйч гэж танилцуулах, энэ чиглэлээр практик дээр ажиллаж хүмүүст зөвлөгөө өгөх боломжтой байгаа юм. Тун удахгүй энэ асуудал арилж, дүрэм журам маань тодорхой болно гэж найдаж байгаа.
Мэргэжлийн бус хүнд та хандсанаар тусламж авах биш эсрэгээрээ гэм хор болох ч эрсдэлтэй.
Мэргэжлийн бус хүнд та хандсанаар тусламж авах биш эсрэгээрээ гэм хор болох ч эрсдэлтэй. Сэтгэл зүйчийн ёс зүйн нэг дэх дүрэм бол үйлчлүүлэгчдээ гэм хор учруулахгүй байх байдаг. Сэтгэл зүйчийн хэлсэн үг, үйлдэл тухайн хүний амьдралд шууд нөлөө үзүүлэхүйц хүчтэй байдаг учраас маш болгоомжтой, мэдрэмжтэй, ёс зүйтэй, мэдлэгтэй байхыг шаарддаг. Маш их өөртөө итгэлтэйгээр танд шууд утгаараа зөвлөх буюу тэг, ингэ гэж хэлэх нь мэргэжлийн биш хүмүүсийн хамгийн их гаргадаг алдаа байдаг. Үүнээс болж ямар үр дагавар гарч болохыг хэлэхэд хэцүү. Тиймээс та сэтгэл зүйчид хандахын өмнө тухайн сэтгэл зүйчийн боловсрол, ажлын түүх, мэргэжлийн шаардлага хангах бичиг баримт зэргийг асууж тодруулах бүрэн эрхтэй. Нэг үгээр бол нөхцөл байдлаас шалтгаалаад, сайн судалж "зөв" мэргэжилтэндээ хандах нь таны өөрийн хариуцлага болоод байна.
- Танай төвийн бусад төвүүдээс ялгагдах онцлог, давуу тал юу вэ?
- Манай төв энэ жил Олон улсын сэтгэл зүйн зөвлөгөөний холбоонд албан ёсоор элсэж зөвшөөрөл авсан. Ингэснээр бид тухайн холбооны журам, стандартын дагуу ажиллах шаардлагатай бөгөөд тасралтгүй мэргэжлээрээ хөгжих боломж бүрдсэн. Мөн манай ихэнх зөвлөгч нар АНУ, Их Британи зэрэг нэр хүндтэй томоохон сэтгэл судлалын холбооны гишүүд учраас наад зах нь тэнд мөрдөгддөг ёс зүйн дүрмийг баримтлах, шинээр хэвлэгдэж буй судалгааны ажлуудыг тогтмол унших боломжтой тул судалгаанд суурилсан мэдээлэл, зөвлөмж өгөх боломжтой юм. Бид Монголд сэтгэл зүйн зөвлөгөө өгөх чиглэлд ёс зүй, стандарт, нотолгоонд суурилсан арга барилаар ажиллах зэргийг таниулж, хөгжүүлж, стандарт болгох зорилготой ажиллаж байна. Мөн манай төв Их Британи, Герман, Орос, Хятад, Монголд боловсрол эзэмшсэн, энэ чиглэлээр 5-10 жил ажилласан туршлагатай сэтгэл зүйчдээр багаа бүрдүүлснээ хуваалцахад таатай байна.
- Мэдээлэл өгсөнд баярлалаа.
"Эерэг дадал" төвийн хаяг: УБ хот, ХУД, 18-р хороо, LS Plaza (Оргил Рашаан сувиллын замын эсрэг талд)
Холбоо барих утасны дугаар: 75071100